Showing posts with label ЖЕНДЕРИЙН СОЦИОЛОГИ. Show all posts
Showing posts with label ЖЕНДЕРИЙН СОЦИОЛОГИ. Show all posts

Социологич Н.Батзориг: "Нийгмийн хөгжлөө дагаж эрэгтэйлэг чанар ч өөрчлөгдсөн"

Жендэрийн тэгш бус байдал нь биологийн өгөгдлийн ялгаанаас үүдэлтэй бус нийгмийн  мөн чанартай байдаг. Энэ ялгаа нь нийгэм-эдийн засгийн тэгш бус байдлын суурь шалтгаан болдог юм. Энэ талаар Социологич Н.Батзоригтой ярилцлаа.

 -Та өөрийгөө товч танилцуулаач. Яагаад социологич мэргэжлийг сонгох болсон бэ? 

-Миний бие социологийн ухааны бакалаврын зэргийг 2008 онд, магистрын зэргийг 2017 онд хамгаалсан. Ерөнхийдөө МУИС-ийн бүтээгдэхүүн. Социологийн чиглэлээр арав гаруй жил ажиллаж байна. Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан нь энэ шинжлэх ухааны хүрээ, сонирхолтой байдалтай холбоотой. Маш өргөн судлах зүйлийн хүрээтэй учраас социологичид нарийн мэргэжлийн хуваарьт хуваагддаг. Хувь хүний өдөр тутмын амьдралаас эхлээд нийгмийн амьдралын загвар, бүтцийг олон аргаар судалдаг учраас нэн сонирхолтой шинжлэх ухаан гэж боддог.

"ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ -2" СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Боловсролын орчин дахь шударга байдлын асуудал нь нийгэм дэх тэгш шударга байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлт, үнэт зүйлсийг хөндөж буй онцгой анхаарал хандуулах сэдэв юм. Өсвөр насныхны тэгш гараа, боломжийн талаарх ойлголт, байр суурийг сонсох нь шударга байдлыг дэмжих, сайжруулахад чухал ач холбогдолтой тул Хүүхдийг Ивээх Сан нь өсвөр үеийнхний төлөөлөл болон Транспаренси Интернэйшнл байгууллагатай хамтран “Өсвөр үеийнхний дуу хоолой – 2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааг 2017-2018 онд хийж гүйцэтгэжээ. 

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАН - 2017


Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтран 2017 онд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулсан байна. Судалгаагаар Монголд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хэлбэр, тархалт, шалтгаан, үр дагаврыг тодорхойлж, Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа жендэрийн тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтын шалгуур үзүүлэлт, үр дүнг тооцох, олон улсын түвшинд харьцуулагдахуйц чанарын болон тоон мэдээлэл цуглуулсан аж.

Жендэрийн талаарх олон нийтийн санал бодлын шинэ судалгаа

УИХ-ын сонгуулийн тухай хуульд УИХ-ын сонгуульд нийт нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй байна хэмээн анх удаа квот тавьж өгөв. Нам бүр нэр дэвших 76 хүнийхээ 15-ыг эмэгтэй байлгах үүргийг хуулийн өмнө хүлээлээ. Тэгвэл эмэгтэй нэр дэвшигчдийн сонгогдох магадлал ямар байгаа вэ. Сонгогчид тэднийг хэрхэн үнэлдэг вэ?

“Сант Марал” сангаас АНУ-ын Азийн сангийн захиалгаар Жендэрийн талаарх олон нийтийн санал бодлын шинэ судалгаа хийж дүнг гаргажээ. Судалгааг 2011 оны аравдугаар сарын 21-24-нд нийслэлийн 800 иргэний дунд хийсэн байна.
“Одоогийн УИХ гуравхан эмэгтэй гишүүнтэй, таны бодлоор яагаад ийм цөөхөн эмэгтэй гишүүн сонгогдсон бэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын хамгийн олон буюу 32,4 хувь нь “Одоогийн бий болсон улс төрийн сүлжээнд эмэгтэйчүүд нэвтэрч орох боломжгүй” хэмээн хариулжээ. Эрчүүдийн 25,3 хувь, эмэгтэйчүүдийн 37,6 хувь үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. “Хэрэв танай тойргоос сонгуулиар эмэгтэй нэр дэвшигч өрсөлдвөл та санал өгөх үү” гэсэн асуултад эрчүүдийн 41,5 хувь, эмэгтэйчүүдийн 65,2 хувь буюу нийт судалгаанд оролцогчдын 55,1 хувь нь “Тийм” гэж хариулжээ. Эндээс харвал сонгогчид эмэгтэй нэр дэвшигчдийг урьд өмнөхөөс илүүтэй дэмжих сэтгэл зүй бүрдсэн байна.

Харин “хэрэв дэмжихгүй бол яагаад” гэсэн асуултад “Энэ бол манай парламентын уламжлалт ёсонд нийцэхгүй” гэж эрчүүдийн 8,5 хувь, эмэгтэйчүүдийн 13,8 хувь хариулжээ. “Эмэгтэйчүүд гэртээ байж гэр орноо авч явах ёстой” гэж эрчүүдийн 28 хувь, эмэгтэйчүүдийн 31 хувь үзсэн байна. Эндээс харвал эмэгтэй сонгогчид эрчүүдээсээ илүү хуучинсаг үзэлтэй болж таарлаа.
Анхаарч үзвэл зохих нэг зүйл нь “намуудад нэр дэвшиж гарч ирэх үнэлүүштэй эмэгтэй алга” гэж эрчүүдийн 61 хувь, эмэгтэйчүүдийн 51,7 хувь үзсэн нь улс төрийн намууд эмэгтэй гишүүдээ сайн сурталчилж таниулж чадаагүй, чадалтай бүсгүйчүүд эрчүүд шиг өөрийнхөө РR-ыг хангалттай хийж чаддагүйтэй холбоотой гэж үзэхээр байгаа юм.

Эмэгтэй нэр дэвшигчийн сул талыг “зан аашийн байдал” гэж эрчүүдийн 12,9 хувь, эмэгтэйчүүдийн 14,3 хувь үзжээ. Бас л эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ сул үнэлсэн байна. Сурталчилгаа муу, сонгогчидтой холбоо тааруу гэж эрчүүд, эмэгтэйчүүд бараг эн тэнцүү 4,4 орчим хувь нь үзжээ. “Улс төрд орон зайгүй учраас эмэгтэйчүүд дундаж гишүүнээс илүү ухаалаг байх ёстой” гэж эрчүүдийн 38,5 хувь, эмэгтэйчүүдийн 44,6 хувь хариулжээ. Бас л эмэгтэй нь эмэгтэйгээ дутуу үнэлдгийн илрэл гарч ирсэн байна. “Идэвхтэй, шийдэмгий, манлайлагч бай” гэж эрчүүдийн 1,5 хувь нь эмэгтэй нэр дэвшигчдийг зоригжуулсан нь эмэгтэйчүүдээс 0,3 хувиар илүү байна. Бас багаар сайн ажиллавал амжилтад хүрнэ гэж эрчүүд эмэгтэйчүүдээс нэг хувь илүү дэмжжээ.
“Сонгуулийн үеэр адилхан шинж чанартай эрэгтэй, эмэгтэй хоёр нэр дэвшигч байгаа тохиолдолд эмэгтэй нэр дэвшигчид санал өгөх магадлал хэр байгаа вэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 54,8 хувь нь “эмэгтэйд нь” гэжээ. “Орчин үеийн Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь хүчтэй” гэж эрчүүдийн 39,1 хувь, эмэгтэйчүүдийн 54,8 хувь, “хүчтэй тал руугаа гэж” эрчүүдийн 37,4 хувь, эмэгтэйчүүдийн 29,3 хувь хариулжээ. “Сул” гэж гурав орчим хувь нь л үзсэн байна. Харин улс төрийн хүрээнд эмэгтэйчүүдийн байр суурь сул гэдгийг эрчүүдийн 29,7 хувь, эмэгтэйчүүдийн 25,7 хувь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд энэ байдлыг засах ёстой гэж хариулт өгсөн иргэдийн 50 гаруй хувь үзжээ.

Дээрхээс харахад харин ч эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дутуу үнэлдэг, сул гэж үздэг ажээ. Тиймээс нэр дэвшигч эмэгтэй ч, сонгогчдын 51 хувийг бүрдүүлдэг сонгогч эмэгтэйчүүд ч зоригтой байвал ялах магадлал байгааг “Сант марал” сангийн судалгаа харуулж байна.

Жендерийн стеоротипийн талаар...

Хэвшмэл ойлголт гэж юу вэ? Тогтсон хэвшмэл ойлголт гэдэг нь хэсэг бvлэг хvмvvсийн, тухайлбал нийгмийн хэсэг бvлгvvд эсвэл угсаатны бvлэг хvмvvсийн тухай ихэвчлэн мухар сvсэг дээр тулгуурласан ерөнхий дvгнэлтvvд юм. Иймэрхvv хэвшмэл ойлголтууд нь буруу, ташаа байдаг. Тэдгээр хэвшмэл ойлголтууд нь хэн нэгнийг хувь хvн гэдгээр нь биш хvйс, арьсны өнгө, гадаад өнгө vзэмжээр нь дvгнэж байдаг.
Жендэрийн хэвшмэл ойлголт нь "Эцгийн эрхт ёс буюу Патриархат" тогтолцоогоор хамгаалуулж бэхждэг байна. Патриархат тогтолцоо нь эцгийг овгийн буюу өрхийн тэргүүнд тавьж, эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн үүрэг, гэр бүлийн байр сууриар нь тодорхойлдог байна. Мөн хүмүүсийг жендэр, нас, өмч, гэр бүл дэх байр сууриар нь эрэмбэлж, зөвхөн "эр", "эм" гэсэн хоёр хүйс байдаг гэж номлодог.

Энэ номлолын дагуу эмэгтэй хүн бол гоо сайхан төгс, удирдагч бус гүйцэтгэгч, хүүхэд төрүүлж өсгөх ёстой, нийгэм, гэр бүлийн зорилгод үйлчилдэг хоёрдогч этгээд, удмын санг цэвэр ариун байлгаж, хадгалах үүрэгтэй гэж үздэг.

Харин эрэгтэй хүнийг ямагт манлайлагч, түрэмгийлэгч, хүчирхийлэгч, өмгөөлөгч, хамгаалагч, сэтгэлийн тэнхээтэй, уйлдаггүй, аюул эрсдэлийг үүрэгч байх ёстой хэмээн тулгадаг.

Хэн ч байсан эдгээр дүрээс хазайсан тохиолдолд аюултай. Энэ тогтолцоо нь гадуурхан, үзэн ядаж, үл тоомсорлох зэргээр шийтгэж, сул дорой болгодог байна. Тухайлбал, эршүүд эмэгтэй хүнийг эр ч тоохгүй, эрлэг ч тоохгүй амьтан гэх. Олонхийн ойлголтоор "Эмэгтэйлэг" зан төрхтэй харчуулыг эр хүний шинжгүй, яаж гэр бүлээ авч явна даа, хүүхэдгүй эмэгтэйг хөлийг нь хэн хучна даа зэргээр шүүмжилдэг.

Иймд энэхүү тогтолцоо нь жендэрт суурилсан хүчирхийллийг бий болгож, хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг шударга бус ялгаварлалыг үүсгэсээр байна.

21-р зуунд хүний эрхийг зөрчиж буй патриархат тогтолцоо, сэтгэхүйгээс өөрсдийгөө чөлөөлөх ёстой болж байнаа.

Хvрэн vстэй эмэгтэйчvvд vнэнч хань болж чаддаг

Саяхан явуулсан нэгэн сонирхолтой судалгаагаар эрчvvдэд шаргал vст хvvхэн таалагддаг, найз бvсгvйгээ болгох дуртай байдаг ч vнэндээ бол тэднийг эхнэрээ болгох дургvй байдаг нь тогтоогджээ. Асуулгад оролцсон таван хvн тутмын нэг нь шаргал vстvvд бусад хvvхнvvдээс илvv тачаангуй харагддаг хэдий ч тэдэнтэй хамтран амьдрана гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.


Эрчvvд хэдий шаргал vсттэй найзалж байлаа ч хурим хийх дєхєхєєр бараан vстэй /хар, хvрэн/ бvсгvйчvvдийг илvv итгэл дааж, сайн хань байна гэж vзэж "блонди"-гоос нvvрээ бууруулдаг гэнэ. Санал асуулгыг Британийн стилист Эдрю Коллинжийн захиалгаар нийтдээ гурван мянган эрийн дунд явуулжээ. Єнгєрсєн зун хийсэн судалгаагаар британи эрчvvдийн 53% нь шаргал vстvvдийг хамгийн дур булаам, тачаангvй амраг байж болно гэсэн ч тэдэнд 100% итгэнэ гэдэг байж боломгvй зvйл хэмээсэн байжээ.

Тэгвэл Scandinavian Journal Of Psychology сэтгvvлээс 130 эрэгтэй, 112 эмэгтэйгээс ханиа сонгоход vсний єнгє тийм чухал уу хэмээн асуухад тэдний 56% хувь нь єнгє чухал тэр дундаа хvрэн vстэй эмэгтэйчvvд хамгийн vнэнч хань болж чаддаг хэмээн хариулсан байдаг. Энд нэгэн сонирхолтой баримтыг Канадын антропологч Питер Фрост гаргасан байна. Тvvний vзэж байгаагаар бvр мєстлєгийн vед анчин эрчvvд олсон олзоо эхнэртээ єгєх хэдий ч нэгээхэн хэсгийг єєр омгийн шаргал vстэнгvvдэд єгдєг байсныг олж тогтоожээ. Ингэснээр тэр vед омог хоорондын эрчvvдийн тулаан зарим тохиолдолд шаргал vстvvдээс vvдэн гарч байсан гэнэ.

Харин Шведийн сэтгэл зvйч Анжела Ахола олон жилийн судалгааныхаа дvнд урт шаргал vстэй эмэгтэй гэмт хэрэгт єртєх нь элбэг бєгєєд ер нь ийм vстэй хvvхнvvд хєнгємєг явдалтай амьдралыг сонгосон байдаг хэмээжээ. Мєн шаргал vстvvд бараан vстэнй эмэгтэйг бодвол эрчvvдийг секст даллан дуудахдаа илvv аж.

Тэгтэл шаргал vсттэй холбоотой бас нэгэн сонин факт байна. Интернет танилцуулгын зууч болох Lycos компанийн туршлагаас харахад цасан цагаан эсвэл шаргал vстэй хvvхнvvд хэдийгээр ихэнхдээ баян эрчvvдийн эхнэр болж чадсан байхад хvрэн vстэйчvvд нь бvр тэрбумтаны эхнэр болох тохиолдол их ажээ. Ингэснээр Lycos тэрбумтануудын эхнэрийн vсний єнгєний ТОП-100 рейтингийг гарган Forbes-т нийтлvvлжээ. Тэгтэл дэлхийн тэрбумтануудын эхнэрийн 62% нь хvрэн vстэнгvvд байх юм. 1994 онд тэрбумтан Билл Гэйтсийн эхнэр болсон Мелинда Фрэнчээс авахуулаад... энэ судалгааг баталж байгаа мэт ємнє нь Ирина Маландина хэмээх шаргал vст эхнэртэй байсан Роман Абрамович л гэхэд єдгєє хvрэн vстэй Дарья Жуковатай гэрлээд сайхан л амьдарч байна. Тэрбумтануудын зєвхєн 22% нь шар vстэй эхнэртэй бол 16% нь хар vстэй хvvхнийг сонгосон байх юм. Харин буржгар vстэнгvvдийг одоогоор нэр алдартай баячуудын хэн нь ч сонгож амжаагvй байна.

Lycos фирмийн эзэн Сэм Каюм: "-Бид одоогийн Францын тэргvvн хатагтай Карла Бруни хэрвээ шаргал vстэй байсан бол яах вэ гэсэн асуултыг єєрсддєє тавья л даа. Тэгтэл Николя Саркози тийм сонголт хийхгvй байсан. Тэгэхээр манай улсын тэргvvн маань зє л сонголттой хvн байна хэмээн єнєєдєр ард тvмэн нь Саркозиг хайрлаж хvндлээд эхэллээ. Карла хэдий хєнгєн чиглэлийн амьдарлтай бvсгvй байснн ч хvрэн vс гэдэг цаанаасаа л эмэгтэй хvний зан чанарыг засаж бас илэрхийлж байдаг юм уудаа" хэмээн судалгааныхаа талаар тайлбарлажээ.

Р.Слава

Солгой эрчүүд сексдээ илүү авьяастай

Солгой хүмүүс урлан бүтээх, зохион бүтээх чадвараараа зөв гартай хүмүүсээс илүү байдаг нь олон тооны судалгаагаар батлагдсан зүйл. Үүний дээр нь солгой эрчүүд нь ор дэрний ажилдаа ч мөн адил илүү уран бүтээлчээр ханддаг болохыг Германы социологичид тогтоожээ.
Энэ байдлыг мэдээж хамгийн түрүүнд эмэгтэйчүүд анзаарчээ. Ийнхүү германы нэгэн судалгааны төвийнхөн эмэгтэй ажилтнуудыны санал болгосны дагуу онлайн асуулга явуулжээ. Ингэхэд эмэгтэйчүүдийн 80% нь солгой эрчүүдийн ор дэрний ажилд илүү уран бүтээлчээр ханддаг гэсэн хариулт өгсөн байна.

Ингээд зогсохгүй 73% нь солгой эрчүүдтэй унтахыг дээрд үздэг гэсэн хариу өгчээ. Солгой эрчүүд нь элдэв байрлал солих, янз бүрийн секс тоглоом илүүтэй ашигладаг аж. Тэр бүү хэл секс шопуудыг хамруулсан маркетингийн судалгаа явуулахад тэдний бүтээгдэхүүний 2/3 нь солгой эрчүүд худалдан авдаг болох нь тогтоогджээ.

ХVVХНVVД ЮУ НУУЖ, ЭРЧVVД ЯАГААД ХУДАЛ ХЭЛДЭГ ВЭ?

Британийн социологичид ер бусын судалгаа хийж, хvмvvс яагаад байн байн худал хэлдэгийг тодруулах гэжээ. Хvн насан туршдаа дунджаар 80 мянган удаа худал хэлдэг байна. Эрчvvд эмэгтэйчvvдээс илvv худал ярьдаг байна. Эмэгтэй хvн єдєрт гурван удаа худал хэлдэг бол эрэгтэй хvн таван удаа худал хэлдэг байна.

Єрнєдийн орнуудад худал хэлэх дуртай байдаг нь сэтгэлгээний онцлогтой холбоотой. "Европынхоны хувьд ажил vйлс тааруу байгаа гэдэг нь хєрєнгє чинээгvй байгаагаа хэлж байгаа хэрэг. Тэгвэл оросууд бvх юм тааруу гэж гомдоллох дуртай байдаг, тэгэхдээ 90 хувь нь єєртєє тохиолдсон золгvй явдлыг дэгсдvvлдэг" гэж сэтгэл зvйч Марк Сандомирский ярьж байна. Гэхдээ оросууд европынхныг бодвол хавьгvй их мэхэлнэ. "Ернєдийн хvн илvv шулуун зантай. Тэд єєртэй нь ярилцаж байгаа хvнийг гомдоохгvй гэхдээ гол тєлєв гэмгvй худал ярьдаг. Тэгвэл оросууд хэлсэн юмныхаа талаар хариуцлага хvлээдэггvй, иймээс орчны хvмvvсээ тvргэн хуурдаг. Тvvнээс гадна оросууд хувийн амьралын тухай мэдээллээ гуйвуулах дуртайгаараа европчуудаас ялгаатай. Эрчvvд бvтэлгvй болсон хайр дурлалаа дэлгэрэнгvй ярих дуртай бол хvvхнvvд нєхцєл байдлыг хэтрvvлэн муулдаг байна. Оросууд бас мэргэжлийн гавьяагаа дєвийлгэх их дуртай, жишээ нь дvгнэлтийг байнга гуйвуулдаг. Бас хvvхнvvд шинэ хувцас хунар авахад хэр хэмжээний мєнгє зарцуулснаа нуух гэхдээ гол тєлєв худал хэлдэг байна.

Эрчүүдийн хамгийн сексуальний мэргэжил

Италийн социологичид нэгэн өвөрмөц судалгаа хийжээ. Тэр нь эрчүүдийн хамгийн тачаангүй мэргэжлийн шалгаруулах зорилготой байжээ. Зорилгодоо хүрчээ. Ингэснээр эмэгтэйчүүд эрчүүдийг ямар байдалтайгаар илүү их хүлээн авах вэ гэдгийг тэд гаргасжээ. Санал асуулганд 25-55 насны нийт 1000 гаруй бүсгүй оролцжээ. Тэгвэл хамгийн сескуальнийд хүчний байгууллагынхан тооцогдсон байна. Яагаад гэхээр тэдний бие бялдар болон дүрэмт хувцас зэрэг нь бүсгүйчүүдийг татаж чаддаг байна. Асуулгад оролцогчдыбн 34% нь хүчнийхэнлд саналаа өгсөн байх юм. Тэдлний араас нисгэгч /18%/, аврагчид /11%/, бармен /08%/ гэх мэтээр жагсаан байна.

01.Цагдаа

02.Нисгэгч

03.Аврагчид

04.Бармен

05.Далайчин

06.Эмч

07.Тогооч

08.Чулуучин

09.Өмгөөлөгч

Р.Слава

Мэдээллийн эх сурвалж: www.inet.mn

ЖЕНДЕР СУДЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ: ХЭРЭГЦЭЭ СОНИРХОЛ БА БОЛОМЖ НӨӨЦ /судалгааны тайлан/


Г. УРАНЦООЖ, PhD, ХҮНИЙ ЭРХ БА ХӨГЖИЛ ТӨВИЙН ТЭРГҮҮН
Ц. УРТНАСАН, PhD, ФИЛОСОФИ СОЦИОЛОГИ ЭРХИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СЕКТОРЫН ЭРХЛЭГЧ
Л. АРИУНЧИМЭГ, ХҮНИЙ ЭРХ БА ХӨГЖИЛ ТӨВИЙН СУДЛААЧ
1.Оршил
Өнөөгөөс 10 хүрэхгүй жилийн өмнө Монголд жендерийн асуудлаар тусгайлсан судалгаа, мэдээлэл, сургалтууд бараг огт хийгддэггүй байсан билээ. Харин өнөөгийн өндөрлөгөөс харахад өнгөрсөн арван жилийн богинохон хугацаанд жендер болон эмэгтэйчүүдийн асуудлаар ажиллах эхний үеийнхэн - байгууллага, хувь хүмүүс , багууд - бүрэлдэн тогтож, бие даан болон хамтаараа жендерийн асуудлаархи судалгаа, сургалт хийж эхэлсэн. Тэдний санаачлага хөдөлмөрийн үр дүнд шилжилтийн үеийн болон өмнөх үеийн эмэгтэйчүүд, жендерийн асуудлыг ойлгох, илрүүлэн гаргах эхний алхам хийгдэж, төр засаг, олон нийтийн анхаарлаа эмэгтэйчүүд жендерийн асуудалд хандуулах болсон.

Бид энэ судалгааны ажлаараа жендерийн судалгаа, сургалтын өнөөгийн байдлыг тоймлон харах, энэ чиглэлээр цаашид ямар үйл ажиллагаа явуулах хэрэгцээтэй байгааг тодруулахыг хичээсэн юм. Судалгааны нэг тодорхой зорилт нь Жендер судлалыг нийгмийн ухааны нэг салбарынх нь хувьд академик түвшинд хөгжүүлэх хэрэгцээ боломж хэр байгааг тодорхойлох явдал байлаа.

Судалгаанд жендерийн асуудлаар ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хамт олон, хувь хүмүүсийг бүгдийг нь хамруулах боломж байгаагүй тул энэ чиглэлийн ажлын туршлага харьцангуй сайтай ЭТББ-ууд, их дээд сургуулиуд, мөн Засгийн газрын холбогдох байгууллагаас мэдээлэл авсан болно.

2. Жендер сургалт ба судалгааны өнөөгийн байдлын тойм

Өнөөдөр жендер ба жендерийн тэгш эрх, феминизм зэрэг нийгэм дэх эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн харилцааны тухай ойлголт монголчуудын хувьд хэдийнээ танил болжээ. Уг ойлголтуудын оноосон нэр нь шинэ буюу гаднаас авсан л болохоос тэдгээрийн илэрхийлэх нийгмийн үзэгдэл үйл явц Монголд байгаагүй, энэ тухай өмнө нь огт яригдаж байгаагүй хэрэг биш гэдэг нь илэрхий билээ. Монголчууд өмнөх нийгмийн тогтолцоонд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангана гэсэн социализмын зарчмыг хэрэгжүүлж байсантай холбоотойгоор жендерийн нөхцөл харьцангуй зөөлөн байгаа гэж үздэг. Гэхдээ монголын уламжлал, зан заншил, соёл, хөгжлийн үйл явцад гүн гүнзгий суурилсан жендерийн харилцааны ялгаа, онцлогийн асуудал судалгааны бие даасан обьектын хувьд ч, нийгмийн хөгжлийн субьектийн хувьд ч 1990-ээд он хүртэл огт хөндөгдөөгүй шахам байлаа.

Сүүлийн жилүүдэд орчин үеийн монголын нийгэмд өрнөж буй үйл явцыг жендерийн харилцааны талаас нь шинжлэн судлах анхны алхамууд хийгдэж, улмаар түүний нөлөөлөх хүчин зүйлийг нийгмийн асуудлуудад тооцон үзэх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрөх боллоо. Үүнд явцуу утгаараа Монголд байгаа олон улсын байгууллага шууд нөлөө үзүүлсэн гэж болох боловч өргөн утгаараа Монгол орны сонгосон хөгжлийн шинэ хандлагатай шууд холбоотой билээ.

Улс орнуудад нийгмийн хөгжлийн чиг хандлага улам бүр хүн төвтэй болж байна. Энэхүү хандлагын салшгүй нэг хэсэг нь нийгмийн амьдралд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш боломжийн асуудал байдаг. Иймээс нийгмийн харилцаан дах эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн ялгаатай байр суурь, үнэлэмж, оролцоо, түүх зэрэг олон асуудлыг судлан шинжлэх, танин мэдэх явдал чухалчлагдаж, улмаар нийгмийн бодлогод жендерийн мэдрэмжит хандлагыг баримтлахыг чармайх болжээ. Тодруулбал, төр засгийн газраас дэвшүүлдэг эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах үйл ажиллагааны хөтөлбөр нь жендерийн буюу эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн нийгмийн харилцааны асуудлыг судлах зүйлээ болгосон Жендер судлалын ухааны ололт амжилтанд тулгуурлан хэрэгжиж байдаг байна.

Монголд жендерийн асуудалтай холбоотой сургалтууд болон судалгааны ажлууд 1990-ээд оны дундаас эхлэн хийгдэх болсон. Эдгээрийг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд болон судалгаа үнэлгээний бие даасан байгууллага, хамт олон, хөгжлийн хөтөлбөр, төслүүд, их дээд сургуулиуд зохион байгуулж байжээ. Тэдгээрээс товч танилцуулья.

2.1. Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа

Монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд /ЭТББ/ жендерийн асуудлыг нийгмийн анхаарлын төвд тавих, жендерийн асуудлаар судалгаа шинжилгээний ажлын эх суурийг тавихад голлох үүрэг гүйцэтгэсэн. Жендерийн асуудалтай холбоотой судалгаа, сургалтын ихэнхи нь эмэгтэйчүүдийн төрийн бус байгуулагуудаар хийгдэж, олон нийтэд энэ чиглэлийн мэдээлэл түгээх гол цөм болж байна.

1999-2000 онуудад Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Зохистой хөгжлийн жендер төв, Хүний эрх ба хөгжил төв зэрэг байгууллагаас санаачлан хийсэн эмэгтэйчүүд , жендерийн асуудлаархи онолын шинжтэй хэд хэдэн сургалтуудад зөвхөн ЭТББ-ын ажилтнууд төдийгүй их дээд сургуулийн холбогдох салбар тэнхимийн багш судлаачид хамрагдсан байна.

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан /ЛЭОС/
Ардчиллын дараах үеийн эмэгтэйчүүдийн ууган төрийн бус байгууллагуудын нэг болох ЛЭОС нь байгуулагдсан цагаасаа эхлэн улс төр ба эмэгтэйчүүдийн асуудлаар дагнан ажиллаж ирсэн. Энэ чиглэлээр судалгаа болон сургалтууд хийдэг. 1999 онд Японы Эмэгтэй профессоруудын холбооноос таван профессор ирж, эмэгтэйчүүд судлалын цуврал лекц зохион байгуулсан нь энэ чиглэлийн анхны сургалт болсон юм. Мөн Феминист манлайлал семинарыг Филлиппины эмэгтэйчүүдийн байгууллагын ажилтнуудтай хамтран хийсэн байна. Семинарын агуулгад өнөөгийн албан тушаалын иерархи тогтолцоо, түүний зарчмуудыг феминист үзэл бодлын үүднээс тайлбарласан нь маш шинэлэг мэдээлэлтэй сургалт болсон байна. ЛЭОС 1999 онд дэргэдээ судалгаа мэдээллийн төв байгуулсан ба тус төвийн мэдээллийн санд англи хэл дээр хэвлэгдсэн жендерийн асуудлаархи ном зохиол олон байдаг.

Зохистой хөгжлийн жендер төв /ЗХЖТ/
1995 онд үүсэн байгуулагдсан (тэр үед Эмэгтэйчүүдийн мэдээлэл судалгааны төв нэртэй байсан) тус төв эмэгтэйчүүд ба жендерийн асуудлаар судалгаа, сургалт явуулж, мэдээлэл түгээдэг гол байгууллагуудын нэг юм. Энэ төвөөс хийсэн эмэгтэйчүүдийн эдийн засгийн байдал, жижиг зээлийн оролцоо, орлого олох үйл ажиллагаа, биеэ үнэлэх, ДОХ зэрэг олон асуудлаархи судалгааны ажлууд болон 1997 оноос эхлэн гаргасан Хүйсийн мэдээлэл, Хүйсийн асуудал зэрэг товхимол нь эмэгтэйчүүд ба жендерийн асуудлыг сонирхсон байгууллага хувь хүмүүсийн байнгын хэрэгцээг хангаж байдаг.

Хүний эрх ба хөгжил төв /ХЭХТ/
Хүний эрх ба хөгжил төв жендер судлалаар хоёр удаагийн онолын семинарыг зохион байгуулаад байна. 1999 онд Жендер судлалын онол практикийн семинар , 2000 онд *Феминист судалгааны арга зүй* бэсрэг курс лекцийг Төв Европын их сургуулийн профессор М.Благоевичтай хамтран явуулсан нь академик түвшинд жендер судлалын онол арга зүйн асуудлаар хийгдсэнээрээ онцлог болсон юм. Мөн эмэгтэйчүүд ба улс төр, жендерийн асуудал, эмэгтэйчүүдийг наймаалах, нөхөн үржихүйн эрх зүйн судалгааны ажлуудыг хийгээд байна.

Бусад ЭТТБ-ууд
Эмэгтэйчүүд, жендерийн асуудлыг олон нийт болон тодорхой хүрээний албан тушаалтан, мэргэжлийн хүмүүст тайлбарлах, мэдлэг мэдээлэл олгох, судалгаа , сургалт явуулах ажлыг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв /ХЭҮТ/ болон Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийг хянах үндэсний сүлжээний төв /ЭЯГБХУТКХХҮСТ/ зэрэг бусад эмэгтэйчүүдийн байгууллагууд тогтмол хийж байдаг. Эдгээр байгууллагууд эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар судалгааны ажлыг анх удаа гүйцэтгэжээ.

Нийгмийн хөгжлийн төв/Зөвлөх нэгж/
Тус төв 1997 онд ЯБҮХ-ийн хүрээнд *Нийгмийн хөгжил* сургалтын хөтөлбөр боловсруулсан ба энэ хөтөлбөрийн агуулгад жендерийн асуудлыг тусгаж өгсөн. Мөн 1998 онд хийсэн *Багийн ардчилал ба иргэдийн оролцоо*, 2000 онд Дэлхийн банктай хамтран хийсэн *Амьжиргааны түвшний судалгаа* зэрэг ажлууддаа жендерийн асуудлыг авч үзсэн байна.

2.2. Монгол улсын их дээд сургуулиудад
жендерийн асуудлыг сургалтанд тусгаж байгаа нь
Жендерийн асуудал нь социологи, хүн амзүй, антропологи, сэтгэл судлал, түүх, эдийн засаг зэрэг нийгмийн ухаануудын судлах зүйлд тусгагддаг бөгөөд тэдгээрийн уулзвар дээр үүссэн салбар дундын шинжтэй ухаан бол жендер судлал юм. Иймээс манай их дээд сургуулийн сургалтын агуулгад жендерийн асуудлыг огт хөнддөггүй гэж үзэх нь өрөөсгөл хэрэг болно. Их дээд сургуулийн нийгмийн ухааны ангийн оюутнуудын дунд явуулсан судалгаанд оролцсогчдоос жендерийн тухай ямар нэг хичээлээр сонссон уу гэж асуухад тэдний 46.5% нь ихэвчлэн социологи, хүн ам зүй, антропологи зэрэг хичээлүүдийг нэрлэсэн байлаа. Энэ нь өнөөгийн оюутнууд жендерийн асуудлаар бага боловч цэгцтэй ойлголттой болох боломжтой болохыг харуулж байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралт 1-ийн 3, 6-р хуудас, Хавсралт 2-оос үзнэ үү.

Харин Монголын их дээд сургуулиудаас МУИС-ын Хүн ам зүйн сургалт судалгааны төв ба /ХАЗССТ/ ба Хүмүүнлэгийн их сургуулийн сургалтын хөтөлбөрт жендер судлалтай холбоотой хичээл орж байна. Энэ тухай товч танилцуулья.

МУИС-ын Хүн ам зүйн сургалт судалгааны төв
1993 оноос Хүн ам зүй ба хөгжил хичээлийн агуулгад анх Эмэгтэйчүүд ба хөгжил хичээлийг орж байсан ба 1999 онд Жэндэр ба хөгжил гэсэн 12 цагийн хичээл орох болсон байна. Энэ хичээл нь хүн ам зүйн ангид ордог бөгөөд МУИС-ын Социологи болон Хөдөлмөрийн дээд сургууль дээр заадаг Хүн амзүйн үндэс хичээлээр жендерийн мэдлэг олгох 2-3 цагийн хичээл заадаг байна. Жендер ба хөгжил хичээлийн агуулгад жендерийн гол нэр томъёонууд, хүйсийн статистик, хүйсийн судалгааны хүрээ ач холбогдол, жендерийн ялгаа, шалтгаан, нийгмийн амьдралд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн оролцоо, үнэлгээ, эмзэг эмэгтэйчүүдийн асуудал зэрэг сэдвүүд багтдаг.

Хүмүүнлэгийн их сургууль
Тус сургуулийн Соёл судлалын тэнхимээс жендер судлалын сонгон суралцах хичээлийг англи хэлний ангид 2 жил оруулж байгаад, 2000-2001 оны хичээлийн жилээс Харьцааны соёл гэдэг поток лекцэндээ 4-5 цаг жендер судлалын талаар заадаг болгон өөрчилжээ. Хичээл нь жендерийн тухай лекцийн хэлбэрээр явдаг ба онолын асуудал болон оюутнуудад сонирхолтой сэдвүүдээр лекц бэлтгэн заадаг байна. Энэ хичээлийг заадаг багшийн үзсэнээр жендер судлалыг албан ёсны хэмжээнд бодлоготой, шинжлэх ухааны үндэслэлтэй заах хэрэгтэй юм байна.

2.3. Жендерийн судалгаа
90-ээд оноос хойш нийгэмд өрнөсөн өөрчлөлтийн үрээр Монголын нийгмийн жендерийн байдалд огцом ялгарал гарч эхэлсэн. Боловсролын салбар болон албан бус сектор зэрэг салбар дах эмэгтэйчүүдийн давамгай байр суурь нь олон нийт болон төр засгийн албан тушаалтнуудын анхаарлыг жендерийн асуудалд өөрийн эрхгүй хандахад хүргэж байна. Шилжилтийн үеийн онцлогтой эдгээр үйл явцыг шинжлэн судлах зайлшгүй хэрэгцээ нийгмийн танин мэдэхүйн зүгээс ч, төр засгийн бодлого чиглэлийн үүднээс ч бий болсон.

Монголын нийгмийн жендерийн асуудалтай холбоотой судалгааны ажлууд сэдвийн хувьд улс төр, эдийн засаг, жижиг зээл, ядуурал, ажилгүйдэл, албан бус сектор, гэр бүл зэрэг нийгийн харилцааны гол гол асуудлаар хийгдэж байна. Мөн жендерээр ангилагдсан ститистик мэдээлэлд тайлбар хийх нь жендерийн судалгааны нэг хэсэг болж байна. Статистикийн мэдээллийг жендерээр ангилсан статистикийн тусгай эмхэтгэл 1999 онд гарсан.

Энэ чиглэлээр судалгааны ажлыг Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Зохистой хөгжлийн жендер төв зэрэг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд болон Нийгмийн хөгжлийн төв, Хүний эрх ба хөгжил төв зэрэг байгууллагууд голлон хийж гүйцэтгэж байна.

Жендер асуудлаархи судалгааны ажлуудын тоонд их дээд сургуулийн оюутан сурагчдын эмэгтэйчүүдийн сэдвээр хийсэн диплом курсын ажлыг хамруулж болно. Их дээд сургуулийн оюутнуудаас социологи, хүн ам зүй зэрэг хичээлийн дагуу бэлтгэх илтгэл, курсын ажил, дипломын сэдвээ эмэгтэйчүүд, жендерийн асуудлаар сонгох сонирхолтой оюутнууд цөөнгүй байна. Жишээ нь жендер ба эмэгтэйчүүдийн талаар нилээд ахиу мэдээллийн сантай байгууллага болох Зохистой хөгжлийн жендер төвийн мэдээллийн сангаар 1999-2000 онуудад 100-гаад оюутан, сурагчид эмэгтэйчүүд ба жендерын чиглэлээр мэдээлэл авч үйлчлүүлсэн байна. Тэдний олонхи нь курс дипломын ажилдаа хэрэгцээтэй мэдээллийг эмэгтэйчүүд ба хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг, статистик, тулгамдсан асуудлууд, улс төр зэрэг сэдвүүдээр авчээ.

Нийгмийн асуудлаар хийгдэж байгаа судалгаануудад жендерийн мэдрэмжтэй судалгаа гэсэн ойлголт нилээд хэрэглэгдэх болсон. Энэ нь нийгмийн аль нэг асуудлыг судлахдаа жендерийн мэдрэмжтэй хандан, цааш тухайн асуудлаар нийгмийн бодлого хөтөлбөр боловсруулахад чиглэсэн практик зорилтыг тодорхойлох шаардлагатай холбоотой юм. Гэхдээ эдгээр судалгааны ажлууд жендерээр ялгагдсан статистикт тайлбар хийх, анкетийн түүвэр судалгааны дүнд хүйсийн ангилсан анализ хийхээр хязгаарлагдсан нийтлэг шинжтэй байдаг. Харин жендерийн анализийг нилээн нарийвчлан авч үзсэн судалгааны ажлууд нь ихэвчлэн гадаадын зөвлөх судлаачидтай хамтарсан байх нь түгээмэл байна.

Жендерийн асуудлаархи судалгааны практик ач холбогдол бол юуны өмнө тухайн асуудлаар нийгмийн бодлого хөтөлбөр боловсруулахад суурь мэдээлэл болж өгдөг. Энэ хэрэгцээ, шаардлага Монголд сүүлийн үед нэмэгдэж байгаа ч статистик тоогоор нилээд гаргаж өгч байгаа жендерийн харилцааны хандлагын учир шалтгааныг тодруулсан, тайлбарласан, системтэй судалгаа хомс хийгдэж байна.

2.4.Олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа
Жендерийн асуудлаархи аливаа үйл ажиллагааг дэмжих, идэвхижүүлэхэд дотоод гадаадын олон улсын байгууллагын оролцоо, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн.

Нээлттэй нийгмийн хүрээлэн нь Монгол дох салбараа нээсэн цагаасаа эхлэн Монголын нийгмийн ухааны хөгжилд их хувь нэмэр оруулж байгаа ба тус хүрээлэнгийн жендер судлалын чиглэлээр хэрэгжүүлдэг төрөл бүрийн төслүүдэд монголчуудын оролцох боломж үргэлж нээлттэй байдаг. Монголчууд энэ байгууллагын дэмжлэгээр Унгар дах Төв европын их сургууль дээр явагддаг Жендерийн сургалтуудад оролцож, төсөл хэрэгжүүлж байна.

Монгол дох жендерийн асуудалтай холбоотой үйл ажиллагаанд НҮБХХ-н газар болон бусад төрөлжсөн байгууллагуудын хувь нэмэр их юм. НҮБХХ-ийн газраас гаргасан Жендерийн багц тойм (Gender Briefing Kit) нь Монгол дох жендер эмэгтэйчүүд хөгжлийн асуудал болон энэ чиглэлээр ажилладаг байгууллага, хүмүүсийг танилцуулсан цэгцтэй материал болсон. 2001 онд жендерийн асуудлаар тусгайлан ажиллах бүтэц Монгол улс дах НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн сангийн хөтөлбөрийн газрын дэргэд байгуулагдсан байна. Энэ нь төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн Жендерийн асуудлаархи үндэсний мэргэжлийн шинжээчдийн баг юм. Энэ багт их дээд сургуулийн төлөөлөл байхгүй байлаа. НҮБХХ-ийн газрын дэргэдэх Мэдээллийн төв нь эмэгтэйчүүд, жендер, хөгжилтэй холбоотой мэдээлэл түгээдэг хэдхэн газруудын нэг юм.

Мөн 1999-2000 онд АХБ-аас *Монгол дох жендерийн асуудал* гэсэн товхимол бэлтгэж гаргах төсөл хэрэгжүүлсэн. Үүгээр жендерийн асуудлаар өргөн хэмжээний материал цуглуулах жижиг судалгаа явуулж, анализ хийсэн байна.


3. Жендер судлалыг хөгжүүлэх хэрэгцээ ба боломж

3.1.Жендерийн тэгш эрхийг хангах талаархи төрийн бодлого, тогтолцоо
Жендерийн тэгш эрхийг хангах асуудалд олон улсын хэмжээнд онцгой анхаарал тавьж байна. Монгол улсын Засгийн газар 1996 онд Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр боловсруулан, түүнийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийг байгуулсан. Харамсалтай нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт хийгдэхгүй байснаас тодорхой амжилтанд хүрч чадаагүй байна.

Монголын төр засгаас жендерийн тэгш эрхийг хангах талаар хийж байгаа сүүлийн үеийн нэг тодорхой алхам нь Засгийн газраас 2001 оны 1 сард Жендерийн тэгш байдлын асуудлаархи үндэсний зөвлөл байгуулсан явдал юм. Зөвлөл /орон тооны бус/ нь энэ чиглэлээр бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, засгийн газрын бус үүсгэл санаачлагыг дэмжих, тэдгээрийг уялдуулах, мэдээллээр хангах үйл ажиллагаа явуулах чиглэлээр ажиллах юм.

Үүнээс үзэхэд Монголын нийгэм дэх эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах асуудлыг бодитой ажил хэрэг болгох чиг үүрэг бүхий бүтэц зөвхөн төрийн бус хүрээнд төдийгүй төр засгийн бүтцэд үүсэн бий болжээ. Харин үүнийг хэрхэн тогтвортой, үр ашигтай үйл ажиллагаа болгох нь шийдвэрлэх ёстой тулгамдсан шинжтэй асуудал болоод байна.

Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр /ЯБҮХ/
1996-2000 онд хэрэгжсэн Засгийн газрын Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн шугамаар явагдсан жижиг зээлийн төслийн сургалтанд оролцогчдод жендерийн асуудлаар суурь ойлголт өгдөг байсан ба энэ нь манай оронд нүүрлэсэн ядуурал ажилгүйдэлд эмэгтэйчүүд олноороо өртөж байгаатай холбоотой байлаа. Энэ хөтөлбөр нь магадгүй Засгийн газраас хэрэгжүүлсэн жендерийн мэдрэмжтэй анхны үйл ажиллагаа байсан болов уу.
3..Жендерийн мэдлэгтэй мэргэжилтэн ба түүний хэрэгцээ
Жендерийн мэдлэгтэй ажилтны хэрэгцээ уг асуудлын чухалчлагдах түвшинтэй шууд хамааралтайгаар өсөн нэмэгдэж байна. Эмэгтэйчүүдийн ТББ, Нийгмийн асуудлаархи засгийн газрын байгууллагын салбар газрын дарга, ажилтнууд, хүмүүнлэг, хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг олон улсын байгууллагад ажиллагчид, мөн дунд сургуулийн нийгмийн ажилтанууд ч жендерийн асуудлаар системтэй мэдлэгтэй байх хэрэгтэй. Үүнийг өнөөгийн оюутнууд ч соргог мэдэрдэг болох нь судалгаагаар ажиглагдсан юм. Судалгаанд хамрагдсан оюутнуудын 72.4% нь жендер судлалын чиглэлээр мэргэжвэл ажлын байр олдохгүйн зовлон багатай байж болох юм гэж үзжээ. /Хавсралт 1-ийн хуудас 7-г үзнэ үү/

Нэгэнт манайд энэ талын мэргэжилтэн бэлтгэх нь нөхцөл бүрдээгүй тул жендерийн асуудлаар ажиллагчид энэ талын мэдлэгээ ихэвчлэн *гаднаас* авч байна. Тэд аливаа олон улсын байгууллагын санхүүжилтээр гадаад оронд очиж богино хэмжээний сургалтанд хамрагдах, эсвэл бие даан суралцах байдлаар жендерийн мэдлэгтэй болсон байдаг. Ийм боломж монголчуудын наад зах нь хэлний бэрхшээлийг бодолцвол маш хязгаарлагдмал учраас дээрх байдал хэвээр байвал Засгийн газар зэрэг бодлого, үйл ажиллагааны дээд түвшинд ч дутагдалтай байгаа жендерийн асуудлаархи мэргэжилтэний хэрэгцээ шаардлагыг хангах боломжгүй юм.

Мөн зарим ЭТББ-ууд өндөр хөгжилтэй орны сайн дурын ажилтаныг урих захиалга өгөхдөө жендерийн асуудлаар мэдлэгтэй байх гэсэн болзол тавих болсон нь ийм мэдлэг, боловсролын хэрэгцээ тулгамдсан шинжтэй болохыг харуулж байна.

3.3. Жендер судлалын хичээл заах багшийн нөөц боломж
Одоогийн их дээд сургуульд жендер судлалын хичээл хөтөлбөрт нь тусгагдахгүй байгаагийн гол шалтгаан нь энэ талаар бүрэн мэдлэгтэй багшлах мэргэжилтэн хомс байгаатай нэг талаас холбоотой юм. Жендер судлалтай холбоотой тусгай хичээл ордог хоёр их сургуульд уг хичээлийг заадаг тус бүр нэг нэг багш байсан юм. Манай судалгаанд хамрагдсан багш оюутнуудын тодорхой хэсэг нь багшлах боловсон хүчин ховор гэдэгтэй санал нэг байна. /Хавсралт 1-ийн хуудас 7-д үзнэ үү/
Гэхдээ жендерийн богино сургалтыг нилээд өргөн хүрээнд зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагад жендерийн асуудлаар багшлах чадвартай, туршлагатай ажилтнууд цөөнгүй байдаг. Мөн их дээд сургуулийн багш нарын дунд ч тодорхой мэдлэгтэй багш нар нилээд байдаг нь судалгаагаар харагдсан.

3.4.Жендерийн асуудлаархи ном хэвлэл
Жендер судлал Өрнөдөд 1970-аад оноос үүсч хөгжсөн учир асар их судалгааны ажлууд сурах бичиг, ном зохиолууд хэвлэгдэн гарсан байдаг. Манай ЭТББ-ууд Жендерийн асуудлаархи ном хэвлэлийг гадаадаас оруулж ирэхэд идэвхтэй ажиллаж байна. Учир нь их дээд сургуулийн номын санд байхгүй баялаг цуглуулгыг ЗХЖТ, ЛЭОС зэрэг байгууллагын номын сангуудаас харж болно. Гэхдээ голдуу англи хэл дээр байдаг эдгээр ном зохиолыг хэрэглэгчдийн тоо одоохондоо маш хязгаарлагдмал аж. Хэдийгээр оюутан сурагчид энэ асуудлыг сонирхдог ч тэдний дунд түгээмэл байдаг хэлний бэрхшээл нь шинэ мэдлэг мэдээллээс хүртэхэд саад болсоор байна.

Номын сангууд ба Жендер судлалтай холбоотой
ном хэвлэлийн олдоц, хүртээмж
Энэ тайлангийн 2.2-т дурдсанаас үзэхэд ИДС-ийн оюутнууд болон багш нарт нийгэм дэх эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн онцлог харилцааны талаар мэдээлэл, мэдлэг олж авах хэрэгцээ байдаг нь тодорхой юм. Харин сургуулиудын номын сангуудад жендерийн асуудалтай холбоотой ном хэвлэлийн олдоц тааруухан байлаа. Энэ байдал шинэ мэдээлэл хүссэн оюутнуудын өмнө тулгардаг бодитой бэрхшээл болох нь судалгаагаар харагдсан юм. Судалгаанд хамрагдсан оюутнууд жендерийн асуудлаар мэдлэг мэдээлэл авахад ном сурах бичгийн олдоц муу байдаг гэж хариулжээ.

Их дээд сургуулийн номын сангууд
Монголын ИДС-иуд нь бүгд оюутны номын сантай байдаг. Тэдгээрт жендер судлал, эмэгтэйчүүдийн асуудалтай холбоотой цаг үеэ тусгасан ном хэвлэлүүдийн тоо маш цөөхөн байна. Хамгийн том сургууль болох МУИС-ийн нийгмийн ухааны номын сангийн монгол номын каталогит эмэгтэйчүүд гэсэн ангилал байх боловч нэг ч ном байхгүй, УБИС-ийнхад мөн адил энэ сэдвээр ном хэвлэл байдаггүй гэсэн юм. Харин МУИС-ын гадаад номын social sciences гэсэн ерөнхий ангилалын дор уг сэдвээр цөөн боловч ном хэвлэлүүд байлаа. Гэвч оюутнуудын англи хэлний мэдлэгийн түвшин хангалтгүй байдгийг тооцвол эдгээр нь өргөнөөр хэрэглэгдэх магадлал бага юм. Хэдийгээр МУИС-ын нийгмийн ухааны номын санд сүүлийн 2000-2001 онуудад гадаад хэл дээрхи номын хангалт гадны санхүүжилтээр хийгдэж байгаа боловч жендер болон эмэгтэйчүүд судлалын ном зохиол хараахан орж ирээгүй байна

Улсын төв номын сан
Улсын төв номын сан бол оюутнуудын хамгийн их үйлчлүүлдэг газар юм. Энд монгол номын хэсэгт эмэгтэйчүүдийн асуудлаар байгаа номуудын дийлэнхи нь 1990-ээд оноос өмнө хэвлэгдсэн номууд байсан ба эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр -3 ном байлаа. Жендер гэсэн нэр оролцсон нэг ном байсан нь Хүний эрх ба хөгжил төвийн 2000 онд хийсэн Монгол улс нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендер ба эрх гэсэн судалгааны бүтээл байлаа. Сүүлийн үед хийгдсэн жендерийн асуудалтай холбоотой янз бүрийн бусад судалгааны тайлан-бүтээлүүдээс нэг ч байсангүй. Харин гадаад хэвлэлийн тасагт жендер ба эмэгтэйчүүтэй холбоотой сэдвээр хэд хэдэн номууд байдаг байна.
4. Дүгнэлт / Санал

Бид Жендер судлалыг хөгжүүлэх асуудлыг академик болон албан ёсны хүрээнд нэвтрүүлэх, хуульчлах, жендер судлалыг ямар нэг байдлаар институтжүүлэх /их дээд сургуулийн хөтөлбөрт оруулах, жендер судлалын бие даасан субьект ажиллуулах г.м/ гэсэн утгаар ойлгож боломж хэрэгцээг нь тодруулахыг хичээсэн юм.
Иймээс юуны өмнө их дээд сургууль дах жендерийн асуудлаархи сургалтын байдалд ажиглалт хийсэн. Жендерийн асуудал нь их дээд сургуулиудын нийгмийн ухааны зарим хичээлүүдээр хөндөгддөхөөс гадна, хоёр их сургууль /МУИС-ын ХАЗССТ ба ХИС/ жендер судлалтай холбоотой хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулсан байлаа. Харин оюутнуудын дунд явуулсан судалгаанаас үзэхэд тэд жендерийн асуудлаар тийм ч цэгцтэй мэдлэг мэдээлэлтэй болж чадахгүй байгаа болон энэ талын мэдлэгээр дутагдаж байгааг тэдний дунд явуулсан санал асуулга, фокус группын аргаар авсан судалгааны дүнгээс /Хавсралт 1 ба 2-оос/ харж болно. Тусгай хичээл орж байгаа ХАЗССТ-ийн Жендер ба хөгжил хичээл нь хүн ам, хөгжил, нийгмийн асуудалд голчлон анхаарч байгаа нь жендерийн асуудалд хүн ам зүйн аспектаасаа хандаж байгаа хэрэг юм.
Нөгөө талаас жендерийн асуудлыг их дээд сургуулиуд хичээлийн хөтөлбөртөө ямар нэг байдлаар тусгаж эхэлсэн нь түүнийг зөвхөн эмэгтэйчүүдийн эсвэл ЭТББ-ын асуудал мэтээр ойлгож байснаа больж, академик хүрээнд анхаарч эхэлсний илрэл гэж ойлгож байна. Гэхдээ тодорхой онол бүхий мэдлэгийн салбар болохынх нь хувьд биш харин жендерийн тэгш байдалд хүрэх практик зорилттой холбох үүднээс ойлгох нь давамгайлж байна уу гэж санагдсан юм.
Судалгаагаар жендерийн мэдлэг, туршлагатай мэргэжилтэн бэлтгэх явдал бодит хэрэгцээ болсон нь харагдлаа. Ийм мэдлэг, мэдрэмжийг бодлого боловсруулагчдаас эхлээд эхлээд цэцэрлэгийн багш нарт ч олгох хэрэгтэй юм.
Жендер судлалыг хөгжүүлэх хэрэгцээг мэргэжилтэн бэлтгэх хэмжээнд төдийгүй наад зах нь бидний өмнө хуримтлагдсан хариулж мэдэхгүй байгаа олон асуултуудаас харж болно. Тухайлбал, олон нийтэд тулгарсан зарим тодорхой бус асудлууд улс төрийн сонгуулийн үеэр өндөр давтамжтайгаар ил гарч ирэх нь байдаг. Үүний нэг болох Монголын парламентийн өнгөрсөн сонгуулийн үеэр болж байсан уулзалт ярилцлагуудад тавигдсан эмэгтэй нэр дэвшигчдийн тухай асуулт, хариултаас харахад жендерийн асуудлаархи системтэй мэдлэг, мэдээллээр олон нийт дутагдаж байгаа нь илт ажиглагдсан юм. Мөн бидний өдөр тутмын амьдралд ч энэ талаар маргаантай асуудлууд гарч байдаг. Жендерийн мэдлэг мэдээллийн хэрэгцээг их дээд сургуулиудын багш оюутнуудын дунд хийсэн түүвэр судалгааны дүнгээс харж болно. Жендерийн асуудлын талаар тэдний ойлголт олон янз төдийгүй бүрхэг, тодорхой бус байна.
Жендер судлалыг хөгжүүлэх асуудал цаашид жендерийн асуудлаар хийгдэх судалгааны хэрэгцээтэй холбоотой юм. Нийгмийн асуудлыг жендерийн харилцааны үүднээс нь судлан шинжлэхэд, гадны мэргэжилтэн биш, харин жендер судлалын онол арга зүйн мэдлэгтэй үндэсний мэргэжилтэнтэй байх нь чухал билээ. Жендер судлалаар мэргэжсэн боловсон хүчингүйгээр Монголын нийгмийн жендерийн харилцааны нарийн далд онцлог мөн чанаруудыг уудлан гаргах боломжгүй юм.
Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагаас жендерийн асуудлаар зохион байгуулж байгаа бие даасан, томоохон сургалтуудад дан гадаадын мэргэжилтэн, эрдэмтэд, судлаачид ирж, лекц семинар хийж байна. Нэгэнт ийм чиглэлээр сургалтанд хамрагдах эрэлт хэрэгцээ их байгаа нь өөрийн орны мэргэжилтэн хэрэгтэй болсныг харуулж байгаагийн бас нэг баталгаа мөн.
Энэ бүхнээс Жендер судлалыг институтжүүлэн хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон нь бэлхнээ харагдаж байна. Үүнийг хийхэд тулгарч болох хэлний, материаллаг болон хүн хүчний нөөцтэй хамаатай бодит бэрхшээлээс гадна бидний хэвшмэл санаа бодлоос үүдэх саад тотгор байж болохыг үгүйсгэхгүй байна. Магадгүй энэ хэрэгцээг бидний зарим маань жендерийн асуудал нь амьдралын өдөр тутмын үйл явдалтай шууд холбоотой, ойлгомжтой мэт санагддагаас тэр бүр анзаарахгүй ч байж болох юм. Нөгөө талаар жендер судлал нь эмэгтэйчүүдийн асуудалтай нягт холбоотойгоос үүдээд ойшоон үзэхгүй байх олон нийтийн хандлага ч тодорхой саад болж болох юм.
Жендер судлалыг хөгжүүлэх, их дээд сургуулиудад Жендер судлалын хичээл оруулах нь дүрэм журмын хувьд нээлттэй боловч энэ талын хэрэгцээ шаардлага тулгамдсан шинжтэй болоод байгааг анхааран үзэж, чиглэсэн үйл ажиллагаа явуулах чадвартай байгууллага субьект одоогоор хомс байна. Монгол улсын засгийн газрын хэмжээнд Жендерийн тэгш байдлын асуудлаархи үндэсний зөвлөл ажиллаж байна. Энэ зөвлөл зорилтоо хэрэгжүүлэх арга зүйн болон мэргэжилтний бааз суурийг жендерийн системтэй сургалтгүйгээр бий болгох аргагүй юм. Иймд их дээд сургуульд жендер судлалын хичээлийг оруулах асуудлыг зохион байгуулалтын хувьд анхааран үзэж санаачлагатайгаар дэмжих ажил хийх нь зүйтэй. Жендерийн асуудлаар ажиллаж туршлага хуримтлуулсан төрийн бус байгууллагууд болон их дээд сургуулиудад энэ чиглэлээр бодитой ажил хийх зам бүрэн нээлттэй байна.
Судалгааны дүнд үндэслэн жендер судлалыг хөгжүүлэхэд чиглэсэн дараах ажлуудыг санал болгож байна. Үүнд:
1. Жендер судлалыг нийгмийн ухааны их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх, жендерийн мэдлэгтэй үндэсний мэргэжилтэнг бэлтгэх, жендерийн системтэй мэдлэг, мэдээллийг бүрдүүлэх
2. Жендерийн асуудлаар мэдээлэл авах боломжийг ялангуяа оюутнуудад нэмэгдүүлэх үүднээс уг асуудлаархи судалгааны бүтээлүүдийг их дээд сургуулийн номын сангууд болон Улсын төв номын санд байрлуулах
3. Жендер судлалын ном зохиолуудыг гадаад хэлнээс орчуулан хэвлэх ажлыг дэмжих
4. Одоогоор жендерийн системтэй мэдлэгийг олгох нөхцөл байхгүй байгааг харгалзан, гадаадад мэргэжилтэн бэлтгэхэд тусгайлан анхаарах, тухайлбал, засгийн газрын хэлэлцээрээр гадаад суралцагчдын мэргэжлийн жагсаалтанд жендерийн судлалыг /дипломын дараах сургалтанд / оруулах
5. ИДС болон ШУА зэрэг академик түвшины байгууллагын судалгааны төсөл хөтөлбөрт жендер судлалын асуудал оруулахыг дэмжих
6. Жендер судлалаар тусгайлан ажилладаг байгууллага байгуулах

Т.Ганди, С.Оюун нар улс төрд нөлөөтэй байгааг судалгаа харуулжээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нийгэм, эдийн засгийн байдал, иргэдийн улс төрийн сонирхлыг илэрхийлэхүйц судалгааг социологийн нэгэн байгууллагаас саяхан явуулжээ.

Өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн хямрал,нийгмийн халамжийн бодлого зэргийг иргэд хэрхэн үзэж байгааг энэ үеэр тандсанаас гадна шилдэг улстөрчдийн чансааг гаргажээ.

Өнгөрсөн хаврын сонгуулиас өмнөх энэ төрлийн судалгаагаар топ 10 улстөрчийн жагсаалт энэ удаагийнхаас арай өөр гарч байсныг судалгааны эх сурвалж онцолсон байна. Хамгийн сүүлд хийгээд буй уг судалгаагаар Засгийн газрын тэргүүн, түүний танхимын дөрвөн гишүүн топ 10 улстөрчид багтжээ. Мөн шилдэг 10 улстөрчид бичигддэг байсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МНН-ын дарга Б.Энхбат нар энэ удаад жагсаалтаас гарсан байх аж. Гэвч сүүлийн жилүүдэд эхний арван улстөрчийн жагсаалтад тогтмол багтсаар ирсэн хууччуул бараг хэвээрээ байна.

Эхний байрт С.Баяр бичигдсэн байгаа бол Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Л.Гүндалай, Э.Бат-Үүл, Т.Ганди, С.Оюун, М.Энхболд, Н.Алтанхуяг нар санал асуулгыг удаалжээ. Ямар ч үед олон нийтийн санал асуулгаар эхний арван улстөрчид нэрлэгддэг Т.Ганди, С.Оюун нар энэ удаад ч чансаа бууралгүй, эрчүүдтэй мөр зэрэгцэж буй нь улс төр дэх нэр хүнд, нөлөөг нь илтгэн харуулж байна.

Эх сурвалж: www.news.mn
зургийг: www.gogo.mn