Монголын нэхмэлийн салбарын ЖДҮ-үүдийн ногоон санхүүгийн зах зээлийн эрэлтийн судалгаа


“Монголын нэхмэлийн салбарын жижиг, дунд үйлдвэрүүдийн ногоон санхүүгийн зах зээлийн эрэлтийн судалгаа” нь Европын Холбооны SWITCH Asia II хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монголын нэхмэлийн салбарын байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн бүрэлдэхүүн судалгаануудын нэг юм. Тус төслийг AVSF Олон улсын байгууллага нь Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС), Монголын Ноос Ноолуурын Холбоо (МННХ) болон бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Судалгааны үр дүнгээс сонирхуулвал:
  1. Ярилцлага судалгаанд хамрагдсан, идэвхтэй үйл ажиллагаатай 17 үйлдвэрт 2019 оны 10-р сарын байдлаар нийт 24.5 тэрбум төгрөгийн ногоон санхүүгийн эрэлт байна.
  2. Нийт нэхмэлийн салбарын ЖДҮ-ийн ногоон санхүүгийн эрэлт бодит төсөөллөөр 250 тэрбум төгрөг, харин зорилтот төсөөллөөр 576 орчим тэрбум төгрөг байна гэж тооцоолов.
  3. Монголын нэхмэлийн салбарын ногоон санхүүгийн нийлүүлэлтийг нэхмэлийн салбарын ААН-үүд авах боломжтой, ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийн нийт боломжит эх үүсвэрээр 75 тэрбум төгрөг гэж тодорхойлов.
Дэлгэрэнгүй үр дүнг ЭНДЭЭС үзнэ үү!

No comments: