4 сарын 21-н Макс Веберийн төрсөн өдөр

/1864-1920/
Германы нэрт социологич Макс Вебер 1864 оны 04-р сарын 21-нд тухайн үеийн Эрфурт хотноо мэндэлж хуулийн чиглэлийн суралцсан байна. 1891 онд доктоын зэрэг хамгаалж 1892 онд Германы хөдөөгийн ажилчдын аж байдал, нийгмйин амьдралын талаар томоохон судалгаа хйиж хэвлүүлсэн байна. 1909 онд тэрээр "Германы социологийн нийгэмлэг"-ийг байгуулсан юм. Энэ л үеэс түүнийг социологич гэх болжээ.
Тэрээр "Протестант шашин ба капитализмын үзэл санаа" зохиолоороо шашны социологийн, бюрократ байгууллагын онолын аугаа үзэлээрээ улс төрийн социологийн, нийгмийн давхраажилтын үзэлээрээ социал бүтцийн социологийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.

No comments: