Малчин өрхийн нийгэм, эдийн засгийн суурь судалгаа, 2017 он

Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-ийн 2017-2021 онд Монгол Улстай хамтран ажиллах стратегид тусгагдсан Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдалд чиглэсэн зорилтууд, түүн дотроо Ногоон алт, Малын эрүүл мэнд (НА/МЭМ)-ийн нэгдсэн төслийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг үнэлж дүгнэх Мониторинг үнэлгээ (МҮ)-ний ажлын хүрээнд төслийн суурь үнэлгээ буюу Малчин өрхийн олон хэмжээст ядуурлын үнэлгээ (МӨОХЯҮ)-г Малчин өрхийн нийгэм, эдийн засгийн суурь судалгаа (МӨНЭЗС)-ны мэдээлэлд үндэслэн тооцсон болно.
Энэхүү суурь судалгаа, үнэлгээний ажлыг судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи (MMCG) ХХК гүйцэтгэж, судалгаа-үнэлгээний тайланг боловсруулсан. 
НА/МЭМ-ийн нэгдсэн төслийн ерөнхий зорилго нь бэлчээрийн тогтвортой менежмент, малын гаралтай бүтээгдэхүүний маркетинг, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр гарсан үр дүн, амжилтуудыг өргөжүүлэн нэвтрүүлэх явдал юм. МӨНЭЗС-ны мэдээлэл цуглуулалтыг судалгааны олон улсын ёс зүйн стандарт болох ESOMAR-ын код болон Маркетинг, олон нийтийн санаа бодол, нийгмийн судалгаа, үйлчилгээний (ISO 20252:2012) стандартын дагуу Монгол Улсын нийт малчин өрхийг төлөөлүүлэн 9 аймгийн (Архангай, Баянхонгор, Төв, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Завхан, Ховд, Дорнод) 15 суманд 2017 оны 7-9 дүгээр сард хийж гүйцэтгэв. 
Тус тайланд дурьдагдаж буй судалгааны үр дүнг нийт малчин өрхийн тоонд тархаан тооцсон бөгөөд энд дурдагдаж буй малчин өрхийн нийгэм, эдийн засаг, малчин өрхийн бэлчээр ашиглалт, аюулгүй байдал, улс төрийн боломж, аюулгүй байдал, малын эрүүл мэндийн асуудал нь судалгаанд хамрагдсан малчдын ойлголт, мэдлэг, хандлага, туршлага дээр шууд үндэслэгдсэн гэдгийг анхаарна уу.

Дэлгэрэнгүй тайланг ЭНДЭЭС үзнэ үү!

No comments: