МОНГОЛЫН НИЙГМИЙН ҮЗЭГДЛҮҮД СОЦИОЛОГИЙН ДУРАНД

Сүүлийн үед Монголын нийгэмд өрнөөд байгаа үзэгдэл, үйл явцуудыг социологийн шинжлэх ухаан, судлаачийн нүдээр тольдох шаардлага зүй ёсоор урган гарч байна. Социологич хүний хувьд доорх 4 асуудалд товч дүгнэлт хийснээ сонирхуулъя.

НЭГ: АН-ЫН ӨЛСГӨЛӨН
Нэг үгээр энэ өлсгөлөн зарласан шалтгааныг АН-ын дотоод зөрчил, хагарал, “хагаралдуулалт” гэж харж байна. СЕХ АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн материалыг хүлээн авахаас татгалзсантай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд долоо хоног өлсгөлөн зарлалаа. МоАХ-ны гишүүд, дэмжигчид хоол унд, сандал суудал зөөж гүйлээ. Үр дүнд хүрсэн ч юмгүй өлсгөлөнгөө зогсоолоо.

Социологич Н.Батзориг: "Нийгмийн хөгжлөө дагаж эрэгтэйлэг чанар ч өөрчлөгдсөн"

Жендэрийн тэгш бус байдал нь биологийн өгөгдлийн ялгаанаас үүдэлтэй бус нийгмийн  мөн чанартай байдаг. Энэ ялгаа нь нийгэм-эдийн засгийн тэгш бус байдлын суурь шалтгаан болдог юм. Энэ талаар Социологич Н.Батзоригтой ярилцлаа.

 -Та өөрийгөө товч танилцуулаач. Яагаад социологич мэргэжлийг сонгох болсон бэ? 

-Миний бие социологийн ухааны бакалаврын зэргийг 2008 онд, магистрын зэргийг 2017 онд хамгаалсан. Ерөнхийдөө МУИС-ийн бүтээгдэхүүн. Социологийн чиглэлээр арав гаруй жил ажиллаж байна. Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан нь энэ шинжлэх ухааны хүрээ, сонирхолтой байдалтай холбоотой. Маш өргөн судлах зүйлийн хүрээтэй учраас социологичид нарийн мэргэжлийн хуваарьт хуваагддаг. Хувь хүний өдөр тутмын амьдралаас эхлээд нийгмийн амьдралын загвар, бүтцийг олон аргаар судалдаг учраас нэн сонирхолтой шинжлэх ухаан гэж боддог.

Малчин өрхийн нийгэм, эдийн засгийн суурь судалгаа, 2017 он

Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-ийн 2017-2021 онд Монгол Улстай хамтран ажиллах стратегид тусгагдсан Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдалд чиглэсэн зорилтууд, түүн дотроо Ногоон алт, Малын эрүүл мэнд (НА/МЭМ)-ийн нэгдсэн төслийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг үнэлж дүгнэх Мониторинг үнэлгээ (МҮ)-ний ажлын хүрээнд төслийн суурь үнэлгээ буюу Малчин өрхийн олон хэмжээст ядуурлын үнэлгээ (МӨОХЯҮ)-г Малчин өрхийн нийгэм, эдийн засгийн суурь судалгаа (МӨНЭЗС)-ны мэдээлэлд үндэслэн тооцсон болно.

Монголын нэхмэлийн салбарын ЖДҮ-үүдийн ногоон санхүүгийн зах зээлийн эрэлтийн судалгаа


“Монголын нэхмэлийн салбарын жижиг, дунд үйлдвэрүүдийн ногоон санхүүгийн зах зээлийн эрэлтийн судалгаа” нь Европын Холбооны SWITCH Asia II хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монголын нэхмэлийн салбарын байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн бүрэлдэхүүн судалгаануудын нэг юм. Тус төслийг AVSF Олон улсын байгууллага нь Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС), Монголын Ноос Ноолуурын Холбоо (МННХ) болон бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

ИРГЭД ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГААР ДАМЖУУЛАН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХАД ОРОЛЦОЖ БАЙНА

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран 2013-2016 онд хэрэгжүүлсэн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн дараагийн үе шат болох "Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" /2017-2020/ төсөл хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн дэмжлэгтэй “Хэнтий аймгийн ИТХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаанд зөвлөлдөх санал асуулгын арга зүйг нэвтрүүлэх” төслийг 2018-2019 онд хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд “Хэнтий аймгийн Хэрлэн сумын хуучин оршуулгын газрыг дахин төлөвлөх” талаар явуулсан зөвлөлдөх санал асуулгын судалгааг үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК 2019 онд хийж гүйцэтгэлээ.
“Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах хуучин оршуулгын газрыг дахин төлөвлөх” асуудлаар иргэдийн дуу хоолойг сонсож,  орон нутгийн удирдлага, бодлого боловсруулагчдад хүргэх зорилготойгоор судалгааны ажил хийгдсэн.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА ДАХЬ ИРГЭДИЙН ОРОЛЦОО НЭМЭГДСЭЭР...

Үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК нь "НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААРХ ИРГЭДИЙН ХАНДЛАГЫН СУУРЬ ТҮВШИН ТОГТООХ СУДАЛГАА"-г улсын хэмжээнд хоёр дахь удаагаа явууллаа.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг иргэд хэрхэн ойлгож, итгэл үзүүлж, үйл ажиллагаанд нь хэр идэвхтэй оролцдог болохыг тодруулах зорилгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэсэн. Уг судалгаа нь энэ чиглэлээр үндэсний хэмжээнд хийгдсэн анхны судалгаа байснаараа онцлогтой юм.

ИРГЭД БАГ, ХОРООНЫ ЗАСАГ ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУРАЛ БОЛОН ОРОЛЦОХ ОРОЛЦОО, ИДЭВХ МУУ БАЙНА.

Үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК нь "НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААРХ ИРГЭДИЙН ХАНДЛАГЫН СУУРЬ ТҮВШИН ТОГТООХ СУДАЛГАА"-г улсын хэмжээнд хоёр дахь удаагаа явууллаа.
Үндсэн хуулийн институци болох аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь тухайн орон нутгийн Засаг даргыг сонгоход чухал үүрэг гүйцэтгэж, орон нутгийн гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа буюу орон нутгийн төсвийн гүйцэтгэл, төрийн үйлчилгээнд хяналт тавих, нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдээс гарсан саналыг орон нутгийн бодлого, төсөв, төлөвлөлтөд шударгаар тусгах, үйлчилгээний талаарх гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэх, төр засаг болон нутгийн удирдлагын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх зэргээр иргэдийг төлөөлөх үүрэгтэй, иргэдийн хувьд хамгийн ойр дөт байх учиртай байгууллага юм.

ИРГЭДИЙН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ТӨЛӨӨЛЛИЙН АРДЧИЛЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ МАШ МУУ БАЙНА

Үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК нь "НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААРХ ИРГЭДИЙН ХАНДЛАГЫН СУУРЬ ТҮВШИН ТОГТООХ СУДАЛГАА"-г улсын хэмжээнд хоёр дахь удаагаа явууллаа.

Нийт иргэдийн нутгийн өөрөө удирдах байгууллага, төлөөллийн ардчиллын талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл маш муу байна. Нийт иргэдийн талаас илүү хувь нь ИТХ-ын талаар огт ойлголтгүй, Улаанбаатар хотын иргэдийн 30 гаруй хувь, хөдөөгийн иргэдийн 70 гаруй хувь нь ийм байгууллага байдаг эсэхийг ч мэдэхгүй байна. Тэр тусмаа ИТХ нь нийслэл ба дүүрэг, аймаг ба сум гэсэн  шатлалтай талаар ойлголт бүр ч дутмаг байв.

СОНГУУЛИЙН ИДЭВХ, СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ТАЛААРХ ИРГЭДИЙН ОЙЛГОЛТ, МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ МУУ БАЙНА

Үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК нь "НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААРХ ИРГЭДИЙН ХАНДЛАГЫН СУУРЬ ТҮВШИН ТОГТООХ СУДАЛГАА"-г улсын хэмжээнд хоёр дахь удаагаа явууллаа.

Сонгуулийн хууль болон сонгуулийн тогтолцоо нь орон нутгийн төлөөллийн чанарт ихээхэн нөлөөтэй байдаг. Сонгуулийн тухайн тогтолцоо том намуудад давуу байдал олгох эсвэл тодорхой бүлгүүдийг гадна үлдээх эсвэл намуудын эрх мэдлийн шатлалыг дэмжсэн хэлбэртэй байж болдог. Иймд сонгуулийн тогтолцооны талаар иргэд тодорхой ойлголттой байх нь чухал ач холбогдолтой. Одоогийн сонгуулийн тогтолцооны талаарх иргэдийн ойлголт, мэдлэг, мэдээлэл маш тааруу байгаа нь судалгаанд оролцсон 5 хүн тутмын 1 нь орон нутгийн сонгуулийн холимог тогтолцоо оновчтой эсэх талаар ямар нэгэн санал бодол хэлж мэдэхгүй байгаагаас харагдаж байна.

УУРХАЙН НӨЛӨӨЛЛИЙН БҮСЭД АМЬДАРЧ БУЙ ИРГЭД ЭРХЭЭ ХАМГААЛАХ БОЛОМЖОО ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА

Нээлттэй Нийгэм Форум ба Дэлхийн нөөцийн хүрээлэнтэй хамтран “Иргэдийн байгаль орчны мэдээлэл авах эрхийг баталгаажуулах нь” төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бил. Төслийн эхний үе шатуудыг Туул голын эрэг дагуух Төв аймгийн Заамар сум, түүний Хайлааст баг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Туул тосгон, Шувуун фабрик ба зэргэлдээх 12 дугаар хороо буюу Биокомбинатын нутаг дэвсгэрийн байгаль орчны нөхцөл байдал, тэнд амьдарч байгаа иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлаар хэрэгжүүлсэн.
Энэхүү төслийн үнэлгээний судалгааг үндэсний судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК 2019 онд хийж гүйцэтгэсэн юм. Төслийн багийнхантай 2019 оны 11 дүгээр сарын 4-5-ны хооронд төсөл хэрэгжсэн газруудад ажилласан тэмдэглэлээсээ хуваалцаж байна.

"ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ -2" СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Боловсролын орчин дахь шударга байдлын асуудал нь нийгэм дэх тэгш шударга байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлт, үнэт зүйлсийг хөндөж буй онцгой анхаарал хандуулах сэдэв юм. Өсвөр насныхны тэгш гараа, боломжийн талаарх ойлголт, байр суурийг сонсох нь шударга байдлыг дэмжих, сайжруулахад чухал ач холбогдолтой тул Хүүхдийг Ивээх Сан нь өсвөр үеийнхний төлөөлөл болон Транспаренси Интернэйшнл байгууллагатай хамтран “Өсвөр үеийнхний дуу хоолой – 2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааг 2017-2018 онд хийж гүйцэтгэжээ.