“Хэвлэлийн эрх чөлөөний талаарх олон нийтийн үнэлэмж” судалгааны дүн гарлаа

Монголд хэвлэлийн эрх чөлөө бүрэн хэрэгжиж байна хэмээн иргэдийн 23 хувь нь хариулсан бөгөөд энэ нь 2004 онтой харьцуулбал хоёр дахин буурсан үзүүлэлт юм. Харин иргэдийн хэвлэлийн эрх чөлөөний талаарх ойлголт сайжирсан дүр зураг ажиглагдаж байна. Тэд мэдээллийн хэрэгслээр үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл түгээх нь хэвлэлийн эрх чөлөөний хамгийн чухал зарчим байх ёстой гэж үзэж байна. Нэмэлт өөрчлөлт оруулж буй “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл”-д иргэдийн саналыг тусгахаар Хэвлэлийн хүрээлэн 2009 оны 11 сард үндэсний хэмжээнд “Хэвлэлийн эрх чөлөөний талаарх олон нийтийн үнэлэмж” санал асуулга явуулсан. Уг судалгаагаар хэвлэлийн эрх чөлөөнөөс гадна мэдээллийн хэрэгслийн ашиглалт ямар байгааг тандсан юм.
Судалгааны дүнтэй танилцахыг хүсвэл дараах линкнээс татаж авна уу! ТАТАХ

No comments: