Бүтэц-функционал онолын үзэл баримтлал

(Тэмдэглэл: Англиар Structural Functionalism гэдэг эл онолын нэрийг монгол хэлнээ тун олон янзаар буулгасан нь бий. Эдгээрээс бүтэц-үүргийн хэмээн орчуулсан нь нийтлэг. Үз: Хавх, Н. (2005). Социологи, монголын нийгмийн гүн ухааны зарим чиглэлүүд. УБ:Битпресс. Оросоор бол структурный функционализм гэх буюу заримдаа структурно-функциональная теория гэж холбон бичдэг.Structura (англи), структура (орос) гэсэн үгийг бүтэц хэмээн монголоор орчуулах нь оновчтой бол харин function (анг), функция (орос)-ийг үүрэг гэх нь тохиромжгүй.Учир нь роль хэмээх орос үг монгол хэлнээ мөн л үүрэг гэж буух нь бий. Гэтэл функция болон роль гэсэн үгс нь зарчмын өөр өөр утгыг илэрхийлдэг. Иймээс функционал гэж буулгах нь зүйтэй болов уу.)

Үндсэн ойлголтууд: бүтэц, функц, тогтолцоо (систем), үйлдэл, харилцан үйлдэл, дисфункци, дунд түвшний онол, социеталь, статус, институцичлэл.

1.Бүтэц Функционал онолын тухай ойлголт,
2.Т. Парсонсын Бүтэц Функционал үзэл баримтлал
3.Нийгэм тогтолцоо /систем/ болох нь. Нийгмийн тогтолцооны үндсэн шинж ба түвшин
4.Yйлдэл ба харилцан үйлдлийн онол. Т.Парсонс үйлдэл, харилцан үйлдэл, нийгмийн тогтолцооны уялдаа холбоог авч үзсэн нь.

Бүтэц Функционал онолын эх суурийг 19-р зууны социологийн сонгодог төлөөлөгчид О.Конт (O.Komte), Херберт Спенсер (G.Spenser) болон францын сэтгэгч Э.Дюрхэйм (E.Durkheim) нар тавьсан гэж үздэг. Гэхдээ энэхүү үзэл баримтлалыг онолын хэмжээнд анхлан цогц байдлаар боловсруулсан хүн бол Америкийн эрдэмтэн Т.Парсонс (T.Parsons ), Р.Мертон (R.Merton) нар билээ.

Ийнхүү үзэх шалтгаан бол:
1.Эдгээр эрдэмтэд өөрсдийн баримтлалдаа нийгмийн тогтолцооны хийгээд функцийн нэлээд боловсронгуй загварыг бий болгож чадсан
2.Тэдний үзэл баримтлал, орчин үеийн социологийн шинжлэх ухааны /ялангуяа америкийн/ онолын сэтгэлгээнд асар их нөлөө үзүүлсэн бөгөөд ер нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи 30-аад жилийн турш социологийн онолын гол тодорхойлогч хүчин зүйл болж чадсан.
3.Т.Парсонс нарын бүтээлийг шинжлэхэд тогтолцоо ба үйлдэл хэмээх социологийн хоёр ухагдахууныг хоорондын зөрчлийг илрүүлэн судлах боломжийг олгодог
4.Эцэст нь тэдний үзэл баримтлал сонгодог социологичдын /Г.Спенсер, Э.Дюркгейм/ функционалист санааг өөртөө тодорхой хэмжээгээр агуулсан зэрэг гэж нэрлэж болох юм.
Бүтэц- функционализм нь чухамхүү Т.Парсонс, Р.Мертон хийгээд тэдний сургаалыг даган баримтлагчдын онол бүтээл лугаа тусгалаа олж, хүчирхэгжин бэхэжсээр удаан хугацааны турш социологийн тэргүүлэгч онолын нэг байлаа.

Энэ тухай Английн социологич Э.Гиддэнс бээр (Giddens) хэлэхдээ “Функциональ шинжилгээг социологийн онолын болон судалгааны хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхээр заяагдсан хэмээн үзэж асан Т.Парсонс, Р.Мертон нар функционализмыг социологид “эргүүлэн” авчирсан билээ” гэжээ. (Giddens.A(1997). Sociology. ( 3th ed). London: Polity Press)
1940-өөс 1950-иад он бол эл онолын мандан бадарсан он жилүүд бол 60-70-аад онууд нь түүний бууран доройтсон он жилүүд юм. Бүтэц Функциональ онолын хүчирхэгжилт, бууралтын шалтгааныг эрдэмтэд янз бүрээр тайлбарлах нь бий. Эдгээрийн олонхи нь энэхүү онолын танин мэдэхүйн үнэ цэнэтэй холбогдсон байдаг бол (Бүтэц Функциональ онолын нөлөө буурсныг янз бүрийн онол, үзэл баримтлалууд харилцан адилгүй тайлбарлан шүүмжилсэн нь бий. Тухайлбал: Зөрчилдөөний онолын төлөөлөгчдын зүгээс бүтцийн тогтвортой байдал, зөвшлийн асуудал хэт анхаарч, хямрал зөрчилдөөн зэрэг хүчин зүйлсийг үл хайхарснаар социологийн шинжилгээг туйлширсан, өрөөсгөл болгосон хэмээдэг бол системийн оьектив хууль, зүй тогтол хэмээн туйлширч бие хүний туршлага, өдөр тутмын амьдралын төсөөллийг харгалзан үзээгүй нь энэхүү онолын явуургүйг харуулсан хэмээн феноменологчид үздэг. Үз: Дарендорф. Р (2002). Тропы из утопии. Работы по теории и истории социологии. пер. с нем. М: Праксис.) зарим нь улс төр, үзэл суртал зэрэг огт өөр хүчин зүйлстэй холбоотой ажгуу. (Жишээлбэл, америкийн социологич Жорж Хуако (Georg Huaco) Бүтэц Функционализмын хүчирхэгжилт хийгээд доройтлыг дэлхий дахин дахь АНУ –ын нөлөөтэй холбон тайлбарласан нь ихээхэн сонирхол татдаг. Түүний үзсэнээр дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ –ын нөлөө дэлхий дахинд өссөнтэй уялдан Бүтэц функционализм нь социологид зонхилж эхэлсэн бол Харин АНУ –ын нөлөө дэлхий дахинд буурч асан 1970 –аад оны үеэс энэхүү онолын ч нөлөө буурч эхэлсэн ажээ. Ж.Хуако “энэхүү онол нь АНУ -ын манлайллыг дараах хоёр чиглэлээр дэмжсэн юм. Үүнд, нэгдүгээрт, аливаа хэсэг элемент нь илүү томоохон системийг оршин тогтнох, өөрийгөө хадгалан үлдэхэд хувь нэмэр оруулдаг гэсэн Бүтэц Функционализмын үзэл бодол бол АНУ –ын дэлхийн манлайллыг магтан дуулсан явдал гэж, хоёрдугаарт, Бүтэц Функционализмын тэнцвэртэй байдлыг (юуг ч өөрчлөхгүй байх нь хамгийн сайн нийгмийн өөрчлөлт) эрхэмлэн үздэг нь дэлхийн хамгийн баян, хамгийн хүчирхэг АНУ –ын ашиг сонирхолтой тун аятайхан уялддагт оршдог аж. Үз: Huaco. G (1986). ‘’Ideology and general theory: The Case of Structural Functionalism’’ Comparative Studies in society and History pp 34-54. Ritzer G (1996). Sociological Theory. The McGraw- Hill Companies, Inc. p 209)

Онолын сэтгэлгээнийн тавцанд өрнөдөг танин мэдэхүйн өрсөлдөөний явцад нэгэн онолын зонхилон давамгайлсан байдлыг нөгөө нь халах бол хэвийн үзэгдэл билээ. Шинжлэх ухааны үүсэл, хөгжлийн талаарх парадигмын хандлагын дагуу эрдэмтдийн нийгэмлэгүүдийн хооронд өрнөдөг танин мэдэхүйн өрсөлдөөний явцад аль нэгэн парадигм хийгээд түүний тулгуур онолууд бусдыгаа тодорхой хугацааны турш давамгайлан өөрийн ноёрхлыг тогтоодог аж. (Парадигмын үзэл баримтлалын үүднээс авч үзэх ахул шинжлэх ухааны хөгжил нь парадигмуудын хооронд өрнөсөн өрсөлдөөний дүнд буюу нэг нь нөгөөгөө халах хувьсгалын замаар явагдана хэмээн үздэг. Үз: Кун.Т(1975) Структура научных революций Пер с анг. М:Издательство “Прогресс”. Мөнхбат.О(1990). Социаль бүтцийн социологи УБ: МУИС-ийн хэвлэх) Харин аль нэгэн үзэл баримтлал дангаар хуваарьгүй ноёрхох нь үзэл санааны олон ургальч байдлыг үгүйсгэн догматизм, сэтгэлгээний ядууралд хүргэдэг болохыг хорьдугаар зууны төгсгөлд социалист орнуудад марксизмыг тойрон бий болсон нөхцөл байдал гэрчилнэ.

Бүтэц Функционализмыг нэгэн онолын үзэл баримтлалын хүрээнд нэгтгэн үзэж, түүний бүтцийн (structural) болон бүтцийн (functional) гэсэн үндсэн ойлголтыг хамтатган авч судалдаг нийтлэг хандлага байдаг.
Түүний зэрэгцээ зарим эрдэмтэд, тухайлбал Америкийн социологич Ж. Рицэр бүтэц функционализмын онолын бүтцийн хийгээд функционал гэсэн ойлголтуудыг салангид байдлаар авч үзэх нь зүйтэй гэсэн санааг дэвшүүлдэг. Үүнийхээ үндэслэгээг тэрбээр “Бид нийгмийн бүтцийг судлахдаа бусад бүтцийн тухайд тэдний гүйцэтгэж байгаа функцийг авч үзэхгүйгээр шинжлэн судлах боломжтой. Үүний нэгэн адил янз бүрийн социаль үйл явцын функцийг бид алив нэгэн бүтцийн хэлбэрийг авч үзэхгүйгээр судалж болно” хэмээн тайлбарлаж байна. (Ritzer G. Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc.1996. p 235) Чухамдаа бид эдгээр хоёр ойлголтыг нэгтгэн авч үзэх нь зүйтэй хэмээх атлаа үнэн хэрэг дээрээ бүтцийг голлон Парсонс, түүний системийн үзэл баримтлалтай холбож, харин функцийг Р.Мертоны сургаалтай холбон үзэх нь түгээмэл. (Энд тун олон жишээ татаж болох бөгөөд хуучин зөвлөлтийн төдийгүй өрнөдийн олон сэтгэгчид хүртэл ийн ханддаг.) Тийм учраас бүтэц функционализмыг судлахдаа Ж.Рицэрийн дээрх саналыг баримтлан дагах нь буруугүй санагдана. Ингээд бүтцийн хийгээд функционализмын эх сурвалжийн тухайд товчхон авч үзсэний эцэст Т.Парсонс хийгээд Р.Мертоны үзэл бодлын хүрээнд эл онолыг нарийвчлан шинжилье.

Үргэлжлэл бий...
Эх сурвалж: О.Мөнхбат "Социологийн онол: сонгодог хийгээд орчин үе" номноос...

Сант Марал Сангийн захирал Л.Сумати

Монголд социологийн болон улс төрийн судалгааг хараат бусаар, нарийн статистикаар хийдэг судалгааны институт, байгууллага ховор. Тэдний нэг “Сант марал сан” ардчилалтай зэрэгцэн байгуулагдаж өдгөө хүртэл идэвхитэй ажиллаж нийгмийн болон улс төрийн барометр, индексийг гаргаж байгаа билээ. Тус сангийн захирал нь Л.Сумати. Компьютерын програмист мэргэжилтэй. Орост боловсрол эзэмшсэн нэгэн...Анх тэрээр төгсөж ирээд ШУА-ын ФСЭХ-нд судалгааны мэдээлэл боловсруулах ажлыг хөнгөвчлөх програм зохиож өгч ажилладаг байснаар судалгааны талбарт хөл тавьжээ. Сүүлд Польш улсад нийгмийн судалгааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.
Гарын таван хуруунд багтахаар цөөхөн Монголын еврей цустай хvмvvсийн нэг. “Монгол Жvvдийн Хамтын ажиллагаа” /Mongol-Jewish Cooperation/ хэмээх олон нийтийн байгууллагыг vvсгэн байгуулж сангийнхаа үйл ажиллагааныхаа хажуугаар ажиллуулдаг. 2006 оны зун Москвад байгуулагдсан “Евро Азийн Жvvдийн Чуулган” гэдгийн хуралд Л.Сумати оролцож ирээд энэхvv байгууллагыг бий болгосон байна.
Уг хуралд оролцож байхдаа тэрбээр өөрийгөө Монголын цорын ганц еврей хvн хэмээн тооцож байсан бол дараахан нь, Монголд өөрөөс нь ондоо еврей хvн цөөн боловч бийг олж мэдээд энэ байгууллагыг vvсгэсэн байдаг. Л.Суматигийн аав, хэл бичгийн нэртэй эрдэмтэн Лувсандэндэв 50-иад оны сvvлээр Ленинградад сурч байхдаа Оросын еврей бvсгvйтэй танилцаж гэр бvл болжээ. Л.Суматигийн ээж Латвид төрсөн боловч уг гарвалаараа Беларусийн еврей аж. Хувьсгалаас өмнө Монголд еврей хvмvvс цөөнгvй байсны vр удам эдvгээ бидний дунд амьдарч байж болох ч чухам хэн бэ гэдэг нь тодорхойгvй. Харин яахын аргагvй еврей цустай гэдгээ албан ёсоор зарлаж байгаа анхны монгол хvн нь ийнхvv Л.Сумати болж байна.
2008 оны хавар түүний олон жилийн судалгааны үр дүн, ажлын тайлан болсон номоо хэвлүүлсэн. "Сонгогчдын дуу хоолой" хэмээх уг номоо Конрад Аденаурын сангийн суурин төлөөлөгч асан М.Прольтой хамтран бичжээ.
Жилд хоёр удаа “Улс төрийн барометр”-ийн судалгаа явуулж нийслэл болон хөдөөгөөр нь харьцуулан гаргадаг. Энэхүү судалгааг ХБНГУ-ын Конрад Аденаурын сан санхүүжүүлдэг.
Эхнэр Ц.Сэргэлэн нь сангийнх нь менежерээр ажилладаг. Үндсэн 5 ажилтан, гэрээт судлаачдаар тэдний судалгааны баг бүрддэг.


Социологийн шинжлэх ухааны тухай миний хоёр бодол

Судалгааны байгууллага: ОХУ-д Социологийн Судалгааны Левада төв, Киттин Холланд захиралтай АНУ-ын Социологийн судалгааны “Opinion Research” байгууллага, Кохут захиралтай Геллапын институт, Freedom house судалгааны байгууллага, Hentage foundation зэрэг хараат бус, хүлээн зөвшөөрөгдсөн глобал нийгмийн судалгааны байгууллагууд үйл ажиллагаагаа явуулсаар...Социологийн шинжлэх ухааныг эдгээр улсуудад хүндэтгэж итгэж хүлээн зөвшөөрдгийн сонгодог жишээ нь эдгээр туршлагатай, итгэл төрүүлэхүй судалгаа хийдэг институтууд. Монголд миний тооцоолсоноор 54 (2009 оны эхний байдлаар)орчим ямар нэгэн байдлаар судалгаа хийдэг байгууллага байгаа ба судалгааны чиглэлээр ажилладаг төрийн бус болон улс төр, төр засгийн байгууллагууд байгааг үгүйсгэхгүй. Тэднийг бүгдийг идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг гэж үзвэл Монголын социологи болон хүмүүнлэгийн бусад шинжлэх ухааны практик чиглэл хангалттай хөгжсөн гэж үзэж болно. Гэтэл тийм биш. Хүлээн зөвшөөрөгдсөн тун цөөн. “Сант марал” сан, МУИС-ын социологийн тэнхимийг эс тооцвол хангалттай итгэл үнэмшилтэй, нарийн аргазүйтэй, прогноз нь тун ойрхон очдог судалгаа хийдэг нь хэд билээ. Социологийн судалгааны толгой байгууллага “социологийн холбоо”, судалгааны магадлан итгэмжлэл олгодог зөвлөл, үнэн бодит хийдгийг нь хянадаг механизм ажиллахгүйгээр дээрх асуудал шийдэгдэхгүй л болов уу.

Тодорхой биш шинжлэх ухаан уу?: Улс төр судлалын шинжлэх ухааныг политологи гэж хэлж заншаагүй хирнээ социологийн шинжлэх ухааныг яагаад нийгэм судлал гэдэггүй юм бэ? Засаглал судлалын салбар шинжлэх ухааныг кратологи гэдэггүй хирнээ социологийн салбар ухаан “санал өгөх үеийн электоратын зан үйл”-ийг судалдаг шинжлэх ухааныг яагаад псепологи хэмээн нэрлэдэг юм бэ? Тодорхой бус болгох гэж ингэдэг үү, эсвэл бусад шинжлэх ухаануудаас ялгаруулах гэж ингэдэг үү? Олон тайлбар зүүлт хийж болно. Гэхдээ...
Аливаа шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсэг, компонентууд бүрэлдэн тогтох үйл явцыг байгууламжих үйл явц гэнэ. Байгууламжих үйл явцыг гадаад ба дотоод байгууламжих үйл явц хэмээн 2 үндсэн хэсэгт ангилдаг. Гадаад байгуулагажилтад судалгааны институт, төвүүд бий болох, ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээл хэвлэгдэх, судлаачдын симпозиум, уулзалт, саммит, ЭШХ зохиогдох гэх мэт үйл явц багтдаг. Харин дотоод байгуулагажилтад судлах зүйл, индикаторын өөрчлөлт динамик, онол арга зүй, ойлголт ухагдахуун, судалгааны арга гэх мэтийг оруулж болно. Эдгээрийг хольж хутгах, ойлгомжгүй ангилал хийх, сайн дурын нийтлэг үнэмжлээр бүлэглэх зэрэг нь бас л тодорхой биш байхад нь нөлөөлсөөр...
Нийгмийн санаа бодолд тодорхойлолт өгөхөөс түүнийг хэмжих нь амархан хэмээн социологичид хошигнон ярьдаг. Энэ үгэнд тунчиг нарийн утга учир, шалтгаан бий. Бид өдгөө социологийн анхдагч мэдээлэл, дата-нд тоон болон чанарын шинжилгээ хийж дүгнэлт үр дүнд хүрдэг. Энэ нь хэмжилт хийж байна л гэсэн үг. Харин бид цаашид тодорхойлолт, онолын дүгнэлт хийлгүй хагас дутуу орхидог нь энэ шинжлэх ухааны тодорхойгүй байдлыг улам бүр даамжруулж байгаа юм.

Монголчууд авилгын үзүүлэлтээр дэлхийд түрүү магнай болоход ойрхон байна

Зурган дээр товшиж томсгож харна уу!
Эх сурвалж: "Зууны мэдээ" 2009 оны 11 сар 25 Лхагва гараг

Оюутны сургалтын тэтгэлгийн асуудлаар социологийн судалгаа хийгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн наймдугаар сард зарлиг гаргаж, оюутны сургалтын тэтгэлгийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан билээ. Уг ажлын хэсгийн ажлын явцтай Ерөнхийлөгч танилцсан байна. Ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчид юуны өмнө оюутны сургалтын тэтгэлгийн асуудлаар олон нийтийн дунд явуулсан социологийн судалгааны дүнг танилцуулав. Судалгааг 2009 оны аравдугаар сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Ховд, Завхан, Дорнод болон Хэнтий аймагт явуулж, 1500 хүнээс санамсаргүй түүврийн аргаар асуулга тавих замаар мэдээлэл цуглуулсан байна. Судалгаанаас үзэхэд, манай орны нийт өрхийн 65, 5 хувь нь их, дээд сургуульд сурдаг оюутантай, үүний 20, 7 хувь нь хоёр оюутан бүхий гэр бүл аж. Өөрөөр хэлбэл манай улсын хүн амын тэн хагасаас илүү хувь нь оюутны амьдрал ахуй, зовлон жаргалтай ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс байдаг. Судалгаанд оролцогчдын 82, 6 хувь нь их, дээд сургуулийн оюутанд төрөөс сургалтын тэтгэлэг өгөх шаардлагатай хэмээн үзжээ. Гэхдээ тэдний олонх нь төрөөс олгох тэтгэлгийн хэмжээг сургалтын төлбөрийн 50 хувиар тогтооход болно, үлдсэн хувийг суралцагч өөрөө хариуцах нь зүйтэй гэж үзсэн байна. Эндээс манай иргэд, эцэг эхчүүд, оюутнууд асуудалд бэлэнчлэх сэтгэлгээгээр бус харин шударга байдлаар хандаж буй нь харагдсан аж.

ОРЧИН ҮЕИЙН СОЦИОЛОГИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ПАРАДИГМЫН ҮҮДНЭЭС СУДЛАХ НЬ

•Социологийн онол, үзэл баримтлалын ангиллын тухайд
•Парадигмын үүднээс шинжлэх ухааны хөгжлийг тайлбарлах нь
•Социологи олон парадигмт шинжлэх ухаан болох нь: Үндсэн парадигмууд, тэдгээрийн тулгуур онолууд

Социологийн онол, үзэл баримтлалын ангиллын тухайд

Олон тооны социаль онол үзэл баримтлалууд нийгэм-хүмүүнлэгийн ухаанаас ангид хол хүмүүс төдийгүй энэ чиглэлийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг хүртэл чиг баримжаа алдахад хүргэх нь бий.Хэрвээ нийгмийн шинжлэх ухааны эдгээр онол үзэл баримтлалыг цэгцлэн эмхэлсэн ангилал байдаггүй бол нөхцөл байдал улам л хүндрэх байсан биз. Чухамдаа социологийн онол үзэл баримтлалуудыг ийн ангилсан ангилал цөөнгүй агаад тэдний нэг хэсэг нь арга зүйн функци гүйцэтгэн, танин мэдэхүйн чухал ач холбогдолтой бол нөгөө хэсэг нь олон ургальч үзлийг хязгаарлан, туйлширсан, явцуу шинжлэх ухаанч бус хандлагыг дэвжээж байлаа. Учир нь тэдгээр ангилалыг үүсгэхдээ улс төр үзэл суртлаас аваад ангилж буй онол үзэл баримтлалуудын адил төсөөтэй хийгээд эсрэг тэсрэг шинж чанар гэсэн харилцан адилгүй шалгуур, суурь зарчмуудыг баримталж байсан билээ.
Дэлхий ертөнцийг сөргөлдөгч хоёр системд хуваасан үзэл суртал шинжлэх ухааныг хүртэл зүгээр орхиогүй агаад ялангуяа нийгэм-хүмүүнлэгийн ухааны хөгжилд үзэл суртлын гол дарамт ирсэн юм. Үзэл суртлын шалгуурын үүднээс шинжлэх ухааны онол үзэл баримтлалуудыг хуурамч, харгис гэх зэргээр нэр хоч зүүж, хөрөнгөтний болон коммунист хэмээн ангилах явдал хорьдугаар зууны турш үргэлжилжээ. Энэ байдал зөвхөн социалист лагерийн улс орнуудад төдийгүй өрнөд Европ, хойд Америкт эрчимтэй ажиглагдаж байв.
Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист системийн улс орнуудад нийгэм-хүмүүнлэгийн онол үзэл баримтлалуудыг цорын ганц үнэн, жинхэнэ шинжлэх ухаанч марксизм-ленинист онол болон худал хуурмаг хөрөнгөтний гэж ангилсан ангилал ноёлж байлаа. Үйлдвэрлэлийн хэрэгслээс хагацаж, ажиллах хүчээ үйлдвэрийн эзэд, капиталистуудад худалдан амь зууж байгаа мөлжигдөн дарлагдсан ажилчин ангийн үзэл суртал хэмээгдсэн марксист-ленинист онол, сургаалыг шинжлэх ухаан болгон тунхаглаж байв. Зөвлөлтийн марксистуудын нотолж байснаар “түүхийг ойлгох материалист ойлголт ба нэмүү өртгийн онол гэсэн марксизмын агуу их хоёр нээлт нь социализм, коммунизмыг шинжлэх ухаан болгон хувиргасан” (Смирнов Г.Л, Андреев Э.М, Баграмов Э. А, и др (1989) Очерки теории социализма. М: Политиздат. Стр.67) байна. Социалист орнуудын нийгмийн сэтгэлгээнд Маркс Ленин болоод марксизм, ленинизмыг салшгүй нэгдмэл зүйл гээд Ленин бол Марксыг шинэ нөхцөл байдалд бүтээлчээр хөгжүүлсэн сэтгэгч гэж нотолдог байв.
Марксист-ленинист сургаал бол “бие биенээ харилцан нөхцөлдүүлсэн философи, эдийн засаг болон нийгэм-улстөрийн үзэл бодлын цэгцтэй, цогц […] нийгмийн хувьсгалт өөрчлөлтийн онолын бааз суурь”(Афанасьев В.Г, Биккени Н.Б и др (1985) Научный коммунизм: Учебник для вузов. (7-е изд) М:Политиздат. Стр 4.) бөгөөд өргөн утгаараа шинжлэх ухааны коммунизмтай (социализм) утга нэгэн аж. Марксизмын философи бол байгаль, нийгэм ба танин мэдэхүйн хамгийн ерөнхий хууль зүй тогтлын тухай шинжлэх ухаан бөгөөд ертөнцийг үзэх хамгийн цогц, цэгцтэй мэдлэгийг өгдөг байна.
Харин марксист улс төр- эдийн засгийн ухаан бол нийгэм эдийн засгийн формацийн оршин тогтнох эдийн засгийн механизмыг нээн илрүүлэх замаар нэг формаци нөгөөгөөр халагдан солигдох зүй тогтлыг буюу капитализмын зайлшгүй мөхөл, коммунизмын ялан мандах үйл явцыг эдийн засгийн хуулиудын тусламжтайгаар нотлон харуулдаг байна.
Марксизмын нийгэм-улстөрийн сургаал нь ангийн тэмцлийн хууль зүй тогтлыг судлан пролетарийн хувьсгалын зайлшгүй шинж хийгээд пролетарийн диктатурын мөн чанарыг тайлбарлан, ангигүй, төргүй эрх тэгш нийгэмд хүрэх арга замыг заадаг ажээ. (Афанасьев В.Г, Биккени Н.Б и др (1985) Научный коммунизм: Учебник для вузов.(7-е изд) М:Политиздат.) Ийнхүү социалист улс орнуудад Марксизм-ленинизмыг нийгэм байгалийн бүхий л үзэгдэл юмыг бүрэн гүйцэд тайлбарлаж чадсан цорын ганц үнэн зөв онол сургаал төдийгүй бүхэл бүтэн шинжлэх ухаан хэмээн үзэж байлаа. Тэдний үзсэнээр марксизм-ленинизм зөвхөн нийгмийн ухааны төдийгүй байгалийн шинжлэх ухааны цорын ганц ерөнхий онол ажээ.
Түүний сацуу эдгээр улс орнуудад “хэрэв бидэнтэй хамт биш бол бидний эсрэг” гэсэн зарчим үйлчилж байсан бөгөөд марксист-ленинизмыг бүхэлд л шүүмжлэх, тэр бүү хэл түүний зарим нэгэн зарчмыг үл зөвшөөрсөн хандлагыг тэвчдэггүй, ийм төрлийн нийгмийн онол үзэл баримтлалуудыг том капиталын ашиг сонирхлыг хамгаалагч, шинжлэх ухаанч бус хөрөнгөтний болон ревизионист (Тэмдэглэл: Зөвлөлтийн нийгэм-хүмүүнлэгийн ухаанд марксизм, ленинизмын сонгодог төлөөлөгчдын үзэл бодлыг шүүмжлэх, шинэчлэх гэсэн оролдлогыг эрс няцаан “ревизионист” гэсэн нэр хоч зүүн, хөрөнгөтний үзэл суртлын ил далд түлхээсээр марксизмыг хагалан бутаргах гэсэн явуулга гэж үзэж байв. “Ревизионист” гэсэн ойлголтонд өрнөдийн марксистууд, шинэ марксистууд багтдаг байлаа) үзэл сургаал хэмээн үзэж байсан юм. Зөвлөлт болон бусад орны марксистууд хөрөнгөтний нийгмийн онол үзэл баримтлалуудыг “үзэл суртлын догматизм”, “субьектив спекулятив шинж” –тэй гэж шүүмжилж байлаа. (АН СССР(1977) Критика современной буржуазной теоретической социологии . Ред кол: Давыдов Ю.Н. Ионин Л.Г, Осипов Г.В. М: Наука.)
Тэдний үзэж байсанчлан хөрөнгөтний нийгмийн үзэл сургаалууд шинжлэх ухааны танин мэдэхүйг их бага хэмжээгээр ашигладаг авч “онолын олон ургальч үзэл”-ийг тунхагласнаараа юмс үзэгдлийн түгээмэл зүй тогтлыг нэгэн ерөнхий онолын хүрээнд тайлбарлах чадваргүй болж харин тодорхой зүй тогтолд анхаарлаа хандуулахад хүрсэн аж. Ингэснээрээ “социаль бодит байдлын олон талт байдлын нэгдмэл шинжийг үгүйсгэн хэсэг тодорхойг метафизик байдлаар туйлшруулсан” байна. Түүнчлэн мэдлэгийн обьектив байдал гэдгийг туйлшруулан үзэл суртлын төвийг сахисан байдал гэгчийг тунхагласнаар нийгмийн ухаан түүний дотор социологийн үзэл суртлын функцийг эс хайхарч улмаар догматизм болж хувирсан хэмээн шүүмжилж байв.
Мөн нийгэм байгалийн обьектив хууль зүй тогтлыг үл ойлгон нийгмийн хөгжлийг хүний зан үйл, өдөр тутмын амьдралын туршлага гэх зэрэг сэтгэл зүйн шинжтэй хүчин зүйлстэй холбон тайлбарладгаараа субьектив спекулятив шинжтэй болжээ гэж хөрөнгөтний хэмээгддэг социаль үзэл баримтлалуудыг шүүмжилдэг байна.
Түүнчлэн “төмөр хөшиг”-ний нөгөө талд оршиж асан Өрнөдийн социологи, нийгмийн сэтгэлгээний төлөөлөгчид мөн л үзэл суртлын сөргөлдөөнд ханцуй шамлан орсон бөгөөд Зөвлөлт Холбоот Улс, түүний холбоотнуудын нийгмийн сэтгэлгээний хөгжлийг элдвээр шүүмжлэн үгүйсгэж, “шашны догматизм”, “харгис бурангуй фашист” зэрэг нэр хочийг харамгүй зүүсээр иржээ. Хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн бодит байдлын динамик шинж, өөрчлөлт хөгжлийг үгүйсгэн, аль арван ёс дүгээр зууны төгсгөл, хорьдугаар зууны эхэн үеийн Маркс, Ленин нарын сургаалыг бурханчлан шүтэснээр марксизм нэгэн төрлийн шашин болон хувирсан гэж тэд үзэж байлаа. Мөн түүнчлэн нийгмийн гишүүдийн нэг хэсгийн (ажилчин анги) сайн сайхан амьдралын төлөө нөгөө хэсгийг нь (хөрөнгөтөн анги) гайд гарган ангийн хувьд үндэс удмаар нь устгахыг эрмэлздгээрээ фашист шинжтэй бөгөөд тоталитар дэглэмийг зөвтгөн даган баясаснаар шүүмжлэлт функцээ умартсан гэж буруутгаж байв.
Хэдий эдгээр шүүмжлэл олон талаар үнэний хувьтай байсан авч үзэл суртлын дайсагналын улмаас Өрнөдөд марксист ном зохиолыг хориглох, үзэл бодлын нь төлөө марксист сэтгэгчдийг мөрдөн мөшгих явдал багагүй гардаг байсан нь бүтээлч сэтгэлгээ, онолын чөлөөт маргааныг хязгаарлахад түлхэц болж байлаа. Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгч асан Р. Рейганы зөвлөх байсан нэрт эдийн засагч Жүүд Ванниски бээр:
“Бид Марксыг хүйтэн дайны турш ердөө л үхлийн дайсантайгаа ижилсгэж ирсэн болохоор түүнийг өнөөдөр бидэнд зааж, сургахаар юмгүй нүгэл, муу үйлийн суутан төдий бодох нь бидэнд амар байж. Гэтэл түүний жинхэнэ өөрийн нь гүн гүнзгий бөгөөд алсын хараат үзэл санаа […] улам үнэ цэнэтэй харагдаж байна” (http://www.forum.mn. Жүүд Ванниски. К.Марксыг эргэн харахуй: Уян хатан нийгэм. 2006 оны 6-р сарын 19-нд татаж авав.)
хэмээн хэлжээ.
Үүний сацуу өрнөдийн нийгмийн судлаачид Марксыг зөвлөлт маягийн марксизм, Ленин, ленинизмээс ангид тусад нь авч үзэх шаардлагатай хэмээн онцлон тэмдэглэдэг. Учир нь Маркс бол олон ургальч үзлийн нөхцөл байдалд өөрийн үзэл бодлоо илэрхийлэн гаргасан бусдын нэгэн адил нийгмийн сэтгэгч байсан бөгөөд тэрээр өөрийн сургаалыг хэзээ ч үзэл суртал гэж үзэж байгаагүй аж. Марксын судалгаа шинжилгээ ялангуяа капитализмын талаарх түүний судалгаа тун гайхамшигтай агаад энэ утгаар нь эрдэмтэн Марксыг хувьсгалч Марксаас мөн ангид үзэх шаардлагатай гэсэн үзэл түгээмэл бий.
Харин Ленин бол сэтгэгч гэхээсээ илүүтэй Марксын ангийн тэмцлийн сургаалийг хувьсгалт алан хядлагатай адилтган үзсэн практик хувьсгалч бөгөөд Марксын үзэл бодлыг хүн хүнээ үзэн ядах харгис большевик үзлээр халан сольсон хүн гэсэн бодол санаа Өрнө дахинд дэлгэрсэн бөгөөд ийм ч учраас олонхи социологийн сурах бичгүүдэд түүний нэрийг ч дурдаагүй байх нь нийтлэг тохиолддог.
Социологийн онол үзэл сургаалиудыг ийнхүү үзэл суртлын шалгуураар хүчирхийлэн ангилсан энэхүү ангилалаас гадна тэдгээрийг шинжлэх ухааны үндэстэйгээр ангилахыг эрмэлзсэн ангиллууд буй. Энэхүү ангиллууд бол социологийн онол үзэл баримтлалуудыг судалж, таньж мэдэхэд аргазүй болж өгдгөөрөө чухал ач холбогдолтой юм. Ийм ангиллын дунд социологийн онол үзэл баримтлалуудыг ижил төсөөтэй шинжээр нь төрөлжүүлэн бүлэглэсэн ангилал болон тэдгээрийг эсрэг тэсрэг шинжээр нь бүлэглэн ангилсан ангиллууд зонхилдог байна.
Нэгдэх ангилал болох социологийн онол, үзэл баримтлалуудыг эсрэг тэсрэг шинжээр буюу юмс үзэгдлийг тайлбарлахдаа зарчмын өөр өөр байр сууринаас хандаж буй байдлаар нь нэгэн бүлэг төрөлд харьцуулан хуваах нь нэлээд хожуу бий болсон хандлага юм. Энэ хандлагын хамгийн тод жишээ бол Английн социологич Э.Гиддэнсын “онолын дилемм” хэмээх нэрлэсэн ангилал юм.
Тэрээр орчин үеийн социологийн онолын хөгжилд функционализм, структурализм болон символик интеракционизм хийгээд марксизм гэсэн дөрвөн онолын хандлагыг хамгийн чухал ач холбогдолтойд тооцоод тэдгээрийг хэд хэдэн дилеммэд хуваажээ. Ингэхдээ нийгмийн бүтэц хийгээд хүний үйл ажиллагаа мөн нийгэм дэх зөрчилдөөн хийгээд зөвшил зэрэг социологийн үндсэн ойлголтуудыг хэрхэн тайлбарлаж байгаагаар нь социологийн үзэл баримтлалуудыг онолын эдгээр дилеммэд хуваасан байна.(A.Giddens)
Дилемм бүр өөртөө харьцангуй эсрэг тэсрэг байр суурь бүхий социологийн онолуудыг багтааж байгаа юм. Тухайлбал, онолын нэгдүгээр дилеммыг Э.Гиддэнс:
“Нэгдүгээрх нь нийгмийн бүтэц хийгээд хүний үйл ажиллагааны асуудалтай холбоотой. Эл асуудал нь ямар хэмжээнд бид өөрийн амьдралынхаа нөхцөл байдалд идэвхтэйгээр нөлөөлж буй бүтээлч эхлэлийг тээгчид вэ хэмээсэн асуултанд оршино. Магадгүй үйлдлийн ихэнх хэсэг маань бидний хяналтаас ангид оршиж байгаа нийгмийн суурь хүчнүүдийн нөлөөллийн үр дүн байж болох билээ. Үүнд хэрхэн хандаж буйгаараа социологичид хуваагдсаар ирсэн бөгөөд хуваагдсаар байна. Символик интеракционизм хүний зан үйлийг бүрдүүлж буй идэвхтэй бүтээлч шинжийг онцолдог бол бусад гурван хандлага (марксизмын зарим хувилбарыг эс тооцвоос) нь нийгмийн инстиутаас бидний үйл ажиллагаанд үзүүлж байгаа албадлагын нөлөөлөлд гол анхаарлаа хандуулдаг” гэж тодорхойлсон байна.
Хоёрдахь ангилал буюу социаль онол сургаалийг ойлголт ухагдхууны аппарат, даган мөрдөж байгаа үндсэн зарчмууд хийгээд тайлбарлалын хэв загварын ижил төсөөтэй шинжээр бүлэглэсэн ангиллын тоонд позитивист чиглэл, функциональ сургууль, Чикагогын сургууль гэх мэт онолын чиглэл, сургуулиудаар нь хуваасан ангилал орно. Энэ ангилал нь харьцангуй уламжлалт шинжтэй бөгөөд баруун зүүн Европ ба хойд Америкийн социологийн аль алинд нь бий.(Үзнэ үү: Гофман А.Б, Давыдов Ю.Н, Ковалёв А.Д и др (1997) История теоретической социологии. В-4 томах. М:Канон. Тернер Ж (1985) Структура социологической теории. Пер с англ М: Наука. Арон Р.(1993) Этапы развития социалогической мысли. Пер с фр. М: Мысль.)
Мөн эл ангилалд социологийн онолуудыг судлагдхууны түвшнээр нь буюу макросоциологи ба микросоциологи гэж ангилсан болон ерөнхий, тусгай буюу салбар онолууд гэсэн хэв шинжийн ангилал мөн харъяалагдана. Гэхдээ хэрэв түвшнээр ангилсан нь өрнө дорнын социологид нийтлэг тохиолддог бол хэв шинжийн ангилал хуучин зөвлөлтийн одоогийн Оросын социологид түгээмэл ажиглагддаг.(Осипов Г.В, Москвичев Л.Н, Кабыша А.В, Аванесова Г.А и др (2002) Социология. Основы обшей теории: Учебник для вузов. М: Издательство Норма)
Дээр дурдсаны зэрэгцээ хоёрдахь ангиллын хувьд хамгийн чухал ач холбогдолтой бөгөөд цаг хугацааны хувьд ч ихээхэн залуу нэгэн ангилал байдаг нь парадигмын баримтлал юм. Парадигм бол дан ганц социологийн төдийгүй бүхий л нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны хувьд тун чухал ойлголт билээ. Эдүгээ цагт социологийн ухаанд парадигмыг дараах хэдэн үндсэн функцээр авч хэрэглэж байна. Үүнд:
•Орчин цагийн социологийн онол үзэл баримтлалуудыг ангилан бүлэглэх аргазүй болгон хэрэглэдэг,
•Социологийн шинжлэх ухааны бүхий л хөгжил түүний дотор онолын сэтгэлгээний хөгжлийн өрнөх арга зам хэлбэрийг тайлбарлах арга зүй
•Баялаг агуулгатай, нарийн түвэгтэй, олон талт байдал бүхий судлагдхуунтай социологийн шинжлэх ухааны статус, түүнийг олон парадигмт ухаан болохыг нотлох зэрэг функцүүд орно.
Үүнээс үзэх ахул парадигм бол маш өргөн утгатай, чухал ач холбогдол бүхий ойлголт болох нь харагдаж байгаа агаад энэ хэсэгтээ бид парадигмыг социологийн онолыг ангилах арга зүй болох талаас нь авч үзэх бөгөөд дараагийн хэсэгт илүү өргөн утгаар нь судлах болно.
Парадигмын тусламжтайгаар социологийн онол үзэл баримтлалыг ангилсан ангилал цөөнгүй бий. Тухайлбал, Америкийн социологич Роберт. Фридэрих нийгмийн интеграци, зөвшлийг онцолсон системийн парадигм болон эмх цэгцгүй, зөрчилдөөн хямралд анхаарал хандуулдаг зөрчилдөөний парадигм гэсэн ангиллыг санал болгосон нь бий. Эл ангилал нь Томас Куны “ Шинжлэх ухааны хувьсгалуудын бүтэц” бүтээлийг хэвлэгдсэн даруйд парадигмын баримтлалыг ашиглан хийсэн хамгийн анхны ангилал юм.
Түүнчлэн АНУ-ын социологич Ж.Рицэр мөн парадигмын тусламжтайгаар орчин үеийн социологийн онол үзэл баримтлалуудыг ангилсан бөгөөд ингэхдээ эдгээр онолын 1.онолын эх сурвалж, 2.социологийн судлах зүйлд хандах хандлага, төсөөлөл, 3. судалгааны аргууд болон 4.тулгуур онолуудын ижил төсөөтэй байдал гэсэн үзүүлэлтийг ашигласан байна. (Ritzer G.(1996) Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc.) Ингээд тэрбээр дараах:
•Социаль баримт сэлтийн парадигм (The Social-Facts paradigm)
•Социаль дефиницийн парадигм (The Social-Definition paradigm )
•Социаль зан үйлийн парадигм (The Social-Behavior paradigm)
гурван үндсэн парадигмыг тодорхойлжээ. Дээрх парадигм бүр орчин үеийн социологийн онол үзэл баримтлалууд дээр суурилж байгаа агаад жишээлбэл, социаль баримт сэлтийн парадигмын тулгуур онол гэхэд л бүтэц функционализм ба зөрчилдөөний онол байна.
Өнгөц харахад дээрх хоёр онол харилцан биеэ биенээ үгүйсгэсэн эсрэг тэсрэг шинжтэй мэт санагдаж болох юм. Энэ утгаараа энэхүү ангилал нь онол үзэл баримтлалуудыг эсрэг тэсрэг шинжээр төрөлжүүлэн бүлэглэдэг нэгдэх ангилалд харъяалагдах мэт. Үнэн хэрэг дээрээ эдгээр онолуудын хооронд ялгаатай байдлаас ойролцоо төсөөтэй шинж давамгайлдаг гэж хэлж болно. Дээр дурдсан онолуудын гол ялгаа нь зөвшил болон зөрчилдөөний нийгэм гүйцэтгэх үүргийн талаарх санал зөрөлдөөнд орших бөгөөд харин хоёулаа макро түвшний, обьектив позитивист уламжлалд суурилсан, түүнчлэн хоёулаа системийн хандлагыг эрхэмлэдэг төдийгүй судалгааны аргын хувьд ч ижил төсөөтэй билээ. Энэ утгаараа парадигмын ангиллыг хоёрдах ангилалд оруулж байгаа нь зүй ёсны хэмээн хэлж болох билээ.
Ийнхүү дээр дурдсан ангиллууд нь (үзэл суртлаас үүдсэнээс бусад нь) судлаачид, сонирхогчдыг нийгмийн олон талт, баялаг агуулга бүхий бодит байдлыг тайлбарладаг социологийн олон тооны онол үзэл баримтлалд хөл алдан, өөр хооронд хольж хутган төөрөлдөх аюулаас сэрэмжлүүлэн цэгцтэй, системтэйгээр судлах боломж олгодгоороо арга зүйн хувьд тун чухал ач холбогдолтой билээ. Түүнчлэн онолын хөгжил, өөрчлөлтийг ойлгож мэдэх, ирээдүйн чиг хандлагыг урьдчилан баримжаалах боломж өгч байгаагаараа танин мэдэхүйн ач холбогдолтой юм. Эцэст нь социологийн олон арван онол сургаалыг эмхлэн цэгцэлж, схемчилэн хялбарчилснаар прагматик үр өгөөжтэй болж байгаа билээ.

Парадигмын үүднээс шинжлэх ухааны хөгжлийг тайлбарлах нь

Хэрэв шинжлэх ухааныг баримт сэлт, онол ба аргуудын нийлбэр мэтээр ойлгох ахул түүний хөгжлийг ч мөн дээр дурдсан зүйлсийн байнгын тогтвортой хуримтлал хэмээн ойлгож болох юм.
Чухамдаа урт удаан хугацааны турш шинжлэх ухааны хөгжлийг баримт сэлт, хууль зүй тогтол болон онол сургаалын хуримтлал хэмээн тайлбарлаж ирсэн бөгөөд шинжлэх ухааны философи, социологид эл хандлагыг кумулятив (Тэмдэглэл: Кумулятив гэсэн үг нь нь cumulative гэсэн англи үгнээс гаралтай бөгөөд нийлбэр, хуримтлал гэсэн утга санааг илэрхийлнэ) баримтлал хэмээн нэрлэдэг байна. Кумулятив баримтлалын үүднээс бол шинжлэх ухааны хөгжил нь хувьслын замаар хуучин мэдлэг дээр шинэ мэдлэг нэмэгдэх байдлаар, шинэ мэдлэг хуучныгаа халан солих байдлаар явагддаг байнгын үйл явц аж.

Социологи олон парадигмт шинжлэх ухаан болох нь. Үндсэн парадигмууд, тэдгээрийн тулгуур онолууд

Социологийн судлагдхууны онцлогоос үүдэн түүнийг олон парадигмт шинжлэх ухаан хэмээн тодорхойлдог бөгөөд ийнхүү үзэх нь үндэслэлтэй болохыг бид дээрх бүлгүүдэд авч судалсан бөгөөд социологичдын дунд энэ тухай анхаарал татахуйц санал зөрөлдөөн үгүй болохыг дурдаж болно. Харин ямар, хэдэн парадигм байдаг талаар эрдэмтэн судлаачид өөр өөр байр суурийг илэрхийлэх нь бий. Үүнтэй холбогдуулан социологийг системийн болон зөрчилдөөний гэсэн хоёр парадигмт (Р.Фридэрих), Социаль баримт сэлтийн, Социаль дефиницийн ба Социаль зан үйлийн гэсэн гурамсан парадигмт (Ж.Рицэр) мөн энэ гурамсан парадигм дээр Марксист парадигмыг нэмж дөрвөн парадигмт (Г.В. Осипов) хэмээн тодорхойлсон тодорхойлолтуудыг авч үзье.
Р.Фридэрихын хувьд парадигмыг нэрлэхдээ системийн болон зөрчилдөөний гэсэн үндсэн хоёр онолын чиглэлийг үндэс болгон авснаар сонгодог социологийн онол болон эмпирик сэтгэлгээнд нэлээд түгээмэл хэрэглэгддэг ангилалыг ашиглаж чадсан байна. Гэсэн хэдий ч символик интеракционизм, феноменологи зэрэг орчин цагийн социологийн томоохон үзэл баримтлалууд дээрх ангиллын гадна хоцорсон нь учир дутагдалтай аж. Түүнчлэн зөрчилдөөний үзэл баримтлал нь нийгмийн харилцаанд зөрчил, тэмцэл, өрсөлдөөний гүйцэтгэх үүргийг онцолдгоороо зөвшил, зохицолыг эрхэмлэдэг системийн баримтлалаас ялгаатай хэдий ч аливаа бүтэц, тэдгээрийн элементүүдийн харилцан шүтэлцээ болон гүйцэтгэх функци зэрэг суурь ойлголт, ухагдхуун, зарчмуудын хувьд ижил төстэй тул эл хоёр баримтлалыг ийнхүү сөргүүлэн тавих нь төдийлөн оновчтой бус билээ.
Орос-Зөвлөлтийн эрдэмтэн Г.Осипов социологи дахь парадигмын үзэл баримтлалдаа АНУ-ын социологич Ж.Рицэрийн парадигмыг үндэс болгон ашигласан байна. Ингэхдээ Ж.Рицэрийн гурамсан ангилал дээр Марксист гэсэн ангиллыг нэмж оруулжээ. (Осипов. Г.В (1990) Социология и социализм)
Чухамдаа Марксист онолын олон зарчмууд, тухайлбал нийгмийн обьектив хууль, зүй тогтол, танин мэдэхүйн арга зам зэрэг нь олон талаараа позитивист хийгээд бүтэц функциональ уламжлалтай ойр дөхөм болохыг хялбархан харж болно. Энэ утгаараа Марксизмыг бие даасан парадигм болгож авч үзэх нь онол арга зүйн хувьд эргэлзээтэй зүйл боловч үүний учир шалтгааныг улс төр, үзэл суртал болон нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлтэй холбож үзэх шаардлагатай билээ. Г.В.Осиповын дээрх үзлийг ч хэд хэдэн учир шалтгаанаар тайлбарлаж болох юм.
Нэгдүгээрт, энд Марксизмыг өөр ямар нэгэн социаль онол үзэл баримтлалтай адилтган үздэггүй, харин онцгой өвөрмөц сургаал, тэр ч бүү хэл шинжлэх ухаан хэмээн үздэг үзэл суртлаас улбаатай уламжлалт хандлага нөлөөлсөн байж болно.
Хоёрдугаарт, Г.Осипов дээрх ангиллаа анх боловсруулан нийтлүүлсэн 1990-ээд он бол ЗХУ болон дэлхийн коммунист систем оршин тогтносон хэвээр, Ленинизм бол Марксизмын салшгүй нэг бүрэлдхүүн хэсэг төдийгүй түүнийг ахисан түвшинд гаргасан ач гавьяатай сургаал хэмээн үзэх нь хэвээр асан он жилүүд байлаа.
Гуравдугаарт, ЗСБНХУ хийгээд бусад социалист орнуудад өрнөсөн өөрчлөн байгуулалтын нөлөөн дор нийгмийн сэтгэгчид, судлаачид Марксизм-Ленинизмыг ортодоксаль хандлагаас чөлөөлж, бүтээлчээр хөгжүүлэхийг оролдон, түүнийг барууны үзэл баримтлалуудтай сөргүүлдэн тавих бус харин зэрэгцэн оршдог онол сургаал мөн болохын сацуу хөгжлийн өөрийн онцлогтой, цаашид ч эл байдлаа хадгалан үлдэнэ гэсэн байр суурьтай байлаа. Гэвч дэлхийн коммунист тогтолцоо нуран унаснаар Марксизм-Ленинизмыг онцгой үзэл сургаал, шинжлэх ухаан хэмээн үзэхийг тэтгэх үзэл суртал, улс төр болон эдийн засгийн хөрс суурь үгүй болов. ( Тэмдэглэл: Тухайн үед Марксизмыг үеэ өнгөрөөсөн, ямар нэг үнэ цэнэгүй сургаал гэсэн хандлага баруун зүүнгүй газар авч байлаа. Харин эдүгээ цагт коммунизмын дараах үеийн эл хийрхэл суларсаар, Марксист сургаалийг дахин цэгнэн үзэж, нийгмийн сэтгэлгээнд түүний гүйцэтгэсэн үүргийг бодитоор үнэлэх хандлага давамгайлж байгааг дурдах нь зүйтэй. Марксизмыг үзэл суртлаас салангид, эрдэмтэн Марксыг улс төрч Марксаас ангид үзэх явдал эрчимжиж байна. Өрнөдийн нийгмийн сэтгэлгээнд Марксизмын гүйцэтгэсэн үүргийг)
Үүнтэй зэрэгцэн Марксизм лугаа онцгой статус өгч, шинжлэх ухааны зэрэгт өргөмжлөх явдал устаж, харин бусад онол сургаалтай адил түвшинд авч судлах нөхцөл байдал бүрдсэн билээ. Иймд Марксизмыг бие даасан парадигм гэж үзэх нь үндэслэл муутай болох нь харагдана.
Парадигмын тусламжтайгаар социологийн онолын хөгжлийг ангилан үзсэн гуравдах ангилалыг АНУ-ын социологич Жорж Рицэр хийжээ. Тэрээр орчин үеийн социологийн онолын тавцанд Социаль баримт сэлтийн, Социаль дефиницийн ба Социаль зан үйлийн гэсэн гурван үндсэн парадигм байна гэж үзсэн байна.

О.Мөнхбат "Социологийн онол: Сонгодог хийгээд орчин үе" номноос...

Судалгааны байгууллага сонгон шалгаруулна

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр ядуу болон эмзэг бүлгийн өрхийг хүнсний хомсдолд өртөх эрсдэлээс хамгаалах зорилгоор хүнсний талоны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд тус яамны дэргэд Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл хэрэгжүүлэх албыг байгуулсан.Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл хөтөлбөрийн нэгжийн дэмжлэгтэйгээр орлогыг орлуулан тооцох аргаар ядуу өрхийг тодорхойлох, ядуу өрхийн мэдээллийн баазыг бий болгох зөвлөх компани, их, дээд сургууль, мэргэжлийн төрийн бус байгууллага, судалгааны байгууллагуудыг сонгон шалгаруулах гэнэ.Мэдээлэл цуглуулах ажлын гол зорилго нь өрхийн амьжиргааны түвшинг үнэлж, тусламж зайлшгүй авах шаардлагатай өрхүүдийг тодорхойлох явдал юм. Судалгааны байгууллага нь туршилтад хамрагдах аймаг, дүүргийн өрхүүдийг ярилцлагад хамруулж тэдгээр өрхийн нийгэм, эдийн засгийн байдлыг үнэлэх мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээллийг компьютерт оруулж тусгай програм ашиглан боловсруулах үндсэн дээр ядуу өрхүүдийг тодорхойлох гэнэ.


Зурган дээр товшиж томсгож харна уу

Vндсэн хуулийг єєрчлєх социологийн vндэслэл

Б.Цогтгэрэл |ҮШН-ын ерөнхий нарийн бичгийн дарга|
Улс орны эдийн засгийг шинждэг макро эдийн засгийн vндсэн vзvvлэлт, аргачилалууд байдаг. Тухайлбал vндэсний нийт бvтээгдхvvн, тvvний нэгж хvнд ногдох харьцаа, ажил эрхлэлт, инфляц, гадаад худалдааны тэнцвэр гээд ерєнхийлєн авч vзвэл тухайн орны эдийн засгийн хєгжлийн тvвшин ямар байна гэдгээр л харьцуулан дvгнэдэг. Эдийн засгийн байдал ямар нэг хэмжээгээр хvнийн едер тутмын амьдралд ил байдаг учир хэн бvхэн хэлvvлэлтгvй мэддэг, бас мэдэрдэг.Миний бие єнгєрсєн жилvvдэд манай улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр хэдэн арван удаа байр сууриа илэрхийлж байсны дотор нэлээд нь эдийн засгийн асуудал байсан. Асуудлын мєн чанарыг ойлгохын хэрээр эдийн засгийн зєрчилтэи сэдэв, эдийн засгийн хоцрогдол нь еєрєє бодлогын алдаа, бодлогын алдаа нь улс тєр, нийгмийн орчны тусгал болохыг амархан харж болно.
Тийм ч учраас сvvлийн vед нийгмийн vсрэнгvй хєгжилд хvрэ-хийн тулдVндсэн хуулиа єєрчлєх хэрэгтэй, Vндсэн хуулин дахь тєрийн эрх барих байгууллагуу-дынхаа чиг vvрэг, байгуулагддаг зарчим, хоорондын харилцааны зарчимаа нэн даруй еерчлєхгvй бол хол явахгvй нь ээ гэдгийг ярих болоод хэдэн жилийн нvvр vзэж байна.

Дор бичих зvйлсээ Монгол Улсын Vндсэн хуулийг єєрчлєх социологийн vндэслэлд хандуулъя.

Социологи гэдэг маань нийгэм судлал гэсэн vг учраас социологийн суурь судалгаа, тайлбарт ашигладаг демографийн, сэтгэл зvйн хандлагын, хамт олны хандлагын, харилцан холбогдлын, соёлын гэсэн таван аргаар Монголын социологийг тайлбарлая.
Демографи буюу хvн ам зvй нь хvн амын тєрелт, нас баралт, шилжилт хєдєлгєєн зэргийг судалдаг. Зєвхєн энэ хvрээнд харвал манай орны дундаж тєрєлт 1989 онтой харьцуулбал хоёр илvv дахин буурсан. Шинээр тєрєгсдийн дотор эрлийз хvvхдийн тоо жил тутам нэмэгдэж байна.
Цаг бусаар хорвоог орхигдогсод амиа хорлох явдал хорин жилийн ємнєхєєс олон дахин нэмэгдэж, хvн амын шилжилт хєдєлгєєн дvрвэлтийн хэмжээнд хvрч, 2000оны тболлогоор Улаанбаатарт 526 235 оршин суугч" байсан бол 2002 онд гаргасан VСГ-ын мэдээлэлд 760 077, таван жилийн дараа 2007 он гэхэд 1 сая гаруй болж єссєн байна. VСГ, НVБХАС Гадаад орнуудад зуу гаруй мянган хvн амьдрал хайн гарсан байна. Социализмын vед европын орнуудад бэлтгэгдсэн дээд боловсролтой хvмvvсийн тал хувь нь гадаадад хєдєлмер эрхэлж байна гэж vздэг.
Нийслэл хотын хvн амын єсєлт сvvлийн гучин жилд 10 хvрэхгvй хувьтай байсан бол 2000 онд 57 хувь болж, алтны ордуудыг дагасан нинжаа нарын 100 гаруй мянган хvнтэй арми бий болсон байна. Арав гаруй жилийн дотор бvрэлдэн бий болсон тэнvvлчид, траншейнийхний бvхэл бvтэн давхарга vе бий болжээ. Энэ бvхэн хvн амын тогтвортой тайван амьдрах хэвийн нєхцєл бvрдээгvйг илэрхийлж байна.
Сэтгэл зvйн хандлага талаас харвал нийгэм бvхэлдээ бухимдалтай болж, нийгмийн харилцааны баялаг vгvй болсон байна. Хотынхон гадаадад гарч, хедеенийхєн хотод давамгайлах болсноор хотжих хийгээд, нийгэмжих vйл явц хоцорч эхэлсэн нь хотын бохирдол, хvмvvсийн харьцаа, замын хедєлгеений байдал, улс тєр, тєрийн удирдлагад гарч байгаа хvмvvсийн тєлєєллєєр илэрч байна.
Хvмvvсийн амьдрах арга маш энгийн болж урт дунд хугацааны болон амьдралын турш тєлєвлєн тууштай хєгжvvлэн зvтгэх сонирхол байхгvй болжээ. Бараа товар зарах, тєрийн бараа vйлчилгээний худалдан авалтад шахаа хийх, газар, лиценз зарах, машин угаах, байр тvрээслэх, аливаад зуучлах, биеэ vнэлэх байдлаар илэрнэ.
Жирийн иргэдийн ихэнх нь хар захууд дагасан амьдралаар єдєр хоногоо зогоож байна. Эх орондоо эрхлэх ажилгvй, орлогогvй амьдрахаас гадаадад боолын хєдєлмер эрхлэхийг чухалчилж байна.
Хvмvvсийн бизнес эрхлэх со¬нирхол хумигдаж, тєрд шургалж, VэЖээлгэж амьдрах хандлага давамгайлж байна. Ирээдvйд итгэх итгэл буурч гадаадад амьдарч байгаа хvмvvс нь итгэл алдарч тэндээ суурьших, иргэншил олж авах, залуучууд анхны боломжоор гадагш гарахыг эрэлхийлэх болж, томоохон бизнесменvvд нь улс тєрд орох, тєртэй хавсарсан боломжит хувилбарыг эрэлхийлэн єдєр тутмын хийдэг ажил нь биллярд, фокер тоглохоос єєр идэвхтэй тэмvvлэл, системтэй хандлага байхгvй болжээ.
Тэдний улс тєрєєс хамааралгvй зорилт бvхэн мухарджээ.
Хамт олны хандлага талаасаа улс тєржсєн нам угшилтай хамт олон, нутаг ус, хамаатан тєвтэй, хєрєнгє мєнгєтэй хvмvvст тvшиглэсэн хамт олон гэсэн бvлэглэл vvсчээ.
Харилцан холбогдлын аргаар ажиглавал намгvйгээр амьдралаа тєсєєлж чадахгvй болсон МАХН, АН гэсэн хоёр том арми бий болж, эцэс тєгсгєлгvй тэмцэлдээ ард тvмнийг дайсагналцуулж байна.
Шийдвэр гаргагчдын vvрэг роль vнэ єртєг тогтвортой єсч мистер тен процент бизнесийн норм болон тогтлоо.
Нийгэм бvхэлдээ ядууралд нэрвэгдэж, vзэл санааны хєтєчгvй болсонтой холбоотой бvхэлдээ прагматик болж, хєрєнгє мєнгєний тєлєє юу ч хийхэд бэлэн, хєрєнгє мєнгєний тєлєє юугаа ч худалдахад бэлхэн болж байна. Бэл бэнчинтэй хvмvvсийн vvрэг роль ихсэж нам дамжсан олигархи бvлэглэлvvд vvсч эхлэв.
Соёлын хувьд олон тулгуурт цоохор соёлтой болжээ. Социализмийн vеийн дэг журамт, нийгэм журмын соёлтой нэг хэсэг, ардчилсан чєлєєтхэвшлийн соёл, христийн шашинжсан vзэл санааны соёл, язгуурын соёл, ардчилал нэрээр хєлєєрєє толгой хийгчдийн анархист соёл, ахуйн зан vйлийн шинжтэй буддын болон бєєгийн соёл, Монголчуудын тархи гадагш гойжиж байгаа нь дотогш тєв рvv татах хvчин vгvй тохиолдолд гадныхны соёл аажмаар орыг нєхєх аюул нvvрлэж байна.
Хотын гадагш дvрвэж, суурин амьдралын хэв маягаас ангид байсан хєдєєгийн нvvдлийн соёл болон гадаадын болон хєрш орны ажилчин ангийн соёл нийслэлийн єнгє тєрхийг тодорхойлох чигтэй байна.
Цаашид христийн соёл давамгайлах хандлага ажиглагдаж, либерал vзэл гэдгээр хvн бvрийн бие даасан амиа авч явах vзэл нь нийтлэг vнэт зvйлийг багасгах хандлагатай байна.
Дээрх дvгнэлтvvдээс харахад социологийн хувьд Монголын нийгэм туйлын бараан саарал дvр зурагтай байна. Иймд дvр тєрхєє єєрчлєх оролдлогыг нvvр будах, єнгє засал хийх байдлаар бус ул суурьтай хийе гэвэл Vндсэн хуулиасаа эхлэх хэрэгтэй байна.
Тєрийн чадамж дээшлээд хvн ам зvйн бодлогыг амьжиргаатай нь холбон шийдэж, ард иргэддээ итгэл найдвар суулгаж, улс тєржилтийг саармагжуулан, хамт олны шигшмэл стандарт бий болгон зарчмын хамаарлууд бий болгож, vндэсний соёлыг тvвшин ахиулах бололцоо бvрдэх юм. Социологийн зєв дvр тєрх бий болсон нєхцєлд цэгцтэй хэдхэн асуудлыг шийдсэнээр vерэнгvй хєгжлийн замд орох чиг шулуудна.

Эх сурвалж: 2009-11-23 Зууны мэдээ сонин

Мэргэжлийн судалгааны багыг хамтран ажиллахыг урьж байна

1. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Мерси Кор ОУ-ын байгууллагын хэрэгжүүлж байгаа "Хөдөөгийн бизнес эрхлэгчдэд олгох зах зээлийн боломжууд" төслийн хүрээнд "Мах ноос арьс шир ба сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа" -г хийж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж хамтран ажиллах тул судалгааны ажилын мэдлэг туршлага бүхий аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

2. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа MORE төслийн хүрээнд Баян-Өлгий, Дорнод, Хөвсгөл аймагт "Бизнесийг дэмжих үйлчилгээний зах зээлийн судалгаа" хийх туршлагатай байгууллага, хувь хүмүүсийг сонгон шалгаруулж хамтран ажиллахаар Мерси Кор ОУ-ын байгууллага урьж байна.

Хугацаа: 2009 оны 11 сарын 27-ны 17 цаг хүртэл хүлээн авна

Судалгааны ажлын зорилго, бүрдүүлэх материал, тавигдах шаардлагыг дараах хаягаас авна уу...
Мерси Кор Монгол, Баянзүрх дүүрэг, Энхтайвны гудамж -24, Улаанбаатар-49, Шуудангийн хайрцаг-761, Утас: 461145, Факс: 461048, Веб хаяг: www.mercycorps.org.mn

Төв Европын Их сургуульд Социологиор магистр, докторын зэрэг хамгаалцгаая

Төв Европын их сургуульд (СEU) 2010-2011 оны хичээлийн жилд тус сургуулийн тэтгэлгээр Магистр, Докторын зэргээр суралцахыг урьж байна.

Төв Европын Их Сургууль нь хүмүүнлэг ба нийгмийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг олгодог АНУ-д магадлан итгэмжлэгдсэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг юм. Хөтөлбөрт дараах мэргэжлээр магистр болон докторын зэрэг хамгаалахыг хүсч буй хэн боловч оролцох боломжтой бөгөөд 2 тэнхимд зэрэг өргөдөл өгөх боломжтой.

Төв Европын Их Сургуулийн тэтгэлэгээр Магистрын болон докторын зэрэг олгох сургалтын чиглэл

Эдийн засаг (MA,PhD)
Жендер судлал (МА, PhD)
Байгал Орчин судлал ба бодлого (MS , PhD)
Tүүх (МА , PhD)
Олон Улсын Харилцаа ба Европ судлал (MA)
Дундад зуун судлал (МА, PhD)
Математикийн ухаан ба түүний хэрэглээ (MS, PhD)
Улс төр судлал (МА, PhD)
Үндэстэн судлал (MA)
Гүн ухаан (МА, PhD)
Төрийнбодлого(MА)
Хууль зүй (LLM, МА, SJD)
Социологи ба нийгмийн антропологи(МА, PhD)

Европын Холбооны тэтгэлэгээр Магистрын болон докторын зэрэг олгох сургалтын чиглэл

Жендер судлал (МА, PhD)
Байгал Орчин судлал ба бодлого (MS , PhD)
Төрийн бодлого(MА)

Тавигдах шаардлага:
* Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн (ТОЕФЛ -ийн шалгалтанд Магистрт 570, Докторт 600-аас дээш оноо авах чадвартай байх)
* Их дээд сургуулийг сайн, онц дүнтэй төгссөн эсвэл төгсөх курст суралцаж байгаа /докторын зэргээр суралцах хүмүүс Магистрын зэрэг эзэмшсэн байх/
Бүрдүүлэх материал:
* өргөдөлийн маягт
* эссэ
* тодорхойлох захидал
* СV
* Дипломын хуулбар
* ТОЭФЛ оноо хэрвээ байгаа бол
Жич: бүх материал англи хэл дээр байх ёстой ба орчуулгын болон нотариатын тамгатай байх шаардлагатай.

Шалгаруулалт:

* 2009 оны 1 сарын 8-Европын Холбооны тэтгэлэгт өргөдөл мэдүүлж байгаа бол: Өргөдлийн материал хүлээж авах сүүлийн хугацаа (TOEFL-ийн оноотой байх шаардлагатай) Өргөдлийг болон бусад хавсралт материалыг www.ceu.hu хаягаар орж online бөглөнө.
* 2009 оны 1 сарын 25- Төв Европын Их Сургуулийн тэтгэлэгт өргөдөл мэдүүлж байгаа бол: Өргөдлийн материал хүлээж авах сүүлийн хугацаа (TOEFL-ийн оноогүй байж болно.) Өргөдлийг болон бусад хавсралт материалыг (https://apply.embark.com/Grad/CEU/65/) хаягаар орж online бөглөнө.

Төв Европын Их Сургуулийн факультетууд өргөдлүүдийг нягталж үзнэ. Эхний шатны хариуг 2009 оны 2 сарын 27-аас хойш мэдэгдэнэ.

* Эхний шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг 2009 оны 3 сарын 13-ний өдөр ТОЭФЛ-ийн шалгалтанд урьж оролцуулна. Эдийн засаг, хуулийн чиглэлээр суралцах хүмүүс мөн энэ өдөр математик, хуулийн шалгалт өгнө.
* 2009 оны 3-4-р сард - Хоёрдугаар шатны шалгалтанд тэнцсэн хүмүүсээс Төв Европын Их Сургуулийн багш нар ярилцлага авна
* 2009 оны 4-р сарын 15-наас хойш - Шалгарсан хүмүүсийн хариу мэдэгдэнэ
* Тэтгэлэг: Төв Европын Их Сургууль бүрэн (сургуульд ирэх буцах зардал, сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, сарын стипенд орно) ба бүрэн бус тэтгэлэг олгодог. Европын холбооны тэтгэлэг нь 2 жилийн хугацаатай бүрэн тэтгэлэг болно.

2009 оны 1-р сарын 25-ны 17 цагаас өмнө өргөдлийг (https://apply.embark.com/Grad/CEU/65/) хаягаар бөглөнө.

Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж,

МКМ 24-р байр, 1-р давхар, Улаанбаатар-48

Утас: 319016 Факс: 326941 Э-шуудан: odonchimeg@earcmn.org

Web: http://www.ceu.hu; www.earcmn.org

48.8% нь парламентын засаглалыг дэмждэг

2007 оны сүүлээр Монголын Лектор төвөөс Улаанбаатар хотын хэмжээнд явуулж асан томоохон социологийн судалгааны нэгэн бичил найрууллыг социологич Д.Аюурбуний бичсэнээр нийтэлж байна. 2008 оны сонгууль, тухайн үеийн улс төрийн байдал, иргэдийн санаа бодлын талаар хийгдсэн томоохон судалгаа байжээ.
Монголын Лектор төвийн судалгааны алба
Социологич Д.Аюурбунь
Өнөөдрийн байдлаар намын болоод нэр дэвшигчийн нэр хүнд ямар байгаа талаар тандан судлах үүднээс Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 560 иргэдээс анкетын аргаар санамсаргүй түүврээр сонгож явуулсан судалгааны дүнг зарлаж байна. Энэхүү судалгаагаар өнөөгийн улстөрийн болон эдийн засгийн асуудлыг судлан үзэх, тандан илрүүлэхийг гол зорилгоо болгосон.

УЛС ТӨР БА ОЛОН НИЙТ
Өнөөгийн улстөр бол дээд зэргээр хямарсан гэж хэлж болохоор байгаа нь судалгаанаас харагдаж байна. Арга ч үгүй дээ. Нүдний өмнө булхайгаа илчилж, нэг нь нөгөөгийнхөө дээлийг нөмрүүлэх нь холгүй. Төрд сонгогдсон түшээд нь “шээс” “баас”-аараа дуудалцаж алиагаа алдаж байгаа нь ичгэвэртэй байдал нь судалгаанд оролцсон хүмүүсийн 80.4% нь улстөр хямралтай байна гэж хариулснаас илхэн. Хэн ч хэвийн гэх билээ.
УИХ-ын ирц нь бүрдэхгүй, Хууль санаачлах, Батлах үндсэн үүргээ умартаж “шүүх”-ийн байгууллага мэт сайд нарыг нэг нэгээр нь оруулж ирэн унагах, шүүмжлэх ажил хийдэг болон хувирсан төр засаг бидэнд хэрэгтэй эсэх нь эргэлзээтэй байна.
Энэ бүхэн Улстөрийн хэдхэн субьект л буруутай. Тэр дундаа олон нийтийн үзэж байгаагаар “УЛСТӨРИЙН ГАЦАА” бологчид бол бид бүхний сонгосон УИХ, Тэднээс томилогдсон ЗАСГИЙН ГАЗАР ба ТҮҮНИЙ ГИШҮҮД гэж 59.2% нь үзэж байна.
Өөр ч хэн байхав дээ. Үндсэндээ төрийн ажлыг гацааж, түмэн олны зовлонгоор жаргал хийж байгаа 100 орчим УЛС ТӨРЧ хэмээх нэр зүүгсэд гэж би бодож байна.
Төрийн ажил явахгүй байгаа нь улстөрийн засаглалын буруугаас болж байна гэж ярих нь олширсон үнэхээр 76 цувж явдаг “Бар”-тай байснаас, цуглаж суудаг цөөхөн шаазгай байсан ч дээрч юм шиг. Олон нийт бол 48.8% нь Парламент, 23.9% нь Ерөнхийлөгч, 15.6% нь холимог засаглал байвал дээр гэж үзжээ. Урьд өмнө хийгдэж байсан судалгаануудаас харахад Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байгаа хүмүүсийн хувь нь 1.3 функтээр өссөн байна.

МАХН РЕЙТИНГ УНАЖ АТН, АН-ЫНХ ӨССӨН ХЭВЭЭР
Улс төрийн рингэн дээр хоёр нам болох МАХН ба АН нар гол өрсөлдөгч болж тоглолт хийж байгаа. Гэхдээ эдгээр хоёр намаас залхсан олон нийт цөөнгүй хэдий ч орлоод гарах олигтой нам, Улстөрийн хүчин одоогоор алга гэх нь бас багагүй. Үүнээс харахад манайх шиг хүн ам цөөнтэй улсад олон нам ч нээх хэрэггүй мэт.
Энэ улстөрийн намуудын нас, түүхэн замналыг нь аваад үзвэл нэг нь 80-тай нөгөө нь 18-тай, бусад хүчнүүдийн хувьд ч энэ зэрэгцэх нь бүү бүртгүүлж эхэлж байгаа.
Гэхдээ жижиг намууд дотроос ИЗН нэлээд эрчтэй байгаа бөгөөд рейтинг нь тогтмол өсөх магадлалтай. Мөн нэгхэн гишүүнтэй гэх АТН ч сайн тавхиж байна. Энэ нь тус намын даргын хувийн нэр хүндтэй шууд холбоотой болов уу. Аль ч судалгааны байгууллагын судалгаагаар улстөрчдийн дунд тус намын дарга Л.Гүндалай эхний 5-д явдаг нь бас л нэгийг өгүүлнэ.
Мөн үүгээр бие даан нэр дэвшигч болон шинэ намуудыг сонгох, үгүйлэх магадлал багагүй байгаа нь харагдаж байна.
МАХН нэр хүнд унаж байгаа гол шалтгааныг хэд хэдэн асуудлаар хариулсан байна.
Хамгийн гол нь МАХН гишүүд өөрсдөө намынхаа нэр хүндийг унагаж байгаа гэх бөгөөд МАХН дотоод зөрчил, зодоон ил гарч олны өмнө жүжиг нь тавигдаж эхэлснээс болж нэр хүндэд нь шууд нөлөөлж байна. Тодруулабал “Түмэнгэрэл”, “Хадгаламж” банкны, “Баатарын гэх тодотголтой асуудалд намын нөхдүүд орооцолдоод байгаа нь шууд нөлөөлж байна.

2008 оны сонгуульд аль нам хүчин УИХ-д олонх болох вэ гэсэн асуултад 24.5% нь тэнцүүхэн гарна, 32.5% нь хэлж мэдэхгүй, 22.9% нь АН, 18.6% нь МАХН гэж хариулсан байна.
Одоо болж буй МАХН-ын их хурлаар намын даргаа солих нь зөв гэж 43.7% нь үзсэн бол 32.4% нь эргэлзэж байгаа бөгөөд хэлж мэдэхгүй гэж хариулсан байна. Үүнээс үүдэн МАХН-ын нэр хүнд унах, шинэчлэлт хэрэгтэй байгаа нь олон нийтэд хүртэл хамаатай болж байна.

УЛС ТӨР БА НИЙГЭМ
Улс орны хэмжээнд энэ жил болсон үйл явдлуудын талаар олон нийтээс тодруулан асуухад. Жишээ нь Ми-8 онгоц, Хадгаламж банк зэрэг асуудлууд. УИХ-ын эрхэм гишүүн Ц.Батаа үнэг хөөж яваад улсын онгоцыг унагасаныг 71.6% нь буруу, Ми-8 онгоцны осолд Засгийн газар буюу онцгой байдлын хэлтэс гол буруутай гэж 83.9% нь, УИХ-ын эрхэм гурван гишүүн “Хадгаламж” банкны хэрэгт орооцолдсонд хариуцлага хүлээлгээгүйд 67.6% нь буруу, Хонгор суман дахь Цианнит натрийн асуудалд засгийн газар хэр сайн ажилласан вэ? гэсэн асуултад 56.9% нь муу гэж хариулсан байна. Энэ бүх байдлыг олон нийт төдийлөн таашаахгүй байгаа нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар иргэд сэтгэл дундуур байгааг харуулж байна.

2008 ОН БА СОНГУУЛЬ
Одоо жил хүрэхгүй хугацааны дараа болон УИХ-ын сонгууль ямар хууль дүрэм журамаар явах нь одоо болтол эргэлзээтэй байгаа. Томсгосон хуулиар явна гэж нэлээд шуугиж ихэнх улс төрчид өөрсдийгөө нэр дэвших магадлалтай хүний тоонд оруулан өрөөл бусдын тойргийн сумд руу хальж явах нь их болсон.
Гэтэл хуучнаараа явж магад гэх явган яриа гарсан байгаа нь оргүй зүйл биш байх. Үүнд харин олон нийт аль хуулиар явуулаасай гэж үзэж байгааг сонирхвол 47.6% нь шинэ хуулиар явуулахыг хүсч байгаа юм байна.
Сүүлийн жилүүдэд жендэрийн асуудал нэлээд яригдаж байгаа. Эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд бага байна. Бид дуу хоолойгоо өргөх хэрэгтэй гэж нэлээдгүй эмэгтэйчүүд нэгдэж ажиллаж зарим нэг нь хүртэл би намынхаа квотод багтаж таараа гэсэн аястай сонгуулийн ажилд орж мөлхөө сурталчилгаагаа хийж сонин хэвлэл, телевизээр үе үехэн асуудал хөндөн ярих нь ихэссэн.
Олон нийт ч эмэгтэйчүүдээс нээх татгалзсан шинж алга. Шинэ хуувиар нэр дэвшигч эмэгтэйчүүдийн 30%-ийн квотыг зөв гэж 48.8% нь үзэж байна. Энэ нь бас нэр дэвших магадлалтай эмэгтэйчүүдийн хувьд хонгилын үзүүрт гэрэл асахтай адил юм.
Төр олиграхиудаар хүрээгээ тэллээ гэх яриа ихэссэн. Бизнес, Найз нөхөд, Нутгийн гэсэн бүлэглэлүүд бий болж, спорт урлагийхан улс төрөөр занималдаж, эмэгтэйчүүд олон нийтийн төлөөлөл хошуурах хандлага ажиглагдаж байгаа нь нэг талаараа ТӨРД хэн ч орж болох юм байна гэсэн ойлголтыг өгч байна.
Одоо байгаа хүмүүсийг 2008 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээх нь бас багагүй байна. Судалгаанд оролцогчид шинэ залуу үеийхэнийг гэж 33.1%, турлагатай улс төрчид гэж 40.8%, мэргэшсэн парламентач гэж 13.1% тай байгаа нь одоогийн их хуралд сууж байгаа гишүүдийн бараг 20% нь бизнесийн бүлгийхэн бол тэднийг энэ удаад сонгохгүй гэж хариулжээ. Манай улсын хувьд аль нь бизнес, улс төрийнх вэ гэж бүлэглэх нь эргэлзээтэй бөгөөд ээдрээтэй асуудал юм

Иргэд олон нийтийн өмнө тулгамдсан асуудлууд цөөнгүй хэдий ч хамгийн ихээр сэтгэлийг нь зовоож буй зүйл бол цалин тэтгэвэр, ажлын байр нэмэгдүүлэх, авилгал хээл хахууль хүнд суртал, архидалт, үнийн өсөлт өндөр хувьтай гарсан. Энэ жилийн хувьд их бүтээн байгуулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх жил болгож зарлаад ажилд хүмүүс авч байгаа нь ард түмэнд мэдэгдэхгүй байгаа нь үүнээс харагдаж байна. 10-р сарын 1-ээс эхлэн цалин нэмлээ гэсэн нь мөн л адил гэтэл өргөн хэрэглээний бараа болоод бусад дагалдах бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байгаа нь иргэд олон нийт урьд өмнө сэтгэлийг нь зовоосон асуудалд орж байгаагүй ҮНИЙН ӨСӨЛТ орж ирсэн байна.
Сүүлийн сард бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь олон нийтэд хэр мэдрэгдэж байгааг асуувал маш ихээр нөлөөлж байна гэж 79.6% нь үзсэн байна.
Үүнээс үүдэн улс орны хөгжлийн асуудлаар маргах мэтгэх, үзэл баримтлал, баримт бичиг боловсруулах нь их болсон ч олон нийт өөрийнхөө аж төрөн амьдарч байгаа улс орноо хөгжихдөө ямар чиглэл, салбараа барих чухал вэ гэдэг асуултад дараах байдалтай хариулсан байна.


“Улс төр дэх эмэгтэйчүүдийн ороцоо” Судалгааны тайлан

"Lector" төвийн судалгааны албаны дарга Д.Аюурбунь
"Хэвлэлийн Хүрээлэн"-гийн судлаач Н.Батзориг

Монгол оронд ардчилал шинэчлэл үүсэн буй болж 16 жилийг ардаа үдэж шинэ үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд сонгож, сонгогдох эрхээ эдлэн сонгуульд оролцсон билээ. Бид төлөөллийн ардчилалын зарчмын дагуу өөрсдийгөө төлөөлүүлж УИХ болон төр түшилцэх албан тушаалд томилдог билээ. Энэ хугацаанд төрийн өндөр албан тушаал болон хууль тогтоох байгууллага УИХ, гүйцэтгэх засаглал буюу засгийн газар болон аймаг орон нутгийн удирдлага болон өөрөө удирдах байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх хувь нь буюу 80 орчим хувь нь эрчүүд зонхилж буй нэг талаар олон улсын төвшинд аваад үзвэл жендэрийн асуудал болон хөндөгдөж байна.
Энэхүү байдлыг арилгах болон тэнцвэржүүлэхэд ямар хүчин зүйл нөлөөлж болохуйц болон хэрхэн яаж шийдвэрлэх талаар олон нийтийн санаа бодлыг судлан үзэх нь нэн чухал учраас энэхүү судалгааг явуулсан юм.

Манай судалгаанд хот хөдөөгийн төлөөлөл болсон нийт 300 хүн анкетын аргын судалгаанд 8 хүн фокус бүлгийн ярилцлагын судалгаанд хамрагдсан.
Бидний судалгааны гол зорилго бол эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдэхэд чухам юу саад болоод байна вэ? хүйсийн асуудал нь уу?, эсвэл уламжлал ёс заншил нь уу ? гэх мэт олон тодорхойгүй асуудлаас аль нь вэ гэдгийг л бид мэдэхийг хүссэн юм.
Эмэгтэй хүнээр төрөө түшилцүүлж, түмнээ удирдахуулах асуудлыг тэр болгон хүмүүс татгалздаггүй хүйсээс илүүчадвартай бол хэн нь ч төр удирдаж болно гэж үзсэн байгаа нь дараах хүснэгтээс харагдаж байна.

Таны бодлоор төрийн өндөр албыг ямар хүйсийн улс төрч илүү хаших чадвартай вэ?
Тэгвэл хүйсийн хувьд эр эм гэж ялгахгүйгээр чадвар л чухал шүү дээ гэж олон нйитэд үзэж байгаа хэдий ч бодит нөхцөл дээр өнөөдрийн байдлаар манай улсын хувьд УИХ болон засгийн газар удирдах дээд албан тушаалд эрэгтэйчүүд илүү ноёлж байдаг. УИХ яагаад эрэгтэйчүүд их байдаг вэ? гэсэн асуултад чадварлаг эмэгтэйчүүд өөрсдөө нийгэмд танигдаж чаддаггүй гэж үзсэн байгаа нь судалгаанд оролцогчдын 33,2% нь хариулсан байна. Мөн үүний зэрэгцээгээр эмэгтэй хүний өөрийнх нь зан чанар, дүр төрх нь нөлөөлдөг нь бас харагдаж байна шудрага зантай, өөрийн хариуцсан ажилдаа үнэнч, авилга болон ямар нэгэн нөлөөнд автах магадлал бага учраас эмэгтэйчүүд улс төрд орж ирж чадахгүй байна гэж үзэгсэд 17,3 % нь хариулсан байхад ер нь бол төрийн алба хаших нь зөвхөн эрчүүдийн ажил гэртээ ч тэр эр хүн өрхийн тэргүүн байдаг шүү дээ гэж үзэгсэд 32%-ийг эзлэж байна.

Энэхүү асуултаас харахад нэг талаараа эмэгтэй хүн төр түшилцэж болно нөгөө талаараа энэ нь эрчүүдийн хийж гйүцэтгэх ажил юм гэж үзэж байгаа ч дараах асуултаар улам батлагдаж байна. Мөн үүний зэрэгцээгээр эрчүүдийн хийх ажил гэртээ ч өрхйин тэргүүн шүү дээ нэлээд уламжлал талаас нь харж үзсэн хүмүүс багагүй хувийг эзэлж байгаа энэ нь эмэгтэй хүн нэг талаараа улс төрд улс төр болон төр түшилцэх ажилд оролцоход гол саад тотгор болж байгаа билээ. Энэ нь дараах асуултад хариулсан байдлаар харагдаж байна.

Эмэгтэйчүүд төр түшилцэх ажил болон улс төрд байх ёстой гэж үзэж байгаа юм бол чухам аль салбарт байх нь чухал вэ гэдгийг судлан үзвэл УИХ буюу хууль тогтоох байгууллагад байх нь зөв гэж 20,1% нь үзсэн бол Гүйцэтгэх засаглал буюу яамдын сайд нар гэж 9,4% нь аймаг орон нутгийн удирдлагад гэж 5,4% нь үзсэн байхад эдгээрээс салбараар нь авч үзвэл эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт эмэгтэнйчүүдийн оролцоо нэн чухал юм гэж 65,1% нь үзсэн байна.

Бид улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, түүнийг нэмэгдүүлэхэд олон нийтийн санаа бодлыг судлах зорилготойгоор судалгаа явуулав. Судалгаанд нийт 278 хүн хамрагдсан бөгөөд нийгмийн бүх давхаргын хүмүүсийг төлөөлөх чадвартай хэмээн үзэж байна. Учир нь судалгаанд:
1.Хүйсийн хувьд:
•Эрэгтэй 38.8 хувь
•Эмэгтэй 61.2 хувь эзэлж байна.
2.Насны хувьд бүлэглэн авч үзвэл:
•18-25 насныхан 36.3 хувь
•26-35 настай залуус 22.3 хувь
•36-45 насныхан 25.5 хувь
•46-55 настай хүмүүс 14.0 хувь
•56- дээш настай ахмадууд 1.8 хувьтай тус тус хамрагдсан байна.
3.Боловсролын түвшингээр нь үзүүлвэл:
•Дээд боловсролтой хүн 56.7 хувь
•Тусгай дунд боловсролтойчууд 11.1 хувь
•Бүрэн дундчууд 31.0 хувь
•Бүрэн бус боловсролтой хүмүүс 1.1 хувь тай байна.
4.Оршин суугаа газраар нь авч үзвэл:
•Улаан баатар хотынхон 52.2 хувь
•Аймгийн төвийн хүмүүс 29.3 хувь
•Сумын иргэд 18.1 хувь
5.Ажиллаж байгаа байгууллагаар үзүүлвэл:
•Төрийн ажилчид 7.6 хувь
•Төсвийн байгууллагад ажиллагсад 11.2 хувь
•Төрийн бус байгууллагын ажилчид 5.8 хувь
•Хувийн байгууллагынхан 14.9 хувь
•Хувиараа хөдөлмөр эрхлэгчид 10.5 хувь
•Малчин 0.7 хувь
•Тэтгэвэрт 0.4 хувь
•Оюутан залуус 43.1 хувь
•Ажилгүй иргэд 4.7 хувь
•Бусад 1.1 хувьтай гаар хамрагдсан байна.
6.Судалгаанд хамрагсадын 43.2 хувь нь өрхийн орлогоо нуугаагүй бөгөөд тэдний гэр бүлийнх нь орлогоор авч үзвэл:
•10000-50000 төгрөгийн орлоготой 23.3 хувь
•50001-100000 төгрөгийн орлоготой 29.2 хувь
•100001-200000 төгрөгийн орлоготой 31.7 хувь
•200001-300000 төгрөгийн орлоготой 11.7 хувь
•300001- дээш орлоготой иргэд 4.2 хувьтай оролцуулав.
7.Амьдарч буй орон сууцны байдлыг нь үзүүлвэл:
•House / Хувийн харш / 3.3 хувь
•Хувийн орон сууц 6.9 хувь
•Нийтийн орон сууц 25.5 хувь
•Нийтийн байр 40.0 хувь
•Хашаа байшин 14.9 хувь
•Гэр хашаа 7.6 хувь
•Түрээсний сууц 0.4 хувь
•Бусад 1.4 хувьтай байсан.
8.Мөн судалгаанд оролцогчдын шашин шүтлэгийн талаар авч үзвэл:
•Будда 57.9 хувь
•Есүс 10.0 хувь
•Лал 1.5 хувь
•Бусад 3.0 хувь
•Шашин шүтдэггүй 27.7 хувьтай байлаа.

"Прогноз" академи ба 20000 респондент

МАХН-ын дэргэдэх олон бүтцүүдийн нэг нь Сургалт, судалгаа,эрдэм шинжилгээний “Прогноз” хүрээлэн юм. Нийгэм, улс төрийн судалгааны чиглэлээр ажилладаг "Прогноз" судалгааны төв нь сонгуулийн кампанит ажлын, улс төрийн нам, эвслийн рейтинг тогтоох судалгааг улсын болон УБ-ын хэмжээнд явуулаад олон жил болсон байна. Тус хүрээлэнгийн захиралаар 2004 онд П.Эрдэнэчимэг ажиллаж байсан бол өдгөө Унгар луу цөлөгджээ. Өдгөө Ах Намын ахмад кадр болон өвгөн профессоруудаар удирдуулсан залуучуудын баг ажиллаж байгаа юм. Өдгөө ОДХҮҮ гэдэг хүн удирддаг сурагтай байсан. Тодорхой мэдээлэл олж авч чадсангүй.
1998 оноос энэ судалгааны төвийн нэр дуулдах бол тухайн үедээ 7 хоногийн хугацаанд 13800 хүн оролцуулсан, 5 хоногийн дотор 20000 орчим хүнийг хамруулсан судалгаа хийж Монголдоо рекорд, шинэ амжилтуудын тогтоож гайхалтай судалгаа хийдэг байжээ. Хэзээ ч боломжгүй зүйл л дээ. Улс төр, бохир мөнгөтэй хутгалдахаар л боломжтой болчихдог болохоос. Нарийн учир зүйтэй, арга зүй аргачлалтай судалгаа хийсэн нь тун цөөн гэж хэлж болно. Прогноз төвийн судалгаанууд ихэвчлэн сонгуульд оролцож буй улс төрийн намуудын рейтингийг тодорхойлох, нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг олон нийт хэрхэн хүлээн авч буйг гаргах зорилгоор явагддаг ба анкетийн аргыг түлхүү хэрэглэдэг.
Тус нам 25 дугаар их хуралаараа “Прогноз” судалгааны төвийг "академи" болгох шийдвэр гаргаж, судалгааны үндсэн дээр нэр дэвшигчээ тодруулж байхаар тохирч асан нь 2008 оны хавар. 2007-2008 онд Хувьсгалт намынхан судалгааны ажилд гар татахаа больж, их ч мөнгө төгрөг зарцуулж нэлээд олон судалгаа хийсэн байдаг. Судалгааных нь зонхи үр дүн МАХН-ын нэр хүнд тийм ч сайн бус байгаа нь тогтмол харуулдаг боловч эсрэгээр нь намын удирдлагадаа танилцуулдаг.
Тус төвийн байрладаг оффис Гандирс хотхонд байдаг ба
өрөө, техник хэрэгсэл нь дээд зэрэглэлийн, орчин үеийн байдаг юм билээ.

Нэлээн эрт хийж байсан олон нийтийн санал асуулгын судалгааны дүнгээс /Прогноз академи/ 2004 Он






















2003 оны 10 сард хийсэн "Хүмүүс, улс төр, аж амьдрал" олон нийтийн санал асуулгын дүн-тэй эндээс танилцана уу

Үндэсний хэмжээнд явуулдаг санал асуулгын алдаа нь 3 хувь байдаг

АНУ-ын одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Цагаан ордны тэргүүн болоход тохирох хүн гэж америкчуудын гуравны хоёр нь үзэж байна. Телевизийн Си-Эн-Эн компанийн захиалгаар судалгааны "Опинион рисерч корпорейшн" /Opinion Research Corporation/ албаны мэргэжилтнүүдийн явуулсан олон нийтийн санал асуулгын дүн үүнийг харуулжээ.

Санал асуулгад хамрагдагсдын 63 хувь нь Хиллари Клинтоныг улс орныг удирдаад явчих боломжийн нэр хүндтэй, туршлагатай улс төрч хэмээн үзэж байгааг судалгаа харуулсан байна. Энэ үзүүлэлтээр Клинтон Вашингтоны одоогийн засаг захиргааны хоёр дахь хүн болох дэд Ерөнхийлөгч Жозеф Байденээс нэлээд түрүүлж байна. Байден Америкийг аваад явахад бэлэн хүн гэж санал асуулгад оролцогчдын тал нь мэдэгджээ.

Байдений нэр хүнд тааруухан байгаа нь одоогийн засгийн газарт итгэх итгэл буурч буйг шууд харуулж байна гэж Си-Эн-Эн компанийн олон нийтийн санал асуулгын албаны удирдагч Китинг Холланд дурджээ. "Өнгөрсөн жилүүдэд засаг захиргаа таалагдаагүй хүмүүс өөрсдийн дургүйг дэд Ерөнхийлөгчид бас гаргалаа" гэж Холланд тэмдэглэсэн байна. Билл Клинтоны засаг захиргааны Альберт Гор, хүү Жорж Бушийн үеийн Ричард Чейни нар мөн ийм байдалтай байсныг тэр дурджээ.

Си-Эн-Эн компани ирэх сонгуулиар төрийн дээд албан тушаалд өрсөлдөж магадгүй хэд хэдэн хүний нэрийг гаргасан байна. Тэдний дотор дэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Сара Пэйлин оржээ. Гэвч санал асуулгад оролцогчдын ердөө 28 хувь нь түүнийг төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж "чадах" хүн гэж одоогийн байдлаар үзсэн байна.

Энэ санал асуулгыг 11 дүгээр сарын 13-15-нд насанд хүрсэн 1014 хүний дунд телефон утсаар явуулжээ. Судлаачдын хэлснээр, нийт үндэсний хэмжээнд явуулдаг ийм санал асуулгын алдаа нь 3 хувийн хавьцаа байдаг байна.

Р. Мертоны Бүтэц-функционал сургаал ба социологийн үзэл баримтлал

Америкийн социологич Р.Мертон нь бүтэц функционал онолын бас нэгэн томоохон төлөөлөгч юм. Парсонсын шавь асан тэрбээр эл онолын хэт туйлширсан талуудыг шүүмжлэхийн хамт цаашид хөгжин өргөжихөд тодорхой хувь нэмэр оруулсан хэмээн судлаачид үздэг (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc). Тэрбээр Парсонсын үзэл баримтлалаас дараах хэдэн зүйлээр ялгаатай.
Үүнд:
1.Хэрэв Парсонс макротүвшний социологийн онол шаардлагатай хэмээн үздэг бол Мертон бээр дунд түвшний онолыг чухалчилдаг аж.
2.Мертон функцийг авч үзэхдээ дан ганц эерэг утгаар нь бус харин дисфункци буюу сөрөг утгын үүднээс ч мөн шинжилсэн байна.
ХХ зууны функционал задлан шинжлэхүйн (Тэмдэглэл: Мертон өөрийн хандлага чиглэлдээ изм залгах дургүй байсан агаад зүгээр л функционал задлан шинжлэхүй гэсэн ердийн нэр таарна хэмээн үздэг хэмээн Парсонс бичсэн нь бий) томоохон төлөөлөгч Мертон социологийн сонгодгуудын бүтээл зохиолыг гарамгай мэддэг өндөр мэдлэг хийгээд судлаачийн авъяас нь 60-70 аад онуудад функционализмыг нэрвэсэн хурц шүүмжлэлийн үед түүнийг хамгаалж, авч үлдсэн гэж үздэг.
Мертон нийгмийн обьектив шинж чанарыг онцлон үздэг онолын баримтлалуудын гол хэлбэр бол функционал задлан шинжлэхүй мөн гэж агаад социологийн сэтгэлгээний үндсэн арга хэмээжээ.
Түүний үзэл баримтлалд Ж. Симмель, П. Сорокин, Э. Дюрхэйм, Т.Парсонс болон П.Лазерсфэлд ихээхэн нөлөөлсөн бөгөөд тэдний үзэл санааг задлан шинжилснээр нийгэм бол бүтцэжсэн, обьектив гэсэн нийгмийн тухай төсөөлөл, түүний хүний зан үйлд үзүүлэх нөлөөлөл нь социологийн мэдлэгийг өргөжүүлдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Мертон нэгэнтээ “ Сорокин намайг өрнөд Европын нийгмийн сэтгэлгээтэй танилцуулсан …шууд заасан багш нараасаа гадна Дюрхэйм болон Симмел нарын үлдээсэн агуу бүтээлээс их зүйл сурсан… харин миний хамтран зүтгэгч Лазарсфэлд намайг хэр их зүйлд сургаснаа өөрөө ч үл тааварлана ” гэсэн нь бий (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc).
Мертон: Социологийн онол аргазүйн асуудалд
Мертоны ихэнх зохиол бүтээл нь социаль бүтэц, институтууд, тэдгээр нь хүний социаль зан үйлд хэрхэн нөлөөлдөг болохыг авч үзсэн байдаг. Түүний докторын диссертаци болох “Пуританизм, пиетизм ба шинжлэх ухаан” бүтээл нь 17 –р зуун дах Англи дахь протестантизмын өсөлт ба ШУ –ны хөгжлийн харилцан шүтэлцээт уялдаа холбоог судлан үзээд институцижсэн бүтэц /тухайн тохиолдолд шашны институт/ хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, зан үйлийг хэрхэн өөрчлөн нөлөөлж байгааг онцлон үзсэн байна.
Бюрократ буюу түшмэл ёсонг мөн эл өнцгөөрөө авч үзээд энэ бол социаль байгууллын идеаль хэв шинж гэжээ. Түшмэл ёст байгууллагын гол шинжүүд бол 1. албан ёсны 2. өөрийн зорилгод төгс зохицсон зан үйлийн тодорхой хэв маягийг өөртөө агуулсан рациональ зохион байгууллагдсан социаль бүтэц гэжээ. Түүний үзсэнээр эл бүтэц хувь хүмүүст бие хүний тодорхой шинжүүдийг бий болгож тэднийг бүтцийн шаардлагад үг дүүгүй захирагдахад хүргэдэг /тэр бүү хэл зорилгоо үл ухамсарлах байдлаар ч / аж. Энэ утгаараа бие хүн эл бүтцийн байгууллын бүтээгдхүүн мөн юм.
Улмаар эл үзэл бодол боловсронгуй болсоор түүний социологийн сургаалийн гол цөм болон хувирчээ. Мертоны үзэл сургаалийг судалдаг олон эрдэмтэд тухайлбал, ОХУ-ын А.Н. Елсуков, Г.Н. Соколова болон АНУ-ын Ж. Рицэр нар түүнийг бүтэц-функциональ онолын хязгаарлагдмал байдлыг даван туулж, социаль болон нийгэм-сэтгэл зүйн үзэгдэл юмсыг нарийн нямбай тайлбарлахад функциональ хандлагын онолын хийгээд эмпирик боломжийг ашиглан өөрийн гэсэн парадигмыг бий болгохыг эрмэлзсэн гэж нотолдог. (Елсуков А.Н, Соколова Г.Н и др (1997). История социологии. (2-е изд) Мн: Высшая школа. Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc). Р.Мертон аливаа парадигмыг бүтээхэд заавал цоо шинэ ойлголт ухагдхууныг бүтээх шаардлагагүй, харин тухайн онол үзэл баримтлалын хүрээнд оршиж байсан ойлголт ухагдхууныг шинэчлэн найруулах л хангалттай хэмээн гэж үзэж байлаа. Энэ утгаараа Мертон бүтэц функциональ онолын нэр томьёо, үндсэн ойлголтыг дахин нарийвчлан тодорхойлох, суурь зарчмуудад шүүмжлэлтэй хандах замаар дээрх онолын нэлээд боловсронгуй загварыг л санал болгосон билээ.
Мертон бээр бүтэц функциональ онолыг бодит амьдралаас ангид, хөшүүн онол болж хувирах аюулаас сэргийлэн түүний дутагдалтай талыг шүүмжилж, эерэг давуу байдлыг нь улам боловсронгуй болгон хөгжүүлэхийг хүссэн юм. Ингэхдээ функциональ задлан шинжлэхүйн давуу байдал дээр түшиглэжээ. Р.Мертоны үзсэнээр функциональ задлан шинжлэхүй бол хамгийн ирээдүйтэй төдийгүй социологийн онолууд дотор хамгийн бага системчлэгдсэн, өргөн хүрээтэй чиглэл аж. Мертон социологийн дунд түвшний онолыг хөгжүүлэх нь нийгмийн үзэгдэл юмс, тэдгээрийн функцийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой хэмээн үздэгээрээ Парсонсоос ялгагддаг гэдгийг бид дээр дурдсан. Мертоны үзсэнчлэн нийгмийн системийг бүхэлд нь шинжлэх зорилго бүхий макро түвшний онол нь амьдралаас тасархай, хөшүүн тогтолцоо болж, эмпирик байдлаар шалгагдах боломжгүй болон хувирдаг байна. Мертоны тодорхойлсноор Парсонсын онол асар нөөц боломжтой авч хэтэрхий хийсвэр, хэтэрхий нарийвчлагдаагүй, эмпирик юмс үзэгдлээс хэт салангид, уян хатан бус хэт нүсэр тул баримт сэлтийг үнэн зөвөөр тайлбарлах бус харин өөртөө зохицуулахад хүрсэн аж.
Тэрээр функциональ задлан шинжлэхүй нь янз бүрийн түвшинд хийгдэх ёстой хэмээсэн бөгөөд бүхэл нийгмийн бүхэл системээс гадна тухайлбал, байгууллага, институт болон бүлгийн түвшний шинжилгээнд чиглэгдэх ёстой хэмээн үзэж байлаа. Олон жилийн турш зөвхөн макро эсбөгөөс микро түвшний шинжилгээнд анхаарч ирсэн социологийн онол аргазүйн тавцанд дунд түвшнийг ийн гаргаж ирсэн Мертоны эл байр суурь ихээхэн ач холбогдолтой болсон юм. Учир нь нийгмийн гишүүд нийгмийн харилцан үйлдэлд орохдоо нийгмийн бүхэл тогтолцоотой шууд байдлаар бус харин социаль институт, бүлгээр дамжин оролцдог. Жишээлбэл: нийгэмшлийн явцад хувь хүн гэр бүл, сургууль, хамт олон гэх зэрэг социаль институт, бүлгээр дамжин нийгэмдээ интеграчлагдан нэгдэж байдаг. Ялангуяа нийгмийн шинжилгээний ганц макро түвшинд (эсвэл хуучин зөвлөлтийн марксистуудын томьёоллоор бол оюун санаа, улстөрийн гэх мэт хүрээдийн түвшинд) судалгаа хийж ирсэн хорьдугаар зууны монголын социаль сэтгэлгээний хувьд дунд түвшин ба микротүвшний шинжилгээг хөгжүүлэх нь тун чухал билээ.
Өөрийн функциональ задлан шинжлэхүйн хүрээнд Мертон бүтэц-функциональ онолын үндсэн постулат (нотолгоогүй үүсгэл үнэн)-ыг шүүмжлэн үзсэн байна. Түүний үзсэнээр антропологич эрдэмтэд Рэдклифф- Браун (Radcliff- Brown A.R), Малиновский (Malinowski B) анхлан боловсруулсан 1) нийгмийн функциональ нэгдлийн постулат (postulate of the functional unity), 2) түгээмэл функционализмын постулат (postulate of the universal functionalism) болон 3) орлуулан сольшгүй байдлын постулат (postulate of the indispensability) бол орчин үеийн бүтэц-функционализмын хөдөлшгүй үүсгэл үнэнг бүрдүүлдэг аж (Merton R(1968). Social theory and Social structure. New York: Free Press).
Нэгдүгээр постулат бол стандартчилагдсан тодорхой нэгэн нийгмийн үйл ажиллагаа, соёлын элемент бүр бүхэл нийгмийн системийн хэвийн оршин тогтноход хувь нэмрээ оруулдаг гэсэн санааг илэрхийлдэг аж. Өөрөөр хэлбэл нийгмийн систем нь нэгдлийн тодорхой хэв шинж буюу функциональ нэгдлийг агуулдаг байна. Рэдклифф- Брауны анхлан томьёолсон энэхүү постулатын үндэслэлгүй болохыг Мертон шашны жишээн дээр нотлон үзүүлэхийг эрмэлзжээ. Түүний үзсэнчлэн олон эрдэмтэд шашны үндсэн гол функцийг нийгмийн эв нэгдлийг хангадаг интегратив функцээр тайлбарлаж ирсэн байна.
Гэтэл шашин өөрийн үнэт зүйлсэд сүсэглэн бишрэгчдын эв нэгдлийг хангахын сацуу өөр шашин мөргөлтэй хүмүүстэй зөрчилдөөн, мөргөлдөөнийг бий болгодог ажээ (Мертон Р(1968). Явные и латентные функции. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Междунорад-го Университета Бизнеса и Управления. стр. 400-405). Мертоны энэ үзэл бодол зөв болохыг зөв өнгөрсөн зуунуудад өрнөж асан шашин хоорондын мөргөлдөөн төдийгүй өнөөгийн дэлхий дахин өрнөж байгаа шашны хямрал зөрчилдөөн гэрчилнэ. Тухайлбал, Косовагийн үнэн алдартны шашинт Сербүүд, лалын шашинт Албануудын хооронд гарсан цуст иргэний дайныг жишээлж болох юм. Тэр ч бүү нэг шашны хоёр өөр урсгалыг баримтлагчид хүртэл өөр хоорондоо цус асгаруулан хямралдаж болдгийг лалын шашны шийт болон суннитүүдын хоорондох аллага хядлага, Английн хойд Окленд дах протестант болон католик шашинтны хямрал харуулна. Ийнхүү ямар нэгэн тодорхой үзэгдэл юм нийгмийн нэг хэсэг гишүүдийн хувьд интегратив эерэг функци гүйцэтгэдэг бол нөгөө хэсгийн тухайд нь дисфункци гүйцэтгэж болох эл жишээнүүд нь функциональ нэгдлийн постулатад эргэлзэх үндэслэгээ болох аж.
Энэхүү нэгдүгээр үүсгэл үнэнийг шүүмжилсэний эцэст Мертон функциональ задлан шинжлэхүй нь соёлын үзэгдэл юмс, элемент нь олон тооны үр дагавартай байдаг бөгөөд тэдгээрийн зарим нь эерэг функциональ, нөгөө хэсэг нь дисфункциональ шинжтэй байдаг гэсэн байр суурийг баримтлах ёстой гэж үзжээ.
Мертоны тодорхойлсончлон хоёрдугаар үүсгэл үнэн буюу постулат нь Малиновскийн нэртэй холбоотой бөгөөд бүхий л стандартчлагдсан тодорхой нэгэн нийгмийн үйл ажиллагаа, соёлын элемент бүр бүхэл нийгмийн системийн хэвийн оршин тогтноход зөвхөн эерэг функци гүйцэтгэдэг гэсэн санааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл нийгэмд оршин буй үзэгдэл, элемент бүр бүхэл системийн хувьд зохицуулалт, зохицлын функцийг гүйцэтгэдэг агаад ингэж эс чадваас хадгалагдан үлдэх боломжгүй болдог байна. Мертон эл постулатыг бий болсон үндсэн шалтгааныг “хорьдугаар зууны эхэн лугаа антропологичдын дунд “өнгөрсний үлдэгдэл” гэсэн сэдвийг тойрон үр дүнгүй атлаа удаан хугацааны турш хурц ширүүнээр өрнөсөн маргаан юм” (Мертон Р(1968). Явные и латентные функции. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Междунорад-го Университета Бизнеса и Управления. стр. 407) гэж тайлбарласан байна. Нийгэмд оршин буй үзэгдэл юмс, соёлын элемент бүр заавал позитив үүрэг гүйцэтгэх албагүй гэсэн түүний байр суурь нь анхдагуур постулатыг шүүмжлэхдээ шашны дисфункцийг иш татсан шүүмжлэлээс урган гарч байгаа юм.
Үүний сацуу тэрбээр хэдийгээр одоо ямар нэгэн функци гүйцэтгэдэггүй атлаа өнгөрсөн үеэс хадгалагдан ирсэн олон арван уламжлалт зан үйлийг жишээлэн өнөөгийн амьдралд ямар нэгэн эерэг функци гүйцэтгэхгүй бол ямар нэгэн уламжлал, зан заншил хийгээд зан үйл өнгөрсөн үеэс хадгалагдан үлдэх боломжгүй гэсэн хоёрдугаар постулат үндэслэлгүй хэмээн нотолсон байна. Тэрээр “европ костюмны ханцуйны товч өнөөдөр ямар ч функци гүйцэтгэдэггүй атал зарим фунцкионалистууд (тухайн тохиолдолд Клакхон /Kluckhohn.C.) түүний өнөөг хүртэл хадгалагдан үлдсэнийг уламжлалыг хадгалахыг эрмэлздэг эрмэлзлэлийг дэмждэг эерэг функци гүйцэтгэдэг хэмээн тайлбарлаж байгаа нь түгээмэл функционализмын постулатыг зөвтгөх гэсэн үнэмшил муутай арга юм” (Мөн тэнд) хэмээн үзжээ.
Мертоны бодлоор олон арван соёлын элемент ямар нэгэн эерэг юм уу сөрөг функци гүйцэтгэхгүйгээр урсгалаараа хадгалагдан үлддэг нь түгээмэл функционализмын постулатыг няцааж байгаа аж. Үнэхээр монголчуудын хувьд иймэрхүү шинжтэй уламжлалт зан үйл асар олноороо байдаг. Тухайлбал, монголчууд бид баруун гарын ядам хуруугаа хундагандаа дүрж дээш сэрчим өргөдөг ёс нь анхлан архинд хор хийсэн эсэхийг шалгадаг ёсноос уламжлан ирсэн байна. Домог ёсоор мөнгөн бөгж зүүсэн хурууг даган урсах архи нь хортой байваас мөнгөний өнгийг харлуулдаг тул хордуулсан идээг уулгүй амь насаа хамгаалах боломжийг бидний өвөг дээдэст өгдөг байсан энэхүү өнө эртний уламжлал нь эдүгээг хүртэл хадгалагдан ирэхдээ урьд өмнийн функцийг нэгэнт гүйцэтгэхээ больж, дан ганц зан заншлын шинжтэй болсон нь мөн л Мертоны дээрх бодлыг нотолж байгаа юм.
Гутгаар үүсгэл үнэн буюу орлуулан сольшгүй байдлын постулат нь Мертоны үзсэнээр хамгийн үл ойлгогдох, хоёрдмол утгатай зүйл аж. Энэхүү постулатын гол санааг америкийн эрдэмтэн Рицэр “нийгмийн амьдралын стандарчлагдсан хэсэг бүхэн бүхэл социаль системийн хувьд эерэг үүрэг гүйцэтгэдэг төдийгүй тус системийг цаашид оршин тогтноход зайлшгүй, орлуулашгүй шинжтэй байдаг гэсэн үзэл” (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc.p. 250) гэж их ойлгомжтой тайлбарлажээ.
Р. Мертон эл үүсгэл үнэний хоёрдмол шинжийг Малиновскийн үзэл бодлын жишээн дээр шүүмжлэхдээ “тэр (Малиновский) орлуулан сольшгүй байдал гэж ярихдаа функцийг эсвэл тухайн функцийг гүйцэтгэж байгаа үзэгдэл юмсыг эс бөгөөс функци, үзэгдэл хоёрыг хоёуланг нь хэлээд байгаа эсэх нь огтхон ч ойлгогдохгүй байгаа юм” (Мертон Р(1968). Явные и латентные функции. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Международного Университета Бизнеса и Управления. стр. 409) гэжээ. Мертоны бодлоор функци хийгээд түүнийг гүйцэтгэж байгаа институт (эсвэл үзэгдэл юмс) хоёрыг тусад нь авч үзэх шаардлагатай аж. Учир нь нэг үзэгдэл юм гэхэд л олон тооны функци гүйцэтгэдгийн адил нэг функци л гэхэд янз бүрийн үзэгдэл юмсаар, янз бүрээр гүйцэтгэгдэж болдог агаад энэ нь функциональ задлан шинжлэхүйн үндсэн теорем болдог байна. Түүний үзсэнчлэн орлуулан сольж болшгүй функци, институт байдаггүй бөгөөд энэ тохиолдолд функциональ альтернатив буюу функциональ орлон солигч гэсэн ойлголт байх ёстой аж.
Дээр дурдсан гурван үндсэн постулат буюу үүсгэл үнэн нь хийсвэр, онолын тогтолцоо болон эмпирик бус нотолгоон дээр тулгуурласан гэж Мертон шүүмжлээд социологичийн хамгийн наад захын үүрэг бол бүх зүйлийг эмпирик байдлаар шалгах явдал гэжээ.
Р.Мертон: Социологи дахь функциональ задлан шинжлэхүйн парадигм
Социологи дахь функциональ задлан шинжлэхүйн парадигм бол Мертоны үзсэнээр тулгамдсан асуудлыг томьёолон дэвшүүлэх, тэдгээрийг шийдвэрлэх загвар юм. Эл парадигмын үндсэн зорилгыг Р.Мертон дараах байдлаар тодорхойлжээ.
Парадигмын нэгдүгээр зорилго бол функциональ задлан шинжлэхүйг хэрхэн зохистой, үр өгөөжтэй хэрэглэх талаарх системтэй удирдамж өгөх явдал юм. Энэ утгаараа уг парадигм нь социологичид функциональ задлан шинжлэхүйг зөв зүйтэй ашиглахад нь зориулсан ойлголтын багахан цуглуулгыг агуулдаг байна. Хоёрдугаарт, парадигм нь функциональ задлан шинжлэхүйн бааз суурь болсон постулат, урьдчилсан таамаглалыг зөв үнэлэн дүгнэхэд нь судлаачид туслах ёстой. Эдгээр постулат, таамаглалын зарим нь чухал ач холбогдолтой байхад зарим нь тийм ч чухал бус харин гуравдах нь бүр эргэлзээтэй, төөрөгдөлд оруулахуйц байдаг байна. Гуравдугаарх гол зорилго бол уг парадигм нь функциональ задлан шинжлэхүйн явцуу шинжлэх ухааны үр дагаврыг бус түүний улстөр, үзэл суртлын үр дагаврыг мэдэрдэг мэдрэмжтэй болгох явдал аж. Функциональ задлан шинжлэхүй бол улстөрийн үзэл санааг өөртөө агуулдаг бөгөөд энэ нь ялангуяа “социаль технологи” –д нөлөөлдөг ажээ (Мертон Р(1968). Парадигма для функционального анализа в социологии. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Международного Университета Бизнеса и Управления. стр. 432).
Өмнө нь дурдсанчлан Р.Мертон функциональ задлан шинжлэхүйн парадигмыг бүрдүүлэхэд шинэ ойлголт ухагдхууныг бүтээхгүйгээр урьд байсан онол үзэл баримтлал, судалгааг шүүмжлэн шинжлэх явцад олж илрүүлсэн ойлголт ухагдхууныг шинэчлэн найруулах л хангалттай хэмээн гэж үзэж байлаа. Нэгэн парадигмын хүрээнд хуримтлагдсан ухагдхуунууд нь функциональ задлан шинжлэхүйн үндсэн шаардлагуудыг харгалзан үзэх, функциональ тайлбарлалын явцад зөв зүйтэй засвар хийх боломжийг судлаачид олгодог аж. Функциональ задлан шинжлэхүйн парадигм нь дараах ухагдхуунуудыг өөртөө агуулна хэмээн Мертон тодорхойлсон байна. Үүнд:
• Тодорхой функцийг оноон ноогдуулсан үзэгдэл, үзэгдэл юмс: бүхий л социологийн үзэгдлийг функциональ анализын үүднээс авч үзэж болох бөгөөд гол шаардлага бол задлан шинжилж буй обьект нь стандартчилагдсан (өөрөөр хэлбэл хэв шинжлэгдсэн, дахин давтагддаг) үзэгдэл байх бөгөөд үүний жишээ нь социаль роль, социаль үйл явц, соёлын стандарт аж
• Субьектив урьдчилсан нөхцлүүд (сэдэл, зорилго гм)-ийн тухай ойлголт: функциональ задлан шинжлэхүйн явцад хувь хүмүүсийн сэдлийг судална. Энэ тохиолдолд жинхэнэ сэдлийг түүнтэй холбоотой авч ялгаатай санал бодол, итгэл үнэмшил, зан үйл зэрэг ойлголттой хольж самуурахгүй байх ёстой аж.
• Обьектив үр дагавар (функци, дисфункци )-ын тухай ойлголтууд: дан ганц эерэг функцийг бус мөн дисфункцийг түүнчлэн ил болон далд функцийг авч үзэх нь зүйтэй.
• Функци гүйцэтгэж байгаа социаль нэгжийн тухайн ойлголтууд: функциональ задлан шинжлэхүйг дан ганц функцээр хязгаарлаж болохгүй агаад янз бүрийн статустай хувь хүмүүс, дэд бүлгүүд, томоохон социаль систем болон соёлын системүүдийг социаль нэгжийн нийлбэрүүдийг мөн авч үзэх шаардлагатай
• Функциональ шаардлагын (оршин тогтнох хэрэгцээ, урьдчилсан нөхцөл) талаарх ойлголтууд: функциональ задлан шинжлэхүй болон түүнтэй холбогдсон судалгаа нь судалж байгаа системийн хэрэгцээ шаардлагыг мэдэж байхыг шаарддаг
• Функцүүд дамжин хэрэгжиж байгаа механизмүүдийн тухай ойлголт: функциональ задлан шинжлэхүй нь функцийн дамжин хэрэгжиж байгаа механизмыг нарийн тодорхой мэдэхийг шаарддаг. Энэ нь дүрүүдийн хуваарилалт, үнэт зүйлсийн шаталсан тогтолцоо, хөдөлмөрийн хуваарь, ёс жаяг гэх мэт социаль механизмуудад хамаарна
• Функциональ альтернативын тухай ойлголтууд: аливаа функци болон түүнийг гүйцэтгэж байгаа үзэгдэл юмс нь тодорхой орлон солигч, альтернатив хувилбарыг агуулж байдаг
• Бүтцийн агуулгын ( буюу бүтцийн нөлөөг хязгаарлах) тухай ойлголт: функциональ альтернатив нь хязгааргүй бус зүйл бөгөөд бүтцийн элементүүдийн харилцан хамаарал нь түүнийг хязгаарлаж байдаг байна
• Динамик болон өөрчлөлтийн талаарх ойлголт: функциональ задлан шинжлэхүй нь социаль бүтцийн статик байдалд анхаардаг үнэн авч энэ нь эл онолын мөн чанар биш аж. Дисфункцийн тухай ойлголт нь бүтцийн түвшин дэх албадлага, дарамт шахалттай холбоотой тул өөрчлөлт, динамикийг судлахад хүргэдэг
• Функциональ задлан шинжлэхүйн үнэн зөв эсэхийг тогтоохтой холбогдсон асуудлууд: аливаа онолын үнэн зөв найдвартай байдлыг тогтоох шаардлагатай байдаг. Онолын үнэн зөв, найдвартай байдлыг тогтоохын тулд сорилын судалгаанд ойртон дөхсөн шинжилгээний нарийн чанд аргачлалыг боловсруулах хэрэгтэй
• Функциональ задлан шинжлэхүйн үзэл суртлын ач холбогдлын асуудлууд: хэдийгээр эл шинжилгээ нь тодорхой үзэл сурталтай органик байдлаар холбогдоогүй хэдий ч энэ онолын төлөөлөгчдийн тодорхой ажил, тодорхой таамаглалууд нь үзэл суртлын үүрэг гүйцэтгэхийг үгүйсгэж болохгүй юм (Мертон Р(1968). Парадигма для функционального анализа в социологии. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Международного Университета Бизнеса и Управления. стр. 426-432).
Парадигмын дээр дурдсан ухагдхуунууд бол Э.Дюрхэймын аргын тухай дүрмүүдийг санагдуулж байгаа бөгөөд үндсэндээ функциональ задлан шинжилгээг хийх үедээ судлаачийн баримтлах ёстой дүрэм горим гэж үзэх үндэстэй юм. Нэг ёсондоо судлаач нийгмийн үзэгдэл юмс, системийг судлахдаа судлаач эдгээр дүрмүүдийг баримтлах юм уу наад зах нь санаандаа бодож байх ёстой аж.
Р. Мертон: Функциональ задлан шинжлэхүйн нэр томьёоны тухайд. Функцийг тодорхойлсон нь
Социологийн онолын хөгжил болоод парадигмын асуудлыг ийнхүү авч үзсэний эцэст Мертон аргын тухай асуудалд анхаарлаа хандуулжээ. Түүний үзсэнээр функциональ задлан шинжлэхүй нь онол арга болон баримт сэлт гэсэн гурамсан холбоон дээр тулгуурладаг байна (Merton R(1968). Social theory and Social structure. New York: Free Press.).
Мертоны үзсэнээр эдгээрээс арга бол хамгийн сул тал аж. Функциональ задлан шинжлэхүйн чиглэлээр ажиллаж буй олонхи эрдэмтэд түүний онолын бааз суурь үндсэн ойлголтыг боловсруулах дээр ажиллаж, харин функционал задлан шинжлэхүйг хэрхэн хийх вэ гэдэг дээр анхаарлаа бага хандуулж иржээ. Арга нь онолд хандахгүйгээр үр дүнтэй байж чадах хэдий авч эмпирик ухааны хувьд онолын асуудал болон анхдагч мэдээллийг аль алиныг нь харгалзан үзсэн аргын судалгаа илүү ашигтай юм. Гэтэл социологид функциональ арга үүссэн цагаас аваад нэр томьёоны будлиан үүсчээ. Чухамдаа энэхүү будлиан нь судалгаа шинжилгээний ойлгомжтой байдал хийгээд шинжлэх ухааны коммуникатив харилцаанд сөргөөр нөлөөлж байна хэмээн Р.Мертон онцлон тэмдэглэж байлаа. Нэр томьёоны будлиантай байдал гэдгийг Мертон нэг нэр томьёон доор янз бүрийн утга санааг ойлгож хэрэглэж ирсэн явдал мөн гэж үзэж байв. Функциональ задлан шинжлэхүйн хувьд энэ байдал функци гэсэн үндсэн ойлголт дээр хурц илэрдэг аж.
Уг нэр томьёог асар олон янзаар томьёолсон нь бий агаад Мертон хамгийн их дэлгэрсэн таван утгыг жишээ болон авч байна. Анхдугаар утга бол “функци” –ийн дор хүндэтгэлийн агуулга бүхий олныг хамарсан хурал цуглаан, баярын арга хэмжээг ойлгодог байна. Монгол хэлнээ арга хэмжээ гэсэн утгаар хэрэглэгдэх нь бий. Энэ утга бол функциональ задлан шинжлэхүйд хүлээн авч болшгүй хувилбар хэмээн Р.Мертон нотолж байна.
Хоёрдугаар утга бол “функц”-ийг мэргэжил гэсэн ойлголттой хутгах явдал бөгөөд энэ нь М.Веберээс мэргэжлийг тодорхойлсон “мэргэжил бол хувь хүнийг байнгын орлого, ашиг хүртэх боломжийг хангахад чиглэсэн функцүүдийн хувилбар, мэргэшсэн арга хэлбэр мөн” гэсэн тодорхойлолтонд ихэд тодоор илэрдэг хэмээн Р.Мертон үзжээ (Мертон Р(1968). Один термин, различные понятия. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Международного Университета Бизнеса и Управления. стр. 395). Монгол хэлнээ энэ утгаараа төдий л хэрэглэгддэггүй авч ажил үүргийн хуваарилалт гэсэн байдлаар ашиглах нь тааралддаг. Мертон функцийн энэ утга мөн л функциональ залан шинжлэхүйд тохиромжгүй гэж үзэж байгаа бөгөөд мэргэжлийг судлах тохиолдолд функци гэсэн үгийг бус харин мэргэжлийн шинжилгээ гэсэн үгийг ашиглах зүйтэй гэж санал болгожээ.
Гутгаар утга нь хүмүүсийн өдөр тутмын амьдрал төдийгүй улс төр судлалд өргөн хэрэглэгддэг бөгөөд “функци” хэмээх үгийн дор эзэлж байгаа албан тушаалын хүрээнд тухайн албан тушаалтны хийж гүйцэтгэх албан үүргийг ойлгох явдал мөн гэж Мертон тодорхойлж байна. Энэ утгаараа монгол хэлнээ тун өргөн тааралддаг бөгөөд эерэг болон сөрөг утгын аль алинаар нь хэрэглэдэг. Гэхдээ социалист нийгмийн улс төрийн тогтолцоотой сэдвээр гарч байгаа сүүлийн үеийн ном зохиолуудад “ намын функционер, номенклатур” гэж сөрөг утгаар нь хэрэглэх нь түгээмэл байгаа юм (Гүндсамбуу Х). Мертон функци бол дан ганц албан тушаалтнуудын хийж гүйцэтгэдэг зүйл биш харин социаль үйл ажиллагаа, социаль үйл явц соёлын стандарт зэрэг өргөн хүрээтэй стандарчлагдсан юмс үзэгдэл ч мөн адил хамаардаг тул функцийн дээрх утгын хувилбарыг тохиромжгүй гэж үзжээ.
Функцийн дөтгөөр утгыг анх Лейбниц математикт оруулж ирсэн бөгөөд бусад бүлэг хувьсагчид хандаж, тэднээр дамжин утга санаагаа илэрхийлдэг хувьсагчыг тэмдэглэдэг гэж Мертон тэмдэглэжээ (Мертон Р(1968). Один термин, различные понятия. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Международного Университета Бизнеса и Управления. стр. 396). Монгол хэлнээ энэ утгаараа “функциональ хамаарал, функциональ харилцаа” гэж орчуулагдахгүйгээр шууд хэрэглэгддэг билээ.
Тавдугаар утга нь нийгмийн ухаанд түгээмэл агаад “функци” гэсэн үгийн дор харилцан хамаарал, хоёр талын харилцаа болон харилцан хамаарал бүхий өөрчлөлтийг ойлгох нь түгээмэл. Мертоны үзсэнээр энэ утга нь анхлан биологиос орж ирсэн бөгөөд энэ шинжлэх ухаанд функци гэж организмын бүрэн бүтэн оршин тогтноход оруулж байгаа хувь нэмрийн нь өнцгөөс авч үзэж буй амьдралын хийгээд органик үйл явц гэж ойлгодог ажээ. Рэдклифф- Браун зэрэг антропологичид болон Э.Дюрхэйм нар функцийн энэ утгыг нийгмийн ухаанд тохируулан засварлаж, организмын хэрэгцээ буюу оршин тогтнох зайлшгүй орчин нөхцөл болон түүнд таарч тохирсон үйл явц, үйлдэл гэсэн байдлаар тодорхойлсон гэж Мертон үзжээ .
Функцийн талаарх хамгийн их тархсан дээрх таван утгыг авч үзсэний эцэст Мертон тэдгээрийн нийтлэг дутагдалтай талыг дараах хоёр зүйлээр шүүмжлэн үзэж байна. Үүнд:
•Функцийг судлах социологийн шинжилгээг социаль хийгээд соёлын системд оруулж байгаа социологийн үзэгдэл юмсын зөвхөн эерэг хувь нэмрээр хязгаарлаж байгаа явдал,
•Сэдэл хэмээх субьектив ухагдхууныг функци гэсэн обьектив ухагдхуунтай хольж хутгаж байгаа байдал орно.
Эцэст Р.Мертон “функци гэдэг нь тухайн системийн орчиндоо дасан зохицох (adaptation) болон идээшин дасахад (adjustment) дэмжлэг болж буй ажиглагдаж байгаа үр дагавар мөн” хэмээн тодорхойлжээ (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc.p. 250).
Үүнээс үзэхэд Мертон функцийг хэрэгцээ шаардлага, болон түүнд тохирсон үйлдэл хэмээсэн Рэдклифф-Браун болон Э.Дюрхэймын тодорхойлолтоос өөрөөр, систем болон орчны харилцан үйлдлийн үр дагавар гэж тодорхойлохын сацуу функцийн обьектив шинжийг “ажиглагдаж байгаа үр дагавар” хэмээн тодотгож байна. Хэдий уг тодорхойлолт функцийг эерэг байдлаар буюу дасан зохицох, идээшин дасахад дэмжлэг болж байгаа гэж тодорхойлж байгаа боловч түүнтэй эн зэргэцүүлэн дисфункци гэсэн ойлголтыг Мертон гаргаж ирсэн.
Ингэснээр бүтэц-функционализм нь функцийг нь дан ганц эерэг шинжтэй гэж үздэг сул талтай гэсэн шүүмжлэлийг үгүйсгэн функци бүхэн системийн интеграци, дасан зохицохыг дэмжин бэхжүүлдэггүй гэсэн шинэ байр суурийг томъёолжээ.
Мертоны тодорхойлсончлон “дисфункци гэдэг нь системийн дасан зохицох, идээшин дасах үйл явцыг сааруулан буруулж буй ажиглагдаж байгаа үр дагавар” аж.
Тэрбээр функци болон дисфункцийг АНУ –ын өмнөд мужуудад оршиж асан боолчлолын жишээн дээр тайлбарласан байна. Боолчлол нь хямд ажиллах хүч олгож, хөвөнгийн аж ахуйг хөгжүүлэх боломж, хөрөнгө чинээ, өндөр статус олгож байснаараа өмнөдийнхөнд ашигтай байж эерэг үр дагавартай (функци) байсан бол өмнөдөөс хамааралтай байж, аж үйлдвэржих боломжийг хязгаарлаж байснаараа хойд мужийнханд сөрөг үр дагавартай (дисфункци) байжээ. Ийнхүү нэг социаль үзэгдэл дээр гэхэд л нэгэн цагт, нэгэн зэрэг функци болон дисфункци ажиглагдаж байна.
Түүний сацуу Мертон функцигүй (nonfunction) гэсэн санааг дэвшүүлсэн бөгөөд энэ нь судалж буй системд эерэг ба сөрөг гэсэн ямар нэгэн үр дагаваргүй байх тохиолдлыг хэлэх аж. Тухайлбал, энэ нь өнгөрсөн үед ач холбогдолтой байсан авч орчин цагт ямар ч үр дагавар, ач холбогдолгүй, уламжлалаар дамжин ирсэн үзэгдэл, институт байж болох юм.
Түүнчлэн Мертон ил болон далд функци гэсэн ойлголтыг гаргаж ирсэн билээ. Түүний тодорхойлсноор “ил функци гэдэг нь системийн дасан зохицох, идээшин дасах үйл явцыг дэмжиж байгаа, уг системийн оролцогчдын урьдчилан ухамсарлан тооцсон обьектив үр дагавар” ажээ. Харин дисфункци гэдэг нь системийн оролцогчдын урьдчилан тооцоогүй, ухамсарлан мэдээгүй тийм обьектив үр дагавар аж. Эдгээрийг Мертон мөн л АНУ дахь боолчлолын жишээн дээр тайлбарласан бөгөөд боолчлол бол өмнөд мужийн эдийн засгийг үнэ хөлсгүй боолын хөдөлмөо ашиглан хөгжүүлэх ухамсарлагдсан, урьдчилан тооцсон ил функцитэй байсны сацуу өмнөдийн цагаан арьстан хэний боловч нийгмийн статусыг өргөж асан далд функцийг мөн давхар гүйцэтгэсэн байна (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc. p. 251).
Р.Мертон: Нийгмийн социаль бүтцийн тухайд
Р. Мертон дунд онолыг хөгжүүлэх нь социологын мэдлэгийн онолын ба эмперик түвшний салангид тасархай байдлыг эцэслэх гол арга зам гэж үзээд нийгмийн социаль бүтцийг дунд онолын хүрээнд судалж байснаараа Т. Парсоноос ялгаатай болно.
Харин нийгмийн социаль давхраажилтын үндсэн шалтгааныг авч үзсэн нь Т. Парсонсын үзэл баримтлалаас төдийлөн ялгаагүй. Гэхдээ Т. Парсонс нийгмийн системийн бүтцийн (түүний дотор социаль бүтцийн) шинжилгээнд голлон анхаарч байсан бол Р. Мертон бүтцийн элементүүдийн функцийн задлан шинжлэхүйд түлхүү хандаж байлаа.
Энэ эрдэмтэн нийгмийн систем болон социаль бүтцийн функцийг хэвийн бус (дисфункци), ил болон латент гэж ангилсан байна. Түүнчлэн Р. Мертон социаль бүтцийн байнга хувьсан өөрчлөгдөж байдаг шинж чанарыг онцлон дурдаж хэдийгээр дисфункци сөрөг үүрэгтэй хэдий ч бүтцийн хувьсах юм уу халагдан солигдоход хүргэж байдаг эерэг үр дагавартай хэмээн бичиж байв. (Merton. R. K (1957) Social Theory and Social Structure. Glencoe. р. 59)
Социаль бүтэц хийгээд давхраажилтын талаарх Мертоны үзэл баримтлал нь бүтэц функционализмын төлөөлөгчдөөс нэлээд ялгардаг. Бүтэц функционализм нь социаль бүтэц, социаль давхраажилтыг системийн тогтвортой байдал, эмх цэгцийг хангаж, нийгмийн гишүүдийг эмхлэн журамлагдсан зэрэг зиндааны шатлалд оруулан эерэг үүрэг гүйцэтгэдэг хэмээн үздэг. Тэгвэл Мертоны хувьд социаль бүтэц хийгээд давхраажилт нь эерэг функцийн сацуу дисфункци гүйцэтгэдэг байна. Тухайлбал, хүн нийгэм-эдийн засгийн доод давхраанд төрсөн хүн чанартай өндөр боловсрол олох боломжоор хязгаарлагдмал учраас өндөр цалин хөлстэй ажил хийх боломжгүйд хүрч, амьжиргаагаа дээшлүүлэн нийгмийн илүү өндөр статуст хүрэхэд хүндрэлтэй болно. Энэ утгаараа социаль давхраажилт нь хүн хувь заяаныхаа эзэн байж, өөрийн хичээл зүтгэлээр амжилтанд хүрдэг гэсэн америкийн үнэт зүйлийг үгүйсгэн, улмаар нийгмийн шударга ёсыг зөрчигдөхөд хүргэдэг хэмээн тэрбээр үзжээ (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc. p. 253).
Энэ үзэл бодол нь Мертоны соёл, бүтэц болон аноми байдлын харилцааны талаарх судалгаанд хүчтэй илэрдэг байна. Америкийн социологич Рицэрийн үзсэнээр Мертоны хувьд соёл гэдэг нь “ тухайн бүлэг юмуу нийгмийн гишүүдийн зан үйлийг захиран зохицуулж байдаг хэм хэмжээт үнэт зүйлсийн зохион байгуулагдсан цогц нийлбэр” бол бүтэц нь “нийгэм буюу бүлгийн гишүүдийн оролцож байгаа нийгмийн харилцааны зохион байгуулагдсан цогц нийлбэр” ажээ. Харин аноми байдал гэж “соёлын үнэт зүйлс, зорилго болон нийгмийн гишүүдийн бүтэжсэн чадавхийн хооронд гарч байгаа дисфункц” -ийг хэлдэг байна.
Бидний дээр дурдсанчлан хэдийгээр америкийн үнэт зүйлс нь хувь хүний өөрийн идэвх зүтгэлийг эрхэмлэн тунхагладаг авч бодит байдал дээр нийгмийн ялгарал, тэгш бус байдал энэ үнэт зүйлсийн хэрэгжилтыг хязгаарлаж байдаг байна. Ийнхүү соёл хийгээд бүтцийн хооронд үүсэн бий болдог дисфункци нь нийгмин дотор аноми байдлыг үүсгэн гаж үзэгдлиыйг бий болгодог ажээ. Чухамдаа соёл, бүтэц болон аноми байдал гэсэн энэхүү гурамсан хүчин зүйлсийн харилцааг дисфункцитэй холбон үзсэн нь Мертоны социаль давхраажилтын үзэл бодлын гол онцлог болж байгаа юм.