Нийт социологичиддоо ШИНЭ оны мэнд хүргэе!

Социологи бол шинжлэх ухаан болохоос сайн дурынхны ариун үйлс биш хэмээн нэрт нийтлэлч Баабар хэлсэн байдаг билээ. Бид ч өдгөө хүртэл сайн дурынхны хийдэг ажил биш гэдгийг ойлгуулах, мэдрүүлэхийн төлөө тэмцсээр ирсэн билээ. Блог минь ч нээгдээд аль хэдийн жил гарантай болжээ. Блогоор минь ордог, уншдаг, санал бодлоо хуваалцдаг нийт социологичиддоо ШИНЭ оны халуун мэнд хүргэхийн ялдамд Монголын социлогийн төлөө цохилох зүрх, тэмүүлэх сэтгэлтэй явдагт тань талархал илэрхийлье!

2010 он та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг харамгүй хайрлана гэдэгт итгэлтэй байна. Социлогичдын яруу алдар бадартугай!

"СОЦИОЛОГИ НИЙГМИЙН БАРОМЕТР" Блогын админ Социологич Н.Батзориг

"MMCG" компани 7 жил судалгаа хийж байна

MMCG хэмээх компани монголын социологийн болоод маркетингийн судалгааны зах зээлд орж ирээд өдгөө 7 жил болж байна. Энэ хугацаанд ОУ-ын шинжтэй болоод улс орны шинжтэй олон олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ салбарт өөрийн гэсэн байр суурийг бий болгож чаджээ.

Компаний эрхэм зорилго: Үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн үйл ажиллагаанд судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр болзошгүй эрсдлийг бууруулж ашиг орлогыг нь нэмэгдүүлэх замаар Бүс нутгийн бизнесийн судалгааны салбарын зах зээлд тэргүүлэгч болох.
Компаний уриа үг: Your business spirit...
"ММCG" ХХК-ний ажилтанууд нь дотоодын нэр хүндтэй сургуулиуд болон гадны өндөр хөгжилтэй орнуудад мэдлэг эзэмшсэн юм.

Одоогийн байдлаар судалгаа шинжилгээ, реклам PR-ийн чиглэлээр мэргэжсэн нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай компани нь гадаад хэлний болон компьютерийн шаардлагатай програм хангамжийг бүрэн эзэмшсэн, судалгааны практик ажлын дадлага туршлага сайтай боловсон хүчнээр бүрэн хангагдсан.

Мөн нийт ажилчид асуулга зохиох, турших, мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт бичих зэрэг судалгааны бүх процесст бие даан ажиллах чадварыг эзэмшсэн. Өөрөөр хэлбэл бие биенээ орлож ажиллах, харилцан санал солилцох нөхцөл боломжоор бүрэн хангагдаж байдаг.

MMCG -

Хүний эрхийн үндэсний комисс судалгаа үйлдвэрлэхээ болъё!

2000 онд “Хүний эрхийн үн¬дэсний комиссын тухай” хууль батлагдаж, 2001 оны хоёрдугаар сарын 2-нд Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдаж МУ иргэдийнхээ эрхийн төлөө томоохон алхам урагшиллаа. Бөөн баяр. Олон хүн төр засгийн дарамт шахалт, хүнд суртлаас хамгаалдаг газартай боллоо гэж тухайн үедээ ихээхэн баярлаж байсан санагддана.

Өдгөө байгуулагдаад бүхэл бүтэн 8 жилийн нүүрийг үзжээ. Тус байгууллагыг Д.Солонго гэх эмэгтэй даргалаад 3 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд энэ байгууллага хүний эрхийн төлөө хэрхэн тэмцэж, хэн гэдэг иргэний эрхийг хамгаалж чангаар дуугарсан юм бэ. Баръя гэвч баримт, тоолъё гэвч тоо олдохгүй нь. Харин ч иргэд бид хүний амьд явах эрхээ ч эдэлж чадалгүй аюул осол, дээрэм тонуул, аллага хядлагад өртөх болсон нь илт. Харин нөгөө байгууллага маань юу ч хийсэнгүй. Монголд Хүний эрхийн комисс гэж байна уу, үгүй юу...

Хуулинд зааснаар бол УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос нэг нь, Ерөнхийлөгчийн санал болгосноор нөгөө нь, харин гурав дахь нь Улсын дээд шүүхээс нэр дэвшиж УИХ-аар батлагдсанаар Хүний эрхийн комиссын гурван гишүүн зургаан жилийн турш энэ албан тушаалд тухлах эрхтэй болдог. Бас дээр нь халдашгүй дархан эрхтэй болж байгаа юм. Энэ комиссын гишүүдийн нэрийг эрх мэдэлтнүүд оруулж ирээд шууд томилдог учраас тэднийг иргэдэд бус эрх дархтнууддаа үйлчлэдэг гээд хэлчихэд болно. Ойлгомжтой асуудал. Бодох хэрэг байхгүй.
Тэгээд ч Хүний эрхийн комисст яахаараа ч дандаа хүчний байгууллагад ажиллаж байсан хүмүүс байдаг юм дээ хэмээн гайхширмаар. Монголд л энэ жишиг байдаг байх. Хүчнийхэн хамгийн ихээр хүний эрхийг зөрчдөг болохыг социологийн судалгаанууд хангалттай их харуулдаг.

Хүний эрхийн комисс байх хэрэгтэй юу гэвэл түүн шиг хэрэгтэй байгууллага байхгүй ээ. Гэхдээ гудамжинд нохой мэт амьдарч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалж чадахгүй, өөрсдийгөө томилсон эрх мэдэлтнүүдийн төлөө дуугараад байх юм бол энэ шиг хэрэггүй байгууллага Монголд алга.

Хүний Эрхийн Үндэсний Комиссд төсвийн мөнгөөр голоо зогоон, хийсэн ажилгүй суудаг БОДЛОГО ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ БАГ гэж байх. Хүний эрхийн асуудлаар санал боловруулах, зөвлөмж гаргах л үүрэгтэй нэг ёсны хэлтэс. Хүний эрхийн асуудлаар судалгаа, шалгалт хийх, бодлого, дүн шинжилгээ боловсруулах ажлын хүрээнд хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд:
•Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар санал гаргах;
•Хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар зөвлөмж, санал гаргах;
•Олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх;
•Тодорхой асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээлэл цуглуулах, дотоодын хууль тогтоомж, олон улсын гэрээнд харьцуулсан судалгаа хийх, хэрхэн нийцэж байгаад дүгнэлт хийж, санал боловсруулах.

Хоёр референт хүүхэнтэй. Юун социологи, бодлогын шинжлэх ухааны талаар цухас ч мэдлэг үгүй. 2001 оноос хойш тоо тоймоо алдсан замбараагүй олон судалгаа шинжилгээний ажил хийсэн гэж бахархдаг. Жилд л 5-10 томоохон судалгаа хийж орхидог томоохон судлаачид. Үр дүн, нөлөөлөл, ашиг гэж юм юу ч байхгүй. Хийлээ, тайлан бэлтгэлээ, номын сан, архивтаа хадгаллаа, үлдсэнийг нь үнэгүй тараалаа. Нөгөө гол чиг үүрэг, бүрэн эрх нь хаана байгаан мэдэхгүй.

Энэ багт нь ганц хоёр хууль зүйн социологиор мэргэшсэн, бодлого судлаач яагаад ажиллуулдаггүй юм бол. Ямар ч хэрэггүй референт нэртэй хуульч хүүхэн, судлаач нэртэй албан тушаалтны хамаатан саднаар бид яанам бэ... Хүний эрхийн асуудлаарх арвин их сан хөмрөг, судалгааны тайлан мэдээллээр бид яах вэ? Гол нь ҮР ДҮН... Нэг хүний эрхийг судалгаа, бодлогын хувилбарт суурьлан, тулгуурлан хамгаалах... Өөр зорилго үгүй...

2009 онд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд:
1. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт дүн шинжилгээний ажил
2. Хүүхдийн асрамж, халамжийн үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээний ажил
3. Эрх зүйн боловсрол олгож буй их дээд сургуулиудын “Хүний эрх” хичээл зааж буй байдалд хийсэн дүн шинжилгээний ажил
4. 2008 оны эхний хагас жилд ХЗДХЯ-нд бүртгэлтэй эрүүл мэндийн чиглэлээр батлан гаргасан эрх зүйн актууд хүний эрхийн үндсэн зарчим, шаардлага, хэм хэмжээнд хэрхэн нийцэж буй эсэхэд хийсэн дүн шинжилгээний ажил
5. Иргэдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт судалгаа
6. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа ба хүний эрх
7. Үндэсний цөөнх иргэдийн эрхийн хэрэгжилт
8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт

2008 онд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд:
1. “Уул уурхай, байгаль орчин ба хүний эрх” дүн шинжилгээний ажил
2. “Химийн хорт бодисын зохисгүй ашиглалт, хэрэглээ” дүн шинжилгээний ажил
3. Мансард төслийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээний ажил
4. Зохистой хоол хүнсээр хангагдах эрхийн хэрэгжилт дүн шинжилгээний ажил
5. Үндэсний хууль тогтоомжууд Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж буй эсэхэд шинжээчийн үнэлгээ өгөх судалгаа
6. Нийслэл Улаанбаатар хотод үүссэн нийтийн эмх замбараагүй байдал ба хүний эрх
7. Хүн худалдаалах гэмт хэрэг ба хүний эрх
Комисс 2008 онд “Уул уурхай, байгаль орчин, хүний эрх”, “Химийн хорт бодисын зүй зохисгүй ашиглалт”, “Мансард төсөл”-ийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ажлуудыг хийсэн байна.

2007 онд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд:
1. “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд” судалгаа
2. “Гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчдын эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” судалгаа
3. “Захиргааны шийдвэрийн улмаас хохирсон хохирогчдын эрх” судалга
4. “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хохирогчдын эрх” судалгаа
5. БНСУ-д ажиллаж буй Монгол иргэдийн зарим эрхийн хэрэгжилт судалгаа
6. Эмэгтэйчүүдийн эрхийн тухай олон улсын стандартын заалт, үзэл санааг үндэсний хууль тогтоомж, эрх зүйн зарим актуудад тусган хэрэгжүүлсэн байдлыг харьцуулсан судалгаа

2006 онд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд:

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн байдал
2. Хөгжлийн бэрхшээлтэй тэгш боломж олгох стандартын хэрэгжилт судалгаа
3. Цэргийн алба хааж буй албан хаагчдын эрхийн хэрэгжилтийн судалгаа
4. Хурдан морь унадаг хүүхдүүдийн эрхийн хэрэгжилтийг хянах судалгаа
5. Цаазаар авах ялын судалгаа

2005 онд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд:
1. Сонгох, сонгогдох эрхийн төлөв байдлын талаар судалгаа
2. Аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар судалгаа
3. Зохистой хоол хүнсээр жигд, хүртээмжтэй хангагдах эрхийн судалгаа
4. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн төлөв байдлын судалгаа
5. Мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн хэрэгжилтийн төлөв байдлын судалгаа
6. Ажлын байран дахь бэлгийн дарамтын талаарх судалгаа
7. Үйлдвэрчний эвлэлд нэгдэх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах эрхийн судалгаа
8. “Хүний эрхийн боловсрол- Ерөнхий боловсролын сургуульд” судалгаа

2004 онд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд:
1. Үндэсний зөвлөхийн хийсэн Тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний талаарх судалгаа
2. Газар эзэмших, өмчлөх эрхийн тухай судалгаа
3. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн төлөв байдлын судалгаа
4. Эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгаалал, хуульд заасан тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхийн судалгаа
5. Хөдөлмөр эрхлэлтэд ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын хэрэгжилтийн талаарх судалгаа

2003 онд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд:
1. Хүүхдийн эрхийн асуудлаарх судалгаа /Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран/
2. Тахир дутуу хүмүүсийн эрхийн асуудлаарх судалгаа /Төрийн бус байгууллагуудтай хамтран/
3. Нэн ядуу иргэдийн эрхийн хэрэгжилтийн судалгаа
4. Татвар хураамжийн талаар судалгаа
5. Яам, төрийн захиргааны байгууллагууд болон нийслэлийн ИТХТ, ЗД-ын баталсан нийтгээр дагаж мөрдөх нийтлэг хэм хэмжээ тогтоосон шийдвэр нь хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэх талаарх судалгаа
6. Монгол улсын зарим хууль тогтоомж Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ хэлэлцээр болон Үндсэн хуульд заасан хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэх талаарх судалгаа
7. Монгол улсын нэгдэн орсон гэрээ, конвенцийн заалттай хууль тогтоомж нийцэж буй эсэх асуудлаар /ИУТЭТОУП, ЭЗНСЭТОУП, ЭШЭК, ЭЯГБХУТК, ХЭК, Хөдөлмөрийн суурь конвенциуд/ хийсэн судалгаа
8. Уул уурхайн салбарт хөдөлмөрийн суурь зарчмууд болон хөдөлмөрийн эрхийн судалгаа
9. Иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлын хэрэгжилтийн байдлыг судлах судалгаа
10. Цаатан иргэдийн эрхийн асуудлаарх судалгаа
11. 12 аймгийн хурал, захиргааны байгууллагын тогтоол шийдвэрийг хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэхийг уншиж судалсан.
12. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, Монгол Улс дахь тайван жагсаал, цуглаан хийх эрх, хөдөлмөр эрхлэлтэд ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын хэрэгжилт, эмзэг бүлгийн нийгмийн хамгаалал, үл хөдлөх хөрөнгө /газар/ өмчлөх, эзэмших эрхийн хэрэгжилт, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд хүний эрхийн зарчимд хэрхэн нийцэж байгаа тухай сэдвүүдээр үндэсний зөвлөх шалгаруулж, судалгаа хийлгэсэн

2002 онд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд:
1. Нийслэлийн болон дүүргүүдийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагуудад 2001, 2002 оны эхний хагас жилд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн хэргүүдэд хийсэн судалгаа
2. Нийслэлд хөдөө орон нутгаас шилжин суурьшсан иргэдийн талаар явуулсан судалгаа
3. Иргэдийн өмгөөлүүлэх, эрх зүйг туслалцаа авах эрхийн талаарх судалгаа
4. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хороодын хэсгийн байцаагч, цагдаа, олон нийтийн байцаагчийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа
5. Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн талаар хийсэн судалгаа
6. Эмэгтэйчүүд, хүүхдийг худалдах гэмт хэргийн талаар хийсэн судалгаа

2001 онд хийсэн судалгаа шинжилгээний ажлууд:
1. Нийслэлийн болон дүүргүүдийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагуудад 2000, 2001 оны эхний хагас жилд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн хэргүүдэд хийсэн судалгаа
2. Хүний хувийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт
3. Улс төрийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт
4. Эдийн засгийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт
5. Нийтин эрх, эрх чөлөөний хэрэгжилт
6. Итгэл үнэмшилтэй байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх
7. Иргэдийн хөдөлмөрлөх эрх
8. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрх

Гариет Мартиню (6/12, 1802 – 6/27, 1876)

Сонгодог эдийн засагч |Эмэгтэй философич |Эмэгтэй нийтлэлч |Эрин зууны ялалтын эмэгтэй |Шашингүй үзлийн зүтгэлтэн |Английн нийгмийн зүтгэлтэн |Английн суфрижист |

Английн философич, зохиолч Гариет Мартиню 1802 оны 06 сарын 12-нд төржээ. Тэрээр мэтгэлцээний сэтгүүлч, улс төрийн эдийн засагч, феминист өөрчлөгч байсан юм. Мөн Английн зохиолч, философич, маргааны сэтгүүлч, улс төрийн эдийн засагч, байсан.
Мартиню бол анхны эмэгтэй социологичдын нэг, мөн Английн анхны эмэгтэй сэтүүлчдийн нэг юм.
1.Өмнөх амьдрал
Мартиню Английн Норвич хотноо 8 хүүхэдтэй айлын зургаадугаар хүүхэд болон мэндэлсэн.
The sixth of eight children, Harriet Martineau was born in Norwich, England, where her father was a manufacturer. The family was of Huguenot extraction and professed Unitarian views. Her brother, James Martineau, was a clergyman of some note in the tradition of the English Dissenters. The atmosphere of her home was industrious, intellectual and austere; she herself was clever, but weakly and unhappy; she had no sense of taste or smell, and moreover grew deaf while young, having to use an ear trumpet. At the age of sixteen the state of her health and nerves led to a prolonged visit to her father's sister, Mrs Kentish, who kept a school at Bristol. Here, in the companionship of amiable and talented people, her life became happier. Here, also, she fell under the influence of the Unitarian minister, Dr Lant Carpenter, from whose instructions, she says, she derived "an abominable spiritual rigidity and a truly respectable force of conscience strangely mingled together." From 1819 to 1830 she again resided chiefly at Norwich. About her twentieth year her deafness became confirmed. In 1821 she began to write anonymously for the Monthly Repository, a Unitarian periodical, and in 1823 she published Devotional Exercises and Addresses, Prayers and Hymns.
In 1826 her father died, leaving a bare maintenance to his wife and daughters. His death had been preceded by that of his eldest son, and was shortly followed by that of a man to whom Harriet was engaged. Mrs Martineau and her daughters soon after lost all their means by the failure of the house where their money was placed. Harriet had to earn her living, and, being precluded by deafness from teaching, took up authorship in earnest. Besides reviewing for the Repository she wrote stories (afterwards collected as Traditions of Palestine), gained in one year (1830) three essay prizes of the Unitarian Association, and eked out her income by needlework. In 1831 she was seeking a publisher for a series of tales designed as Illustrations of Political Economy. After many failures she accepted disadvantageous terms from Charles Fox, to whom she was introduced by his brother, the editor of the Repository. The sale of the first of the series was immediate and enormous, the demand increased with each new number, and from that time her literary success was secured.
2. Лондон ба АНУ
In 1832 she moved to London, where she numbered among her acquaintances Henry Hallam, Harriet Taylor, Alexander Maconochie, Henry Hart Milman, Thomas Malthus, Monckton Milnes, Sydney Smith, John Stuart Mill, George Eliot, Edward George Bulwer-Lytton, Elizabeth Barrett Browning and later Thomas Carlyle. Florence Nightingale and Charlotte Brontл also became her friends.
Until 1834 she continued to be occupied with her political economy series and with a supplemental series of Illustrations of Taxation. Four stories supporting the Whig Poor Law reforms came out about the same time. These tales, direct, lucid, written without any appearance of effort, and yet practically effective, display the characteristics of their author's style. Tory paternalists reacted by calling her a Malthusian "who deprecates charity and provision for the poor", while Radicals were equally opposed to her. She was fкted by Whig high society. In May 1834 Charles Darwin got a letter from his sisters telling him that Martineau was "a great Lion in London" and recommending Poor Laws and Paupers Illustrated in pamphlet sized parts. They added that their brother "Erasmus knows her & is a very great admirer & every body reads her little books & if you have a dull hour you can, and then throw them overboard, that they may not take up your precious room."
In 1834, when the series was complete, Harriet Martineau paid a long visit to the United States. Here her open adhesion to the Abolitionist party, then small and very unpopular, gave great offence, which was deepened by the publication, soon after her return, of Theory and Practice of Society in America (1837) and a Retrospect of Western Travel (1838). An article in the Westminster Review, "The Martyr Age of the United States", introduced English readers to the struggles of the Abolitionists.
After the Voyage of the Beagle Charles went in October 1836 to stay with his brother Erasmus Alvey Darwin in London, and found Erasmus spending his days "driving out Miss Martineau". The Darwins shared her Unitarian background and Whig politics, but their father Robert was concerned that as a potential daughter-in-law, her politics were too extreme. He was upset by a piece he read in the Westminster Review calling for the radicals to break with the Whigs and give working men the vote "before he knew it was not hers, and wasted a good deal of indignation, and even now can hardly believe it is not hers."
Charles Darwin called on Martineau and remarked that "she was very agreeable, and managed to talk on a most wonderful number of subjects, considering the limited time", which included the social and natural worlds she was then writing about in her book Society in America, including the "grandeur and beauty" of the "process of world making" she had seen at Niagara Falls. He added that "I was astonished to find how ugly she is" and "she is overwhelmed with her own projects, her own thoughts and abilities", though "Erasmus palliated all this, by maintaining one ought not to look at her as a woman." For her part, Martineau described Darwin as "simple, childlike, painstaking, effective". After a later meeting when he was struggling with his own writing and she was starting Deerbrook he expressed astonishment at the ease with which she wrote such fluent prose, and "never has occasion to correct a single word she writes", though she was "not a complete Amazonian, & knows the feeling of exhaustion from thinking too much."
The American books were followed by a three volume novel, Deerbrook (1839)–a story of middle class country life with a surgeon hero. To the same period belong a few little handbooks, forming parts of a Guide to Service. The veracity of her Maid of All Work led to a widespread belief, which she regarded with some complacency, that she had once been a maid of all work herself.
3. Ньюкастл ба Тунэмоф /Tynemouth/
In 1839, during a visit to Continental Europe, Harriet Martineau's health broke down. Her chronic ill-health was due to an ovarian cyst, and she visited her brother-in-law, the celebrated Newcastle upon Tyne doctor Thomas Michael Greenhow on several occasions to try to alleviate her symptoms - on the last occasion staying for six months in the family house at 28 Eldon Square. She then moved down-river to Tynemouth, where she stayed at Mrs Halliday's boarding -house, 57 Front Street for nearly five years from 16 March 1840. A plaque marks the house where she produced at least three books, including a novel about the Haitian slave leader Toussaint L'Ouverture, and Life in the Sick-Room, describing her life in Tynemouth. She also devotes some hundred pages of her autobiography to this period. Notable visitors included Richard Cobden and Thomas Carlyle and his wife.
Harriet had expected to remain an invalid for the rest of her life and delighted in the freedom her telescope allowed. Across the Tyne was the sandy beach 'where there are frequent wrecks - too interesting to an invalid... and above the rocks, a spreading heath, where I watch troops of boys flying their kites; lovers and friends taking their breezy walks on Sundays...' She also gives a lyrical picture of Tynemouth:
When I look forth in the morning, the whole land may be sheeted with glistening snow, while the myrtle-green sea tumbles... there is none of the deadness of winter in the landscape; no leafless trees, no locking up with ice; and the air comes in through my open upper sash, but sun-warmed. The robins twitter and hop in my flower-boxes... and at night, what a heaven! What an expanse of stars above, appearing more steadfast, the more the Northern Lights dart and quiver!'
The busybody Mrs Jellyby in Bleak House is probably based on Harriet Martineau, who nevertheless retained her high regard for Charles Dickens.
During her illness she for a second time declined a pension on the civil list, fearing to compromise her political independence. Her letter on the subject was published, and some of her friends raised a small annuity for her soon after.
4. Ambleside
In 1844 Harriet Martineau underwent a course of mesmerism, and in a few months was restored to health. She eventually published an account of her case, which had caused much discussion, in sixteen Letters on Mesmerism. This led to friction with 'the natural prejudices of a surgeon and a surgeon's wife' and in 1845 she left Tynemouth for Ambleside in the Lake District, where she built herself "The Knoll", the house in which the greater part of her later life was spent.
In 1845 she published three volumes of Forest and Game Law Tales. In 1846 she made a tour with some friends in Egypt, Palestine and Syria, and on her return published Eastern Life, Present and Past (1848). This travelogue showed that as humanity passed through one after another of the world's historic religions, the conception of the Deity and of Divine government became at each step more and more abstract and indefinite. The ultimate goal Harriet Martineau believed to be philosophic atheism, but this belief she did not expressly declare. It described ancient tombs, "the black pall of oblivion" set against the paschal "puppet show" in the Church of the Holy Sepulchre, with the message that Christian beliefs in reward and punishment were based on heathen superstitions. Describing an ancient Egyptian tomb, she wrote "How like ours were his life and death!.. Compare him with a retired naval officer made country gentleman in our day, and in how much less do they differ than agree!" The book's "infidel tendency" was too much for the publisher John Murray, who rejected it.
She published at about this time Household Education, expounding the theory that freedom and rationality, rather than command and obedience, are the most effectual instruments of education. Her interest in schemes of instruction led her to start a series of lectures, addressed at first to the school children of Ambleside, but afterwards extended, at their own desire, to their elders. The subjects were sanitary principles and practice, the histories of England and North America, and the scenes of her Eastern travels. At the request of Charles Knight she wrote, in 1849, The History of the Thirty Years' Peace, 1816–1846 – an excellent popular history written from the point of view of a "philosophical Radical", completed in twelve months.
5. Ховс /Mesmerism/
Harriet Martineau edited a volume of Letters on the Laws of Man's Nature and Development, published in March 1851. Its form is that of a correspondence between herself and the garrulous self-styled scientist Henry G. Atkinson, and it expounds that doctrine of philosophical atheism to which Miss Martineau in Eastern Life had depicted the course of human belief as tending. The existence of a first cause is not denied, but is declared unknowable, and the authors, while regarded by others as denying it, certainly considered themselves to be affirming the doctrine of man's moral obligation. Atkinson was a zealous exponent of mesmerism. The prominence given to the topics of mesmerism and clairvoyance heightened the general disapprobation of the book, which outraged literary London with its mesmeric evolutionary atheism, causing a lasting division between Harriet Martineau and some of her friends.
She contributed regularly to the Daily News from 1852 to 1866, writing sometimes six leaders a week. Her Letters from Ireland, written during a visit to that country in the summer of 1852, appeared in that paper. She was for many years a contributor to the Westminster Review, and was one of the little band of supporters whose pecuniary assistance in 1854 prevented its extinction or forced sale.
In the early part of 1855 Harriet Martineau found herself suffering from heart disease. She now began to write her autobiography, but her life, which she supposed to be so near its close, was prolonged for twenty years. Her two-volume autobiography was published posthumously in 1877.
She cultivated a tiny farm at Ambleside with success, and her poorer neighbours owed much to her. Her busy life bore the consistent impress of two leading characteristics – industry and sincerity.
When Charles Darwin's book The Origin of Species was published in 1859, Erasmus Alvey Darwin sent a copy to his old flame Harriet Martineau, who at 58 was still reviewing from her home in the Lake District. From her "snow landscape" Martineau sent her thanks, adding that she had previously praised "the quality & conduct of your brother's mind, but it is an unspeakable satisfaction to see here the full manifestation of its earnestness & simplicity, its sagacity, its industry, & the patient power by which it has collected such a mass of facts, to transmute them by such sagacious treatment into such portentous knowledge. I should much like to know how large a proportion of our scientific men believe he has found a sound road." She wrote to her fellow Malthusian (and atheist) George Holyoake enthusing "What a book it is! – overthrowing (if true) revealed Religion on the one hand, & Natural (as far as Final Causes & Design are concerned) on the other. The range & mass of knowledge take away one's breath." To Fanny Wedgwood she wrote "I rather regret that C.D. went out of his way two or three times to speak of "The Creator" in the popular sense of the First Cause.... His subject is the "Origin of Species" & not the origin of Organisation; & it seems a needless mischief to have opened the latter speculation at all – There now! I have delivered my mind."
6. Эдийн засаг ба нийгмийн ШУ
As early as 1831, Martineau wrote on the subject "Political Economy" (as the field of economics was then known). Her goal was to popularize and illustrate the principles of laissez faire capitalism, though made no claim to original theorising.
Martineau's reflections on Society in America published in 1837 are prime examples of her approach to the area later known as sociological methods. Her ideas in this field were set out in her 1838 book How to Observe Morals and Manners. Her belief was that the life of any society is influenced by some very general social laws, including the principle of progress, the emergence of science as the most advanced product of human intellectual endeavor, and the significance of population dynamics and the natural physical environment.
Auguste Comte coined the name sociology and published a rambling exposition under the title of 'Cours de Philosophie Positive' in 1839. Martineau undertook a translation that was published in two volumes in 1853 as The Positive Philosophy of Auguste Comte (freely translated and condensed by Harriet Martineau). It was a remarkable and difficult achievement, but a successful one. Comte himself recommended these volumes to his students instead of his own. Some writers regard Martineau herself as "the first woman sociologist". Her introduction of Comte to the English-speaking world and the elements of sociological perspective that may be found in her original writings argue for her recognition as a kindred spirit, if not a significant contributor.
7. Сүүл үе
Harriet Martineau died at "The Knoll" on 27 June 1876. The verdict which she recorded on herself in the autobiographical sketch left to be published by the Daily News has been endorsed by posterity. She wrote "Her original power was nothing more than was due to earnestness and intellectual clearness within a certain range. With small imaginative and suggestive powers, and therefore nothing approaching to genius, she could see clearly what she did see, and give a dear expression to what she had to say. In short, she could popularize while she could neither discover nor invent."Part of a series on
8. Өөр харах
History of feminism
List of suffragists and suffragettes
Women's suffrage
Liberalism
Contributions to liberal theory
Inception of Darwin's theory
9. Тайлбар
This article incorporates text from the Encyclopжdia Britannica, Eleventh Edition, a publication now in the public domain.
10. Ном зүй
A large number of letters of Harriet Martineau are held in the University of Birmingham's Special Collections.
10.1 Гарриет Мартиньюгийн номнууд

Америкийн нийгэм: (1837) Saunders and Otley.
Ёс заншил ба моралийг хэрхэн ажиглэх вэ? (1838) Charles Knight and Co..
Deerbrook Гутенбергийн төсөл (1839)
Крофтоны хөвгүүд Гутенбергийн төсөл (1842)
Гариет Мартиньюгийн намтар (1855, 1877 онд хэвлэгдсэн) 2 боть. Либерти сан.
Дорнодын амьдрал: Өнгөрсөн ба эдүгээ: 3 боть.
10.2 Гарриет Мартиньюгийн талаар бичигдсэн номнууд
Maria Weston Chapman, Autobiography, with Memorials (1877). Virago, London 1983
Logan, Deborah Anna (2002). The Hour and the Woman: Harriet Martineau's "Somewhat Remarkable" Life. Northern Illinois University Press. ISBN 0875802974.
David, Deeirdre (1989). Intellectual Women and Victorian Patriarchy: Harriet Martineau, Elizabeth Barrett Browning, George Eliot. Cornell Univ Pr. ISBN 0801494141.
Sanders, Valerie (1986). Reason Over Passion: Harriet Martineau and the Victorian Novel. New York: St. Martin's Pr. ISBN 0710810180.
11. Эх сурвалжууд
Miller, Fenwick. Harriet Martineau (1884, "Eminent Women Series").
Riedesel, Paul L. "Who Was Harriet Martineau?". Journal of the History of Sociology, vol. 3, 1981. Pp.63-80.
Webb RK. Harriet Martineau, a radical Victorian. Heinemann, London 1960
Weiner, Gaby. Harriet Martineau: A reassessment (1802-1876) in Spender, Dale (ed.) Feminist theorists: Three centuries of key women thinkers, Pantheon 1983, pp. 60-74 ISBN 0-394-53438-7
12. Бусад унших зүйлс
Logan (Ed.), D. A. (2007). The Collected Letters Of Harriet Martineau. London: Pickering and Chatto. ISBN 9781 85196 804 6.
13. Гаднах холбоосууд Wikiquote has a collection of quotations related to: Harriet Martineau
Works by or about Harriet Martineau at Internet Archive (scanned books original editions color illustrated)
Essays by Harriet Martineau at Quotidiana.org
The positive philosophy of Auguste Comte / freely translated and condensed by Harriet Martineau Cornell University Library Historical Monographs Collection. {Reprinted by} Cornell University Library Digital Collections
Archival material relating to Harriet Martineau listed at the UK National Register of Archives
Retrospect of Western Travel by Harriet Martineau, 1838

Хэрэглэгчийн итгэлийн индекс -II

Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөө 2008 оны сүүлчээс эхлэн Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлсэн бөгөөд хямралын үр дагавар одоо ч үргэлжилсээр байна. Энэ нөхцөлд эдийн засгийн өнөөгийн байдал болон цаашдын хандлагын талаарх судалгаа шинжилгээ, ялангуяа, Монголчууд эдийн засгийн байдлыг хэрхэн үнэлж буй болон ойрын ирээдүйд ямар хүлээлттэй байгаа талаарх мэдээ мэдээлэл туйлын ач холбогдолтой билээ. Иймээс Монголын өрхүүд эдийн засгийн өнөөгийн байдлыг хэрхэн үнэлж буй болон аль хэр өөдрөг хүлээлттэй байгааг тодорхойлох, түүнд дүн шинжилгээ хийх, олон нийтэд энэ талын мэдээлэл хүргэх зорилготойгоор хэрэглэгчийн итгэлийн индекс түүвэр судалгааг анх 2009 оны дөрөвдүгээр сард хийсэн бол зургаан сарын дараа хоёрдахь судалгааг хийлээ.

PDF-ээр татаж авах

Эх сурвалж: www.forum.mn

Монгол дахь социологийн шинжлэх ухааны хөгжил, төлөвшил" онол аргазүйн семинар болно

2009 оны 12 сарын 11-нд ШУА-ын Хүрээлэнгүүдийн нэгдсэн 2-р байранд "Монгол дах социологийн шинжлэх ухааны хөгжил, төлөвшил" сэдэвт онол аргазүйн семинар болж өнгөрлөө. Семинарыг Философи, Социологи, Эрх зүйн хүрээлэнгийн Социологийн сектороос зохион байгуулж удирдан явууллаа.
Хуралд Социологийн ухааны доктор Ц.Уртнасан, Ц.Пүрэв, С.Гомбо, Г.Түмэннаст, Ш.Оюунханд, С.Түмэндэлгэр болон Баяр, Ган-Өлзий, Эрдэнэчулуун, Чулуунбаатар, Мөнхбаатар, Цэцэнбилэг, Болдмаа гэх мэт олон судлаачид, эрдэмтэд, социологичид оролцон илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо.
Хуралд олон сайхан илтгэл тавигдсан бөгөөд доктор Ц.Уртнасан "Социологийн шинжлэх ухааны тулгамдсан асуудал, онолын судалгаа, түүнийг хөгжүүлэх нь", доктор Ц.Пүрэв "Хөдөлмөрийн социологийн хөгжил, хандлага", докторант Я.Отгонбаяр "Боловсролын социологи: судалгааны зарим асуудал", доктор Н.Болдмаа "Эдийн засгийн социологийн хөгжлийн үндсэн чиглэлүүд", С.Түмэндэлгэр доктор "Чанарын судалгааны онол арга зүйн хандлага" сэдвээр илтгэл тавьж социологийн шинжлэх ухааны ерөнхий асуудлаас эхлээд салбар социологи болон институтчиллын чиглэлээр ярилцлаа.
Тус онол аргазүйн семинараар ярилцсан гол асуудал нь "Социологийн Холбоо"-г сэргээн байгуулах явдал байсан юм. Хэлэлцүүлгийн үр дүнд социологийн холбоо байгуулах ажлын хэсгийг их дээд сургууль, институт, судалгааны байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулсан юм.

Зассан мэдээ:
"Монгол дах социологийн шинжлэх ухааны хөгжил, төлөвшил" сэдэвт онол аргазүйн семинар болж өнгөрлөө.

2009 оны 12 сарын 11-нд ШУА-ын Хүрээлэнгүүдийн нэгдсэн 2-р байранд "Монгол дах социологийн шинжлэх ухааны хөгжил, төлөвшил" сэдэвт онол аргазүйн семинар болж өнгөрлөө. Философи, Социологи, Эрх зүйн хүрээлэнгийн (ФСЭЗХ) Социологийн сектороос зохион байгуулсан тус семинарт олон ахмад социологичид, судлаачид, эрдэмтэд уригдан оролцсон юм.

ФСЭЗХ-ийн захирал Ж.Амарсанаа, социологийн ухааны доктор Ц.Уртнасан, Ц.Пүрэв, С.Гомбо, Г.Түмэннаст, Ш.Оюунханд болон Баяр, Ган-Өлзий, Эрдэнэчулуун, Чулуунбаатар, Мөнхбаатар, Цэцэнбилэг, Батзориг гэх мэт нэр хүндтэй ахмад, залуу социологичид оролцон илтгэл тавьж, санал бодлоо солилцсон ач холбогдолтой семинар болж чадлаа.

Семинарт социологийн шинжлэх ухааны чиглэлээр бичигдсэн олон илтгэл тавигдлаа. Доктор Ц.Уртнасан "Социологийн шинжлэх ухааны тулгамдсан асуудал, онолын судалгаа, түүнийг хөгжүүлэх нь", доктор Ц.Пүрэв "Хөдөлмөрийн социологийн хөгжил, хандлага", докторант Я.Отгонбаяр "Боловсролын социологи: судалгааны зарим асуудал", доктор Н.Болдмаа "Эдийн засгийн социологийн хөгжлийн үндсэн чиглэлүүд", доктор С.Түмэндэлгэр "Чанарын судалгааны онол арга зүйн хандлага" сэдвээр илтгэл тавьж социологийн шинжлэх ухааны ерөнхий асуудлаас эхлээд салбар социологи болон институтчиллын чиглэлээрх судалгааны дүн, мэдээлэл хийлээ.

Доктор Ц.Уртнасан хэлэхдээ “социологичдыг өргөн хамарсан “Их семинар” тогтмол явуулж байх хэрэгтэй байна. Үүн дээрээ үндэслэн хамтран ажиллаж зохион байгуулалтанд орох нь чухал юм”.

Тус онол аргазүйн семинараар ярилцсан гол асуудал нь "Монголын Социологийн Холбоо"-г сэргээн байгуулах байлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд социологийн холбоо байгуулах ажлын хэсгийг их дээд сургууль, судалгааны байгууллага, институтуудын социологич, багш, төлөөллийг оролцуулан байгуулсан юм.

Н.БАТЗОРИГ


Судалгааг хэрхэн яаж хийвэл зохистой вэ? biznetwork-ийн хэлэлцүүлгийн ХУЦДАГ ХАЛТАРУУД

Хэлэлцүүлэг: Судалгааг хэрхэн яаж хийвэл зохистой вэ?

Хэлэлцүүлэг зарласан: Б. Батсолонго

2009-02-05


|Бизнесс хийж байгаа болон хийх гэж байгаа хүмүүст судалгаа маш чухал байдаг. Тэгвэл судалгааг яаж хийвэл илүү бодитой, үр дүнтэй болох вэ? Судалгааг үр дүнтэй болгох хүчин зүйлүүд юу вэ?
| гэсэн сэдэв, агуулгатай хэлэцлүүлгийг зарлажээ. Тэр зарласан Батсолонго гэдэг залуу сэдвээ ерөнхий байдалтай өгсөн хирнээ агуулга дотроо бизнесийн судалгааны тухай ярихаар зааж өгчээ. Ингээд үзэхээр мань хүн бизнесийн чиглэлээр ажилладаг бололтой. Гарчиг, сэдвээсээ эхлээд алдаа мадагтай, мэдэхгүй сэдвээ зарласан байсан нь анхаарал татсан юм.

Хариулт (13)
B. Jargal 2009-02-05
Үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн Трамп судалгаа хийлгэж мөнгө, цагаа үрдэггүй, олон хүмүүстэй ярилцаад, санаа оноог нь асууж байгаад шийдвэрээ гаргадаг гэсэн. Олон хүнээс судалгаа авч байсан, ерөнхийдөө түүврийн хэмжээ нээх чухал биш юм шиг санагдсан ш д. Хэдэн мянган хүнээс анкетын аргаар авсан судалгааны дүн, арав хорин хүнтэй уулзаж ярилцсаны дүн ойролцоо, ханатай л гардаг юм билээ
|Жаргал гээд энэ эмэгтэй судалгааны талаар ялангуяа социологийн шинжлэх ухааны талаар ч анхан шатны мэдлэггүй болох нь шууд харагдаж байна. Ганц уншсан нэр алдарт хүрэх, баяжих арга замын номонд нь нэг тийм жишээ байсныг мартаагүй явж. Олон хүнтэй уулзаж ярилцаад, санаа оноог нь тусгана гэдэг шинжлэх ухааны судалгааны арга билээ. Түүврийн арга зүй, түүвэрчлэл, эх болон түүвэр олонлогын тухай хар ухаанаар бодоод ойлгож болохоор байтал мань хүүхэн хэтэрхий хийсвэрлэжээ. Социологийг ухаараагүй байж.|

S. Sainaa 2009-02-05
Мэргэжлийн хүмүүст хангалттай төлбөл хамгийн үр дүнтэй болох байхдаа
|Энэ Сайхнаа гээд залуу ганц шилдэг арга замыг эрэлхийлсэн байлаа. Мэдээж мэргэжлийн судлаач, мэргэжилтэн бодит үр дүн, хувилбарыг гаргадаг билээ. Гэхдээ эрэлхийлснээс биш 100 хувь үнэн бүлтрээгүй байв. Мөнгөний талаар манай Сайхнаа "хангалттай төлбөл" гээд оруулаад ирж. Хангалттай хангалтгүй төлсөн ч судлаачид, социологичд үр дүнтэй, бодитой, шинжлэх ухаанч судалгаа хийдгийг мэддэггүй бололтой. Чиний бодож байгаа шиг хөрөнгө мөнгөнд дулдуйддаггүй билээ бид|

Ш. Даариймаа 2009-02-05
Юуны түрүүн судалгааны зорилгоо тодорхойлох нь чухал байдаг. Зарим судалгаа хэт ерөнхий байдаг ба яг яах гээд байгаа нь ойлгогддоггүй. Зорилгоо зөв тодорхойлох нь таныг хэрэггүй мэдээллээс аврана.
|Зөвлөх гээд ядцан энэ эмэгтэй өөрийнхөө амьдралын болоод ажлын зорилгоо зөв тодорхойлж чадаагүй нэгэн гэж би дүгнэлээ. Юуны түрүүн судалгааны зорилго биш судалгааны программ боловсруулж баримтлах зарчим, үзэл хандлага, судалгааны чиглэлээ тодорхойлдог. Чиний уншсан тэр "яах гэээд байгаа нь мэдэгдэхгүй" судалгаануудынхаа үр дүнг чи өөрөө ойлгоогүй байна гэж хэлмээр байна. Хэрэггүй мэдээллээс аврана гээд бүүр хөгөө чирсэн нь бүүр харамсмаар. Зорилгоо тэгээд зөв тодорхойлчихвол хэрэгтэй мэдээлэл дунд ороод явчина гэж ойлгож болох нээ|

Судалгааны төлөвлөгөө боловсруулна. Судалгааны зардлыг тооцсон байх шаардлагатай. Тэгээд хэнээс хэзээ хаана ямар арга замаар судалгаа авах вэ энэ тэр гээд л ... Энэ талаар Жаргалтай санаа нийлэхгүй байна. Олон хүнийг түүвэрт хамруулбал судалгааны үр дүн бодитой гарах магадлал өснө.
|Мэдээж юмыг мэдээжээр бурьсан байгаа хэсэг нь энэ. Зардал, эцсийн үр дүн, төлөвлөлт дараагийн шатны ажил билээ. Энийг чинь судалгааны аргачлалын хэсэг гэдэг. Эмэгтэй юм байж бас эмэгтэй рүүгээ дайрсан байгаа нь чиний ямар хүн болохыг хэлээд өгч байна.|

Анкетаар санал асуулга авах тохиолдолд асуултуудыг сайн нягтлах хэрэгтэй юм шигээ. Аль болох богино байвал дээр шүү дээ. Энэ асуултыг хасвал яах вэ?
|Монголд мэргэжлийн түвшинд хийгдэж байгаа судалгаанууд харилцан бие биенээсээ урган гарсан, нарийн уялдаа холбоотой, системчлэгдсэн байдаг. Тэр чиний бодоод байгаа бизнес, маркетингийн судалгаанд л цөөн асуулттай богино анкет асуулга байдаг юм байгаа биз. Респондентоос ямар байдлаар, хэрхэн мэдээлэл авахаас үл шалтгаалан судалгааны судлах зүйл, шийдвэрлэх асуудалтай уялдан асуулгын асуултын тоо гардаг. Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг битгий зөвлө гэж чамд хэлмээр байна.|

П. Саруул 2009-02-05
Энэ миний хувьд бичих биш унших сэдэв байна. Бичээд байгаарай. Би уншаад л байя
|Мэддэггүйгээ мэддэг чи мэргэн бөлгөө. Чамд хангалттай зөв мэдээлэл өгчих хүн алга л гэж хэлмээр байна. Хайран цаг зав, хором мөч. Хүлээж суухын оронд социологийн нэг гарын авлага олоод уншчихгүй дээ. Харамсалтай яа|

T. Munkh 2009-02-05
Энд хамгийн гол зүйл бол 1-дүгээрт. Стратeги төлөвлөгөө 2-дугаарт. Маркeтэнгийн судалгаа 3-дугаарт.Сүүлийн 5-н жил ижил төрлийн үйл ажилгаа явуулж байгаа компаниудын эдийн засгийн уналт ,өсөлтийг судлах нь чухал.
|За энэ ч бүүр халиад хальтираад хазайгаад явцан байгаа. Жоохон юм үзсэнээ ихээ мэдлэг гээд бодцон. Яагаад заавал таван жил гэж, юун эдийн засгийн өсөлт, уналт... Ойлгомжгүй... Чиний мэддэг стратеги төлөвлөгөө хаана ч хэн ч мэдэхгүй стратеги төлөвлөгөө билээ.|

Ч. БАТБААТАР 2009-02-05
Судлаач бүр өөрийн гэсэн арга барилтай байдаг байх, миний хувьд ямар ч байсан эхлээд судалгаа нь яг ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг тодорхойлж, хэд хэдэн таамаглал дэвшүүлдэг. За тэгээд тэрхүү мэдээлэлтэй холбоотой сэдвүүдийг нөгөө анхдагч, хоёрдогч мэдээлэл гээ л цуглуулна. Түүн дээрээ нэлээд дүн шинжилгээ хийж байгаад ямар нэгэн шийдэлд хүрэх дүгнэлтэнд хүрдэг. Заримдаа төсөөлж байгаагүй тийм үр дүн ч гарах үе байдаг шүү.
|Оюутан байхдаа социологийн хичээл үзсэн, эсвэл судалгааны ажлын ганц хоёр жилйин туршлагатай юм шиг байна. Гэхдээ чи өөрийгөө өөрийн гэсэн арга барилтай болчихлоо гээд хэтэрхий эндүүрч будилж болохгүй шүү. Бодвол чиний арга барил шийдвэрлэх асуудлаа тодорхойлсныхоо дараа гипотез дэвшүүлдэг юм байна. Гэхдээ би чамайг нээх сүрхий шилдэг судлаач гэж үзэхгүй байна|

Мэдээлэл цуглуулахад л бага зэрэг хүндрэлтэй асуудлууд гардаг болохоос бусад зүйл дээр давгүй шүү. Мэдээллийн өгөгдөл нь худлаа болчихвол үр дүн нь ямар гарах нь ойлгомжтой биздэ.
|Харин энд чи минь эндүүрчээ. Магтсан хүүхэн хурмин дээрээ гэгчээр. Анхдагч мэдээлэл цуглуулах бол нээх асуудал биш. Хүндрэл ч биш. Судалгааны хөтөлбөр боловсруулах, түүвэр тогтоох, сорилын судалгаа хийх, мэдээллийг soft хэлбэрт оруулах, шинжлэх, таамаглал шалгах гэх мэтчилэн чиний мэдэхгүй хүндрэлүүд нэн их. Битгий хялбараар ойлгоорой залуу. Өгөгдөлд анхаарч байгааг чинь нэг талаар үнэлж байна. Гэхдээ нэг талар шүү...|

Д. Ганбат 2009-02-05
Мэдээж судалгаа хийхэд хамгийн гол нь зорилго нь тодорхой байх хэрэгтэй. Тэгээд мэдээллээ цуглуулах хэрэгтэй. Мэдээлэл цуглуулахдаа ямар аргаар цуглуулах вэ гэдгээ шийднэ. Гэхдээ энд зүгээр нэг төслийн, эсвэл бизнесийн орчны судалгаа яригдаж байгаа гэж бодож байна. Бодлогын судалгаа энэ тэр бол өөр шүү. Өөрөөр хэлбэл суурь судалгаа , хавсрага судалгаа энэ тэрийгээ маш сайн мэддэг байх шаардлагатай.
Жаргалын хэлээд байгаатай санал бараг нэг байна. Цаг хугацаа, мөнгө санхүүгийн хязгаарлалтаас болоод ихэнхи судалгааг бага хүрээнд авах нь зөв. Хамгийн гол нь авч байгаа түүврийн хүрээгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Монголын дундаж өрхөөс судалгаа авах гэж байгаа хүн, компаний захирлуудаас очоод судалгаа авчихвал энд гажуудал үүснэ. Тэрнээс биш Дундаж өрхөөс авна гээд өрх бүрээс ав гэсэн үг биш. Тиймээс авч байгаа түүвэр маань эх олонлогоо бүрэн төлөөлж байх л чухал гэсэн үг л дээ.
За тэгээд цаашаа бол энгийн аргаар судалж ч болно. Эконометриксийн аргаар ч судалж болно. Тэр таны л хэрэг.
Яг үнэндээ бол судлаач хүн өөрөө мэдрэмжтэй, мэдлэгтэй байх хэрэгтэй. Зах зээлийн наад захын онолын мэдлэггүй хүн зах зээлийн орчны судалгаа хийвэл дүгнэлт нь ч буруу гарах тал бий.
Тиймээс маш сайн мэргэжилтнийг ашиглах нь хамгийн зөв арга. Манайд өнөөдөр энэ л дутаад байх шиг байна. Захын наймаачин бизнес хийнэ гэсэн үг биш юм шиг санагддаг. Хэт өрөөсгөл ч байж магад л даа. Санал ийм л байна.
|Чиний мэддэг Бодлогын судалгаа социологийн судалгаанаас юугаараа өөр вэ? Мөн чиний яриад байгаа суурь судалгаа , хавсрага судалгааны гол ялгааны юу вэ? Ойлгомжтой түүвэр болон аргазүй аргачлалын асуудлыг энд орхиё. Эконометриксийн аргаар нийгмйин бүлгийн сэтгэлзүйн болон социаль зан үйл, үйлдэл, үйл ажиллагаа судалж болдог юмуу.. Хуцаарай Ганбат гуай. Чин үнэнийг хэлэхэд чамд мэдрэмж, мэдлэг, зах зээлийн наад захын ойлголт энтэр байна уу. Бодвол чи өөрөө ч бичээгүй шинжтэй байна. Нэг номноос copy хийснийг чинь энд ганц өгүүлбэрээр цэглэе. Цагаа тулахаар чиний зөвлөөд байгаа судалгаа хийх арга барил чинь дээрхээс өөр, чиний бодож ч амжаагүй байгаа асуудал бэрхшээл үүснэ гэдэгт итгэлтэй байна. Өөр юмаараа оролдож өөд уруугаа шогшоорой доо хүү минь|

B. Ariunaa 2009-02-06
Зарим тохиолдолд (гэхдээ ховор) судалгааны үр дүнг судалгаа хийхээс өмнө тодорхой байдаг л даа. Тэр үр дүнгээ батлахын тулд энд хүмүүсийн зөвлөсөнчлөн янз бүрийн аргаас аль нэгээр нь судалгаагаа хийнэ. Харин үр дүнгийнээ зөв бурууг нотлох шаардлагатай байгаа гол гол асуултуудаа шууд оруулах хэрэгтэй байдаг юм. Судалгааны мэргэжилтнүүд социологичид энэ талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх байх даа. Судалгааны чиглэлээ их зөв тодорхойлж байгаад зөвлөгчдөө хандаарай.
|Мэргэжлийн зөвлөгөөг судалгааны мэргэжилтнүүд, социологичд өгөх байх хэрэгтэй санал нэг байна. Бусадтай нь бол санал нийлкүүнээ. Уучлаарай хадагтай Ариунаа. Тодорхой асуудалд ойлгомжтой судалгаа хийж хөрөнгө мөнгө, хүч нөөцөө зарна гэж байх уу. За яахав лонгитют судалгаа болон мониторинг үнэлгээг хэлсэн байж болно. Харин зөв бурууг нотлох гээд өөр юм яриад явсныг чинь уучиллаа шүү. Өөр хэлэлцүүлэгт мэддэгээ бичвэл баярлахсан.|

Э. Баатархүү 2009-02-06
Судалгаа дотроо судлагдах зүйлээрээ салгаад ирэхээр нилээн өөр өөр арга аргачлалаар салдаг. Нийтлэг хэрэглэдэг 4 аргаас гадна танил тал найз нөхдөө ашиглан тухайн байгууллага, баг, бүлэг пракцуудыг судлах нь маш оновчтой, үр ашигтай.
|Чиний энэ хоёр өгүүлбэрийг хэн ч ойлгоогүй, чи ч ойлгогдохоор бичээгүй гэдэгтэй би бүрэн итгэлтэй байна. Магадгүй чиний энэ талын мэдлэгийн хэмжээ "танил тал найз нөхдөө ашиглан" гэдэг өгүүлбэрээр илэрч байна гэж ойлголоо. Баатархүү минь чи тэр нийтлэг хэрэглэгддэг 4 аргаа хэлээд өгөөч. Би л лав сонсвол татаж унах байхаа. Бүлэг франц, байгууллага, баг, анги хамт олон судалдаг социометр, ярилцлагын чухал аргуудыг чи мэдэхгүй бололтой. Чамд амжилт хүсье.|

T. Munkh 2009-02-06
Энэ асуулт бол бизнэс хийж байгаа болон, бизнэс хийх гэж байгаа хүмүүс судалгааг яаж хийх тухай асуусан байна. Бизнэс эрхэлж байгаа тохиолдолд өөрийн байгууллагатай адил төрлийн үйл ажилгаа явуулдаг газруудыг харицуулаад тэгээд өөрийгөө аль хэсэгт байгааг сайн мэдэж юугаар илүү,юугаар дутуу,тeхнилоги юмуу мeнeжмeнтийнхүү гэдгийг л тодорхойлох байх.Бизнэс хийх гэж байгаа хүний хувьд бол маркэтингийн судалгаагаа яаж хийхээс л их зүйл шалтгаална.Олон хэлбэрээр явуулж болно.
|Чи чиглэлээ их зөв олж. Бусдаасаа өөр сэтгэж. Бизнес хийх гэж байгаа болон хийж байгаа хүмүүс судалгааг хэрхэн хийх талаар л өнөөх будлиу хэлэлцүүлэг үүсгэгч ярьсан шүү дээ. Маркетингийн судалгаа нэртэй манарсан, мангар судалгаагаа тайлбарлах л байсан шүү дээ. Чи энэ талаар бусаддаа зөвлөөрэй. Энэ талын хүн юм бол...|

Д. Батсайхан 2009-02-06
Судлах гэдэг нь суралцах гэсэн л үг шүү дээ. Тийм болохоор тэр чиглэлээрээ л суралцаж байна л гэсэн үг. Харин яаж сурах талаар хэлэх нь илүүц байх даа. Яагаад гэвэл хүн бүр л өөр өөр.
|Батсайхан юу ярьснаа өөрөө ойлгож байгаа гэж найдъя. Мэддэг асуудлаа судалдаг болохоос өөрөө дахин суралцах асуудал биш. Хүн бүр өөр гэдгийг чамаар хэлүүлэлтгүй бүгд, захын эмээ л мэднэ. Хэлэлцүүлгийн доог тохуу минь...|

Б. Ankhzaya 2009-02-06
-Хэтэрхий олон асуулт нь хариулагч худлаа мэдээлэл өгөхөд хүргэдэг. Иймээс цөөхөн бөгөөд судалгааны зорилгыг агуулсан асуулгын хуудас боловсруулах
-Тухайн судлах гэж байгаа зүйлийнхээ газарзүйн байрлал, нягтаршил-г нь сайн судалж, түүвэрлэлтийн арга хэрэглэх нь санхүүд хэмнэлттэй. Гэхдээ түүврийн хэмжээ, хүчин зүйлсийн нөлөөлөлийг нь сайн тодорхойлох
-Асуулга хоорондын уялдааг сайн хийж өгөх нь ярилцлага авч байгаа хүн асуулга авах явцдаа алдааг илэрүүлж, дахин лавлан зөв мэдээлэл авахад хэрэг болно.
Ингээд үнэн зөв мэдээлэлийг тархаах нь үнэн үр дүнг гаргана.
Түүвэрлэлтийн маш сайн аргыг сонгох нь чухал!!!
|Респондентод урамшуулал өгөх, аливаа идэх юм, эд зүйлээр дайлахад дуртай байдаг. Асуулгын их багаас үл хамааран мэдээллийг цуглуулж болдог. Хэтэрхий энгийн болгох хэрэггүй.
Чи энд бичих биш унших номыг нь л хэлж өгөх байсан юм.
Асуулга хоорондын биш асуулт хоорондын уялдааг хэн ч, ямар ч сайн судлаач гаргахад хүндрэлтэй байдаг. Судлаач өөрөө ярилцаж авах уу, респондентийг өөрөөр нь бөглүүлэх үү гэдгээс хамааран боловсруулдаг зүйл..|

Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцэд итгэх итгэл “навс унасан” байна

Монголд сүүлийн арван жилд хэрэгжсэн шүүхийн шинэтгэлийн үр дүнг үнэлэх зорилгоор Нээлттэй нийгэм форум өнгөрсөн оны сүүлээр хийсэн судалгааныхаа тайланг гаргажээ. Судалгааг АНУ-ын БАР-ын холбооноос боловсруулсан олон улсын хэмжээнд хэрэглэгддэг “Шүүхийн шинэтгэлийн индекс”-ийн үзүүлэлтийг ашигласан байна.

Уг тайланд дурдсанаар шинэтгэл эхлээд арваад жил өнгөрсөн боловч манай улсын шүүхийн тогтолцоонд итгэл олон нийтийн итгэл доод төвшинд байгаа аж. Түүгээр ч зогсохгүй иргэд шүүхийн байгууллагад таагүй хандах болж, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцэд итгэх итгэл “навс унасан” байна. Уг нь 1990-ээд оны сүүлчээс эхлэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, “Ханнс Зайделийн сан”, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллага өч төчнөөн хөрөнгө мөнгийг Монголын шүүхийн шинэтгэлд зориулжээ. Харамсалтай нь шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур буйг судалгааны дүн харуулсан байна.

Зөвхөн дурдсан судалгаа ч бус өөр бусад судалгааны дүн ийм байгааг мөн тайланд дурджээ. Тодруулбал, “Сант марал” төвийн судалгаагаар монголчуудын дөнгөж 28 хувь нь шүүхэд очсон тохиолдолд асуудлаа шударгаар шийдвэрлүүлж чадна гэдэгт итгэдэг аж. Гэтэл 85 хувь нь эсрэгээрээ шүүх хөрөнгө чинээ, төрийн албан тушаал, садан төрлийн болон найз нөхдийн холбоо, компани, хувь хүн үү гэдгийг харж шийдвэр гаргадаг гэж үзсэн байна. Мөн үүнтэй адилаар 75 хувь нь шүүхийн шийдвэр улстөрийн нөхцөл байдлыг харгалзан үзэх, шүүгчийн хувийн ашиг сонирхол, төрийн албан тушаалтан зэргийн нөлөөнд ордог гэж дүгнэжээ.

Эхэнд өгүүлсэн судалгааг хийхдээ Нээлттэй нийгэм форум шүүхийн шүүгч, өмгөөлөгч, хуулийн багш, төрийн бус
байгууллагын удирдлага, төрийн албан хаагч, хууль сахиулах байгууллагын ажилтан зэрэг мэргэжилтнүүдээс Монголын шүүхийн талаар ярилцлага авчээ. “Шүүгчид мэргэжлийн хувьд сайн бэлтгэгдсэн” гэдэгтэй мэргэжилтнүүдийн 66 хувь нь санал нийлээгүй бол 20 хувь нь хүлээн зөвшөөрч, 14 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Харин шүүгчид хууль эрх зүйн талаархи, мэргэжлийн сургалтад хангалттай хамрагддаг гэдгийг 43 хувь нь зөвшөөрч, 19 хувь нь санал нийлсэнгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд шүүгчдэд зориулсан хууль зүйн үргэлжилсэн сургалтад олон улсын байгууллагууд багагүй анхаарч, бүр Хууль зүйн үндэсний төвийг байгуулахад тусламж үзүүлсэн билээ. Мөн олон мэргэжилтэн шүүгчийг сонгон ажиллуулахад садан төрлийн холбоо харилцаа хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг хэмээн шүүмжилжээ. Шүүгчийг сонгоход бас улстөрждөг гэдгийг ч шүүмжлэлийн гадна орхисонгүй.

Нөгөөтэйгүүр Монголын шүүхэд хуулиар эрх мэдэл, хүч нөлөө үзүүлэх боломж олгосон хэдий ч энэ нь тийм ч
хангалттай хэрэгжиж чаддаггүй бололтой. Санал асуулгад оролцсон мэргэжилтнүүдийн 50 хувь нь “Шүүхийн шийдвэрийг төрийн эрх мэдлийн бусад салаа мөчир нь хүндэтгэж, албадан биелүүлдэг” гэдэгтэй санал нийлээгүй байна. Тэр ч бүү хэл зарим ярилцлага өгсөн мэргэжилтэн хэлэхдээ гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага өөрт таалагдаагүй шүүхийн шийдвэрийг хүндэтгэдэггүй гэжээ.

Энэчлэн “шүүхийн дээр хууль л байдаг” гэх ойлголтыг өнөө хэр хүмүүс толгой дохин хүлээж авахгүй байсаар. “Шүүгчийг сонгож, томилох үйл ажиллагаа хараат бус, голч хандлага бүхий шүүгчийг гаргаж ирэх нөхцөл бүрдсэн” гэдгийг оролцогсдын 54 хувь нь “үгүй”, 32 хувь нь “тийм” гэж үзжээ. “Шүүгчийг дарамт шахалтад орох, халдлагад өртөх, амь насыг нь хороох зэрэг аюулаас хамгаалах бололцоо хангалттай бүрдсэн” гэдэгтэй мөн 55 хувь нь санал нийлсэнгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд Дээд шүүх болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нөлөөлдөг гэж тэд дүгнэсэн байна.

Уг нь шүүх хараат бус, бие даасан байх ёстой ч шүүхийн шийдвэрт улстөрийн нөлөө орж байгааг оролцогчид шүүмжилжээ. Тэр ч байтугай шүүгчийн ажил нь хэн нэг өндөр албан тушаалтан цаашид өөрийг нь дэмжиж, үнэнчээр зүтгэнэ гэж амласны хариуд өгдөг тэтгэмж маягийн зүйл болсон байна. Шүүгчийг томилох, өөрчлөхөд Ерөнхийлөгч тэнцвэргүй их эрх мэдэл эдэлдэг, шүүхийн төсөв болон шүүгчийн цалин жил бүр хасагдахад бэлэн байдаг зэргийг ч оролцогчид шүүмжилжээ. Нээлттэй нийгэм форумаас асуулга авсан мэргэжилтнүүдийн дунд бараг нийтлэг байсан нэг зүйл бол шүүхийн шийдвэрт зүй бус төлбөр, шүүгчийн хувийн сонирхол нөлөөлдөг гэж үзсэн явдал байж. Нэгээс бусад бүх мэргэжилтэн буюу тэдний 77 хувь нь “Шүүхийн шийдвэр хэргийн зохигчид эсвэл бусад сонирхогч талаас өгсөн төлбөр, бэлэг, сэлтийн нөлөөнд ордоггүй” гэдэгтэй санал нийлээгүй байна. Гэтэл шүүхийн шинэтгэлийг хийхэд дэмжлэг үзүүлж буй байгууллагуудын нэг нь ч шүүхийн авлигын асуудалд анхаараагүй гэнэ. Тэгвэл шүүхийнхэн авлига авдаг гэсэн хардалт, нь шүүгчийн ёс зүйн дүрэм бүрхэг байгаатай холбоотой аж. Мөн шүүгчийн ёс бус үйлдлийг бүрэн тодорхойлж, хориглоогүй төдийгүй ийм үйлдлээс сэргийлэх тухай заагаагүй нь нөлөөлдөг байна. Тухайлбал, шүүгч болон талуудын хооронд ганцаарчилсан харилцаа холбоо үүсэхийг шүүгчийн ёс зүйн дүрэмд хориглоогүй юм байна.
Ийн ганцаарчлан уулзахдаа ямар асуудлыг ярьдгаас үл хамааран авлигад өртөх нөхцөлийг бүрдүүлж буй. Хэдийгээр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан ч асуулгад оролцсон олон мэргэжилтэн “Сахилгын хороо хахуульд зуучлах, авлига авах зэргээр эрх мэдлээ урвуулан ашиглах, эсвэл өөр ямар нэг хэлбэрээр хувийн сонирхлоо хангаж байгаа шүүгчийг биш харин хэтэрхий хараат бус шүүгчийг шийтгэх гол хэрэгсэл болсон” гэнэ. Юутай ч тус хорооноос гаргасан тоо баримтаас үзвэл шүүгчийн эсрэг гаргасан гомдлын олонхийг ямар ч арга хэмжээ авалгүй, тайлбар үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгодог байна. Жишээ нь, 2003-2005 оны хооронд Улаанбаатар хотоос гарсан 28 гомдлын 22-ыг ийм байдлаар хэрэгсэхгүй болгожээ. Нөгөө зургаан гомдол нь чухам юу болсон талаар нийтэд мэдээлээгүй байна. Олон нийтийн өмнө ил тод биш эсвэл хөндлөнгийн шалгалт хийгдээгүй болохоор энэ нь шүүхийн дотор авлига байна гэж хардах боломжийг нээж буй. “Шүүхийн танхим хэвлэл мэдээллийнхнийг багтаах хангалттай зайтай” гэдэгт оролцогсдын 82 хувь нь санал нэгдээгүй бол шүүхийн шийдвэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон түмэнд хүрдэг гэдгийг 66 хувь нь үгүйсгэжээ.

Шүүхийн тогтолцоонд хэргийг боломжийн хугацаанд шуурхай шийдэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хэргийг хүлээн авч бүртгэх, хэргийн явцыгхянах үр дүнтэй, хүртээмжтэй тогтолцоо үйлчилдэг гэдэгтэй мвн 50 хувь нь санал нийлээгүй байна. Энэ мэт шүүмжлэл, анхаарч үзүүштэй дүгнэлтүүд олон байгаа юм. Тиймээс цаашид шүүхийн шинэтгэлд илүүтэй анхаарч, алдаа зөрчлийг засч залруулах нь чухал болохыг тайланд онцлоод санал зөвлөмж гаргажээ. Тухайлбал, шүүгчийг ажил үүргээ хэрхэн биелүүлж байгаад тогтмол шалгалт хийх, шалгалтыг шүүгчдийн өмнө хэрэг өмгөөлж байсан Өмгөөлөгчдийн холбооны гишүүдийн дунд нууц санал асуулга явуулах замаар хийх. Уг шалгалтын дүнг нийтэд мэдээлдэг байхыг зөвлөжээ. Шинээр томилогдсон шүүгч нарт тавих гол шаардлагыг тогтоох, шүүгчдийг сонгохдоо бодит шалгуурыг тавьж, хамгийн өндөр оноо авсан шүүгчийн нэрийн Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид гаргаж өгснөөр түүнийг томилохоос татгалзах эрхгүй байх шаардлагатайг зөвлөмжид онцолсон байна.
Юутай ч шүүхийн тогтолцооны өнөөгийн байдал, шинэтгэлд иргэд, хуульчид дээр өгүүлсэнчлэн дүн тавьжээ. Шинэтгэлийн үйл ажиллагаандаа санаа авч, хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэх биз ээ.

Д.Элбэрэлт

Эх сурвалж www.sonin.mn

"Үндэстний цөөнхийн эрхийн хэрэгжилт" суурь судалгааны товч танилцуулга

Дэлгэрэнгүйг http://www.globeinter.org.mn/images/upld/Xishigsaikhan%20iltgel.pdf

ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЯВУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН


ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЯВУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН 2009 оны 2-3 дугаар сар -

Монголын Мянганы Сорилтын Сангийн танилцуулах ажиллагаанд урьж байна

Жич: Зурган дээр товшиж томруулж харна уу

Иргэдийн амьжиргаа бага зэрэг сайжирсан ч ядууралд өртөх магадлал өндөр байна

“Нээлттэй нийгэм” форумаас санхүү эдийн засгийн хямрал ба хэрэглэгчдийн итгэлийн индекс, үнэлгээ сэдэвт хоёр дахь удаагийнхаа судалгааны дүнг танилцууллаа.

Энэ удаа дотоодын нийт бүтээгдэхүүний 52 хувийг эзэлдэг нийслэлийн өрхүүд эдийн засгийг хэрхэн үнэлж байгаа болон цаашдын байдлыг хэрхэн төсөөлж байгааг судалсан байна. Санамсаргүй түүврээр мянган өрхөөс таван асуулгад хариулт авчээ.

“Цаашид эдийн засгийн байдал сайжирна гэж үзэж байна уу” гэсэн асуултанд судалгаанд хамрагдагсадын 52,6 хувь нь өнгөрсөн дөрөвдүгээр сард “сайжирна” хэмээн хариулж байсан бол өнөөдөр 82,8 хувь болсон байна. Энэ нь өрх бүлийн гишүүдийн эдийн засгийн цаашдын хөгжилд итгэх итгэл нь тун ч өөдрөг байна гэсэн дүгнэлтэд хүргэжээ. Харин ийнхүү өөдрөгөөр үнэлэгсэдийн 88,5 хувь нь дээд боловсролтой иргэд байжээ. Мөн гэр хорооллын иргэдийн 85,1 хувь, орон сууцанд амьдрагсадын 77,7 хувь нь ийм “өөдрөг үзэлтэнгүүд” байна.

Өрхийн санхүүгийн байдал нь өнгөрсөн зургаан сард хэвийн байсан гэж 50 гаруй хувь нь хариулсан бол 12,3 хувь нь “сайжирсан” хэмээн гэжээ. Өмнөх дөрөвдүгээр сард авч байсан судалгааны дүнгээс харахад санхүүгийн байдал муудсан хэмээн хариулсан иргэдийн тоо харьцангуй буурчээ.

Цаашдын эдийн засгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ гэсэн асуултанд нийт өрхийн 46,6 хувь нь ирэх зургаан сард “инфляци өснө” гэж хариулсан бол тэдний 80 хувь нь “өссөн ч арван хувиас хэтрэхгүй” гэжээ. Харин 7,7 хувь нь “инфляци буурна” гэжээ. Ам.долларын ханшийг 30 хувь нь цаашид өссөөр байх болно гэсэн байна.

Иргэдийн 18,4 хувь нь банкны зээлийн хүү өснө, 24,4 хувь нь зээлийн хүү өөрчлөгдөхгүй, 28,3 хувь нь зээлийн хүү буурна гэсэн хүлээлттэй байна.

Орон сууцны үнийн өсөлтийн талаарх асуулгад цаашид орон сууцны барилгын үнэ өснө хэмээн хариулсан нь өмнөх зургаан сараас буурсан үзүүлэлттэй байна. Ихэнх нь орон сууцны үнэ цаашид тогтвортой байж, бага хэмжээгээр буурна гэсэн хариултыг өгсөн байна. Цаашид үнэ нь буурна гэж үзсэн нь 46,8 хувь нь, одоо байгаагаас өөрчлөгдөхгүй гэж 22,9 хувь нь хариулжээ.

Харин ойрын зургаан сард үл хөдлөх хөрөнгө, томоохон эд зүйлс худалдан авах, аялал жуулчлал хийх төлөвлөгөө байгаа юу гэсэн асуултанд нийт өрхийн ердөө 9,2 хувь нь л үл хөдлөх хөрөнгө авна гэжээ. Харин 32,6 хувь нь томоохон эд хогшил авах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа хариулсан байна.

Банкинд итгэх иргэдийн итгэл өмнөх зургаан сарынхтай харьцуулахад бага хэмжээгээр сайжирсан болох нь ажиглагджээ. Иргэдийн 65,7 хувь нь банкинд хөрөнгөө хадгалуулна гэсэн бол 19 хувь нь гэртээ хадгална гэжээ.

Нийт өрхийн дундаж орлого нь 300-400 мянган төгрөгний хэлбэлзэлтэй байна. Өрхүүдийг амьжиргааны түвшингээр нь үзвэл гэр хорооллын иргэдээс орон сууцны иргэдийн ахуй амьдрал харьцангуй өндөр байна. Ядуурлын түвшин Улаанбаатарт 43,2 хувьтай байгаа бөгөөд гэр хорооллынхны 55,6 хувь, орон сууцанд амьдрагсадын 20,9 хувь нь ядуурлын түвшинд байна. Гэвч энэ нь нэг өрхөд ногдох дундаж орлого нь 94,800 төгрөгөөс доош орлоготой өрхийг тооцсон дүн юм. Засгийн газраас энэхүү мөнгөн дүнг өсгөж, 120 мянга болгосон. Хэрвээ шинэчилсэн шалгуураар ядуу иргэдийн тоог гаргана гэвэл одоо байгаагаас ч өндөр дүн гарах бүрэн боломжтой ажээ.

Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар эдийн засгийн хямрал болоход ядууралд өртөх эмзэг бүлгийнхэн тун ч олон байгааг судалгаа харуулжээ.

Судалгааг хийсэн хүмүүс эдийн засгийн хямрал гайгүй болж, иргэдийн амьжиргаа бага боловч дээшилсэн хэмээн үзжээ.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/63471

АТГ-ынхан авилгын индексийг тогтоох судалгааг нийтдээ 70 орчим сая төгрөгөөр хийжээ

Судалгаа хийв: Авлигатай тэмцэх газраас авлигын асуудлаар судалгаа хийсэн байна. Манай улсад авлига түгээмэл байна гэж шинжээчдийн 75 хувь нь үзсэн байна. Авлигын гэмт хэргийн улмаас улсын төсвийн жилийн зарлагын 2,7 хувьтай тэнцэх хэмжээний хохирол улсад учирсан байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хамрагдах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шалгаруулалт буюу тендерт оролцох, өр төлбөр, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх зэрэг хэлцлүүдийн үнийн дүнгийн дунджаар 10.4 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө авилга, хээл хахууль байдлаар зарцуулдаг болохыг шинжээчид үзжээ. Үүний дотор төрийн байгууллагын төсөл, хөтөлбөрт хамрагдахын тулд дунджаар үнийн дүнгийн 10.1 хувийг, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шалгаруулалт буюу тендерт ялахын тулд гэрээний үнийн дүнгийн 10.45 хувийг, өр төлбөр, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлүүлэхийн тулд тэдгээрийн дүнгийн 9.38 хувийг, татвараас чөлөөлөгдөх, хөнгөлөлт эдлэхийн тулд төлөх ёстой татварын дүнгийн дунджаар 11.5 хувийг авлига, хээл хахуульд зориулан зарцуулдаг байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ийм байдал ийм байгаа бол айл өрх болоод иргэдийн хувьд ч авилгын гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол байсаар байна. Иргэдийн 13.3 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд төрийн албан хаагчдад хээл хахууль өгсөн гэж хариулсан байна. Тэд өрхийн жилийн төсвийнхөө дунджаар 14.6 хувьтай тэнцэх буюу 240.8 мянган төгрөгийн авлига төрийн албан хаагчдад өгчээ. Судалгааны дүнг үндэслэн айл өрхүүдээс төрийн албан хаагчдад өгсөн хээл хахуулийн хэмжээг тооцож үзэхэд 21.7 тэрбум төгрөг болж байна. Төрийн албан хаагчдын хувьд авлигын гэмт хэрэг үйлдэхийг хэн хамгийн их шахаж, дарамталдаг вэ гэдгийг мөн гаргажээ. Санал асуулгад оролцогч төрийн албан хаагчдын 22,1 хувь нь иргэдийн зүгээс авлига санал болгодог гэсэн бол 17 хувь нь дээд албан тушаалтнаас, 17,3 хувь нь найз нөхдийн зүгээс, 13,9 хувь нь бизнес эрхлэгчдээс, 10,4 хувь нь хамт ажиллагсдаас дарамт үзүүлж, авлигын гэмт хэргийг үйлдэхэд хүргэдэг гэжээ.

Эсэргүүцэл: 2009 оны арванхоёрдугаар сарын 9 авлигын эсрэг өдөр гэнэ ээ. Авлигатай тэмцэх газраас энэ өдрийг тохиолдуулан мэдээлэл хийж байх юм. Тэд ингэж байна. Монгол улсын иргэд улирал бүр 40 тэрбум төгрөгийг авлигад өгдөг гэнэ ээ. Жилдээ 160 тэрбум төгрөг болно. Жилдээ нэг өрх 240 мянган төгрөг авлигад өгдөг гэнэ. Юу яриад байгаа юм болоо. Энэ чинь нэг төрийн албан хаагчын сарын цалин байна шүү дээ. Тэгахээр төрийн албан хаагчид маань амьдралд нь хаанаа ч хүрэхгүй байгаа цалингаасаа бас авлига өгөөд амьдардаг болж таарах нь нээ. Ийм хүн үнэмшмээргүй статистик гаргаж яах гэж байгаа юм бол доо. Энэ маягаараа бол Монголын бүх айл, өрхүүд авлигач болж таарах нь. Тэгээд Авлигатай тэмцэх газрыхан та нар жилдээ 240 000 төгрөгийн авлига өгдөг гээ биз дээ гээд дуртай хүнээ гөрдөж болох нээ. АТГ-ыхан 1937 оныг эргүүлж авчрах нь уу. Айл бүрт орж авлигачдыг нь барьж, айдас хүйдэст автуулах санаа агуулаад байна уу. Тэр судалгаанд оролцогчдын тэдэн хувь нь төчнөөн хувь нь авлигал өгсөн, бас надад өгөхийг завдсан гэж хэлсэн гэнээ. Судалгаа ч бай, байцаалт ч бай, юу ч бай ямар ч тэнэг хүн би авлига өгсөн, бас надад өгсөн гэж хэлэх үү. Эрүүл хүний ухаанд Авлигатай тэмцэх газраас судалгаа хийж байна “Та авлига өгч байсан уу” гэж асуухаар нь “Би өгч байсан” гэж хэлэх үү. Хэлэх л юм бол шууд эрүүгийн хэргээр шалгагдана биз дээ. Тэр судалгаанд нь гэнэдээд “Би авлига өгч, авч байсан” гэж бөглөсөн хүмүүсийг шууд шалгадаггүй юмаа гэхэд дараа нь хүссэн үедээ АТГ нээнтэглэж чадна. Тэгэхээр тэр судалгаанд нь оролцсон хүмүүс мэдрэл муутай эсвэл АТГ-ын ажилтнууд өөрсдөө зохиосон байж таараа. Өөрсдийн зохиосон хэн ч итгэмээргүй судалгаа гэдэг зүйлээр ард түмний дунд зохиомол авлига үүсгэж, ард түмэнд ажил хийсэн болж харагдах гээд мөн ч их ядаж байна аа. Бас болоогүй ээ авлига ямар шалтгааны улмаас үүсэж байгааг АТГ-ын хоёр ажилтан телевизээр ингэж ярих юм. Төрийн албан хаагчдад улс төрийн нөлөөлөл их байна, тэгээд улс төрийн нөлөөллөөр ямар ч мэдлэг боловсролгүй, ажлаа мэддэггүй хүмүүсийг ажилд аваад, тэр хүмүүс нь нэгэнт ажлаа мэдэхгүй юм чинь би хэзээ мөдгүй халагдана гэж бодоод авлига авдаг гэнэ ээ. Энэ бол АТГ-ыхны албан ёсны дээрээс нь Авлигын эсрэг өдөр хийсэн мэдэгдэл. АТГ-ыхан зүгээр байхаар зүлгэж суу гэдэг үгийг их сайн ойлгодог юм шиг байна. Энэ дүгнэлтээс үзвэл АТГ-ыхан өөрсдийгөө хэлээд байгаа юм болов уу гэж бодлоо. Яагаад вэ гэхээр Нэгд. Төрийн албан хаагчид улс төрөөс ангид болоод даруй 12 сар болж байна. 2009 оны 1 сарын 1-ний өдрөөс сайд, дарга нараас бусад бүх албан хаагчид улс төрийн аливаа нам, эвсэл, холбоонд харьяалагдахаа больсныг АТГ-ыхан өнөөдрийг хүртэл мэдээгүй юм байх даа. АТГ-ыхан өөрсдөө улс төрийн нөлөөллөөр ажилд ордгоо андуураад хэлсэн юм болов уу. Улс төрийн нөлөөллөөр ажилд ороод ажлаа хийж мэдэхгүй болохоороо авлига авдаг гэж өөрсдийгөө хэлээд байх шиг. Хоёрт. Та нарт гэж хэлэхэд авлига үүсэж байгаа үндсэн шалтгаан нь бол ердөө л төр хангалттай цалинг төрийн албан хаагчиддаа шударгаар өгч чадахгүй байгаад л оршиж байгаа юм. Түүнээс биш та нар шиг сая саяар нь цалин авчаад ажлаа хийж мэдэхгүй болохоороо авлига авч суудаг юм биш. Монголын зуу зуу мянган төрийн албан хаагчид авдаг цалин хүрэхгүй ч гэсэн авлига энэ тэргүйгээр амьдраад болоод л байна. Авлигатай тэмцэж байна гээд янз бүрийн зохиомол нэвтрүүлэг, статистик гаргаж ард түмний тархийг угаахаа болих хэрэгтэй. Та нарын тэр судалгаанд чинь оролцох хүн ч байхгүй. Оролцох хүн байхгүй болохоор нь өөрсдийнхөө ажилчдаасаа энэ судалгааг аваад дүгнээд хэлсэн юм аа гээд үнэнээ хэлчээч. Зүүдээ ярих гэж байгаа юугаа ярьчихлаа гэдэг билээ.

Авилгын индексийг тодруулснаар Монгол улс дахь авилгын цар хүрээ, хэлбэр, шалтгааныг тогтоосон юм. Авилгын индексээр Архангай аймаг хамгийн бага хувьтай байгаа бол Орхон аймаг хамгийн өндөр эрсдэлтэй аймагт багтаж байна. Харин салбар яамдаас эрдэс баялаг эрчим хүчний салбар авилгад хамгийн их өртөх салбараар нэрлэгдсэн байна. Авилгатай тэмцэх газраас авилгын индексийг 2 жилд нэг удаа тодруулж тухайн жилийн 12р сарын эхэнд танилцуулж байхаар тогтжээ. АТГ-ынхан авилгын индексийг тогтоох энэ судалгааг нийтдээ 70 орчим сая төгрөгөөр хийжээ.

эх сурвалж: news.mn

МАСЗХ-ны агуулгагүй атлаа арчаагүй ажил

Olloo.mn дээр “Нийгмийн сөрөг vзэгдлvvдийн талаар зөвлөлджээ” гэсэн гарчигтай мэдээ гарчээ. Уншиж танилцлаа.
МАСЗХ хэмээх энэ төрийн бус байгууллага 90-ээд оны дундуур МАХН-ыг дэмжигч залуучууд нэртэй авилгачдын хөл гар, хамгаалалт бамбай болсон хэсэг бүлэг хүмүүсийн бүлэг болон байгуулагдаж байсан санагдана.


50 гаруй мянган гишүүдтэй гэгдэх энэ байгууллага өдгөө нүсэр том намын аппарат, бүтэц болон тогтсон байна. 21 аймаг,300 гаруй сум, нийслэлийн 9 дvvрэгт салбар холбоодтой гэхийн. Ардчилсан социалист vзэл санаатай залуусын дуу хоолой болох ёстой байгууллага маань юу л хийгээд яваад байна даа. МАХН-д гишvvнээр элссэн тохиолдолд ажил албан тушаалтай, сургууль соёлтой, хvний дайтай амьдардаг учраас МАСЗХ-ны залуучууд ажил нэртэй ажил хийдэг, зөвлөгөөн нэртэй цугларалт хийдэг болжээ...

Тус зөвлөгөөнийх нь нэр нь “Хvчирхийлэлийн эсрэг хамтдаа”... Хүчирхийлэл гэдгийг ШУ-ны утгаар нь ч хэлж мэдэхгүй усан толгойтнууд, албан тушаалын хэнээтнүүд юу ярьсныг би яааг гадарлаж байна. Тус зөвлөгөөн дээр хуурай живхтай, будаг нь ханхалсан шинэ ерөнхий сайд С.Батболдыг аваачих нь юухан байхав... Сүртэй, дуулиантай, нэр хүндтэй ажил болгох зүгээр л хэлбэр...

“Дэлхийн нийтийн төдийгvй монголчуудын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа хvн худалдаалах болон хvний эд эрхтэн наймаалах гэмт хэрэг, ажлын байрны болон гэр бvлийн хvчирхийлэл, жендерийн тэгш бус байдлаас vvдсэн гэмт хэргийн гаралт, өнөөдрийн эрх зvйн байдлын талаар зөвлөлдлөө” гэнэ. Зөвлөгөөний үр дүн, ашиг тус юу байв... Ард иргэдээ хандан зөвлөмж гаргасан байна гэнээ бас. Одоо шууд очоод за тэр зөвлөмжийг харъя гэвэл хоосон цаас эсвэл ганц нүүр хэнд ч хэрэггүй ноорог гаргаж ирэх вий. Яагаад гэвэл тэд бодлогын хувилбар боловсруулж, судалгааны мэдээлэлтэй хэзээ ч ажиллаж мэдэхгүй. Хүмүүсийн ярьсан хэлснийг нэгд нэгэнгүй бичээд протокол хөтлөөд тэрийгээ баримт болгож ч мэдэхгүй өрөвдөлтэй хүмүүс.

Тэд ер нь ийм төрлийн үйл ажиллагаа, зөвлөгөө зохион байгуулах ёстой юмуу. Заавал яагаад эдгээр асуудлуудыг барин авч хэлэлцэх болов? Тэдэн дотор мэргэжлийн социологич, шинжээч, судлаач, хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхийллийн мэргэжилтэн ч байхгүй дээ харж л байгаарай...

Урьсан байгууллагууд нь томоос том. Хууль Зvйн Vндэсний Хvрээлэн, НХХЯ, Эрvvгийн Цагдаагийн Газрын Зохион Байгуулалттай Гэмт Хэрэгтэй Тэмцэх хэлтэс, Нийслэлийн Прокурорын газар , Хуульч эмэгтэйчvvдийн холбоо, Хvчирхийллийн Эсрэг Vндэсний Төв, Ажлын байран дах бэлгийн дарамттай тэмцэх эмэгтэйчvvдийн ТББ, Иргэдийн Альяанс төв, Гvнж төв, Нисора сан... гээд л цуврана. Эдгээр байгууллагууд тус зөвлөгөөнийг тоож очоод хамтран ярилцаад зөвлөмж энтэр гаргаад сууж байх уу. Хэнд ч хэрэггүй цуглаан дээр очиж хайран цаг заваа үрдэг, арван жилийн хичээл шиг юм ярихад нь инээж суудаг хүн гэж байх уу. Шинэхэн орсон албан тушаалтан, нарийн бичиг, гар хөлийн үзүүр нь бологсод л сандал бөглөх гэж очсон байж таарна...

Жижигхээн оюутны судалгааны эрдэм шинжилгээний хурлаас долоон дор юм хийчээд нийгмийн эсрэг гэмт хэргийн гаралт, өнөөгийн байдал, цаашдын хандлага, гэмт хэрэг тархалтын шалтгаан, нөлөөлж байгаа хvчин зvйлс гээд баахан худлаа донгосныг нь өнөө орой телевизүүд гаргах биз. Шинэ юм ярихаар бүтэлгүйтдэг учраас улиг болсон хүчирхийлэл, гэмт хэрэг гэх мэт сэдвийг барьж авсан нь дамжиггүй. Ажлыг хэлбэрийн төдий хийдэг, хагас хугас амжуулдаг нь тэдний ажлын арга барил... бас онцлог

Монгол улс авлигын үзүүлэлтээрээ 180 орноос 124 дүгээрт жагсчээ

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол улс авлигын үзүүлэлтээрээ дэлхийн 180 орноос 124-д нь орсон байна.

Энэ үзүүлэлт нь манайд авлига гэгч зүйл хүрээгээ тэлж буйн илрэл гэж дүгнэж болох юм.Монгол улс өмнө нь 2004 оноос эхлэн Авлигын индекс-д /АИ/ хамрагдаж, 2.8 болон 3.0 гэсэн оноо авсаар ирсэн. Харин 2008 онд бид 3.0 оноогоор 106-д бичигдэж байсан бол энэ удаад 2.7 хүртлээ буурч 124 дүгээр байранд орлоо.

Тус байгууллага нь Монгол улсын хувьд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны судалгаа болон олон улсын судалгааны байгууллагуудын нийт 7 эх үүсвэрийг ашигласан уг дүнг гаргасан байна. Энэ нь улс орны эдийн засгийн менежмент сул байх, засгийн газрын үйл ажиллагаа ил тод бус, хариуцлага хүлээлгэх механизм үйлчлэхгүй байх зэрэг үзүүлэлтүүд АИ-ийг буурахад нөлөөлсөн гэж холбогдох хүмүүс ярьж байлаа.

Түүнчлэн манай орон АИ-ээрээ доогуурт бичигдэх болсон шалтгааныг дэлхий дахинд цацагдсан үйл явдлуудын нөлөө гэж дараах хүчин зүйлүүдтэй холбон тайлбарлаж байна.

1.Засгийн газар, төрийн албаны үйл ажиллагаа ил тод бус байх
2.Оюу толгойн ордыг ашиглах гэрээг олон жил боловсруулсан байдал
3.Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын сонгууль болон орон нутгийн засаг захиргааны байгууллагын сонгуульд санал худалдаж авах явдал газар авахаас гадна хууль бус үйлдэл үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон ч хууль хэрэгжихгүй байх
4.Авлига буюу албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамруулах хууль батлан хэрэгжүүлсэнээр авлигатай хийх тэмцлийн үр нөлөө буурах нөхцөл бүрдэх... гэх мэт

Авлигын индексийг дэлхийн 180 орны улс төр болон төрийн алба авлигад автсан эсэх талаарх төсөөллийг хэмжсэн судалгаануудыг үндэслэн гаргадаг аж. Ингэхдээ тодорхой өгөгдөхүүн эсвэл үзүүлэлтийг бус төсөөллийг хэмждэг байна. Учир нь тодорхой үзүүлэлтүүд ховор бөгөөд найдвартай эсэх нь тодорхой бус байдаг. Мөн хөндлөнгийн 10 институцийн бизнес эрхлэгч, олон улсын шинжээчид болон тухайн орны мэргэжилтнүүдийн дунд явуулсан 13 судалгааг үндэслэн боловсруулдаг гэнэ.

Сонирхуулж хэлэхэд, авлигын индекс нь хамгийн их буурсан буюу авлига ихэссэн улс орнуудад Бахрейн, Грек, Иран, Maлайз, Maльт, Словак зэрэг орсон бол эсрэг үзүүлэлттэй байсан нь Бангладеш, Белaрус, Гватемал, Литв, Moлдов, Moнтенегро, Польш, Сири, Тонг оржээ.


Эх сурвалж: http://news.gogo.mn/r/63287

"Монгол дахь социологийн шинжлэх ухааны хөгжил, төлөвшил" онол аргазүйн семинар болно

ШУА-ийн Философи Социологи Эрхийн Хүрээлэнгийн Социологийн сектороос "Монгол дахь социологийн шинжлэх ухааны хөгжил, төлөвшил" сэдвийн хүрээнд 2009 оны 12 дугаар сарын 11-ний 10 - 14 цаг хүртэл онол, арга зүйн семинар зохион байгуулах гэж байна.Тус семинарт доктор Ц.Уртнасан, Ц.Пүрэв, С.Түмэндэлгэр, Н.Болдмаа, МУИС-ийн докторант н.Отгонбаяр нар сонирхолтой сэдвээр илтгэл тавих тул багш, судлаач Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хаана: манай хүрээлэнгийн байрны хурлын зааланд

Зохион байгуулагч: ФСЭХ-ийн ЭША

Бодит ертөнцийг судлахуй (найзууддаа баярлалаа)

Колин Робсон "Бодит ертөнцийг судлахуй" |Нийгмийн ухааны судлаач болон мэргэжилтэн судлаачдад зориулсан гарын авлага|- Төрсөн өдрөөрөө авсан хамгийн сайхан бэлэг... Баярлалаа найзуудаа!!!



Иргэд авлигад 41,7 тэрбум төгрөг зарцуулжээ

Үндэсний хэмжээнд хийгддэг авлигын түвшин тогтоох найм дахь судалгааны тайлангийн дүн гарчээ. Энэ талаар өнөөдөр АНУ-ын Азийн сан мэдээлэл хийсэн юм.

Сант марал сантай хамтран явуулдаг авлигын түвшин тогтоох энэхүү судалгаа нь өрхийн түвшинд хахууль төлөх тохиолдол, түүний шалтгаан, цар хүрээ, хор уршиг болон иргэдийн авлигын талаарх хандлага, ойлголтод ямар өөрчлөлт гарч байгааг бодитой тогтоох боломжийг олгодог билээ.

Энэ оны есдүгээр сард явуулсан тус судалгаанд олон түвшний санамсаргүй түүврийн сонголтыг ашиглан шууд ярилцлагын аргаар нийт 600 иргэдийг хамруулжээ.

Өрхийн түвшин хахууль хэнд өгсөн, шалтгаан, хэмжээ, өрхийн төсөвт хэрхэн нөлөөлсөн зэргээр тооцоолон гаргасан нь тойм төдий бус бодит тооцонд суурилсан хөдлөшгүй баримт гэдгийг судлаачид хэлж байна.

Найм дахь судалгаагаар гарсан зарим гол үзүүлэлтээс дурьдвал:

-2007 онтой харьцуулахад жилийн хугацаанд өрхийн түвшинд хахуульд төлсөн мөнгөний хэмжээ огцом нэмэгдэж өрхийн төсөвт үзүүлэх нөлөөлөл нь өссөн байна. Өрхийн хахуульд төлсөн нийт мөнгөний хэмжээ өмнөх судалгаагаар 40.3 тэрбум төгрөг байсан бол энэ удаагийн судалгаагаар 41.7 тэрбум болж өсчээ.

Дэлгэрэнгүйг: http://news.gogo.mn/r/63223

Стандарт асуулга судалгаа ба энгийн яриа хоорондын ялгаа


Энгийн яриа

Стандарт сурвалжлага

1

Нийт оролцогчдын асуулт ба хариултууд бодитой тэнцвэржсэн байдаг

Сурвалжлагч асуух ба респондент маш богино хугацаанд хариулдаг

2

Санал бодол мэдрэмжээ нээлттэй солилцдог

Зөвхөн респондент мэдрэмж ба санал бодлоо илэрхийлдэг

3

Оролцогч хэлэлцэж байгаа гол асуудлуудыг ятгаж итгүүлэх, зөвтгөн шүүхийг оролдох байр суурьтай байна

Сурвалжлагч ямар нэг зөвтгөх байр суурь баримталдаггүй, респондентын санал бодол ба итгэл үнэмшлийг өөрчлөхийг оролддоггүй

4

Хүмүүс сэтгэл санааны таалагдал, үл таалагдал буюу сэтгэлийн бодит хөдлөл зэргээ илэрхийлнэ

Сурвалжлагч тухайлан тавьсан асуултуудын хариултуудыг олж авахад анхаарна

5

Энгийн дадал заншил болсон хариултыг хамгийн эхэнд тавина. Сайн уу гэхэд “сайн” гэх мэт

Сурвалжлагч респондентод нөлөөлж болох дадаж заншсан хариулт авахаас зайлсхийдэг ба ямаг нэг дадал болоогүй сэтгэн бодох хариултуудыг эрж хайдаг

6

Оролцогчид мэдээлэл солилцон, мэдэж байгаа бодитой алдааг засварлана.

Респондентууд ихэвчлэн мэдээллээр хангадаг. Сурвалжлагч респондентийн бодитой алдааг ямар нэгэн байдлаар засварладаггүй.

7

Сэдэв өөрчлөгдөж болох бас оролцогчид өөр шинэ сэдэвийг эрэлхийлнэ.

Сурвалжлагч сэдэв, чиглэл, ярианы хурдыг тус тус хянаж байдаг

8

Сэтгэл хөдлөлийн өнгө нь шог хошин зүйлээс баяр хөөр, уур уцаар, гуниг харуусал зэрэгт хүртэл солигддог

Сурвалжлагч санал нийлж байгаагаа харуулж дэмжлэг үзүүлэх боловч дуу хоолойн хувьд илүү албархуу бөгөөд объектив өнгө аясыг илэрхийлнэ.

9

Хүмүүс асуултуудыг үл хэрэгсэх буюу булзааруулж болох ба хөнгөн хийсвэр, ор үндэсгүй хариултуудыг өгч болох юм.

Респондент асуултуудыг булзааруулж чадахгүй бөгөөд итгэж болохуйц, гүн гүнзгий хариултуудыг өгдөг

Эх сурвалж: Golden (1980-19-25) Sudman and Bradbum (1983-5-10) зэргээс түүвэрлэн авав.