
Монгол Улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжиж буй сүүлийн 20 орчим жилийн хугацаанд шийдвэр гаргах түвшинд буюу хууль тогоох, бодлого боловсруулах эрх мэдэл бүхий Монгол Улсын Их Хурлаар хүүхдийн хөдөлмөр ялангуяа, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн асуудлаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргаж байгаагүй байна.
Нөгөө талаас манай улсад эрхлэж буй хөдөлмөрөөсөө шалтгаалан эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаа хүүхэд, өсвөр үеийнхний тоо улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгаа тул хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг нэн даруй устгах тухай олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар цогц судалгаа хийж, бодлогын санал зөвлөмж гаргах, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Энэхүү судалгааны тайланд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд, тэдгээрийн шалтгаан, нөхцөл байдал, үр дагаврыг тодорхойлж, цаашид бууруулах, таслан зогсоох арга замуудыг тодорхойлоход чиглэгдсэн болно.
Final Report-Child labour-Worst forms-20080414-EDIT -
Эх сурвалж: www.mn-nhrc.org
No comments:
Post a Comment