“XXI ЗУУНЫ МОНГОЛЫН НИЙГЭМ: ХӨГЖИЛ, ӨӨРЧЛӨЛТ, ХАНДЛАГА”

МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбар сургуулийн судалгааны баг "XXI зууны Монголын нийгэм: хөгжил, өөрчлөлт, хандлага" сэдэвт үндэсний хэмжээний суурь судалгааг хийж гүйцэтгэжээ. Судалгааг Социологи Нийгмийн ажлын тэнхимийн багш нар удирдан явуулсан байна.




Монголчуудын өрхийн сарын дундаж орлого
Монголчуудын 37 хувь нь 200-500 мянга, 33.8 хувь нь 500-1 сая төгрөгийн орлоготой байна. 1.5 саяас дээш орлоготой хэсэг 4.3 хувьтай байхад 11.8 хувь нь 200 мянга хүртэл орлоготой байна.

Өрхийн орлогын хүрэлцээ
Орлогын хязгаарлагдмал байдал нь өдөр тутмын суурь хэрэгцээгээ дөнгөж хүрдэг(34.7), өдөр тутмын хэрэгцээ болон ойр зуурын хэрэгцээгээ хангадаг(35.7) тарчиг байдалд хүргэж байна.


  • Монголчуудын 63,7 хувь нь өрхийн амьжиргаа сүүлийн 3 жилд бага зэрэг дээшилсэн гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын 17.4 хувь нь өрхийн амьжиргаа доошилсон гэсэн хариулт өгсөн байна. 
  • Монгол орны эдийн засгийн байдлыг өмнөхөөс дордож байна гэж 45.4 хувь нь үзсэн бол хэвэндээ байна гэж 28.5 хувь нь тус тус үнэлсэн байна.
  • Монголчуудын 69.9 хувь /бараг 70 хувь/ нь өөрсдийгөө нийгмийн дундаж давхаргын төлөөлөл хэмээн үзсэн байхад 4.5 хувь нь дээд, 12.2 хувь нь дундаас дээгүүр давхаргад харъяалуулж үзжээ. Мөн судалгаанд оролцогчдын 11.5 хувь нь нийгмийн дундаас доогуур, 1.8 хувь нь өөрсдийгөө доод давхаргад тус тус хамрагдана гэжээ.
  • Монголчуудын амьдралын чанарыг тулгамдаж буй асуудал, хангагдаж буй хэрэгцээ, сэтгэл ханамж зэрэг үндсэн үзүүлэлтээр үнэлэхэд дэлхийнулс орнуудтай харьцуулахад дундаж(2014 оны байдлаар 69.6%), шилжилтийн улс орнуудтай харьцуулахад дундаас дээгүүр түвшинд байна. 
  • Монголчуудын 60.4 хувь нь ургийн овгоо настайчуудаас олж мэдсэн бол, 11.8 хувьь ном зохиолоос, үлдэх 30 орчим хувь нь ямар нэг байдлаар шинээр зохион хэрэглэсэн байна. 
  • Монголд улс төрийн намын харъяаллаар ялгаварлан гадуурхах явдал хааяагүй байсаар байгааг (42.9-тийм, 57.1-үгүй)анхаарах цаг болжээ.
  • Монголд мал маллах хүн байхгүй болох цаг үе иржээ. Малчдын 59.2 хувь нь нэгч хүүхдээ малчин болгохгүй гэсэн бол, 35.7 хувь нь зарим хүүхдээ малчин болгоно, 5.1 хувь нь бүх хүүхдээ малчин болгоно гэснээс тодорхой харагдаж байна.
  • Малчдын дунд эрэгтэй хүүхдээ /8.1%/, ууган хүүхдээ /2%/ малчин болгоно гэсэн хандлага давамгайлж байна.  
  • Судалгаанд оролцогчдын 41.8 хувь нь улс төрийн намууд ард түмний ашиг сонирхлыг илэрхийлж чадахгүй,  33.3 хувь нь зарим талаар илэрхийлж байна хэмээжээ. Улс төрийн намууд тэдний эрх ашгийг хамгаалдаг эсэх талаар огт мэдэхгүй хүмүүс 17.2 хувийг эзэлж байна. 
  • Монголчууд харилцаандаа үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ /44%/, хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ /42.1%/, дэм дэмэндээ дээс эрчиндээ /40.9%/ зэргийг эрхэмлэдэг байна. Харин аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ /22.5%/, суусан газраасаа шороо атгах /18.2%/, хувиа бодож, довоо шарлуулах /7.8%/ зэрэг зарчмыг амьдралдаа баримтлахаас цааргалжээ. 
  • Монголчуудын 81.5% нь Ураг төрлийнхол, ус түлээний ойрнь дээр гэдэг хандлагыг зөвтгөсөн бол үлдсэн 20 хүрэхгүй хувь нь дээрх хандлагыг буруу хэмээн үгүйсгэсэн байна.
  • Монгол гурван хүн тутмын нэг (1/3) нь хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзах ёстой гэсэн байр суурьтай байна.
  • Монголчуудын 28 хувь нь шашин огт шүтдэггүй байхад, 30 хувь нь шүтдэг, дээдлэн биширдэг, 18.4 хувь нь тийм ч их итгэдэггүй, 21.8 хувь нь хүндэлдэг байна. Судалгаанд оролцогчдын 51.2 хувь нь сэтгэл тайтгаруулдаг хэмээн үзжээ.
  • Монголчуудын дунд хүн амжилтанд хүрэхэд боловсрол мэдлэг ихээхэн чухал/83.1%/ гэсэн хандлага өндөр байна.
  • Иргэд төрийн байгууллагад хүнд суртал, чирэгдэл гарах/44.2%/, өөртөө болон ах дүү, найз нөхөддөө хууль бус давуу байдал олгох явдал /40.3%/ ихээхэн байдаг гэж үзжээ.
  • Иргэдийн 30 гаруй хувь нь шууд, 32.5 хувь нь зарим талаар Монголын төр засгийг улс төр-эдийн засгийн олигархи бүлэглэлүүд хянажбайгаагэдэгтэй санал нийлсэн нь анхаарал татаж байна. 
  • Монголчуудын 80-с дээш хувь нь ядуурах, өр зээлээ төлж чадахгүй болох, ажил төрөл бүтэмжгүй болох зэргээс түгшдэг бол, 70-с дээш хувь нь эрх мэдэлтэй хүмүүс, олны үймээн самуун, жагсаал цуглаан зэргээс айдаг болохоо илэрхийлжээ. 
  • Түүнчлэн Монголчуудын 90-с дээш хувь нь үр хүүхдээ хүмүүжил боловсролгүй болох, ойр дотныхоо хэн нэгнийг алдахаас ихээхэн түгшдэг болохыг дурдсан байна.
  • Монголчууд хүмүүсийн хэл аманд өртөх /84.7%/, хулгайд эд хөрөнгөө алдах вий /82.5%/ гэдгээс болгоомжилдог байна. 
  • Орчин үеийн залуус ядуурах /54%/ болон ганцаардахаас /34.2%/ ихээхэн айдаг байна.
  • Монголчуудын бараг гучин хувь нь /29.5%/ өнөөдрийн Монголын нийгмийг цагаан буюу гэгээтэй, сайхан өнгөөр дүрсэлсэн бол, дөрвөн хүн тутмын нэг нь /23.1%/ улаан-эргэлдсэн өнгөөр, бараг таван хүн тутмын нэг нь /17.1%/ хар-түгшүүртэй өнгөөр тус тус дүрсэлжээ. 

2 comments:

Enkhbat Enkhbaatar said...

Хэрэгтэй мэдээлэл байна

Шинэбаяр Найдан said...

Хэрэгтэй мэдээлэл оруулдагт баярлалаа