НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ИРГЭДИЙН ОРОЛЦОО НЭМЭГДСЭЭР...

Үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК нь "НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААРХ ИРГЭДИЙН ХАНДЛАГЫН СУУРЬ ТҮВШИН ТОГТООХ СУДАЛГАА"-г улсын хэмжээнд хоёр дахь удаагаа явууллаа.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг иргэд хэрхэн ойлгож, итгэл үзүүлж, үйл ажиллагаанд нь хэр идэвхтэй оролцдог болохыг тодруулах зорилгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэсэн. Уг судалгаа нь энэ чиглэлээр үндэсний хэмжээнд хийгдсэн анхны судалгаа байснаараа онцлогтой юм.

Орон нутгийн төсвийг өөрсдөө захиран зарцуулдаг болсон, Иргэний танхимтай болсон, иргэд төсөл бичээд жижиг дунд үйлдвэрийн зээлд хамрагдах болсон зэрэг олон зүйлээс хамаарч сүүлийн жилүүдэд иргэдийн оролцоо өсөх хандлагатай болсон. Гэхдээ нутгийн удирдлагын шийдвэр гаргах ажиллагаанд залуучуудын оролцоо маш муу байгааг иргэд, ИТХ-ын төлөөлөгчдийн аль аль нь тэмдэглэх байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр төлөөлөгч, Засаг дарга нар иргэдтэй ойр дотно ажиллах боломж нэмэгдэх, гарсан шийдвэрүүд бодитой, үр дүнтэй байх, иргэдийн идэвх нэмэгдэх, иргэдийн аж амьдрал сайжрах эерэг нөлөөтэй бол хэт жижиг асуудлаар шийдвэр гаргах, шийдвэр гаргах явц удаашрах, хэт улс төржсөнөөс болж хагарал үүсэх сул талтай хэмээн иргэд үзжээ.

No comments: