TAKEOFF

Оройн мэнд найзуудаа. Их орой болжээ. Үдшийн 10 цаг ирж үүргэлсэн саран тэнгэртээ морилжээ. Цаг агаар ч намайг сар шиг охидтой зугаал гэсэн юм шиг сайхан байна. Даанч би com-ынхоо өмнө "хөөрөх, нисэх, дүүлэх" гэсэн өөдрөг утга агуулга бүхий нэртэй нэгэн Монгол боё бэндийн талаар энэ удаагийн бичлэг бичихээр суужина. Яах вэ охидтой улиангарын модны доор шивнэлдэн суухаас, хэсэг нөхөдтэйгээ пивоны ширээний ард улс төржин согтуурахыг огоорон шүтээн дөрвийнхөө талаар бичиглэе.


"Гурван цаг": 2004 оны гайхамшигт өвлийн тэсгим хүйтнийг мартуулсан нэгэн "чихний чимэг аялгуу" бүхий л FM радиогаар эгшиглэж, ТВ-үүдээр дүрс нь цацагдаж сэтгэлд үлдсэн нь бидний сонсох дуртай "ЦАСАН ДЭЭР" бөлгөө.
"Цасан дээр чиний нэрийг бичлээ
Цасан дээр миний нэрийг бичээч
Халуун нар хичнээн төөнөвч
Хайрийн цас минь хэзээ ч хайлахгүй" хэмээн хэн бүхний аялах дуртай дууг яруу найрагч Соёмбо, хөгжмийн зохиолч Батэрдэнэ нар хамтран туурвиж шинэхэн байгуулагдаад байсан "TAKEOFF" хамтлагаар дуулуулсан нь ийм их амжилтанд хүрнэ чинээ хэн санаагүй биз. Урам орсон дөрвөл хоолой/Сүхээ, Наагий, Баагий, Баясук/ зориг тэмүүэлээр жигүүрлэн уран бүтээлдээ ханцуй шамлан орж "Хэн нэгнийг", "Уучлаач хайрт минь", "Гурван цаг" гэх мэт хитүүдийг өлгийдөн авлаа. Ингээд тэд 2005 оны турш эрчимтэй ажилласаны үр дүнд "Гурван цаг" гэдэг философилог нэртэй анхын цомогоо гаргаснаар тэд амжилтын гараа эхэлжээ.
"Мартахгүй": 2006 оны 11 сард анхын бие даасан тоглолт болох "МАРТАХГҮЙ"-гээ хийж Монгол бөхийн өргөөний даацыг хэтрүүлэн фенүүдээ баярлуулав. Энэ бол урд өмнө нь хэн ч бөхийн өргөөнд ингэж их хүн цуглуулж байгаагүй тэр рекордыг шинэчлэн тогтоосон явдал байлаа. Тэр ондоо "Надаас өөр хэнд ч ирээгүй дурлал", "Мартахгүй", "Би буцахгүй", "Тэнгэр ээж" зэрэг залуусын зүрхийг хөглөсөн, MP-ийг дүүргэсэн олон дуунууд ХИТ ПАРАД болон CHART-уудыг тогтмолт тэргүүлсэнийг залуус та нар санаж буй биз.
"Зөрж зүрхэлсэн сэтгэлдээ болзоот учралаа хүсэмжлэн
Зөндөө удаан хүлээсэн хором бүрийг мартахгүй
Зөөлөн гараараа итгэлгүйхэн энгэрийхээ товчийг тайлсан
Зүйрлэшгүй сайхан тэр л мөч анхны шөнийг мартахгүй ээ" Тиймээ энэ хамтлагийн хэн ч мартахгүй". Мартах ч эрхгүй. Яагаад гэвэл тэдний хөврүүлсэн цэнхэр аялгуу бидний сэтгэл зүрхэнд үргэлжид эгшиглэн байх болно.
"Хайрын нислэг": 2008 оны 10 сарын 17-нд UB Palac-ын концертын их танхимд болсон "History of Take off" тоглолтыг үзлээ. Тоглолт жүжигчилсэн байдлаар бэлтгэгдсэн байсан нь их л онцлог байлаа. Тайз засалт нь барууны том том анплагед концертыг санагдуулам төмрөн араамаар хийсэн байсныг хараад өөрийн эрхгүй уулга алдаж байлаа би. Тоглолт "Яах ёстой вэ" нэртэй цоглог хэмнэлтэй, партилаг дуугаар эхэлсэн нь паласын зөөлөн сандал дээр сууж биш хоёр хөл дээрээ үсэрч үзэхэд хүргэв. Тиймээ энэ бол TAKEOFF байсаан. "Чиний явсан зүгт", "Урваагүй", "Зөвхөн чиний төлөө", "Аз жаргалаа" өөрөө олоорой зэрэг супер хитүүдийг тэд биш бид тэдэнд дуулж өгсөөн. Үнэхээр ядаргаа тайлагдахаар, гуниг үргээхээр дажгүй гэгч нь хөөргөсөн тоглолт TAKEOFF-ын 4 жилийн жилийн баяр байв. Энэ баярыг олон залуус тэмдэглэцгээв. Х-VIT хамтлагийн амьд хөгжимтэй, факал хийж буй үзэсгэлэнт 3 бүсгүйтэй, Баагийтай, Наагийтай, Баясукатай, Сүхээтэй бас Зоригоотой Хайрын нислэг тоглолт ийнхүү өндөрлөлөө. Тэд 4 нас хүрчээ. TAKEOFF Happy birthday to you.
Удахгүй өвөл болох гэ:жийна. Цасан дээр хос мөр гарах нь. Цагаан дэлхий айлчлан ирэх нь. Цаг хугацаа надад 1 нас нэмэх нь. Цайлган чамдаа илүү их дасах нь суа.
ЭНЭ БОЛ ЦАСАН ДЭЭР //
Чиний эзгүй өдрийн уйтгарт саран доор
Нулимс адил будрах анхны цасан ширхэг
Чиний ирсэн дурсамж бүхний цаана
Нууц адил хаялах чимээгүй цасан
Цасан дээр чиний нэрийг бичлээ
Цасан дээр миний нэрийг бичээч
Халуун нар хичнээн төөнөвч
Хайрын цас минь хэзээч хайлахгүй
Чамайг гомдоосон үдшийн бүүдгэр саран доор
Чамайг тэвэрсэн өвлийн тэр уучилал
Аргадах адил малгайлах зөөлөн цасан
Зэмлэх адил саатах цагаахан цасан
Цасан дээр чиний нэрийг бичлээ
Цасан дээр миний нэрийг бичээч
Халуун нар хичнээн төөнөвч
Хайрын цас минь хэзээч хайлахгүй
Чамтай дассан тэр шинэ жилийн баяр гайхамшигт шөнө
Чамаас уянгалах хайрын шивнээг бидэнд шивнэгч
Чамин гэрлээр анивчих хотын тэр л гудамж
Зул сарын дараа чамтайгаа ассан
Цасан дээр чиний нэрийг бичлээ
Цасан дээр миний нэрийг бичээч
Халуун нар хичнээн төөнөвч
Хайрын цас минь хэзээч хайлахгүй Хайлахгүй хайр минь
Цасан дээр чиний нэрийг бичлээ
Цасан дээр миний нэрийг бичээч
Халуун нар хичнээн төөнөвч
Хайрын цас минь хэзээч хайлахгүй
/zorigt_8@mail.mn 2008/10/19/

No comments: