ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАН - 2017


Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтран 2017 онд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулсан байна. Судалгаагаар Монголд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хэлбэр, тархалт, шалтгаан, үр дагаврыг тодорхойлж, Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа жендэрийн тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтын шалгуур үзүүлэлт, үр дүнг тооцох, олон улсын түвшинд харьцуулагдахуйц чанарын болон тоон мэдээлэл цуглуулсан аж.
Мөн Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллийн талаар тоон болон чанарын цогц мэдээлэлтэй болж, энэ чиглэлийн үйлчилгээг сайжруулж, нийгэм дэх хандлага, байдлыг өөрчлөх ухуулга нөлөөлөл хийхэд судалгааны дүнг ашиглах, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгч нарт танилцуулах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой хийсэн байна. Судалгаанд 15-64 насны 7300 эмэгтэйг хамруулжээ.



Тайланг ҮЗЭХ

No comments: