Showing posts with label БОЛОВСРОЛЫН СОЦИОЛОГИ. Show all posts
Showing posts with label БОЛОВСРОЛЫН СОЦИОЛОГИ. Show all posts

"ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ -2" СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Боловсролын орчин дахь шударга байдлын асуудал нь нийгэм дэх тэгш шударга байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлт, үнэт зүйлсийг хөндөж буй онцгой анхаарал хандуулах сэдэв юм. Өсвөр насныхны тэгш гараа, боломжийн талаарх ойлголт, байр суурийг сонсох нь шударга байдлыг дэмжих, сайжруулахад чухал ач холбогдолтой тул Хүүхдийг Ивээх Сан нь өсвөр үеийнхний төлөөлөл болон Транспаренси Интернэйшнл байгууллагатай хамтран “Өсвөр үеийнхний дуу хоолой – 2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааг 2017-2018 онд хийж гүйцэтгэжээ. 

"Урлагийн боловсрол" судалгааны тайлан

Глоб Интернейшнл ТББ, Нээлттэй Нийгэм Хvрээлэн /Соросын сан/-гийн тусламжтайгаар “Урлагийн боловсрол” хэмээх анхан шатны судалгааг явуулав.

Судалгааны зорилго нь Монгол дахь урлагийн боловсролын тvвшинг судалж, цаашид сайжруулах арга замд тус дөхөм болох санаа бодлыг дэвшvvлэхэд оршиж байв.
Судалгааны багт Монгол улсын Соёлын гавъяат зvтгэлтэн С.Оюут, “Монгол мэдлэг” дээд сургуулийн багш С.Цэцэгмаа, “Багшийн хөгжил, имиж” төвийн тэргvvн Т.Сараннэмэх, УБИС-ийн багш Д.Уранцэцэг, “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн багш Д.Эрдэнэтуяа нар ажиллав.
Энэхvv судалгааг 2 сарын туршид судалгаанд хамрагдагсдын болон судлагдахууны хувьд хэд хэдэн бvтэцтэй явууллаа. Судалгаанд бvх шатны сургуулийн суралцагчид, багш, удирдлагыг төлөөлсөн 1487, соёл урлагийн болон хvvхдийн байгууллагыг төлөөлсөн 25, нийт 1512 хvн хамрагдлаа.

Судалгааны бvтэц
-Урлагийн хичээлvvдийн агуулга ба чанарын тvвшин
-Боловсролын болон урлагийн байгууллагуудын хоорондын холбоо, хамтын ажиллагааны тvвшин

"Дээд боловсролын бодлогын шинжилгээ" судалгааны тайлан

Энэхүү бодлогын шинжилгээ нь МУИС-ийг 2011-2020 онд хөгжүүлэх стратегийн зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэх, дээд боловсролын талаарх МУИС-ийн бодлого, баримтлах үндсэн зарчмыг тодорхойлоход хэрэглэх зорилгоор МУИС-ийн судалгааны дотоод төслийн хүрээнд 2012 оны 12-р сард зарлагдсан “Дээд боловсролын бодлогын шинжилгээ” төслийн багийн тайлан юм. Төслийн ажлыг багийн үндсэн гишүүн Н.Батчимэг, Ч.Тамир нар, туслах судлаачаар Л.Мөнхбат нар 2013 оны 1-ээс 2-р сард гүйцэтгэж энэ хүрээндээ холбогдох хүмүүстэй уулзалт, ярилцлага хийж олон тооны баримт бичиг, материалыг ашиглаж гүйцэтгэжээ.

Эрдэм шинжилгээний ажилтан - судлаач ажилд авна

Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтнуудыг тухайн ажлын байранд тавих шаардлагын дагуу , зарласан мэргэжлийн чиглэлээр шалгаруулж авна. Шалгаруулалтад орох хүмүүс жагсаалтад дурдсан мэргэжлүүдээс сонгож, дараах материалыг бүрдүүлэн, 2014 оны 01-р  сарын 24-ий дотор Боловсролын хүрээлэнд Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Багшийн хөгжлийн ордон,  #301 тоот хаягаар ирүүлнэ үү.

1. Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
2. Иргэний үнэмлэх (хуулбар)
3. Төрийн албан хаагчийн анкет
4. Боловсролын үнэмлэх, дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
5. Боловсрол, сургалтын онол, аргазүйгээр нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт
6. Хамгийн сүүлд ажиллаж байсан ажил олгогчийн тодорхойлолт.

Хүүхдийн номын зах зээлийн судалгаа 2008 он

Энэ судалгааг Хөдөөгийн Боловсролын Дэмжих Хөтөлбөр (Read хөтөлбөр)-ийн захиалгаар "Төгс системс" ХХК хийж гүйцэтгэсэн байна. ЕБС-ийн 1-5 ангийн хүүхдэд зориулсан судалгаа аж.

bookmarket_survey_mon -  

Ш.Ичинхорлоо "Боловсролын социологийн удиртгал" 2011

Боловсролын Их Сургуулийн багш Ш.Ичинхорлоо "Боловсролын социологийн удиртгал" хэмээх шинэ номыг энэ онд эрхлэн хэвлүүлсэн байна. Гадаад хэлний багш, заах арга зүйч мэргэжилтэй тэрээр боловсролын социологийн "удиртгал" суурь зарим зүйлийг багтаасан хэмээн өмнөх үгэндээ дурьджээ.
Гарын авлагад боловсролын социологийн тухай, түүний зорилго, судлах зүйл, үндсэн асуудал, боловсрол, нийгэмшил, давхраажил, боловсролын социологийн судалгааны арга, боловсролын үзэгдэлд социологийн анализ хийх тухай өгүүлжээ. Гарын авлагын зорилтот бүлэг нь боловсрол судлалын магистр, докторантын сургалтанд зориулсан юм байна.

Улаанбаатар хот 2011 он
ДДС 306.43
И-967
ISBN 978-99929-4-947-3

Их сургууль төгсөгчид магистрантурт суралцах сонирхолтой юу?

МУИС-ийн Магистр Докторын Сургалтын албанаас эрхлэн МУИС-ийг 2010-2011 оны хичээлийн жилд төгсөх оюутнуудаас магистрантурт элсэн суралцах сонирхолтой эсэхийг санал асуулгаар судалсан судалгааг хийжээ. Судалгаанд нийт 12 салбар сургуулийн 1984 оюутан хамрагдсанаас эрэгтэй 746 буюу судалгаанд хамрагдсан оюутнуудын 36,7 хувь, эмэгтэй 1238 буюу судалгаанд хамрагдсан оюутнуудын 62,4 хувийг тус тус эзлэж байна.
sudalgaanii dun -

"Багшын хөтөлдөг баримт бичигээр дамжиж сурагч хөгжиж чадаж байна уу?" судалгааны тайлан

Жилийн өмнө нэгэн шавийнхаа судалгааны ажлыг дэмжин хамтарч ажиллаж байлаа. Тухайн судалгааны үр дүнгийн үзүүлэнг та бүхэнд сонирхуулж байна

Altanaad hiij ogson -

Оюутны сургалтын тэтгэлгийн асуудлаар социологийн судалгаа хийгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн наймдугаар сард зарлиг гаргаж, оюутны сургалтын тэтгэлгийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан билээ. Уг ажлын хэсгийн ажлын явцтай Ерөнхийлөгч танилцсан байна. Ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчид юуны өмнө оюутны сургалтын тэтгэлгийн асуудлаар олон нийтийн дунд явуулсан социологийн судалгааны дүнг танилцуулав. Судалгааг 2009 оны аравдугаар сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Ховд, Завхан, Дорнод болон Хэнтий аймагт явуулж, 1500 хүнээс санамсаргүй түүврийн аргаар асуулга тавих замаар мэдээлэл цуглуулсан байна. Судалгаанаас үзэхэд, манай орны нийт өрхийн 65, 5 хувь нь их, дээд сургуульд сурдаг оюутантай, үүний 20, 7 хувь нь хоёр оюутан бүхий гэр бүл аж. Өөрөөр хэлбэл манай улсын хүн амын тэн хагасаас илүү хувь нь оюутны амьдрал ахуй, зовлон жаргалтай ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс байдаг. Судалгаанд оролцогчдын 82, 6 хувь нь их, дээд сургуулийн оюутанд төрөөс сургалтын тэтгэлэг өгөх шаардлагатай хэмээн үзжээ. Гэхдээ тэдний олонх нь төрөөс олгох тэтгэлгийн хэмжээг сургалтын төлбөрийн 50 хувиар тогтооход болно, үлдсэн хувийг суралцагч өөрөө хариуцах нь зүйтэй гэж үзсэн байна. Эндээс манай иргэд, эцэг эхчүүд, оюутнууд асуудалд бэлэнчлэх сэтгэлгээгээр бус харин шударга байдлаар хандаж буй нь харагдсан аж.

Бичиг үсгийн боловсролын судалгаа явуулна


МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль болон Япон улсын “Очяномизу” их сургууль хамтран бага насны хүүхдийн бичиг үсгийн боловсролын талаарх судалгааг энэ сараас хийж эхэлжээ.

Уг судалгаанд нийслэл дэх улсын болоод хувийн цэцэрлэгийн 1200 хүүхдийн эцэг, эх болон багш нар хамрагдах юм. Япон,Солонгос, Хятад, Вьетнам зэрэг улсыг хамарсан энэхүү судалгаагаар хүүхдийн бичиг үсэгт суралцахад улс орнууд дахь нийгэм, соёлын ялгаа хэрхэн нөлөөлж буйг тогтоох ажээ.

“Очяномизу” их сургуулийн профессор Нобука Учида энэ сарын 14-15-нд Монголд ажиллахдаа судалгааны багийнхантай уулзаж, хэрхэн ажиллах талаар зөвлөлгөө өгөх юм