Жендэрийн тэгш бус байдал нь биологийн өгөгдлийн ялгаанаас үүдэлтэй бус нийгмийн мөн чанартай байдаг. Энэ ялгаа нь нийгэм-эдийн засгийн тэгш бус байдлын суурь шалтгаан болдог юм. Энэ талаар Социологич Н.Батзоригтой ярилцлаа.
-Та өөрийгөө товч танилцуулаач. Яагаад социологич мэргэжлийг сонгох болсон бэ?
-Миний бие социологийн ухааны бакалаврын зэргийг 2008 онд, магистрын зэргийг 2017 онд хамгаалсан. Ерөнхийдөө МУИС-ийн бүтээгдэхүүн. Социологийн чиглэлээр арав гаруй жил ажиллаж байна. Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан нь энэ шинжлэх ухааны хүрээ, сонирхолтой байдалтай холбоотой. Маш өргөн судлах зүйлийн хүрээтэй учраас социологичид нарийн мэргэжлийн хуваарьт хуваагддаг. Хувь хүний өдөр тутмын амьдралаас эхлээд нийгмийн амьдралын загвар, бүтцийг олон аргаар судалдаг учраас нэн сонирхолтой шинжлэх ухаан гэж боддог.