ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ЭКСПЕРТИЙН ЗӨВЛӨЛД УРЬЖ БАЙНА.

Төрийн байгуулалтын экспертийн зөвлөл нь төрийн байгууллын чиглэлээр судалгаа хийдэг институт, судалгааны байгууллагын судлаач, шинжээчид болон бие даасан бодлогын судалгааны судлаачдаас бүрдэх төрийн байгуулал, засаглалын хэлбэр болон төрийн удирдлагын чиглэлээрх мэргэжлийн зөвлөх баг юм.
Энэхүү зөвлөх баг нь Монгол Улсын төрийн байгуулалтай холбоотой тодорхой нэг сэдвийг сонгон авч шинжлэх ухааны суурь судалгаанд тулгуурлан бодлогын судалгаа, иж бүрэн зөвлөмжийг жил бүр боловсруулах зорилготой бөгөөд 2017 оноос эхлүүлсэн уг төсөлд энэ ажлыг эрхлэх судлаачдыг Конрад-Аденауэр-Сангаас дэмжин МУИС-ийн Улс төр судлалын тэнхимээс нээлттэй зарлаж хоёр байгууллагын хамтарсан зөвлөхүүдийн баг сэдвээ дэвшүүлсэн судлаачдаас сонгон шалгаруулж "Үр нөлөө бүхий нутгийн удирдлагын тогтолцоо" сэдвээр хийгдэж, 2018 онд "Монгол Улсын төрийн байгуулал дахь засаглалын институтын талаарх судалгаа” сэдвээр бодлогын судалгааг боловсруулан гаргасан билээ.
2019 оны төрийн байгуулалтын экспертийн зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр шийдвэрлэж байгаа бөгөөд эрхэм таныг урьж байна.
СУДАЛГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:
- Хууль тогтоох байгууллага
- Гүйцэтгэх засаглал
- Шүүх эрх мэдэл
- Үндсэн хуулийн зохицуулалт


БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 
- Хүснэгтэлсэн намтар (CV)
- Мэргэжлийн зөвлөх багт орж ажиллах үндэслэлийг тань тодорхойлсон хүсэлт (1 нүүрт багтаана уу)
Бүрдүүлэх материалыг нэгтгэн kasexpertenpanel@gmail.com хаягаар илгээнэ үү.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа дуусгавар болох:
2019 оны 03-р сарын 05-ны 23:59 цаг
Шалгаруулалт нь (гуравдугаар сарын эхний долоо хоногт) хоёр үе шаттай байх бөгөөд эхний шат онлайн өргөдлийн материалд үндэслэн явагдаж, хоёр дахь шат ярилцлагын хэлбэрээр явагдана.
МОНГОЛ ДАХЬ КОНРАД-АДЕНАУЭР-САН
УТАС: 976 11 319135/36

No comments: