“ХӨДӨӨГИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ЗАР

Зохион байгуулагч: ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбар
Хэзээ: 2016 оны 11 дүгээр сарын 9 өдрийн 09:00 цагаас
Хаана: ШУА-ийн Нэгдсэн II байрны 4 давхарын хурлын зааланд

Хурлын зорилго:
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбараас 2014-2016 оны хооронд “Хөдөөгийн амьдралын хэв маяг: өөрчлөлт, хандлага” сэдэвт суурь судалгааны ажил гүйцэтгэсэн. Хурлаар суурь судалгааны ажлын үр дүнг эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэх энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хэлэлцэх асуудал:
Хөдөөгийн иргэдийн амьдрал, аж байдал, амьжиргааны түвшин, хэрэглээ, давхраажил, шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, улс төрийн сонирхол, соёл, харилцааны хэв маяг, гэр бүл, үнэт зүйлс, хэрэгцээ зэрэг асуудлаар Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд үндсэн илтгэл бэлдэж хэлэлцүүлнэ. Мөн хөдөөгийн амьдрал, аж байдлын асуудлаар судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэдэг, хөдөөгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үр дүнгийн талаар мэргэжилтэн, судлаач, эрдэмтэд Та бүхнийг эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, илтгэл тавихыг хүсэж байна.

Сонирхсон эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд хуралд оролцож, илтгэл тавих хүсэлтээ зохих зааврын дагуу бэлтгэж (Хавсралт: ХҮСЭЛТ ИЛЭРХИЙЛЭХ МАЯГТ) үйл ажиллагаа, зохион байгуулалт хариуцсан ажилтанд утсаар болон электрон шуудангаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор мэдэгдэнэ үү.

Илтгэл хүлээн авах хугацаа: Илтгэлийн форматын дагуу бэлтгэж 2016 оны 10 дугаар сарын 31

Хариуцсан ажилтан:
ШУА, Философийн хүрээлэн, Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбар
ЭШдэА-н О.Баасантогтох
Утас: 95343716, E-mail: oyu_baasan@yahoo.com

No comments: