Ардчилалын алтан хараацай

Намайг 5 ангид байхад шиг л санагадана. Амралтын өдөр байсан юмаа.. 1998 оны 10- сарын 3-ны өдөр. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ардчиллын ууган хүү, дэд бүтцийн сайд, УИХ-ын гишүүн С.Зориг хөнөөгдсөн төлөөр шуугиж, нийгмийн цочроосон үйл явдал болсон талаар бичиж ярьж нийтэлж байлаа. ...Тухайн үеийн бяцхан жаал юу болоод байгаа талаар огтхон ч ойлгосонгүй ТВ ширтэн аавтайгаа эмзэглэн суусаан...Өдгөө тэр үйл явдлаас, тэр цаг хугацаанаас хойш 10 жил нисэн оджээ. Энэ талаар өсүүлсүү...
С.Зориг гэж хэн байсан бэ?
Монголд ардчилалын сэвшээ салхийг салхилуулан эрх чөлөөний үнэрийг ханхалуулан 1990 оны нийгмийн драмын гол дүрд тоглосон хүний нэр нь Зориг..Нэрэндээ таарсан Зоригтой, ухаандаа нийцсэн Зоригтой-эр зоригийн дууль-тэр л хүмүүний манлай Зориг минь улс тєр судлаач ХЗЭ гэдэг тэр vеийн монголын цорын ганц залуучуудын байгууллагын нийслэлийн хороонд зааварлагчаар ажиллаж мєн МУИС-д багшлаж асан гигант байлаа. Тэрээр 1989 оноос МУИС-ийн аспиратурт “БНМАУ-ын улс тєрийн системийг боловсронгуй болгох нь” сэдвээр судалгааны ажил хийж эхэлсэн юм. Уран бvтээлч, сэхээтэн залуусын 1989 оны сvvлчээр эхлvvлсэн нийгмийг ардчилахын тєлєє хєдєлгєєнд С. Зориг татагдан орж удирдагчдынх нь нэг болов. Эрх баригчдад сєрєг анхдагч улс тєрийн байгууллага МоАХ-г ардчилсан хувьсгалыг тэргvvлэх хvчин болгож зохион байгуулах, коммунист дарангуйлалт нийгмийг цус урсгасан мєргєлдєєнгvйгээр ардчилсан хєгжлийн замд оруулахад улс тєрч С. Зоригийн авьяас, тууштай чанар, итгэл vнэмшил тvvхэн чухал vvрэг гvйцэтгэсэн юм. Коммунист системийн задрал явагдсан 1990 оны дэлхийн улс тєрийн дvр тєрхийг хожимын тvvхчид сэргээн бvтээхийг хvсвэл ”Монгол-Ардчилал-МоАХ-С.Зориг” гэсэн vгэн хэлхээнээс зайлах аргагvй болох бизээ. Шинэчлэл єєрчлєлт, vндэсний бvрэн эрх, бодит тусгаар тогтнолыг эрмэлзсэн 90 оны монголчууд тєдийгvй Монголын ардчиллын єрнєлтийг сонирхож байсан гадаадын ажиглагчдын хувьд ч энэ утгын хэлхээ зvй ёсны зvйл болсон юм. МоАХ-ны анхны ерєнхий зохицуулагч С.Зориг бие даасан, тэгш эрхтэй улс тєрийн хvчнvvдийн vндэсний зєвшилцлийг эрхэмлэж, тэдний хооронд улс орны хєгжлийн цаашдын замналын асуудлаар дугуй ширээний хэлэлцvvлэг явуулж, нийтээр хvлээн зєвшєєрсєн vзэл баримтлал боловсруулах ёстой гэж vздэг байв. С. Зориг МоАХ-ноос тєрсєн анхны улс тєрийн сєрєг нам МоАН-ыг зохион байгуулах ажлыг бусад хамтран зvтгэгчдийн хамт гvйцэтгэсэн юм.
Олон ургалч үзэл, шударга ёс, иргэний нийгэмийн гол хөдөлгүүр болсон хүний эрх хэзээ зөрчигддөг вэ?
Монгол хүний унаган менталитет нь бие биедээ атаархах, нэгийгээ муулах, хор санах мэтчилэн адгийн араншин, муу санаа юм. Энэ нь ямар ч үед анзаарагддаг бөгөөд, байнга л аливаа зүйлд саад тотгор болж чөдөрийн үүрэг гүйцэтгэдэг. 1998 оны намар С.Зориг Ерөнхий сайдын суудалд суух хамгийн боломжтой хэмээн яригдаж байсан юм. 1998 он бол эдийн засгийн хувьд өсөлт муутай, нийгмийн байдлын хувьд аноми шинжтэй, улс төрийн хувьд тогтворгүй байдал ноёлсон цаг үе байлаа. Ийм үед гэмт хэрэг зөрчил гарах болон бунтуудуудын үйл хөдлөл нэмэгддэг агаад захиалгат болон захиалгагүй аллага, төлөвлөсөн болон төлөвлөөгүй зан үйлүүд ихээр гардаг юм. Зоригийн хувьд яагаад алуулсан болохыг тайлбарлах нь энд илүүц биз. Би хүртэл дунд сургуулийн сурагч байсан тухайн үед сэхээтэн ангийн айлын хүүхдүүдийн хахуулаар ордог "Алгебрийн анги"-д мулгуу толгойныхоо хар ухааныг ашиглан орсон боловч лоббидуулж багш нарын шахалтаар хөөгдөж билээ. Миний буруу байгаагүй. Би зүгээр л хэлмэгдсэн юм. Ийм үед л хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал гэдэг ойлголтууд газар дор эсвэл хогийн саванд хаягддаг юм даа.
Зориг зүгээр л ялалтын гал улаан туг байсаан.
Зориг ялсаан. Зоригтой байсан тулдаа Зориг ялсаан. Тэр өөрийн хийх ёстой байсан ажил үйлсээ, амьдралын зорилгоо бүрэн бүтээж чадаагүй ч тэр үзэл санааны ялалт хийсэн..Тэр Монголын ардчилалыг ялалтанд хүргэсээн. Тэр Монголын нийгмийн харилцааны гажуудлыг эдгээсэн шударга хуулийг санаачласандаа тэр ялсан..Тэр олонтой хүн байсаан. Тэр олон нийтийн хайрыг хүлээсэн, сэтгэлийг булаасан хүн байсаан.Иймдээ тэр хөнөөгдсөн. иймдээ тэр алуулсаан.
Зориг ялсан учраас туг шиг хийсэж далбаа шиг намирч байсаан. Тэр зүгээр ялалтын гал улаан туг байсаан. Туг байсан учраас тэр шатсан юм. Туг байсан учраас тэр гишгүүлсэн юм. 98 оны 10 сарын 02-нд Монголын ардчилал Зоригтой хамт мөхсөн юм. түүнээс хойш ядуурал 36-с хувиас буугаагүй э, ажилгүйдэл 2 дахин нэмэгдсэж, авилгалын индекс хойшилж, гэмт хэргийн тоо буруу статистикаа дагаад өсөж, садар самуун даамжирч, эрх чөлөө үгүй болсоон. Түүнээс хойш Монгол өөдлөөгүй. Яагаад гэвэл тэр ардчиллын амь нь байсан юм. Ардчиллын зүрх нь байсан юм.
10 жилийн дараа ............................
2008 оны 10 сарын 02. 10 жил өнгөрчээ. Монгол улс хөгжхөөр барахгүй азийн бар биш юмаа гэхэд муур болвол болохоор болсоон. Зүүн өмнөд азийн, хойд европын, арабын ертөнцийн улсууд шиг болвол болохоор болсоон. Инфляци 34 хувьд хүрч азидаа хамгийн өндөр, хүнсний бүтээгдэхүүн болон шатахуун түлшийн хувьд хараат, ядуурал дээд цэгтээ тулсан Африкийн Зимбабве улс болон хөгжжээ. Баярлахдаа уйлмаар байна. 10 жилийн хөгжил гэж энэ юм уу хэмээн хэнээс асуух вэ ерөнхийлөгчөө, ерөнхий сайдаа, эрх мэдэлтнүүдээ,
Би одоо 22 нас хүрэх гэж байна. 12 настай байхад минь үйлдэгдсэн аймшигт хэрэг илрээгүй байна. Илрэх ч шинж алга. Гэхдээ хэрэг хэзээ ч хуучрахгүй ээ, Зориг агсан Монголын хөгжлийн түлхүүр, дэвшлийн үндэс байсан юм бишүү Монголчуудаа.
10 жилийн өмнө бид өвөртөө байсан түлхүүрээ хугалцан юм бишүү. Хугалуулцан юм биш үү .....Өнөөдөр 10 сарын 02..
Тиймээ би ардчилалд хайртай..

No comments: