Хайгаагүй зүйл олдохдоо хялбар


Хүний амьдралд төрөл бүрийн хууль дүрэм, теоремууд албан ба албан бусаар үйлчилж бидний өдөр тутмын үйл ажиллагаа, үйл хөдлөлд нөлөөлж байдаг. Тэр бүхний хууль тогтоох институциар боловсрогдож батлагдаж мөрдөгдөж байгааг АЛБАН САНКЦИ /хууль/ гэдэг бол өдөр тутамд албан бусаар үйлчилдэг, бидний хэлж заншсанаар бичигдээгүй хууль тэрнээс ч олон. Ерөнхийдөө хууль гэдэг бол салбараар нь харвал их олон хуваагддаг юм байна. Жишээ нь: Сэтгэл зүйн чиглэлийн, /ээжийгээ гомдоовол насан туршдаа зовно, уур биеийг зовооно, сэтгэл санаа зөв бол заяа зөв гэх мэт/, Шашны шинжтэй /шашин төрийн байж болохгүй, ширээн дээр суувал өрөнд орно, гандан хийдэд чанга орилж дуулж болохгүй, дадлага авхуулсны дараа гадагш юм гаргаж болохгүй гэхчлэн/, Нийгмийн шинжтэй /олон нийтийн газар тамхи татаж болохгүй, ядуу зүдүү өрхөд мөнгөн тусламж үзүүлэх, боловсролгүй иргэнийг албан бусаар сургах гэхчлэн/.
Түүхэнд албан бусаар хууль санаачлан ул мөрөө үлдээсэн хүн олон аж. Тухайн хүний нэрээр эсвэл хуулийн үзэл санаагаар нэрлэх нь их юм байна. Зууны мэдээ гарчиглаж байгаад хэдэн хөгжилтэй хуулиуд олсоноо нийтэлж байна. Бас хэдийг нэмлээ өөрийн зүгээс.
Бубын хууль: Ямар нэгэн юмыг эрж байж л олдог. Эрж хайгаагүй бол олно гэж байхгүй.
Ганцын хууль: Ганц ширхэг үлдсэн юмыг хүн болгон авах гэж уралддаг.
Онигооны хууль: Хамгийн сүүлд инээсэн хүн бол онигоо ойлгодоггүй хүн.
Виверийн хууль: Олуулаа такси барьсан үед тооцоог урд суусан хүн нь хийдэг.
Сайн бүтээгдэхүүний хууль: Хэрэв бүтээгдэхүүн сайн чанартай бол үйлдвэрлэгдэхээ больдог.
Илрүүлэлтийн хууль: Нууц нэгэн зүйл хэзээ нэгэн цагт илэрдэг.
Хелрангийн хууль: Хүлээж чадвал муу зүйл аяндаа өөрөө алга боллдог.
Мэрианний хууль: Хайгаагүй зүйл олдохдоо хялбар.
Борооны хууль: Машин угааж дууссаны дараа бороо оромтгой байдаг.
Дэлгүүрийн хууль: Үзүүлэнд байгаа таны сонирхсон зүйлийг яг таны өмнөх хүнд худалддаг.
Вейлерийн хууль: Өөрөө гүйцэтгэдэггүй хүнд хийж чадахгүй ажил гэж үгүй.
Джексений хууль: Шинэ санаа бүгдэд ойлгомжтой болоод ирэхэд түүнийг өөрчлөх цаг аль хэдийн болсон байдаг.
Беллингийн хууль: Ихэнх бэрхшээл үгүй гэхээсээ илүү за гэж хэлсэнтэй холбоотой.
Ричардын хууль: Удаан хадгалсан бол хаях цаг болсон. Хаясны дараа хэрэг болдог.
Мескимений хууль: Ямар нэгэн зүйлийг гүйцэтгэхэд цаг хугацаа хүрэлцдэггүй ч засч янзлахад хангалалттай олдог.
Поттерийн хууль: Бараааг сурталчилах хэмжээ түүний өртөгтэй урвуу хамааралтай.
Мерфийн дулааны хууль: Даралтанд байгаа бүх зүйл амархан мууддаг.
Паддерийн хууль: Сайнаар эхэлсэн зүйл муугаар төгсдөг. Муугаар эхэлсэн бүр дампуурдаг.
Стокмаейрийн теорем: Ямар нэгэн зүйлийг хийхэд хялбар санагдвал хэцүү, хэцүү санагдвал хийх боломжгүй гэсэн үг.

4 comments:

A.Амарсайхан said...

37 ухна + 39 ухна = 76 ухна
39 ухна + 37 ухна = 76 ухна

Ухнуудын нэмэгдэхүүний байрлалыг солиход ухнуудын нийлбэр өөрчлөгдөхгүй.

Дэмбэрэл даргын хууль

sam said...

hehe, olon ch huuli medej awlaa

ЗОРИГТ 8 said...

Амараа ахад: Шинэ теорем-Дэмбэрэл даргын хууль. Ухнын хууль гэсэн ч яахав дээ

ЗОРИГТ 8 said...

SAM-д: Мэдлэгт тань шинийг нэмэрлэсэндээ баяртай байна өө.