"Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ-ын санаачлагаар "ТУС солюшн" ХХК-тай хамтран 7 сарын хугацаанд "Үндсэн хуулийн үзэл баримтлалыг системийн загвар ашиглан шинжилж дүрслэх нь" судалгааг салбар салбарын 9 судлаачын оролцоотойгоор амжилттай хийж гүйцэтгэлээ. Үүнд миний бие үндсэн хуулийн оролцогч тал болох Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүлгийг хариуцаж судалгаа хийсэн юм.
Энэхүү судалгааны арга зүй нь системийн шинжилгээ болон баримт бичгийн шинжилгээний (контент анализ) арга байсан ба судалгааны хамрах хүрээ нь үндсэн хууль болон үндсэн хуульчилсан хуулиуд, тусгай хуулиудаар хязгаарлагдсан.
Судалгааны зорилго:
Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нийгмийн тогтолцоонд системийн шинжилгээ хийх замаар нийгэмд гажуудал үүсгэж буй суурь шалтгаануудыг тодорхойлж, Үндсэн хуулиар тодорхойлсон зорилгыг хэрэгжүүлэх чадвартай нийгмийн тогтолцооны тухай олон нийтийн ойлголтыг нэгтгэхэд дөхөм болохуйц загварын дүрслэл боловсруулах.
Судалгааны зорилт:
1. Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нийгмийн тогтолцоонд системийн шинжилгээ хийж нийгмийн гажуудал үүсгэж буй суурь шалтгааныг тогтоох.
2. Үндсэн хуулиар тодорхойлсон зорилгыг хэрэгжүүлэх чадвартай нийгмийн тогтолцооны тухай олон нийтийн ойлголтыг нэгтгэхэд дөхөм болохуйц загварын дүрслэл боловсруулах
Практик ач холбогдол:
1. Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд үүссэн гажуудлын суурь шалтгааныг тогтоосноор түүнийг арилгах арга замуудыг тодорхойлох боломж бүрдэнэ.
2. Үндсэн хуулиар тодорхойлсон зорилгыг хэрэгжүүлэх чадвартай нийгмийн тогтолцооны загварын дүрслэлийг бий болгосноор уг зорилгыг хэрэгжүүлэгч оролцогч талуудын ойлголтыг нэгтгэх үр дүнтэй хэрэгсэл бий болно.
3. Үндсэн хуулиар тодорхойлсон зорилгыг хэрэгжүүлэх чадвартай нийгмийн тогтолцооны тухай нэгдмэл ойлголтыг бий болгосноор Үндсэн хуулиар тодорхойлсон нийгмийн эрхэм зорилгод итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ.
Судалгааны шинэлэг тал:
Үндсэн хуулийн эрх зүйн орчинд системийн загвар ашиглан шинжилгээ хийж үзэж байгаад оршино.
Судалгааны дэлгэрэнгүй тайлантай ЭНД ДАРЖ танилцана уу!
No comments:
Post a Comment