Алтан хүү, тунгалаг хүү

/Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулав/
Монгол улс төрт ёсны арвин уламжлалтай ард түмэн гэдэг үгийг би олон сонссоон. 3000 ч билүү тэр хавьцаа жилийн гэж ярьдаг байх шүү. Ийм болохоор Монголчууд "Төрийн минь бүлд өршөө", "Төрийн хайр ивээлийг хүртлээ" хэмээн төрдөө хайр зарладаг ховор уламжлалтай хосгүй менталитеттэй улс.

Монголчууд түүхэндээ хатуу чанга зүйл заалт, хэсэгтэй хуулиудыг дээр хэлсэн уламжлалт төрөөрөө батлан улс орны дэг журам, үйл хөдлөлийг даган мөрдүүлж байжээ. Хамгийн анхны хууль нь Хүннүгийн үеийн "Хэвт ёсны хууль" нэртэй сүрхий чанга хуулийг Түмэнгийн хүү Модань Шаньюу хааны төрт улс /Дэлхийн анхын төрт улс гэж бараг ярьдаг байх шүү бараг/баталж хэрэгжүүлж байсан нь манай АРДЧИЛСАН үндсэн хуулийн өвөг эцэг нь байсан юм байна. Хүнээр бол ураг төрөл, овог нь байсан гэж байгаа.
Дараагийн хууль нь Эзэн Чингис хааны минь үеийн буюу XIII зууны /хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн байлдаж асан үе/"Их Засаг" хууль. Энэ хууль бас сүрхийн чанга хуулийн баримт бичиг байжээ. Эхнэрээ араар тавих, инцест харилцаа үүсгэх, хүчин, бэлгийн мөлжлөгийн эсрэг Монголын түүхэнд байгаагүй төмөр дуулга хууль байсан гэж судлаачид, түүхчид үздэг юм билээ. Бодвол Чингис хаан "Мөнх хөх тэнгэрийн доор Их засагаар өөр хууль үгүй, Монголын нутагт аж төрөн буй хүн ард бүхэн мөрдтүгэй, санатугай" гээд л зарлигдаж байсан байлгүй дээ. “Их засаг” хууль нь монгол түмний үзэл санаа, ёс заншил, хэв журмын дэвшилттэй бүхнийг агуулсан, тухайн түүхэн үеийн нийгмийн бүхий л харилцааг зохицуулахад зориулагдсан хууль цааз байсан гэж академич Ж.Болдбаатар тодорхойлж бичсэн байдаг юм байна.
За тэгээд 1640 он болов. Энэ үе бол Халх ойрд гээд Монгол угсаатны дотоод хагарлын үе байсан бололтой юм билээ. Хоорондоо дайтай, хааны нуган үрийг нь таслах болоод манж чин улсын гадаад бодлогын нөлөөгөөгөөр Монгол угсаатан салан бутарсан, задарсан, диффрензаци явагдсан харанхуй үе байв. Энэ үед буюу 1640 онд Монгол Ойрдын "Их цааз" хууль мэндлэв. Нэрнээс хархул цаазалдаг, цавчдаг, тэсгээдэггүй хууль байсан шиг байна.
18 зуун. "Халх Журам" хууль: 1709-1795 оны хооронд халх хаад ноёд, шашны зүтгэлтнүүд олон удаа нэгдэн чуулж нягтлан хэлэлцэж мушгиж байж батлагдсан гэж түүхчид үздэг.
За ингээд 20-р зууны социалист давалгаа эхэлж 1924 онд анхдугаар үндсэн хуулиа батлав. "Олноо өргөгдсөн" билүү нэг тийм оны цолыг мөнхүү өдрөөс эхлэн Монгол Улсын 14 дүгээр он гэж халахаар тогтжээ. Бидний тэмдэглэж ирсэн улс тунхагласны баяр бол энэ үндсэн хууль батласны л баяр юм яс юман дээрээ. 11 сарын 26.
1940 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болов. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн Хууль-ийг баталсан байна. Нэгдүгээр зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол эзэрхэг түрэмгий ба феодалын дарлалыг устгасан /малчин, ажилчин, сэхээтэн/ хөдөлмөрчдийн тусгаар тогтносон бөгөөд цаашид нийгэм журамд давшин орохын тулд тус орныг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангагч улс мөн гэжээ. Үнэхээр одоо сонсход хөх инээд хүрмээ өгүүлбэр байгааз. 1960 оны 7-р сарын 06 боллоо. энэ үед чинь нөгөө Атар газар эзэмших болоод Соёлын довтолгоо гэдэг зүйлүүд эхлээд бөөн л юм болж байсан юм шиг байгаан. Энэ хуульд "Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ардын ардчилсан төрийн хэлбэрээр тогтнон хөгжиж байгаа социалист улс мөн."гэсэн хөөрхөн өгүүлбэр оруулсан байгаа нь ардчилал луу дөхөж байсныг харуулна.
Ингээд ардчиллын салхи сэвэлзэж даяаршлын агаар үлээв. Энэ бол 1992 оны 1 сарын 13 буюу өнөөдрийн өдөр. Ардчилсан Монгол Улсын анхны ариун үндсэн хууль. Би тэхэд дөнгөж 5 настай балчирхан жаал УБХ-ын үндсэн хууль батлах үйл явцыг хар зурагтаараа харж суусан байлгүй дээ. Үгүй ч байж магад. Ингээд би ардчилсан Монгол улсын алтан хүү, тусгаар Монгол улсын тунгалаг хүү болсон юм даа. Та бүхэнд ардчилсан үндсэн хуулиа баталсны сайхан баярын мэнд хүргэе.

6.


1.

2.

3.

4.

5.

No comments: