"Прогноз" академи ба 20000 респондент

МАХН-ын дэргэдэх олон бүтцүүдийн нэг нь Сургалт, судалгаа,эрдэм шинжилгээний “Прогноз” хүрээлэн юм. Нийгэм, улс төрийн судалгааны чиглэлээр ажилладаг "Прогноз" судалгааны төв нь сонгуулийн кампанит ажлын, улс төрийн нам, эвслийн рейтинг тогтоох судалгааг улсын болон УБ-ын хэмжээнд явуулаад олон жил болсон байна. Тус хүрээлэнгийн захиралаар 2004 онд П.Эрдэнэчимэг ажиллаж байсан бол өдгөө Унгар луу цөлөгджээ. Өдгөө Ах Намын ахмад кадр болон өвгөн профессоруудаар удирдуулсан залуучуудын баг ажиллаж байгаа юм. Өдгөө ОДХҮҮ гэдэг хүн удирддаг сурагтай байсан. Тодорхой мэдээлэл олж авч чадсангүй.
1998 оноос энэ судалгааны төвийн нэр дуулдах бол тухайн үедээ 7 хоногийн хугацаанд 13800 хүн оролцуулсан, 5 хоногийн дотор 20000 орчим хүнийг хамруулсан судалгаа хийж Монголдоо рекорд, шинэ амжилтуудын тогтоож гайхалтай судалгаа хийдэг байжээ. Хэзээ ч боломжгүй зүйл л дээ. Улс төр, бохир мөнгөтэй хутгалдахаар л боломжтой болчихдог болохоос. Нарийн учир зүйтэй, арга зүй аргачлалтай судалгаа хийсэн нь тун цөөн гэж хэлж болно. Прогноз төвийн судалгаанууд ихэвчлэн сонгуульд оролцож буй улс төрийн намуудын рейтингийг тодорхойлох, нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг олон нийт хэрхэн хүлээн авч буйг гаргах зорилгоор явагддаг ба анкетийн аргыг түлхүү хэрэглэдэг.
Тус нам 25 дугаар их хуралаараа “Прогноз” судалгааны төвийг "академи" болгох шийдвэр гаргаж, судалгааны үндсэн дээр нэр дэвшигчээ тодруулж байхаар тохирч асан нь 2008 оны хавар. 2007-2008 онд Хувьсгалт намынхан судалгааны ажилд гар татахаа больж, их ч мөнгө төгрөг зарцуулж нэлээд олон судалгаа хийсэн байдаг. Судалгааных нь зонхи үр дүн МАХН-ын нэр хүнд тийм ч сайн бус байгаа нь тогтмол харуулдаг боловч эсрэгээр нь намын удирдлагадаа танилцуулдаг.
Тус төвийн байрладаг оффис Гандирс хотхонд байдаг ба
өрөө, техник хэрэгсэл нь дээд зэрэглэлийн, орчин үеийн байдаг юм билээ.

Нэлээн эрт хийж байсан олон нийтийн санал асуулгын судалгааны дүнгээс /Прогноз академи/ 2004 Он






















2003 оны 10 сард хийсэн "Хүмүүс, улс төр, аж амьдрал" олон нийтийн санал асуулгын дүн-тэй эндээс танилцана уу

Үндэсний хэмжээнд явуулдаг санал асуулгын алдаа нь 3 хувь байдаг

АНУ-ын одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Цагаан ордны тэргүүн болоход тохирох хүн гэж америкчуудын гуравны хоёр нь үзэж байна. Телевизийн Си-Эн-Эн компанийн захиалгаар судалгааны "Опинион рисерч корпорейшн" /Opinion Research Corporation/ албаны мэргэжилтнүүдийн явуулсан олон нийтийн санал асуулгын дүн үүнийг харуулжээ.

Санал асуулгад хамрагдагсдын 63 хувь нь Хиллари Клинтоныг улс орныг удирдаад явчих боломжийн нэр хүндтэй, туршлагатай улс төрч хэмээн үзэж байгааг судалгаа харуулсан байна. Энэ үзүүлэлтээр Клинтон Вашингтоны одоогийн засаг захиргааны хоёр дахь хүн болох дэд Ерөнхийлөгч Жозеф Байденээс нэлээд түрүүлж байна. Байден Америкийг аваад явахад бэлэн хүн гэж санал асуулгад оролцогчдын тал нь мэдэгджээ.

Байдений нэр хүнд тааруухан байгаа нь одоогийн засгийн газарт итгэх итгэл буурч буйг шууд харуулж байна гэж Си-Эн-Эн компанийн олон нийтийн санал асуулгын албаны удирдагч Китинг Холланд дурджээ. "Өнгөрсөн жилүүдэд засаг захиргаа таалагдаагүй хүмүүс өөрсдийн дургүйг дэд Ерөнхийлөгчид бас гаргалаа" гэж Холланд тэмдэглэсэн байна. Билл Клинтоны засаг захиргааны Альберт Гор, хүү Жорж Бушийн үеийн Ричард Чейни нар мөн ийм байдалтай байсныг тэр дурджээ.

Си-Эн-Эн компани ирэх сонгуулиар төрийн дээд албан тушаалд өрсөлдөж магадгүй хэд хэдэн хүний нэрийг гаргасан байна. Тэдний дотор дэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Сара Пэйлин оржээ. Гэвч санал асуулгад оролцогчдын ердөө 28 хувь нь түүнийг төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж "чадах" хүн гэж одоогийн байдлаар үзсэн байна.

Энэ санал асуулгыг 11 дүгээр сарын 13-15-нд насанд хүрсэн 1014 хүний дунд телефон утсаар явуулжээ. Судлаачдын хэлснээр, нийт үндэсний хэмжээнд явуулдаг ийм санал асуулгын алдаа нь 3 хувийн хавьцаа байдаг байна.

Р. Мертоны Бүтэц-функционал сургаал ба социологийн үзэл баримтлал

Америкийн социологич Р.Мертон нь бүтэц функционал онолын бас нэгэн томоохон төлөөлөгч юм. Парсонсын шавь асан тэрбээр эл онолын хэт туйлширсан талуудыг шүүмжлэхийн хамт цаашид хөгжин өргөжихөд тодорхой хувь нэмэр оруулсан хэмээн судлаачид үздэг (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc). Тэрбээр Парсонсын үзэл баримтлалаас дараах хэдэн зүйлээр ялгаатай.
Үүнд:
1.Хэрэв Парсонс макротүвшний социологийн онол шаардлагатай хэмээн үздэг бол Мертон бээр дунд түвшний онолыг чухалчилдаг аж.
2.Мертон функцийг авч үзэхдээ дан ганц эерэг утгаар нь бус харин дисфункци буюу сөрөг утгын үүднээс ч мөн шинжилсэн байна.
ХХ зууны функционал задлан шинжлэхүйн (Тэмдэглэл: Мертон өөрийн хандлага чиглэлдээ изм залгах дургүй байсан агаад зүгээр л функционал задлан шинжлэхүй гэсэн ердийн нэр таарна хэмээн үздэг хэмээн Парсонс бичсэн нь бий) томоохон төлөөлөгч Мертон социологийн сонгодгуудын бүтээл зохиолыг гарамгай мэддэг өндөр мэдлэг хийгээд судлаачийн авъяас нь 60-70 аад онуудад функционализмыг нэрвэсэн хурц шүүмжлэлийн үед түүнийг хамгаалж, авч үлдсэн гэж үздэг.
Мертон нийгмийн обьектив шинж чанарыг онцлон үздэг онолын баримтлалуудын гол хэлбэр бол функционал задлан шинжлэхүй мөн гэж агаад социологийн сэтгэлгээний үндсэн арга хэмээжээ.
Түүний үзэл баримтлалд Ж. Симмель, П. Сорокин, Э. Дюрхэйм, Т.Парсонс болон П.Лазерсфэлд ихээхэн нөлөөлсөн бөгөөд тэдний үзэл санааг задлан шинжилснээр нийгэм бол бүтцэжсэн, обьектив гэсэн нийгмийн тухай төсөөлөл, түүний хүний зан үйлд үзүүлэх нөлөөлөл нь социологийн мэдлэгийг өргөжүүлдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Мертон нэгэнтээ “ Сорокин намайг өрнөд Европын нийгмийн сэтгэлгээтэй танилцуулсан …шууд заасан багш нараасаа гадна Дюрхэйм болон Симмел нарын үлдээсэн агуу бүтээлээс их зүйл сурсан… харин миний хамтран зүтгэгч Лазарсфэлд намайг хэр их зүйлд сургаснаа өөрөө ч үл тааварлана ” гэсэн нь бий (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc).
Мертон: Социологийн онол аргазүйн асуудалд
Мертоны ихэнх зохиол бүтээл нь социаль бүтэц, институтууд, тэдгээр нь хүний социаль зан үйлд хэрхэн нөлөөлдөг болохыг авч үзсэн байдаг. Түүний докторын диссертаци болох “Пуританизм, пиетизм ба шинжлэх ухаан” бүтээл нь 17 –р зуун дах Англи дахь протестантизмын өсөлт ба ШУ –ны хөгжлийн харилцан шүтэлцээт уялдаа холбоог судлан үзээд институцижсэн бүтэц /тухайн тохиолдолд шашны институт/ хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, зан үйлийг хэрхэн өөрчлөн нөлөөлж байгааг онцлон үзсэн байна.
Бюрократ буюу түшмэл ёсонг мөн эл өнцгөөрөө авч үзээд энэ бол социаль байгууллын идеаль хэв шинж гэжээ. Түшмэл ёст байгууллагын гол шинжүүд бол 1. албан ёсны 2. өөрийн зорилгод төгс зохицсон зан үйлийн тодорхой хэв маягийг өөртөө агуулсан рациональ зохион байгууллагдсан социаль бүтэц гэжээ. Түүний үзсэнээр эл бүтэц хувь хүмүүст бие хүний тодорхой шинжүүдийг бий болгож тэднийг бүтцийн шаардлагад үг дүүгүй захирагдахад хүргэдэг /тэр бүү хэл зорилгоо үл ухамсарлах байдлаар ч / аж. Энэ утгаараа бие хүн эл бүтцийн байгууллын бүтээгдхүүн мөн юм.
Улмаар эл үзэл бодол боловсронгуй болсоор түүний социологийн сургаалийн гол цөм болон хувирчээ. Мертоны үзэл сургаалийг судалдаг олон эрдэмтэд тухайлбал, ОХУ-ын А.Н. Елсуков, Г.Н. Соколова болон АНУ-ын Ж. Рицэр нар түүнийг бүтэц-функциональ онолын хязгаарлагдмал байдлыг даван туулж, социаль болон нийгэм-сэтгэл зүйн үзэгдэл юмсыг нарийн нямбай тайлбарлахад функциональ хандлагын онолын хийгээд эмпирик боломжийг ашиглан өөрийн гэсэн парадигмыг бий болгохыг эрмэлзсэн гэж нотолдог. (Елсуков А.Н, Соколова Г.Н и др (1997). История социологии. (2-е изд) Мн: Высшая школа. Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc). Р.Мертон аливаа парадигмыг бүтээхэд заавал цоо шинэ ойлголт ухагдхууныг бүтээх шаардлагагүй, харин тухайн онол үзэл баримтлалын хүрээнд оршиж байсан ойлголт ухагдхууныг шинэчлэн найруулах л хангалттай хэмээн гэж үзэж байлаа. Энэ утгаараа Мертон бүтэц функциональ онолын нэр томьёо, үндсэн ойлголтыг дахин нарийвчлан тодорхойлох, суурь зарчмуудад шүүмжлэлтэй хандах замаар дээрх онолын нэлээд боловсронгуй загварыг л санал болгосон билээ.
Мертон бээр бүтэц функциональ онолыг бодит амьдралаас ангид, хөшүүн онол болж хувирах аюулаас сэргийлэн түүний дутагдалтай талыг шүүмжилж, эерэг давуу байдлыг нь улам боловсронгуй болгон хөгжүүлэхийг хүссэн юм. Ингэхдээ функциональ задлан шинжлэхүйн давуу байдал дээр түшиглэжээ. Р.Мертоны үзсэнээр функциональ задлан шинжлэхүй бол хамгийн ирээдүйтэй төдийгүй социологийн онолууд дотор хамгийн бага системчлэгдсэн, өргөн хүрээтэй чиглэл аж. Мертон социологийн дунд түвшний онолыг хөгжүүлэх нь нийгмийн үзэгдэл юмс, тэдгээрийн функцийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой хэмээн үздэгээрээ Парсонсоос ялгагддаг гэдгийг бид дээр дурдсан. Мертоны үзсэнчлэн нийгмийн системийг бүхэлд нь шинжлэх зорилго бүхий макро түвшний онол нь амьдралаас тасархай, хөшүүн тогтолцоо болж, эмпирик байдлаар шалгагдах боломжгүй болон хувирдаг байна. Мертоны тодорхойлсноор Парсонсын онол асар нөөц боломжтой авч хэтэрхий хийсвэр, хэтэрхий нарийвчлагдаагүй, эмпирик юмс үзэгдлээс хэт салангид, уян хатан бус хэт нүсэр тул баримт сэлтийг үнэн зөвөөр тайлбарлах бус харин өөртөө зохицуулахад хүрсэн аж.
Тэрээр функциональ задлан шинжлэхүй нь янз бүрийн түвшинд хийгдэх ёстой хэмээсэн бөгөөд бүхэл нийгмийн бүхэл системээс гадна тухайлбал, байгууллага, институт болон бүлгийн түвшний шинжилгээнд чиглэгдэх ёстой хэмээн үзэж байлаа. Олон жилийн турш зөвхөн макро эсбөгөөс микро түвшний шинжилгээнд анхаарч ирсэн социологийн онол аргазүйн тавцанд дунд түвшнийг ийн гаргаж ирсэн Мертоны эл байр суурь ихээхэн ач холбогдолтой болсон юм. Учир нь нийгмийн гишүүд нийгмийн харилцан үйлдэлд орохдоо нийгмийн бүхэл тогтолцоотой шууд байдлаар бус харин социаль институт, бүлгээр дамжин оролцдог. Жишээлбэл: нийгэмшлийн явцад хувь хүн гэр бүл, сургууль, хамт олон гэх зэрэг социаль институт, бүлгээр дамжин нийгэмдээ интеграчлагдан нэгдэж байдаг. Ялангуяа нийгмийн шинжилгээний ганц макро түвшинд (эсвэл хуучин зөвлөлтийн марксистуудын томьёоллоор бол оюун санаа, улстөрийн гэх мэт хүрээдийн түвшинд) судалгаа хийж ирсэн хорьдугаар зууны монголын социаль сэтгэлгээний хувьд дунд түвшин ба микротүвшний шинжилгээг хөгжүүлэх нь тун чухал билээ.
Өөрийн функциональ задлан шинжлэхүйн хүрээнд Мертон бүтэц-функциональ онолын үндсэн постулат (нотолгоогүй үүсгэл үнэн)-ыг шүүмжлэн үзсэн байна. Түүний үзсэнээр антропологич эрдэмтэд Рэдклифф- Браун (Radcliff- Brown A.R), Малиновский (Malinowski B) анхлан боловсруулсан 1) нийгмийн функциональ нэгдлийн постулат (postulate of the functional unity), 2) түгээмэл функционализмын постулат (postulate of the universal functionalism) болон 3) орлуулан сольшгүй байдлын постулат (postulate of the indispensability) бол орчин үеийн бүтэц-функционализмын хөдөлшгүй үүсгэл үнэнг бүрдүүлдэг аж (Merton R(1968). Social theory and Social structure. New York: Free Press).
Нэгдүгээр постулат бол стандартчилагдсан тодорхой нэгэн нийгмийн үйл ажиллагаа, соёлын элемент бүр бүхэл нийгмийн системийн хэвийн оршин тогтноход хувь нэмрээ оруулдаг гэсэн санааг илэрхийлдэг аж. Өөрөөр хэлбэл нийгмийн систем нь нэгдлийн тодорхой хэв шинж буюу функциональ нэгдлийг агуулдаг байна. Рэдклифф- Брауны анхлан томьёолсон энэхүү постулатын үндэслэлгүй болохыг Мертон шашны жишээн дээр нотлон үзүүлэхийг эрмэлзжээ. Түүний үзсэнчлэн олон эрдэмтэд шашны үндсэн гол функцийг нийгмийн эв нэгдлийг хангадаг интегратив функцээр тайлбарлаж ирсэн байна.
Гэтэл шашин өөрийн үнэт зүйлсэд сүсэглэн бишрэгчдын эв нэгдлийг хангахын сацуу өөр шашин мөргөлтэй хүмүүстэй зөрчилдөөн, мөргөлдөөнийг бий болгодог ажээ (Мертон Р(1968). Явные и латентные функции. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Междунорад-го Университета Бизнеса и Управления. стр. 400-405). Мертоны энэ үзэл бодол зөв болохыг зөв өнгөрсөн зуунуудад өрнөж асан шашин хоорондын мөргөлдөөн төдийгүй өнөөгийн дэлхий дахин өрнөж байгаа шашны хямрал зөрчилдөөн гэрчилнэ. Тухайлбал, Косовагийн үнэн алдартны шашинт Сербүүд, лалын шашинт Албануудын хооронд гарсан цуст иргэний дайныг жишээлж болох юм. Тэр ч бүү нэг шашны хоёр өөр урсгалыг баримтлагчид хүртэл өөр хоорондоо цус асгаруулан хямралдаж болдгийг лалын шашны шийт болон суннитүүдын хоорондох аллага хядлага, Английн хойд Окленд дах протестант болон католик шашинтны хямрал харуулна. Ийнхүү ямар нэгэн тодорхой үзэгдэл юм нийгмийн нэг хэсэг гишүүдийн хувьд интегратив эерэг функци гүйцэтгэдэг бол нөгөө хэсгийн тухайд нь дисфункци гүйцэтгэж болох эл жишээнүүд нь функциональ нэгдлийн постулатад эргэлзэх үндэслэгээ болох аж.
Энэхүү нэгдүгээр үүсгэл үнэнийг шүүмжилсэний эцэст Мертон функциональ задлан шинжлэхүй нь соёлын үзэгдэл юмс, элемент нь олон тооны үр дагавартай байдаг бөгөөд тэдгээрийн зарим нь эерэг функциональ, нөгөө хэсэг нь дисфункциональ шинжтэй байдаг гэсэн байр суурийг баримтлах ёстой гэж үзжээ.
Мертоны тодорхойлсончлон хоёрдугаар үүсгэл үнэн буюу постулат нь Малиновскийн нэртэй холбоотой бөгөөд бүхий л стандартчлагдсан тодорхой нэгэн нийгмийн үйл ажиллагаа, соёлын элемент бүр бүхэл нийгмийн системийн хэвийн оршин тогтноход зөвхөн эерэг функци гүйцэтгэдэг гэсэн санааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл нийгэмд оршин буй үзэгдэл, элемент бүр бүхэл системийн хувьд зохицуулалт, зохицлын функцийг гүйцэтгэдэг агаад ингэж эс чадваас хадгалагдан үлдэх боломжгүй болдог байна. Мертон эл постулатыг бий болсон үндсэн шалтгааныг “хорьдугаар зууны эхэн лугаа антропологичдын дунд “өнгөрсний үлдэгдэл” гэсэн сэдвийг тойрон үр дүнгүй атлаа удаан хугацааны турш хурц ширүүнээр өрнөсөн маргаан юм” (Мертон Р(1968). Явные и латентные функции. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Междунорад-го Университета Бизнеса и Управления. стр. 407) гэж тайлбарласан байна. Нийгэмд оршин буй үзэгдэл юмс, соёлын элемент бүр заавал позитив үүрэг гүйцэтгэх албагүй гэсэн түүний байр суурь нь анхдагуур постулатыг шүүмжлэхдээ шашны дисфункцийг иш татсан шүүмжлэлээс урган гарч байгаа юм.
Үүний сацуу тэрбээр хэдийгээр одоо ямар нэгэн функци гүйцэтгэдэггүй атлаа өнгөрсөн үеэс хадгалагдан ирсэн олон арван уламжлалт зан үйлийг жишээлэн өнөөгийн амьдралд ямар нэгэн эерэг функци гүйцэтгэхгүй бол ямар нэгэн уламжлал, зан заншил хийгээд зан үйл өнгөрсөн үеэс хадгалагдан үлдэх боломжгүй гэсэн хоёрдугаар постулат үндэслэлгүй хэмээн нотолсон байна. Тэрээр “европ костюмны ханцуйны товч өнөөдөр ямар ч функци гүйцэтгэдэггүй атал зарим фунцкионалистууд (тухайн тохиолдолд Клакхон /Kluckhohn.C.) түүний өнөөг хүртэл хадгалагдан үлдсэнийг уламжлалыг хадгалахыг эрмэлздэг эрмэлзлэлийг дэмждэг эерэг функци гүйцэтгэдэг хэмээн тайлбарлаж байгаа нь түгээмэл функционализмын постулатыг зөвтгөх гэсэн үнэмшил муутай арга юм” (Мөн тэнд) хэмээн үзжээ.
Мертоны бодлоор олон арван соёлын элемент ямар нэгэн эерэг юм уу сөрөг функци гүйцэтгэхгүйгээр урсгалаараа хадгалагдан үлддэг нь түгээмэл функционализмын постулатыг няцааж байгаа аж. Үнэхээр монголчуудын хувьд иймэрхүү шинжтэй уламжлалт зан үйл асар олноороо байдаг. Тухайлбал, монголчууд бид баруун гарын ядам хуруугаа хундагандаа дүрж дээш сэрчим өргөдөг ёс нь анхлан архинд хор хийсэн эсэхийг шалгадаг ёсноос уламжлан ирсэн байна. Домог ёсоор мөнгөн бөгж зүүсэн хурууг даган урсах архи нь хортой байваас мөнгөний өнгийг харлуулдаг тул хордуулсан идээг уулгүй амь насаа хамгаалах боломжийг бидний өвөг дээдэст өгдөг байсан энэхүү өнө эртний уламжлал нь эдүгээг хүртэл хадгалагдан ирэхдээ урьд өмнийн функцийг нэгэнт гүйцэтгэхээ больж, дан ганц зан заншлын шинжтэй болсон нь мөн л Мертоны дээрх бодлыг нотолж байгаа юм.
Гутгаар үүсгэл үнэн буюу орлуулан сольшгүй байдлын постулат нь Мертоны үзсэнээр хамгийн үл ойлгогдох, хоёрдмол утгатай зүйл аж. Энэхүү постулатын гол санааг америкийн эрдэмтэн Рицэр “нийгмийн амьдралын стандарчлагдсан хэсэг бүхэн бүхэл социаль системийн хувьд эерэг үүрэг гүйцэтгэдэг төдийгүй тус системийг цаашид оршин тогтноход зайлшгүй, орлуулашгүй шинжтэй байдаг гэсэн үзэл” (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc.p. 250) гэж их ойлгомжтой тайлбарлажээ.
Р. Мертон эл үүсгэл үнэний хоёрдмол шинжийг Малиновскийн үзэл бодлын жишээн дээр шүүмжлэхдээ “тэр (Малиновский) орлуулан сольшгүй байдал гэж ярихдаа функцийг эсвэл тухайн функцийг гүйцэтгэж байгаа үзэгдэл юмсыг эс бөгөөс функци, үзэгдэл хоёрыг хоёуланг нь хэлээд байгаа эсэх нь огтхон ч ойлгогдохгүй байгаа юм” (Мертон Р(1968). Явные и латентные функции. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Международного Университета Бизнеса и Управления. стр. 409) гэжээ. Мертоны бодлоор функци хийгээд түүнийг гүйцэтгэж байгаа институт (эсвэл үзэгдэл юмс) хоёрыг тусад нь авч үзэх шаардлагатай аж. Учир нь нэг үзэгдэл юм гэхэд л олон тооны функци гүйцэтгэдгийн адил нэг функци л гэхэд янз бүрийн үзэгдэл юмсаар, янз бүрээр гүйцэтгэгдэж болдог агаад энэ нь функциональ задлан шинжлэхүйн үндсэн теорем болдог байна. Түүний үзсэнчлэн орлуулан сольж болшгүй функци, институт байдаггүй бөгөөд энэ тохиолдолд функциональ альтернатив буюу функциональ орлон солигч гэсэн ойлголт байх ёстой аж.
Дээр дурдсан гурван үндсэн постулат буюу үүсгэл үнэн нь хийсвэр, онолын тогтолцоо болон эмпирик бус нотолгоон дээр тулгуурласан гэж Мертон шүүмжлээд социологичийн хамгийн наад захын үүрэг бол бүх зүйлийг эмпирик байдлаар шалгах явдал гэжээ.
Р.Мертон: Социологи дахь функциональ задлан шинжлэхүйн парадигм
Социологи дахь функциональ задлан шинжлэхүйн парадигм бол Мертоны үзсэнээр тулгамдсан асуудлыг томьёолон дэвшүүлэх, тэдгээрийг шийдвэрлэх загвар юм. Эл парадигмын үндсэн зорилгыг Р.Мертон дараах байдлаар тодорхойлжээ.
Парадигмын нэгдүгээр зорилго бол функциональ задлан шинжлэхүйг хэрхэн зохистой, үр өгөөжтэй хэрэглэх талаарх системтэй удирдамж өгөх явдал юм. Энэ утгаараа уг парадигм нь социологичид функциональ задлан шинжлэхүйг зөв зүйтэй ашиглахад нь зориулсан ойлголтын багахан цуглуулгыг агуулдаг байна. Хоёрдугаарт, парадигм нь функциональ задлан шинжлэхүйн бааз суурь болсон постулат, урьдчилсан таамаглалыг зөв үнэлэн дүгнэхэд нь судлаачид туслах ёстой. Эдгээр постулат, таамаглалын зарим нь чухал ач холбогдолтой байхад зарим нь тийм ч чухал бус харин гуравдах нь бүр эргэлзээтэй, төөрөгдөлд оруулахуйц байдаг байна. Гуравдугаарх гол зорилго бол уг парадигм нь функциональ задлан шинжлэхүйн явцуу шинжлэх ухааны үр дагаврыг бус түүний улстөр, үзэл суртлын үр дагаврыг мэдэрдэг мэдрэмжтэй болгох явдал аж. Функциональ задлан шинжлэхүй бол улстөрийн үзэл санааг өөртөө агуулдаг бөгөөд энэ нь ялангуяа “социаль технологи” –д нөлөөлдөг ажээ (Мертон Р(1968). Парадигма для функционального анализа в социологии. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Международного Университета Бизнеса и Управления. стр. 432).
Өмнө нь дурдсанчлан Р.Мертон функциональ задлан шинжлэхүйн парадигмыг бүрдүүлэхэд шинэ ойлголт ухагдхууныг бүтээхгүйгээр урьд байсан онол үзэл баримтлал, судалгааг шүүмжлэн шинжлэх явцад олж илрүүлсэн ойлголт ухагдхууныг шинэчлэн найруулах л хангалттай хэмээн гэж үзэж байлаа. Нэгэн парадигмын хүрээнд хуримтлагдсан ухагдхуунууд нь функциональ задлан шинжлэхүйн үндсэн шаардлагуудыг харгалзан үзэх, функциональ тайлбарлалын явцад зөв зүйтэй засвар хийх боломжийг судлаачид олгодог аж. Функциональ задлан шинжлэхүйн парадигм нь дараах ухагдхуунуудыг өөртөө агуулна хэмээн Мертон тодорхойлсон байна. Үүнд:
• Тодорхой функцийг оноон ноогдуулсан үзэгдэл, үзэгдэл юмс: бүхий л социологийн үзэгдлийг функциональ анализын үүднээс авч үзэж болох бөгөөд гол шаардлага бол задлан шинжилж буй обьект нь стандартчилагдсан (өөрөөр хэлбэл хэв шинжлэгдсэн, дахин давтагддаг) үзэгдэл байх бөгөөд үүний жишээ нь социаль роль, социаль үйл явц, соёлын стандарт аж
• Субьектив урьдчилсан нөхцлүүд (сэдэл, зорилго гм)-ийн тухай ойлголт: функциональ задлан шинжлэхүйн явцад хувь хүмүүсийн сэдлийг судална. Энэ тохиолдолд жинхэнэ сэдлийг түүнтэй холбоотой авч ялгаатай санал бодол, итгэл үнэмшил, зан үйл зэрэг ойлголттой хольж самуурахгүй байх ёстой аж.
• Обьектив үр дагавар (функци, дисфункци )-ын тухай ойлголтууд: дан ганц эерэг функцийг бус мөн дисфункцийг түүнчлэн ил болон далд функцийг авч үзэх нь зүйтэй.
• Функци гүйцэтгэж байгаа социаль нэгжийн тухайн ойлголтууд: функциональ задлан шинжлэхүйг дан ганц функцээр хязгаарлаж болохгүй агаад янз бүрийн статустай хувь хүмүүс, дэд бүлгүүд, томоохон социаль систем болон соёлын системүүдийг социаль нэгжийн нийлбэрүүдийг мөн авч үзэх шаардлагатай
• Функциональ шаардлагын (оршин тогтнох хэрэгцээ, урьдчилсан нөхцөл) талаарх ойлголтууд: функциональ задлан шинжлэхүй болон түүнтэй холбогдсон судалгаа нь судалж байгаа системийн хэрэгцээ шаардлагыг мэдэж байхыг шаарддаг
• Функцүүд дамжин хэрэгжиж байгаа механизмүүдийн тухай ойлголт: функциональ задлан шинжлэхүй нь функцийн дамжин хэрэгжиж байгаа механизмыг нарийн тодорхой мэдэхийг шаарддаг. Энэ нь дүрүүдийн хуваарилалт, үнэт зүйлсийн шаталсан тогтолцоо, хөдөлмөрийн хуваарь, ёс жаяг гэх мэт социаль механизмуудад хамаарна
• Функциональ альтернативын тухай ойлголтууд: аливаа функци болон түүнийг гүйцэтгэж байгаа үзэгдэл юмс нь тодорхой орлон солигч, альтернатив хувилбарыг агуулж байдаг
• Бүтцийн агуулгын ( буюу бүтцийн нөлөөг хязгаарлах) тухай ойлголт: функциональ альтернатив нь хязгааргүй бус зүйл бөгөөд бүтцийн элементүүдийн харилцан хамаарал нь түүнийг хязгаарлаж байдаг байна
• Динамик болон өөрчлөлтийн талаарх ойлголт: функциональ задлан шинжлэхүй нь социаль бүтцийн статик байдалд анхаардаг үнэн авч энэ нь эл онолын мөн чанар биш аж. Дисфункцийн тухай ойлголт нь бүтцийн түвшин дэх албадлага, дарамт шахалттай холбоотой тул өөрчлөлт, динамикийг судлахад хүргэдэг
• Функциональ задлан шинжлэхүйн үнэн зөв эсэхийг тогтоохтой холбогдсон асуудлууд: аливаа онолын үнэн зөв найдвартай байдлыг тогтоох шаардлагатай байдаг. Онолын үнэн зөв, найдвартай байдлыг тогтоохын тулд сорилын судалгаанд ойртон дөхсөн шинжилгээний нарийн чанд аргачлалыг боловсруулах хэрэгтэй
• Функциональ задлан шинжлэхүйн үзэл суртлын ач холбогдлын асуудлууд: хэдийгээр эл шинжилгээ нь тодорхой үзэл сурталтай органик байдлаар холбогдоогүй хэдий ч энэ онолын төлөөлөгчдийн тодорхой ажил, тодорхой таамаглалууд нь үзэл суртлын үүрэг гүйцэтгэхийг үгүйсгэж болохгүй юм (Мертон Р(1968). Парадигма для функционального анализа в социологии. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Международного Университета Бизнеса и Управления. стр. 426-432).
Парадигмын дээр дурдсан ухагдхуунууд бол Э.Дюрхэймын аргын тухай дүрмүүдийг санагдуулж байгаа бөгөөд үндсэндээ функциональ задлан шинжилгээг хийх үедээ судлаачийн баримтлах ёстой дүрэм горим гэж үзэх үндэстэй юм. Нэг ёсондоо судлаач нийгмийн үзэгдэл юмс, системийг судлахдаа судлаач эдгээр дүрмүүдийг баримтлах юм уу наад зах нь санаандаа бодож байх ёстой аж.
Р. Мертон: Функциональ задлан шинжлэхүйн нэр томьёоны тухайд. Функцийг тодорхойлсон нь
Социологийн онолын хөгжил болоод парадигмын асуудлыг ийнхүү авч үзсэний эцэст Мертон аргын тухай асуудалд анхаарлаа хандуулжээ. Түүний үзсэнээр функциональ задлан шинжлэхүй нь онол арга болон баримт сэлт гэсэн гурамсан холбоон дээр тулгуурладаг байна (Merton R(1968). Social theory and Social structure. New York: Free Press.).
Мертоны үзсэнээр эдгээрээс арга бол хамгийн сул тал аж. Функциональ задлан шинжлэхүйн чиглэлээр ажиллаж буй олонхи эрдэмтэд түүний онолын бааз суурь үндсэн ойлголтыг боловсруулах дээр ажиллаж, харин функционал задлан шинжлэхүйг хэрхэн хийх вэ гэдэг дээр анхаарлаа бага хандуулж иржээ. Арга нь онолд хандахгүйгээр үр дүнтэй байж чадах хэдий авч эмпирик ухааны хувьд онолын асуудал болон анхдагч мэдээллийг аль алиныг нь харгалзан үзсэн аргын судалгаа илүү ашигтай юм. Гэтэл социологид функциональ арга үүссэн цагаас аваад нэр томьёоны будлиан үүсчээ. Чухамдаа энэхүү будлиан нь судалгаа шинжилгээний ойлгомжтой байдал хийгээд шинжлэх ухааны коммуникатив харилцаанд сөргөөр нөлөөлж байна хэмээн Р.Мертон онцлон тэмдэглэж байлаа. Нэр томьёоны будлиантай байдал гэдгийг Мертон нэг нэр томьёон доор янз бүрийн утга санааг ойлгож хэрэглэж ирсэн явдал мөн гэж үзэж байв. Функциональ задлан шинжлэхүйн хувьд энэ байдал функци гэсэн үндсэн ойлголт дээр хурц илэрдэг аж.
Уг нэр томьёог асар олон янзаар томьёолсон нь бий агаад Мертон хамгийн их дэлгэрсэн таван утгыг жишээ болон авч байна. Анхдугаар утга бол “функци” –ийн дор хүндэтгэлийн агуулга бүхий олныг хамарсан хурал цуглаан, баярын арга хэмжээг ойлгодог байна. Монгол хэлнээ арга хэмжээ гэсэн утгаар хэрэглэгдэх нь бий. Энэ утга бол функциональ задлан шинжлэхүйд хүлээн авч болшгүй хувилбар хэмээн Р.Мертон нотолж байна.
Хоёрдугаар утга бол “функц”-ийг мэргэжил гэсэн ойлголттой хутгах явдал бөгөөд энэ нь М.Веберээс мэргэжлийг тодорхойлсон “мэргэжил бол хувь хүнийг байнгын орлого, ашиг хүртэх боломжийг хангахад чиглэсэн функцүүдийн хувилбар, мэргэшсэн арга хэлбэр мөн” гэсэн тодорхойлолтонд ихэд тодоор илэрдэг хэмээн Р.Мертон үзжээ (Мертон Р(1968). Один термин, различные понятия. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Международного Университета Бизнеса и Управления. стр. 395). Монгол хэлнээ энэ утгаараа төдий л хэрэглэгддэггүй авч ажил үүргийн хуваарилалт гэсэн байдлаар ашиглах нь тааралддаг. Мертон функцийн энэ утга мөн л функциональ залан шинжлэхүйд тохиромжгүй гэж үзэж байгаа бөгөөд мэргэжлийг судлах тохиолдолд функци гэсэн үгийг бус харин мэргэжлийн шинжилгээ гэсэн үгийг ашиглах зүйтэй гэж санал болгожээ.
Гутгаар утга нь хүмүүсийн өдөр тутмын амьдрал төдийгүй улс төр судлалд өргөн хэрэглэгддэг бөгөөд “функци” хэмээх үгийн дор эзэлж байгаа албан тушаалын хүрээнд тухайн албан тушаалтны хийж гүйцэтгэх албан үүргийг ойлгох явдал мөн гэж Мертон тодорхойлж байна. Энэ утгаараа монгол хэлнээ тун өргөн тааралддаг бөгөөд эерэг болон сөрөг утгын аль алинаар нь хэрэглэдэг. Гэхдээ социалист нийгмийн улс төрийн тогтолцоотой сэдвээр гарч байгаа сүүлийн үеийн ном зохиолуудад “ намын функционер, номенклатур” гэж сөрөг утгаар нь хэрэглэх нь түгээмэл байгаа юм (Гүндсамбуу Х). Мертон функци бол дан ганц албан тушаалтнуудын хийж гүйцэтгэдэг зүйл биш харин социаль үйл ажиллагаа, социаль үйл явц соёлын стандарт зэрэг өргөн хүрээтэй стандарчлагдсан юмс үзэгдэл ч мөн адил хамаардаг тул функцийн дээрх утгын хувилбарыг тохиромжгүй гэж үзжээ.
Функцийн дөтгөөр утгыг анх Лейбниц математикт оруулж ирсэн бөгөөд бусад бүлэг хувьсагчид хандаж, тэднээр дамжин утга санаагаа илэрхийлдэг хувьсагчыг тэмдэглэдэг гэж Мертон тэмдэглэжээ (Мертон Р(1968). Один термин, различные понятия. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Международного Университета Бизнеса и Управления. стр. 396). Монгол хэлнээ энэ утгаараа “функциональ хамаарал, функциональ харилцаа” гэж орчуулагдахгүйгээр шууд хэрэглэгддэг билээ.
Тавдугаар утга нь нийгмийн ухаанд түгээмэл агаад “функци” гэсэн үгийн дор харилцан хамаарал, хоёр талын харилцаа болон харилцан хамаарал бүхий өөрчлөлтийг ойлгох нь түгээмэл. Мертоны үзсэнээр энэ утга нь анхлан биологиос орж ирсэн бөгөөд энэ шинжлэх ухаанд функци гэж организмын бүрэн бүтэн оршин тогтноход оруулж байгаа хувь нэмрийн нь өнцгөөс авч үзэж буй амьдралын хийгээд органик үйл явц гэж ойлгодог ажээ. Рэдклифф- Браун зэрэг антропологичид болон Э.Дюрхэйм нар функцийн энэ утгыг нийгмийн ухаанд тохируулан засварлаж, организмын хэрэгцээ буюу оршин тогтнох зайлшгүй орчин нөхцөл болон түүнд таарч тохирсон үйл явц, үйлдэл гэсэн байдлаар тодорхойлсон гэж Мертон үзжээ .
Функцийн талаарх хамгийн их тархсан дээрх таван утгыг авч үзсэний эцэст Мертон тэдгээрийн нийтлэг дутагдалтай талыг дараах хоёр зүйлээр шүүмжлэн үзэж байна. Үүнд:
•Функцийг судлах социологийн шинжилгээг социаль хийгээд соёлын системд оруулж байгаа социологийн үзэгдэл юмсын зөвхөн эерэг хувь нэмрээр хязгаарлаж байгаа явдал,
•Сэдэл хэмээх субьектив ухагдхууныг функци гэсэн обьектив ухагдхуунтай хольж хутгаж байгаа байдал орно.
Эцэст Р.Мертон “функци гэдэг нь тухайн системийн орчиндоо дасан зохицох (adaptation) болон идээшин дасахад (adjustment) дэмжлэг болж буй ажиглагдаж байгаа үр дагавар мөн” хэмээн тодорхойлжээ (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc.p. 250).
Үүнээс үзэхэд Мертон функцийг хэрэгцээ шаардлага, болон түүнд тохирсон үйлдэл хэмээсэн Рэдклифф-Браун болон Э.Дюрхэймын тодорхойлолтоос өөрөөр, систем болон орчны харилцан үйлдлийн үр дагавар гэж тодорхойлохын сацуу функцийн обьектив шинжийг “ажиглагдаж байгаа үр дагавар” хэмээн тодотгож байна. Хэдий уг тодорхойлолт функцийг эерэг байдлаар буюу дасан зохицох, идээшин дасахад дэмжлэг болж байгаа гэж тодорхойлж байгаа боловч түүнтэй эн зэргэцүүлэн дисфункци гэсэн ойлголтыг Мертон гаргаж ирсэн.
Ингэснээр бүтэц-функционализм нь функцийг нь дан ганц эерэг шинжтэй гэж үздэг сул талтай гэсэн шүүмжлэлийг үгүйсгэн функци бүхэн системийн интеграци, дасан зохицохыг дэмжин бэхжүүлдэггүй гэсэн шинэ байр суурийг томъёолжээ.
Мертоны тодорхойлсончлон “дисфункци гэдэг нь системийн дасан зохицох, идээшин дасах үйл явцыг сааруулан буруулж буй ажиглагдаж байгаа үр дагавар” аж.
Тэрбээр функци болон дисфункцийг АНУ –ын өмнөд мужуудад оршиж асан боолчлолын жишээн дээр тайлбарласан байна. Боолчлол нь хямд ажиллах хүч олгож, хөвөнгийн аж ахуйг хөгжүүлэх боломж, хөрөнгө чинээ, өндөр статус олгож байснаараа өмнөдийнхөнд ашигтай байж эерэг үр дагавартай (функци) байсан бол өмнөдөөс хамааралтай байж, аж үйлдвэржих боломжийг хязгаарлаж байснаараа хойд мужийнханд сөрөг үр дагавартай (дисфункци) байжээ. Ийнхүү нэг социаль үзэгдэл дээр гэхэд л нэгэн цагт, нэгэн зэрэг функци болон дисфункци ажиглагдаж байна.
Түүний сацуу Мертон функцигүй (nonfunction) гэсэн санааг дэвшүүлсэн бөгөөд энэ нь судалж буй системд эерэг ба сөрөг гэсэн ямар нэгэн үр дагаваргүй байх тохиолдлыг хэлэх аж. Тухайлбал, энэ нь өнгөрсөн үед ач холбогдолтой байсан авч орчин цагт ямар ч үр дагавар, ач холбогдолгүй, уламжлалаар дамжин ирсэн үзэгдэл, институт байж болох юм.
Түүнчлэн Мертон ил болон далд функци гэсэн ойлголтыг гаргаж ирсэн билээ. Түүний тодорхойлсноор “ил функци гэдэг нь системийн дасан зохицох, идээшин дасах үйл явцыг дэмжиж байгаа, уг системийн оролцогчдын урьдчилан ухамсарлан тооцсон обьектив үр дагавар” ажээ. Харин дисфункци гэдэг нь системийн оролцогчдын урьдчилан тооцоогүй, ухамсарлан мэдээгүй тийм обьектив үр дагавар аж. Эдгээрийг Мертон мөн л АНУ дахь боолчлолын жишээн дээр тайлбарласан бөгөөд боолчлол бол өмнөд мужийн эдийн засгийг үнэ хөлсгүй боолын хөдөлмөо ашиглан хөгжүүлэх ухамсарлагдсан, урьдчилан тооцсон ил функцитэй байсны сацуу өмнөдийн цагаан арьстан хэний боловч нийгмийн статусыг өргөж асан далд функцийг мөн давхар гүйцэтгэсэн байна (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc. p. 251).
Р.Мертон: Нийгмийн социаль бүтцийн тухайд
Р. Мертон дунд онолыг хөгжүүлэх нь социологын мэдлэгийн онолын ба эмперик түвшний салангид тасархай байдлыг эцэслэх гол арга зам гэж үзээд нийгмийн социаль бүтцийг дунд онолын хүрээнд судалж байснаараа Т. Парсоноос ялгаатай болно.
Харин нийгмийн социаль давхраажилтын үндсэн шалтгааныг авч үзсэн нь Т. Парсонсын үзэл баримтлалаас төдийлөн ялгаагүй. Гэхдээ Т. Парсонс нийгмийн системийн бүтцийн (түүний дотор социаль бүтцийн) шинжилгээнд голлон анхаарч байсан бол Р. Мертон бүтцийн элементүүдийн функцийн задлан шинжлэхүйд түлхүү хандаж байлаа.
Энэ эрдэмтэн нийгмийн систем болон социаль бүтцийн функцийг хэвийн бус (дисфункци), ил болон латент гэж ангилсан байна. Түүнчлэн Р. Мертон социаль бүтцийн байнга хувьсан өөрчлөгдөж байдаг шинж чанарыг онцлон дурдаж хэдийгээр дисфункци сөрөг үүрэгтэй хэдий ч бүтцийн хувьсах юм уу халагдан солигдоход хүргэж байдаг эерэг үр дагавартай хэмээн бичиж байв. (Merton. R. K (1957) Social Theory and Social Structure. Glencoe. р. 59)
Социаль бүтэц хийгээд давхраажилтын талаарх Мертоны үзэл баримтлал нь бүтэц функционализмын төлөөлөгчдөөс нэлээд ялгардаг. Бүтэц функционализм нь социаль бүтэц, социаль давхраажилтыг системийн тогтвортой байдал, эмх цэгцийг хангаж, нийгмийн гишүүдийг эмхлэн журамлагдсан зэрэг зиндааны шатлалд оруулан эерэг үүрэг гүйцэтгэдэг хэмээн үздэг. Тэгвэл Мертоны хувьд социаль бүтэц хийгээд давхраажилт нь эерэг функцийн сацуу дисфункци гүйцэтгэдэг байна. Тухайлбал, хүн нийгэм-эдийн засгийн доод давхраанд төрсөн хүн чанартай өндөр боловсрол олох боломжоор хязгаарлагдмал учраас өндөр цалин хөлстэй ажил хийх боломжгүйд хүрч, амьжиргаагаа дээшлүүлэн нийгмийн илүү өндөр статуст хүрэхэд хүндрэлтэй болно. Энэ утгаараа социаль давхраажилт нь хүн хувь заяаныхаа эзэн байж, өөрийн хичээл зүтгэлээр амжилтанд хүрдэг гэсэн америкийн үнэт зүйлийг үгүйсгэн, улмаар нийгмийн шударга ёсыг зөрчигдөхөд хүргэдэг хэмээн тэрбээр үзжээ (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc. p. 253).
Энэ үзэл бодол нь Мертоны соёл, бүтэц болон аноми байдлын харилцааны талаарх судалгаанд хүчтэй илэрдэг байна. Америкийн социологич Рицэрийн үзсэнээр Мертоны хувьд соёл гэдэг нь “ тухайн бүлэг юмуу нийгмийн гишүүдийн зан үйлийг захиран зохицуулж байдаг хэм хэмжээт үнэт зүйлсийн зохион байгуулагдсан цогц нийлбэр” бол бүтэц нь “нийгэм буюу бүлгийн гишүүдийн оролцож байгаа нийгмийн харилцааны зохион байгуулагдсан цогц нийлбэр” ажээ. Харин аноми байдал гэж “соёлын үнэт зүйлс, зорилго болон нийгмийн гишүүдийн бүтэжсэн чадавхийн хооронд гарч байгаа дисфункц” -ийг хэлдэг байна.
Бидний дээр дурдсанчлан хэдийгээр америкийн үнэт зүйлс нь хувь хүний өөрийн идэвх зүтгэлийг эрхэмлэн тунхагладаг авч бодит байдал дээр нийгмийн ялгарал, тэгш бус байдал энэ үнэт зүйлсийн хэрэгжилтыг хязгаарлаж байдаг байна. Ийнхүү соёл хийгээд бүтцийн хооронд үүсэн бий болдог дисфункци нь нийгмин дотор аноми байдлыг үүсгэн гаж үзэгдлиыйг бий болгодог ажээ. Чухамдаа соёл, бүтэц болон аноми байдал гэсэн энэхүү гурамсан хүчин зүйлсийн харилцааг дисфункцитэй холбон үзсэн нь Мертоны социаль давхраажилтын үзэл бодлын гол онцлог болж байгаа юм.

Дани Улсад Социологийн ШУ-р доктор хамгаалцгаая

Дани улсад PhD докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Роскилдын их сургуульд:

1. Социологи
2. Улс төр судлал
3. Төрийн захиргааны удирдлага

Өмнөд Данийн Их сургуульд:
1. Ерөнхий ба харьцуулсан улс төр
2. Олон улсын улс төрийн байдал
3. Төрийн удирдлага, стратеги судлал
4. Макро эдийн засаг
5. Микро эдийн засаг
6. Эконометрик, санхүү
7. Нябо бүртгэл
8. Менежментийн удирдлага

Тэтгэлэгийн хэмжээ:
249,777-328,784 дани крон /50000-65700 ам доллар/, мөн 500 хүртэл цаг багшлах

Эцсийн хугацаа:
2009 оны 12 сарын 01

Мэдээлэл авах утас:
327400

Социологийн судалгаа бол чухал шинжлэх ухаан

Социологийн судалгаа бол чухал шинжлэх ухаан. Монголд социологийн судалгаа явуулдаг мэргэжлийн ганцхан хvрээлэн ШУА-ийн мэдэлд байдаг. Гэвч эднийх судалгааныхаа дvнг нийтэд ил гаргадаггvй, учир тvvний ажлын орон зайг "сайн дурынхан" гэж болох мэргэжлийн бус улс тєржсєн байгууллагууд эзэлж авчихаад харийнхан болон тодорхой улс тєрийн хvчнийхний дохио зангаагаар утсан хvvхэлдэй адил хєдєлж банйа.

Тэгээд захиалагч эздийнхээ таалалд нийцсэн хэдэн тоог санаанаасаа зохиож агаараас шvvрч аван тавьчихаад худал мэдээллээ vнэн хэмээн гvрийж олон тvмний тархийг угаах гэж оролдох нь газар авлаа.

Энэ нь сvvлийн хэдхэн долоо хоногт хэвлэлээр цацагдсан "судалгаа"-нуудаас тодорхой харагдаж байна. Эл судалгаа гэгчvvдийг нэгтгэн дvгнэвэл Ерєнхийлєгч Н.Энхбаяр болон МАХН-ыг муулж єнєєгийн монголд Ц.Элбэгдорж шиг гайхамшигтай гарамгай удирдагч байхгvй гэдгийг олон тvмний тархи толгойд чихэхэд чиглэгдсэн байна.

Хэдэн баримт авч vзье л дээ. Хэдэн жилийн ємнє нэгэн сонгуулийн талаар "судалгаа" явуулсан хэдэн газар байнд ч vгvй, банзанд ч vгvй буудсан талаар миний бие бичиж байж билээ. Гэтэл єнєєдєр тэр газрууд ч "судалгаагаа" хийсээр л олон тvмнийг мунхруулсаар л байх юм. "Сант марал" хэмээгч гадны мєнгєєр гараа угааж байдаг нэг газар єнгєрсєн гуравдугаар сарын сvvлчээр ээлжит "судалгаагаа" хийжээ. Энэ "судалгаагаа" Ц.Элбэгдорж 2005 оны арваннэгдvгээр сард ч 2006 оны гуравдугаар сард ч "улс орондоо нэр хvндтэй... манай орны улс тєрийн амьдралд чухал vvрэг хvнээр ганцаараа товойн нэг сонинд бичсэнээр "бусад улс тєрчдийг тоосоороо булж орхисон" байх юм.

Бас энэ "судалгаа"-гаар мартсанаас мал мэнд vv гэгчээр мартагдсан Н.Багабанди МАХН-ын "жинхэнэ лидер"-ээp намынхаа дотроос ч, нийтийн дундаас ч "тодорч" эвэртэй туулай болсон байх юм. ИЗН-ын залуучуудын байгууллага гэгч нь бас нэгэн "судалгаа"-гаа хэвлэлээр цацсан нь Монголд авлигатай тэмцэх байгууллагыг удирдахад хамгийн зохистой хvн гэдгээр Элбэгдорж.

Од гийж тэр бусдыгаа дахин тоосоороо дарж хол тасархай тvрvvлэн 1300 хvнийг хамарсан "судалгаа"-ны дvнгээр мань эр 661 хvний санал авсан бол Еронхийлєгчийг 956 хvн "хамгийн зохисгvй" PR-дсэн байх юм.

Эл "судлагчид" ичих ч vгvй єєрийн намын дарга Оюуныгаа хоёрт оруулан 614 хvний саналыг єгvvлжээ.
Мєн нэгэн сонины тодорхойлсноор "...Эдний нэг тєлєєлєгч "IPO" гэдэг компани олон нийтийн дунд саяхан социологийн судалгаа хийжээ. "IРО"-г хvмvvс цэгц ханатай зааж сураад байгаа гэлцдэг" (Энд найруулгын алдаа байх мэт) хэмээсэн "гэлцдэг" гэсэн завхуул vгээр бамбай хийн баахан "судалгаа" хийж, энд бас дахиад л Элбэгээ ноён нєгєєх л тоосоороо бусдыгаа дарж 140 гэсэн шугаман хvснэгт дээр 117 гэсэн тоон дээр нэр нь бичигдэж "манлайлжээ".


Нєгєєх "Сант марал" сан гэгч бас л гадны хєрєнгєєр єнгєргсєн сарын сvvлчээр бас нэгэн "судалгаа"-г 1729 хvний дунд явуулсан гэнэ. Энд нь Элбэгээ дахин дахин л толгой цохиж, монголын cop улстєрчєєр ганцаараа 42 хувийн санал авч цоордгоороо цоорон тод магнай болж торгон жолоо єргvvлжээ. Монголын бусад улс тєрчид "хомоол" хамсан юм байх аа! Энэ удаагийн "судалгааны" бас нэг "шинэлэг" тал нь гэвэл МАХН-ын рейтинг анх удаа АН-ынхаас доогуур орж бvр шалдаа буун 30 хувь ч хvрээгvй гэнэ.

Элбэгээ болоогvй ээ, бас цаасан малгай нь цєєдсєн юм шиг 45.3 хувийн саналаар Улаанбаатар хотын шилдэг 10 улстєрчийг толгойлсон гээд байгаа шvv! 1990 оноос хойших Монгол Улсын хамгийн сайн Засгийн газрыг "судалгаагаар" шалгаруултал хэний Засгийн газар тэргvvлсэн гэж бодно вэ? "Оллоо" сайт єнгєрсєн сард "судалтал" мэдэж цєхєєд байх юмгvй. Мэдээж Элбэгдоржийн Засгийн газар сvvлийн 16 жил дэх хамгийн сайн засгийн газраар тодорч хєгєє тарьсан юм байна. Энэ нь тvvний аль Засгийн газар вэ? гэсэн асуултад хvргэнэ. 60 хоногийн настай засгийн газар нь биш арайхийж зvтгvvлж байж 300 орчим хоног наслуулсан Засгийн газар нь болж таарав. Энэ засгийн газар 42.8 хувиар тэргvvлсэн гэнэ. Ийм "судалгаанд" vнэмшдэг хvн гэж байдаг л юм байх даа.

"Судалгаа" хийгчид єєрсдєє ч ханцуй дотроо инээмсэглэж байсан гэх нь vнэнд илvv ойртох байх даа. Сvvлийн хэдэн сарын "судалгаа" гагцхvv Элбэгээ маань энэ цагийн Монголд элбэг биш ховор хvн болсон байна гэж олон тvмний тархийг угаахад чиглэгдэж ирсэн ажээ. Энэ бvх ажлыг нэг тєвєєс удирдан чиглvvлж байгаа нь бараг нууц биш. Энэ юун тєв вэ? гэхлээр хариултыг нь олоход тийм ч тєвєгтэй биш бололтой.

Ер нь єнєєдрийн монголд "Социологийн судалгаа" гэгчээр бамбай хийсэн худал тоон vзvvлэлтээр олон тvмний тархийг угааж тєєрєгдvvлдэг ажил нэлээд хэдэн жилийн уламжлалтай. Хэдэн жилийн ємнє ч энэ талаар тодорхой бичиж байсан. Нэг баримт сєхье. Ерєнхийлєгчийн сонгуулийн vеэр тєвийн томоохон зарим сонинуудад "Ерєнхийлєгчид нэр дэвшигч М.Энхсайханы рейтинг єссєєр байна" гэсэн бvтэн нvvр эзэлсэн том гарчигтай "судалгааны" дvн гарсан.

2005 оны авдугаар сарын 7-ны Єдрийн сонин байна. Тэнд байгаа "судалгааг" vзвэл Н.Энхбаярын рейтинг 20.5 байснаа 19.2 болтлоо бууж байхад М.Энхсайханых 10 байснаа 12.3 хvрсэн тухай мэдээлжээ. Улс тєрийн аль намын тєлєє саналаа єгєх вэ гэхэд МАХН-ын тєлєє 43.5 байснаа 37.1 болтлоо буурсан байхад АН-ын тєлєє 29.6 байснаа 31.9 болтлоо єслєє гэсэн байх юм. Сонгуульд оролцох уу гэхэд тэдний "судалгаагаар" 85.6 хувь нь оролцоно гэжээ. Энэ "судалгааг" Улс тєрийн боловсролын академи, "Ардын эрх" сонины газар явуулсан гэнэ. Гэтэл энэ нvvрэнд "Оллоо" сайт бас "судалгаагаа" хавсаргажээ. Тvvнд байгаагаар бол М.Энхсайханыг 47.63 хувь нь Н.Энхбаярыг 31.51 хувь нь дэмжиж байсан гэнэ дээ.

Гэтэл бодит байдал дээрээ Ямар дvн гарсан билээ. Н.Энхбаяр 53.46 хувь,
Энхсайхан 19.73 хувийн санал авсан. Сонгуульд нийт сонгогчдын 74.92 хувь нь оролцсон. Нэг талыг барьсан, тодорхой захиалгын дагуу хийгдсэн нєлєєтєй толины судалгаа бодит байдал хоёрын хооронд ийм л алд дэлэм зєрєє гардаг юм. Элбэгээ элбәг биш ховор болгосон судалгааны тухайд гэвэл уvнийг удирдан чиглvvлэгч нь хэн болохыг сонирхъё.

Элбэгдоржийн боловсруулсан "Барбаросс" тєлєвлєгєєний нэг хувилбар нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж Элбэгдоржийг магтан, "Аблисити" тєлєвлєгєє гэдгийг аль хэдийн задалчихсан. Энэ бvх "судалгаанууд" бол тэрхvv "Аблисити" тєлєвлєгєєний нь л хэрэгжиж буй хэлбэр болой. Элбэгдорж сайд байх vеэсээ "Лектор" тєв, "Иргэдийн алъянс", "Пиар ассоциаци" зэрэг улстєржсєн байгууллагыг байгуулж амжсан. Элбэгдорж хэвлэл мэдээллийн хэрэгслийг гарын доороо байлгахын тулд "Єдрийн сонин"-ны дєрєв, "Єнєєдєр"-ийн хоёр, "Хvмvvс", "Хvмvvсийн амьдрал", "Сэрvvлэг", "Зиндаа", "Монголын нэг єдєр", ТВ-5, ММ-агентлагийн нэг сэтгvvлчийг, сонины сурвалжлагч тус бvрийг нь сард 50 мянган тєгрєгєєр цалинжуулж єєртєє vйлчлуvлж байгааг бас л хэвлэлээр эрт зарлачихсан. Ингэж л єєрєє єєрийгєє рекламдаж Элбэгээ маань элбэг хvн биш ховор хvн, ховордсон чухал хvн, бараг л улаан номонд орох болчихоод байгаа vнэ цэнтэй чухаг ховор хvн болсон паян ийм ажгуу.

(Эх сурвалж: "Єнєєдрийн монгол" сонин 96/266-р дугаар)

С.ЛОЧИН зохиолч, сэтгvvлч 2006 он

Социологич Н.Хавхын намтар, уран бүтээл

Монголд социологийн шинжлэх ухаан үүсэн бий болох, хөгжих, судалгааны чиглэл, онол арга зүйн хандлага төлөвшихөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн бол доктор, профессор Н.Хавх юм. Социологийн судалгааны арга техник, тодорхой шинжилгээ, нийгмийн гүн ухаан, төв үзэл, монгол хүний менталитет, залуучуудын социологи зэрэг практик болон онолын хөгжлийг түүний ном зохиол, үзэл баримтлалгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Ингээд Монголын социологийн болон философийн шинжлэх ухааны томоохон төлөөлөгч, нийгмийн сэтгэгч Н.Хавхын намтар, уран бүтээл, эрдмийн их ажлыг танилцуулж байна.
Овог нэр: Нацаг Хавх
Төгссөн сургууль:Москвагийн Улсын их сургууль
Мэргэжил:Социологич, философийн багш
Эрдмийн зэрэг, цол: Доктор, профессор
Албан тушаал:Буддын болон Монголын соёлын сургалт судалгааны төвийн эрхлэгч, МУИС, НШУС-ийн багш
Шагнал: ШУ-ны гавьяат зүтгэлтэн
Ажилласан байдал: 1971-1974 МУИС, НУФ-д, социологийн тэнхмийн лаборатори, ЭША.
1974-1976 Мөн лабораторид эрхлэгч.
1976-1981 НУФ-ийн Марксист-Ленинист философийн тэнхмид багш.
1981-1987 НУФ-ийн декан.
1985-1987 МАХН-ын ТХ-ны ШУБЭХХ-ийн зааварлагч.
1987-1991 БНМАУ-ын ЗХУ-д суугаа ЭСЯ-ны II-р нарийн бичгийн дарга
1991-1993 МУИС, НУФ, философийн тэнхмийн багш
1993-1998 МУИС, НУФ, философийн тэнхмийн эрхлэгч.
1998- одоо МУИС Буддын болон Монголын соёлын сургалт судалгааны төвийн эрхлэгч, МУИС, НШУС, Философийн тэнхмийн багш.
Судалгааны чиглэл: Өрнө дорны сонгодог гүн ухааны арга зүй, Сурган сэтгэл судлал, Буддизм, Монголчуудын уламжлалт ухаан

Ном, товхимол
1.Социологийн тодорхой шинжилгээ УБ.1975 , 3,6 хх,
2.Патриотическое интернациональные воспитание студенческой молодёжи М.1973 г, 1.5 хх,
3.Социологийн тодорхой судалгааны арга техник УБ.1990 , 5 хх, С.Норовсамбуу нарын хамт
4.Философийн үндсүүд УБ.1982, , Хамтын бүтээл
5.Социологийн судалгааны үндсэн аргууд УБ.1993, 2005 он, 3 хх, Хамтын бүтээл
6.Монголчуудын соёл иргэншлийн гүн ухаан УБ.1995, монгол бичгээр, Өвөр Монгол 1997 , 10 хх,
7.Нийгмийн гүн ухаан УБ.1996 он, 15.5 хх,
8.Нийгмйн гүн ухаан /засварласан
9. дахин хэвлэл/ УБ.1997 он, 17 хх,
10.Боловсролын гүн ухаан УБ.1998 он, 7 хх,
11.Монголын нийгмйн гүн ухаан УБ.2000 он, 15 хх,
12.Монголын нүүдлийн мал аж ахуйн гүн ухаан УБ.2000 он, 12 хх,
13.Буддын гүн ухааны агуулгын харьцуулсан тайлбар УБ.2003, I дэвтэр, 39 хх,
14.Соёл иргэншлийн онол. УБ.2004, II дэвтэр, 44 хх,
15.Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн гүн ухаан УБ.2005, III дэвтэр, 44 хх,
16.Эзэн Чингис хаан, хүн төрөлхтний түүхэнд түүний гүйцэтгэсэн үүрэг УБ.2004, 5.5 хх,
17.Монгол төрийн бодлогын арга зүй, онол, үзэл баримтлалын үндсэн чиглэл УБ.2003, 4.5 хх, Х.Цолмонгийн хамт
18.Оюутан залуучуудын нийгмийн харилцааны гүн ухааны агуулга УБ.2002, 11.2 хх,
19.Социологи. Монголын нийгмийн гүн ухааны зарим чиглэлүүд. УБ.,2005, IV дэвтэр, 41.5 х.х,
20.Буддын сурган, сэтгэл судлал. Хүмүүжлийн гүн ухаан. УБ.,2006, V дэвтэр, 39.7 х.х,

Эрдэм шинжилгээний өгүүлэл
1.Патриотическое интернациональное воспитание студентов в вузах МНР.В.об. Патриотическое и интернациональное воспитание студентов Современная высшая школа М.1979 г, 0,3 хх, Ү.Нямдоржийн хамт
2.Оюутны хамт олныг судлахад социологийн тодорхой шинжилгээний зарим аргыг хэрэглэх нь -/МУИС-ийн ЭШБ/ 1972. ¹39, ,
3.Оюутны хамт олныг судлахад социометрийн аргыг хэрэглэх нь- /Дээд сургуулийн сурган хүмүүжүүлэх зүйн асуудал/, 0,3 хх,
4.Оюутны сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг судлахад социологийн судалгааны аргыг хэрэглэх нь /Дээд сургуулийн сурган хүмүүжүүлэх арга зүй/ УБ.1976, 0,3 хх,
5.Оюутны хөдөлмөрийн хүмүүжлийн асуудлаар явуулсан судалгааны дүн /Оюутан залуучуудын хөдөлмөрийн хүмүүжил/ УБ.1997, 0,3 хх,
6.Оюутан залуусын эрхийн хүмүүжил ба социологийн судалгаа /МАХН-ын XVII их хурал. Хдөдөлмөрчдийн эрхийн хүмүүжлийг дээшлүүлэх асуудал/ УБ.1979, 0,3 хх,
7.Оюутны бие даасан ажлыг төвлөвлөх, удирдах асуудал /МУИС-ийн ЭШБ/ 1977, 0,3 хх,
8.Сургалт, хүмүүжил социологийн судалгаа /Залуучуудын үнэн/ УБ.1973..04.29, 0,3 хх,
9.Оюутны хамт олныг хүмүүжүүлэх нөлөө /Залуучуудын үнэн/ УБ.1978, 0,3 хх,
10.Оюутны мэдлэгийг дүгнэхэд /Үнэн/ УБ.1981.01.01, 0,3 хх,
11.Залуучуудын онцлогийг судлах асуудалд /ШУА-ийн ЭШБ/, 0,3 хх,
12.Оюутны сургалт хүмүүжлийн асуудлаар явуулсан судалгааны зарим дүн /МУИС-ийн ЭШБ/ УБ.1982. ¹1, 0,3 хх,
13.Азийг зорьсон хүн төрөлхтөн /Бодрол бясалгал сэтгүүл/ УБ.1991. ¹6, 0,3 хх,
14.Нийгмийн хөгжлийн зүй тогтлыг тайлбарлахад өрнө, дорны диалектикийн ач холбогдол /Бодрол бясалгал сэтгүүл/ УБ.1992.¹3, 0,3 хх,
15.Монголын нийгмийг өөрчлөн байгуулахад өрнө, дорны онцлогийн учир холбогдол /Бодрол бясалгал сэтгүүл/ УБ.1992.¹6 , 0,3 хх,
16.Нүүдэлчдийн соёл иргэншлийн тухай эргэцүүлэл /Бодрол бясалгал сэтгүүл/ УБ.1992.¹7, 0,3 хх,
17.Гумилевийн онолын арга, арга зүйн ач холбогдол /Гүн ухаан нийгмийн сэтгэлгээ/ УБ.1993.¹2, 0,3 хх,
18.Ерөнхийлөгчийн засаглал нь өлзийтэй /Шинэ хөдөө сонин/ УБ.1991.¹31, 0,3 хх,
19.Соёл иргэншлийн дэлхийн төвийн хөгжлийн диалектик /ШУА-ийн мэдээ/ УБ.1993.¹1, 0,3 хх,
20.Байгаль цаг агаар нь зааж өгнө /Засгийн газрын мэдээ/ УБ.1993.¹46, 0,3 хх,
21.Өрнө, дорны харилцааны гүн ухааны асуудал /МУИС-ийн ЭШБ/ нийгмийн ухаан ¹2. 115.1996, 1 хх,
22.Социологийн шинжлэх ухааны хөгжилтөөс /Ухуулагч/ УБ.1974.¹12, 0,3 хх,
23.Чөлөөт цаг. Социологийн судалгаа /Үнэн/ УБ.1975.¹15, 0,3 хх,
24.Марксист социологийн бүтэц /Ухуулагч/ УБ.1973.03.04, 0,3 хх,
25.Соёл иргэншлийн онолын тухай /Монголын залуучууд/ УБ.1993.¹35, 0,3 хх,
26.Соёл иргэншлийн онолын тухай /Монголын залуучууд/ УБ.1993.¹40, 0,3 хх,
27.Соёл иргэншлийн онолын тухай /Монголын залуучууд/ УБ.1993.¹3, 0,3 хх,
28.Нөхрийн түшиг ухааных, эхнэрийн халамж сэтгэлийнх /ЭГМ/ УБ.1994.¹57, 0,3 хх,
29.Эр хүнд оюун санааны, эм хүнд сэтгэл санаа-ны баялагийг байгаль заяажээ /Хос мөр/ УБ.1994.¹1, 0,3 хх,
30.Монголчуудын соёл иргэншлийн уламжлал, шинэчлэлийн харилцааны асуудал /Монголч эрдэмтдийн олон улсын бага хурал/ Илтгэлийн товчоо. Шинэ Дели 1995, 0,3 хх,
31.Монголын нийгмийн хөгжлийн онолын тухайд /ЗГМ/ 1995.¹45, Соёл иргэншлийн онолын тухайд /Монголын залуучууд/ 1995.¹1, 0,3 хх,
32.Монголын нийгмийн хөгжлийн онолын тухайд /ЗГМ/ 1995.¹49, Соёл иргэншлийн онолын тухайд /Монголын залуучууд/ 1995.¹3, 0,3 хх,
33.Өрнө, дорны соёлын харилцаа нөлөөлөл /Дэлхийн монголч эрдэмтдийн хурал/-ийн эмхэтгэл 1996.¹7, 1,5 хх,
34.Нийгмийн хөгжлийн улиран дэвших зүй тогтол /Докторын зэрэг горилсон бүтээлийн хураангуй/ УБ.1993, 1,5 хх,
35.Оюутны хамт олны нийтлэг ба тухайлсан харилцааны асуудал /Дэд докторын зэрэг горилсон бүтээл/ Автореферат. УБ.1984, 1,0 хх,
36.Нүүдэл, суурьшлын соёл иргэншил ба хүүхэд ”Хүүхэд, хөгжил, хамгаалал” Онол практикийн бага хурал УБ.1995, 0,3 хх,
37.Нийгмийн амьдрал ба төв үзлийн арга зүй /Ардын эрх/ 1995.10.04, 0,5 хх,
38.Төв үзэл, ардчилал хоёр нь /ЗГМ/ 1996.01.31 ¹22, 0,5 хх,
39.Нийгмийн амьдралыг тайлбарлахад төв үзлийн практик ач холбогдол. Соёл иргэншлийн онолын тухайд /Бодрол бясалгал сэтгүүл/ УБ.1995.¹4, 1 хх,
40.Монголын нийгмийн амьдралыг задлан шинжлэхэд төв үзлийн арга зүйн ач холбогдол /Төв үзэл ба намын бодлогын үйл ажиллагаа/ Баруун-Урт 1995, 0,4 хх,
41.Монгол хүний төрхийг судлах диалектик арга зүй /Монгол хүн судлал/ УБ.1995, 1,0 хх,
42.Төв үзэл судлах хөтөлбөр ¹1 /Үнэн/ 1996.¹5, 0,5 хх,
43.Төв үзэл судлах хөтөлбөр ¹1 /Үнэн/ 1996.¹52, 0,5 хх,
44.Төв үзэл судлах хөтөлбөр ¹1 /Үнэн/ 1996.¹54, 0,4 хх,
45.Төвд тэмүүлэхээсээ төвөөс зугатах нь /Бодлын солбицол/ 1995, 0,4 хх,
46.Өндөр гэгээний шашин төрийн үйлсийг гүн ухааны үүднээс авч үзэх нь /Дэлхийн монгол судлал, мэдээ/ 1996, 0,5 хх,
47.Монголын ийгмийн хөгжлийн үзэл баримтлал ба арга, билгийн сэтгэлгээ /МУИС-ийн ЭШБ/ 1997.¹3, 0,8 хх,
48.Нийгмийн шинжлэх ухаанд нүүрлэсэн хямрал /ЗГМ/ 1996.10.08 ¹192, 0,5 хх,
49.Философский подход к изучению шаманизм. Центрально-азиатский шаманизм. Философские, исторические, религиозные аспекты. Улан-Үде. 1996, 0.33 хх,
50.Монголын уламжлалт соёл үүсэх, төлөвших байгаль, газар зүйн нөхцөл /Монголын соёлын түүх/ номонд УБ.1990, 1 хх,
51.Монголын уламжлалт соёл үүсэх, төлөвших байгаль, газар зүйн нөхцөл /Монголын соёлын түүх/ номонд УБ.1999, 1,5 хх,
52.Бүжгийн гүн ухаан /МУИС-ийн ЭШБ/ 1997.¹3, 0,2 хх,
53.Обновление традиционного монгольского государственного строя и его сегоднящее состояние /Х.Цолмонгийн хамт/ Илтгэлүүдийн товчоо. Дэлхийн монголч эрдэмтдийн VII бага хурал, 0.2 хх,
54.Монголчуудын соёл иргэншлийн уламжлал /англиар/ Монгол судлалын дэлхийн бага хурал. Шинэ Дели 1995, 0.1 хх,
55.Бурхан багшийн сургаалын зарчмын утга санааг арга, билгийн үүднээс тайлбарлахыг оролдсон нь /Буддын судлал/ цуврал ¹1 УБ.1998, 0.1 хх,
56.Монголын философи, социологийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал /МУИС-ийн ЭШБ/ ¹133, 1.5 хх, В.Отгоннасан, Г.Чулуунбаатар
57.Буддын гүн ухаан хийгээд хөгжлийн шалгуурын асуудал /МУИС-ийн ЭШБ/ 1996.¹01.133, 1 хх,
58.Монголын нүүдлийн соёл иргэншлийн гүн ухааны тухайд МУИС-ийн ЭШБ/ 1996.¹01.133 , 0.5 хх,
59.Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний нэгдлийн талаархи Т.Намнансүрэнгийн үзлийг гүн ухааны үүднээс авч үзэх нь /Богд хаант Монгол улсын анхны ерөнхий сайд сайн ноён хаан Төгс-Очирын Намнансүрэн/ УБ.1998, 0,5 хх,
60.Шүтэн барилдлагааны түвшин, хөгжлийн гол үзүүлэлт. Соёл иргэншил, гүн ухаан, хөгжил УБ.1998, 0.5 хх,
61.Боловсролын салбарыг шинэчлэхийн гүн ухааны учир холбогдол “Монгол улс” 1999.¹2, 2 хх,
62.Овгоо тогтоох, ургын бичгээ хөтлөх тухайд /Өнөөдөр/ 1999.6, 0.3 хх,
63.Засаг төрийн хямрал түүнээс гарах арга зам /Үнэн/ 1999.6, 0.2 хх,
64.Нүүдлийн хийгээд суурин эдийн засгийг зэрэгцүүлэн хөгжүүлэх тухай /англи/, /Нүүдэлчин сонин/ 1999.¹3, 0.1 хх,
65.Монголчуудын соёлыг судлах гүн ухааны арга зүй. /Манай монгол сэтгүүл/ 1999.¹4, МУИС-ийн ЭШБ /монгол судлал/ 1999.¹15, 1 хх,
66.Таван махбодын тухай дорно дахины сургаалыг арга, билгийн үүднээс эдүгээшүүлэн тайлбарлах нь /Манай монгол сэтгүүл/ 2000.¹4, 2 хх,
67.Шүтэн барилдсан арга, билиг /Үнэн/ 1966.3.18.¹31, 0.5 хх,
68.Уламжлалаа умартваас бутран доройтно, шинэчлэлээ умартваас сульдан доройтно /Өнөөдөр/ ¹41, 0.2 хх,
69.Гүн ухаан, социологи хоёрын холбоо хамаарлын тухайд /НУФ, Социологи сэтгүүл/ 2003, 2 хх,
70.Төрийн түшээ хүний шинж төрх /Үнэн/, 0,2 хх,
71.Намд буюу намын шүүлтүүрт гарч ирсэн хүнд нь саналаа өгөх нь зөв /Үнэн/, 0,3 хх,
72.Хүн төрөлхтөний түүхэнд Чингисийн Монгол эерэг үүрэг гүйцэтгэсэн эсэхийн тухайд /Манай монгол сэтгүүл/ 2002.¹1-2, Чингис судлал ба түүхийн дурсгал. УБ.2003, 2.5 хх,
73.Монголчуудын газар эзэмших уламжлалт тогтолцоо хийгээд нүүдлийн соёл иргэншил /Фиолсофи, шашин судлал/ 2002.¹185/12/, 1,5,
74.Мал сүрэг, билчээр хоёрын гүн ухааны шүтэлцээ /Nomadic/ сэтгүүл 2002.¹3, 0.2 хх,
75.Сүргийн бүтэц дэхь шалгарал хийгээд дөрвөн улирал билчээр /Nomadic/ сэтгүүл 2001.¹5, 0.3 хх,
76.Сүргийн бүтэц дэхь шалгарал хийгээд чоно боохой /Nomadic/ сэтгүүл 2002.¹4, 0.5 хх,
77.Монголчуудын мал аж ахуйн уламжлалт ухаан, түүнийг шинэчлэх асуудал. Олон улсын монголч эрдэмтдийн VIII их хурлын илтгэлийн товчлол. УБ., 0.2 хх,
78.Монгол хүний төрхийг судлах диалектик арга зүй /Монгол хүн судлал/ тэргүүн дэвтэр, УБ.1995, 2 хх,
79.Хот айлын тогтолцоо хийгээд монголын нийгэмд түүний гүйцэтгэх үүрэг /Монголын нууц товчоо, монголын соёл/ хэмээх олон улсын хурлын илтгэлийн товчоо. ӨМБС, 2001.8, 0,3 хх
80.Монголчуудын уламжлалт соёлын учир, түүнийг шинэчлэх арга зам /Монгол ёс заншлын өнөөгийн тулгамдсан асуудал/ Дархан. 2000, 0.3 хх,
81.Монгол орны газар зүйн орчин хийгээд нүүдлийн мал аж ахуй хоёрын харилцааны гүн ухааны агуулга. /Нүүдлийн мал аж ахуй ба билчээрийн олон улсын хурлын илтгэлийн эмхэтгэл/ УБ.1999, 0.2 хх,
82.Монголын нийгмийн хөгжлийн үзэл баримтлал хийгээд арга, билгийн сэтгэлгээ /МУИС. НУФ. ЭШБ/ 1997.¹3, 2 хх,
83.Х.Н Гумилёвын онолын арга зүйн ач холбогдол - Гүн ухаан нийгмийн сэтгэлгээ “ сэтгүүл 1993 ¹ 1, 1.5 хх,
84.Монголын нүүдлийн соёл иргэншлийн гүн ухаан /МУИС. НУФ. ЭШБ/ 1997.¹3, 1.5 хх,
85.Буддын гүн ухаан хийгээд хөгжлийн шалгарлын асуудал /МУИС. НУФ. ЭШБ/ 1997.¹3, 1.5 хх,
86.Монголын төрийн уламжлалын шинэчлэл, өнөөгийн байдал /илтгэл өгүүллийн товчоо/ Олон улсын монголч эрдэмтдийн VII их хурал, 0.3 хх,
87.Бурхан багшийн зарим нэг утга санааг арга, билгийн үүднээс тайлбарлахыг оролдсон минь /МУИС, Буддын судлал/ УБ.1998, 1.5 хх,
88.Нүүдлийн эдийн засгийн уламжлал, шинэчлэл /англиар/ УБ.2000, 0.2 хх,
89.Мал сүрэг, билчээр хоёрын гүн ухааны агуулга /МУИС, МХСС. ЭШБ/ 2003, боть/144/, 2 хх,
90.Монголчуудын уламжлалт сэтгэлгээний гүн ухааны агуулга. Соёл иргэншлийн диалектик /англиар/ УБ.2001, 0.3 хх,
91.Ялах, ялагдахын зовлонгийн тухайд /Эрдэнийн түлхүүр/ 2001. ¹15,6,7,8,9,10,11, 0.5хх,
92.Махбодын сургаалын гүн ухааны агуулга /Эрдэнийн түлхүүр/ 2001.¹12, 2002.¹1,2,3,4,5, 0,5 хх,
93.Нагаржунайн 8 үгүйсгэлийн гүн ухааны тайлбар /Эрдэнийн түлхүүр/ 2002.¹6, 0,5 хх,
94.Үгүйсгэл тус бүрийг задлан ойлгохын учир /Эрдэнийн түлхүүр/ 2002.¹7, 0.5 хх,
95.Хөгжилд үгүйсгэлүүдийн гүйцэтгэх үүргийн тухай /Эрдэнийн түлхүүр/ 2002.¹8,9, 0.5хх,
96.Түрдэхүйн диалектик /Эрдэнийн түлхүүр/ 2002.¹11,12; 2003.¹2 , 0.5хх,
97.Сүргийн бүтэц дэх шалгарал хийгээд дөрвөн улирал, билчээр. Nomadic сэтгүүл, 2002 оны ¹5, 0.5 хх,
98.Сүргийн бүтэц дэх шалгарал хийгээд говь, хангай, хээр. Nomadic сэтгүүл, 2002 оны ¹4, 0.4 хх,
99.Гүн ухаан, социологи хоёрын холбоо хамаарлын тухай. МУИС, НШУС, “Социологи” сэтгүүл. 2003 оны ¹2, 2 хх,
100.Хүн төрөлхтний түүхэнд Чингисийн монгол эерэг үүрэг гүйцэтгэсэн эсэх тухайд. “Манай монгол” сэтгүүл. 2002 оны 1-2, 2 хх,
101.Монголчуудын газар эзэмших уламжлалт тогтолцоо хийгээд нүүдлийн соёл иргэншил. - “Философи, шашин судлал” сэтгүүл. 2002 оны ¹12, 1.5 хх,
102.Хот айлын тогтолцоо хийгээд монголын нийгэмд түүний гүйцэтгэсэн үүрэг. “Үндэсний монгол судлал” 2003 оны ¹1, 2 хх,
103.Байгалийн шалгарлын хууль хийгээд монголчуудын мал маллах уламжлалт ухаан. “Үндэсний монгол судлал” 2003 оны ¹2, 1.5 хх,
104.Түрдэхүйн диалектик. “Эрдэнийн түлхүүр” сонин. 2003 оны ¹2 , 0.5 хх,
105.Байгалын шалгарлын хууль хийгээд монголчуудын мал маллах уламжлалт ухаан. “Үндэсний монгол судлал”. 2003 оны ¹2, 0.5 хх,
106.Хот айлын тогтолцоо хийгээд монголын уламжлалт нийгэмд түүний гүйцэтгэх үүрэг. “Ойрад судлал”. Шинжан-Уйгарын өөртөө засах орны Их сургуулийн сэтгүүл. 2004 оны ¹2 (51), 1.5 хх,
107.Шинжан-Уйгарын монголчууд нүүдэл суурьшлын заагт. Үндэсний монгол судлал. 2004 оны ¹3, 1 хх,
108.Мал сүрэг, билчээр хоёрын гүн ухааны харилцааны агуулга. Өвөр Монгол. Шинжаны “Мал аж ахуй” сэтгүүл, 2005 оны 2-р хугацаа, 2 хх,
109.Монгол хүний унаган төрх шинэчлэгдэх зүй тогтол. Манай Монгол. 2005 ¹2, 2 хх,
110.Байгалийн шалгаралын хууль хийгээд бэлчээрийн мал маллах монголчуудын уламжлалт ухаан. БНХАУ, ӨМӨЗО, илтгэлийн товчоо. 286-289 дэх тал, 1.5 хх,
111.Монгол улсын тусгаар тогтнолын талаар монголын бүх ард түмний санал хураалт, түүний түүхэн ач холбогдол. - “Монгол улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт явуулсны 60 жилийн ойд. (товхимол) УБ.,2005. 13-25 дахь тал, 2 хх,
112.Нисваанисийн сэтгэл зүйн агуулгын тухай. МУИС, МХСС “Монгол судлал” сэтгүүл, 2005 (XXV), 153-162 дахь тал, 1.5 хх,
113.Монгол угсаатны түүхэнд Чингисийн монгол дахин давтагдахыг үгүйсгэх аргагүй. “Улаанбаатар таймс” сонин. 2006.03.07, 1, 4-р нүүр, 2 хх,
114.Монголын эзэнт гүрний төрт ёс, түүний уламжлал, даяарчлал, МУИС, МХСС, “Монгол судлал” сэтгүүл. 2006, боть XXVI, 2 хх,
115.Шавь хүнд байх ёстой шинжийн тухай буддын гүн ухааны сургаал. МУИС, НШУС, “Философи, шашин судлал” сэтгүүл. 2006. 253. 125-131 дэх тал, 1.5 хх,
116.Номонд дурлах сэтгэлийг бясалгалаар бий болгох тухай буддын гүн ухааны сургаал. МУИС, НШУС, “Философи, шашин судлал” сэтгүүл. 2006. V., 1.5 хх,
117.Соёл судлалд төв хүрээний арга зүйн үүрэг. Соёл судлал, 2005, СУИС, 1 хх,
118.Соёл иргэншлийн арга зүйн үүрэг. Соёл судлал, 2006, СУИС, 1 хх,
119.Өнөөгийн хүмүүс сэтгэн бодох хамгийн муу хувилбартай. “Улаанбаатар таймс” сонин. 2006. 04 сар, 2 хх,

ЗАЛУУ НАСНЫ АНГИЛАЛЫН ТАЛААРХ БЭСРЭГ ШИНЖИЛГЭЭ

ШУА ФСЭХ-ийн социологич О.Баасантогтох
Хүний насны ангилалыг эдийн засаг, нийгэм, улс төр, сэтгэл судлал зэрэг нийгмийн ухаан, эрүүл мэнд, физик, одон орон зэрэг байгалийн ухааны салбар бүр судалгааны чиглэлээсээ хамааран харилцан адилгүй үүсгэсэн байдаг. Арга зүйн хувьд тухайн шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үр дүнгээр тайлбарлагддаг учир үнэний магадтай боловч тухайн ангилалыг түгээмэл хэрэглэх боломжтой эсэхээс шалтгаалан няцаагдах нь олон.
Нийгмийн шинжлэх ухаанд эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээх чадвар, нийгэмшил, эд хөрөнгө, албан тушаал г.м шалгуураар хүний насыг ангилдаг ч хүний амьдралын олон янз байдлаас үүдэн үгүйсгэгдэх нь хялбар аж. Нийгмийн ухааны үүднээс энэ мэт социаль шалгуурыг хэрэглэх нь арга зүйн хувьд зөв боловч тухайн субьектийг бусад субьектийн зүгээс дан ганц социаль баримжааллаар хүлээн авдаггүй. Учир нь хүн нийгмийн амьтан болохын зэрэгцээ оюун ухаан (сэтгэлийн), мах, цусан тогтоц бүхий биологийн төрөл зүйл билээ. Тодруулбал, нийгмийн ухааны үүднээс хүний насыг ангилахдаа бие бялдар, сэтгэхүйн хөгжил, нийгмийн зүгээс хүлээн зөвшөөрөгдөх үе буюу бие даан эрх эдэлж, үүрэг хүлээх чадвар гэсэн хүчин зүйлсийн гурвалсан давхцлаар тодорхойлогдох учиртай. Хэрэв насны ангилал үүсгэхдээ; энэ гурван хүчин зүйлийн аль нэгийг анхаараагүй тохиолдолд социаль ангилал болж чадахгүй. Залуу насны тухай ярихад ч дээрх зарчимд тулгуурлах нь зүйтэй. Учир нь залуу хүн бие физиологийн хувьд боловсорч гүйцэх, нийгмийн харилцаанд суралцаж, бие даасан эрх үүрэгтэйгээр оролцож эхлэх, оюун сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшөөгүй нарийн зааг үе учир энэ насны ангилалыг тогтооход нэн ач холбогдолтой арга зүй гэж үзэж байна.
Манай улсад социаль үүднээс анхлан доктор Х.Гүндсамбуу тухайн үеийн оросын судлаач В.Н.Боряз (121 судлаачийн бүтээлд контент анализ хийхэд залуучуудын насны дээд хязгаарыг судлаачдын 61 нь 30 насаар, доод хязгаарыг 17 нь 16 насаар авсан байжээ), Е.С.Петеренко, Т.М.Ярощенко, Польшийн эрдэмтэн Решке (залуучуудын насны дотоод үечлэлийг ...нягтлан үзэж нийгмийн бүтцийн судалгаанд хэрэглэх нэгдсэн стандарчлалыг бий болгожээ. Тэд нар залуучуудын сургууль төгсөлт, цэргийн албанд татагдах халагдах үе, өрх тусгаарлалт, ажлын дадлага туршлага эзэмшилт зэргийг үндэслэн насны бичил бүлгүүд үүсгэж тэдний шинж тэмдгүүдийг хураангуйлан товчоолжээ.) нарын судалгаанд тулгуурлан залуучуудын насыг тогтоож, мөн залуу насны дотоод ангилалыг тогтоосноороо ач холбогдолтой юм. Тэрээр орь залуугаас төгс залуу хүртэл дөрвөн бүлэг болгон нарийвчлан тогтоож өгсөн бол доктор О.Сарантуяагийн бүтээлд энэ насны онцлогийг “Өсвөр үе хэмээхүй хүүхэд наснаас насанд хүрэгчдийн эгнээнд дэвшин орох шилжилтийн үеийг ойлгох бөгөөд насаар хэлвэл ерөнхийдөө 10-19 насныхан багтах боловч дотор нь эрт (10-14) ба хожуу (15-19) гэж ангилан авч үзсэн байдаг. Хожуу өсвөр нас бол хүний нийгэмшин хөгжих үйл явцын хамгийн нарийн төвөгтэй үе бөгөөд наад зах нь л гэхэд тэдэнтэй эцэг эх нь “...балчир хүүхэд мэтээр ханддаг бол нийгмийн зүгээс насанд хүрэгчдийн нэгэн адилаар үзэж, хэрэгцээ шаардлагыг нь хангахыг эрмэлзэж байдаг” гэж тэмдэглэсэн байдаг. Эдгээр эрдэмтдийн тэмдэглэсэн ангилал нь нийгмийн ухаанд ашиглахуйц нэлээд барьцтай хэрэглэгдэхүүн болно.
Дээрх хоёр судлаачийн зэрэгцээ өнөөдөр дараах ангилалуудыг нийтлэг хэрэглэж байна. Үүнд:
1. Монгол хүний насны ангилал
Эрэгтэй Орь 22 24
Цэл 25 29
Эмэгтэй Орь 21 24
Цэл 25 29
2. МУ-ын эрх зүйн акт
Иргэний хуульд 18
Сонгуулийн тухай хууль 18
Эрүүгийн хууль 16
3. МУ-ын үндэсний статистикийн хорооны амьдралын циклээр бүлэглэсэн агилал 15 24
4. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь
Орь нас 18 25
Залуу нас 25 35

Дээрх мэдээллээс харвал залуу насны ангилал 15-35 насны хооронд хэлбэлзэж байна. Нийгэмшилт, амьдралын түвшин, үзэл бодлын төлөвшилт зэрэг социаль шалгуураар авч үзвэл дээрх ангилалууд нь төдийлөн оновчтой бус шийдэл юм.
Тэгвэл эдгээрийг зүй зохистой авч үзэх үндэслэгээ нь өмнө өгүүлсэн арга зүйн гурвалсан давхцал болно. Нийгмийн насны тухайд бид 16-30 насныхныг залуучууд гэж үзэж болох бол бие, физиологийн хувьд дараах хандлагийг харьцуулах нь зүйтэй болно.
Хүн өөрөө биологийн төрөл болох талаас нь авч үзвэл бие махбодийн хувьд өсөж томрох, бие даах, ачаалал даах чадамж бүрдэж, дуу хоолой нь бүдүүрч, бэлгийн харилцааны бүрэн чадамжтай болдог. Үүнийг шилжилтийн нас гэх бөгөөд биологийн энэхүү өсөлтийн хурд нь 16-17 наснаас буурч 18 насанд бүрэн зогсдог . Сурган хүмүүжүүлэх ухаанд суурь мэдлэг олгох, насны дээд хязгаарыг ихэнх тохиолдолд 16 насаар тогтоосон нь энэхүү үйл явцтай шууд холбоотой. Мөн хүний биеийн жин 20-25 нас хүртэл нэмэгддэг бол хүний сэтгэхүйн хөгжил 22 насанд дээд цэгтээ хүрч 27 наснаас буурч эхэлдэг хэмээн Америкийн Виргиний их сургуулийн эрдэмтэд нотолсон байдаг.
Биеийн хөгжил, сэтгэхүйн өсөлт, бие даан эрх эдэлж, үүрэг хүлээх буюу нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх үе гэсэн хүчин зүйлсийн өсөлт, бууралт, тогтворжилтын үйл явц ажиглагдаж байна. Хүчин зүйлсийн өсөлт, бууралт харилцан адилгүй ч биеийн өсөлт зогсох, нийгэмд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх үетэй холбоотой залуу насны доод хязгаарыг тогтоох, үзэл бодол, сэтгэхүйн, биеийн хөгжлийн үйл явц тогтворжих, сэтгэхүйн хөгжлийн бууралттай холбоотой залуу насны дээд хязгаарыг тогтоож болох юм. Үүнээс үндэслэн бид залуучуудын насны доод хязгаарыг 16, дээд хязгаарыг 27 нас гэж үзэх нь зүйтэй мэт мэт санагдаж байна. Учир нь, залуу насны доод хязгаарыг 16 гэсэн нь энэ насныхан сэтгэхүйн болон биеийн хөгжил, нийгэмшилтийн хувьд бусдад хүлээн зөвшөөрөгдөж, аливаад бие даан оролцох, хувийн байр суурьнаас хандах чадвар эзэмшин, хариуцлага хүлээх, биеийн хүчний хувьд ачаалал даах чадвартай болохын зэрэгцээ эрх зүйн чадамж бүрддэг. Харин залуу насны дээд хязгаарын тухайд сэтгэхүйн хөгжлийн тогтворжилт, социаль харилцааны туршлага, нийгэмд эзлэх байр суурь харьцангуй тогтворжсон, үхэл хагацал, төрөлт, гэрлэлт зэрэг хүн ам зүйн үзүүлэлтийн хувьд бусад насныхантай харьцуулахад үйл явцын өсөлт, амьдрал – үзэл бодол, биеийн хөгжлийн тогтворжилт, сэтгэхүй хөгжлийн бууралтын үе тул залуучуудын насны дээд хязгаарыг 27 гэж үзэхийг санал болгож байна.
Залуу насны ерөнхий ангилалын зэрэгцээ дотоод ангилалыг хөндөх хэрэгтэй бөгөөд үүнийг 16-18 орь залуу, 19-24 цэл залуу, 25-27 төгс залуу гэж ангилж болох юм. 16-18 насныхны хувьд ерөнхий боловсролын сургууль төгсөх төгсөх, биологийн талаасаа шилжилтийн үе дуусгавар болох, нийгэмд хариуцлага хүлээх чадамжтай болох үе юм. 19-24 насныхны хувьд бие даасан амьдралын гараагаа эхлэх, сэтгэхүйн хөгжлийн оргил үе бол 25-27 насныхны хувьд амьдрал, үзэл бодол тогтворжих, биеийн болон сэтгэхүйн хөгжил бууралтын үе юм.

Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны Алба 10 жилийн турш судалгаа хийж байна

МОНГОЛЫН ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН
МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ АЛБА


Мэдээлэл судалгааны албыг Данийн Вант Улсын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэн, Данийн Сэтгүүл зүйн сургууль, Дани Монголын нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлсэн “Монголын хэвлэл мэдээлэл ба сэтгүүл зүй” төслийн хүрээнд 1999 онд байгуулсан.

Эрхэм зорилго

Монголын хэвлэл мэдээллийн зах зээл, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох, нийт харилцагч байгууллагуудаа бодит, найдвартай мэдээллээр хангахад оршино.

Бидний зарчим

Бид аливаа бүлгийн явцуу ашиг сонирхлоос ангид байж судалгааны мэдээлэл бүрдүүлэх, нэгтгэн дүгнэх ажлыг шинжлэх ухааны арга зүйд тулгуурлаж, олон нийтийн мэдээлэл авах эрхийг хүндэтгэх зарчмыг баримтлаж ажиллана.

Бүтээгдэхүүн үйлчилгээ

I.Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгаа

Данийн Вант Улсын Аархусын Их сургуулийн эрдэмтэн профессоруудын мэргэжлийн зөвөлгөө, Будапешт дахь Соросын сангийн дэмжлэгийг хүртэж, Монголын телевизүүд, бизнесийн томоохон пүүс компаниудын захиалга санхүүжилтээр 2003 оны 9 дүгээр сард анх хэрэгжүүлсэн. Үүнээс хойш сар бүр тогтмол явуулж өнөөдрийн байдлаар нийт 61 тайлан гаргаад байгаа. Судалгааг Хэвлэл Мэдээлэл Судлаач Н.Батзориг гардан хэрэгжүүлдэг.

II.Монголын хэвлэл мэдээллийн мониторинг

1999 онд “Данида” төслийн хүрээнд хагас жил тутам хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2002 оноос өнөөг хүртэл бие даан явуулж байгаа. Уг судалгаагаар Монголын хэвлэл мэдээллийн салбарын жил бүрийн өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог. Судалгааг судлаач Д.Нямдорж гардан явуулдаг. Утас 98114143

III.Реклам сурталчилгааны мониторинг

Дэлхийн Сонины Холбооны захиалгаар 2000 оноос эхлэн өдөр тутмын сонинуудын реклам сурталчилгааны талбайн хэмжилтийн судалгааг тогтмол явуулж байна. Мөн тодорхой пүүс компанийн захиалгаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэл нэвтрүүлэг, реклам сурталчилгаанд мониторинг хийх ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ.

IV.Судалгааны төсөл хөтөлбөрүүд

Олон улсын хамтын ажиллагааны болон гадаадын хандивлагч, дотоодын захиалагч байгууллагуудтай хамтран бүхий л төрлийн судалгааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Хэвлэл мэдээллийн бүхий л төрлийн судалгаа

“ТВ-ийн хөтөлбөрийг задлан шинжлэх нь” чанарын судалгаа, Конрад Аденаурын Сан, 2002 он
“Хэвлэл мэдээллийн байдлын талаархи олон нийтийн үнэлэмж” судалгаа, Азийн сан, 2004 он
“Улаанбаатар дахь Ариранг ТВ-ийн үзэгчид” Өмнөд Солонгосын Ариранг ТВ, 2004 он
“Ийгл бродкастинг ТВ-ийн үзэгчид Улаанбаатарт” асуулга судалгаа. Ийгл ТВ, 2004 он
“ТВ-ийн реклам сурталчилгааны мониторинг” чанарын судалгаа, Фридрих Эбертийн сан, 2005 он
“Олон нийтийн Радио ТВ-ийн хууль ба олон нийтийн үнэлэмж” асуулга судалгаа, Хэвлэлийн хүрээлэн, 2005 он
“УБ хотын Радио сонсогчдын судалгаа”, Хэвлэлийн хүрээлэн, 2005 он
“Байгаль орчны талаархи иргэдийн мэдлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтай сайжруулах нь” агуулгын болон асуулгын судалгаа, Нидерландын Вант улсын Засгийн газрын Байгаль орчны итгэлийн сан, 2006 он
“Хүүхэд ба хэвлэл мэдээлэл” судалгааны төсөл, Их Британий Хүүхдийг Ивээх Сан, 2006 он
“Ардчилал, эрх чөлөө, хариуцлага” чанарын судалгааны төсөл, Конрад Аденауэрын Сан, 2006 он
“Эрүүл мэндийн сэтгүүл зүй” чанарын судалгааны төсөл, International Network, 2006 он
“Улаанбаатар хотын телевиз үзэгчдийн зах зээлийн судалгаа”, Ийгл ТВ, 2006 он
“МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, мэдээллийн чанартай нэвтрүүлгийн агуулгын мониторинг” гурван шатат мониторингийн судалгааны төсөл, Нээлттэй Нийгэм Форум, 2006 – 2008 он
"Монголын тогтмол хэвлэлийн хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдал" агуулгын судалгаа, Төрийн хэлний зөвлөл, 2007 он
“Онцгой байдлын үеийн олон нийттэй харилцах ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь” төслийн үнэлгээний 8 төрлийн бичил судалгаа, НҮБ-ын Хүүхдийн сан, 2008 он
“Парламент ба хэвлэл мэдээллийн хариуцлага” агуулгын болон асуулгын судалгаа, Конрад Аденауэрын сан, 2008 он
“Хэвлэл мэдээллийн нийтлэлийн бодлогыг судлах нь” агуулгын судалгаа, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, АЙПЕК 2008 он

Социологи, улс төр, нийгмийн макро болон микро түвшний судалгаа

“Монгол дахь улс төрийн ойлголт, төлөвшил” фокус судалгаа, Данийн Вант Улсын Аархусын их сургуулийн Улс төр судлалын тэнхим, 2002 он
“Монгол дахь Сэтгүүл зүйн сургалтын хэрэгцээ шаардлага” асуулгын судалгаа, Хэвлэлийн хүрээлэн, 2002 он
“Парламентын сонгуулийн судалгаа” чанарын болон тоон судалгаа, Конрад Аденаурын Сан, 2004 он
“Оюу толгой төслийн талаарх Хан-Богд сумын иргэдийн санал бодол” асуулгын судалгаа, Айвенхоу Майнз Инк, 2005 он
"МАХН-ын Бага Хурал, шинэчлэл, рейтинг" асуулгын судалгаа. МАХН, 2007 он
"Монголын уул уурхайн салбарын төлөв байдал: Эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, нийгмийн оролцоо" социологийн санал асуулгын судалгаа, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассиоциаци, 2007 он

Эдийн засаг, бизнес, маркетингийн судалгаа

“Сэтгүүл зүйн салбарын зах зээлийн судалгаа” Хэвлэлийн хүрээлэн, 2004 он
“Хувьцаа үнэт цаасны талаархи олон нийтийн санал бодол” асуулгын судалгаа, Монгол шилтгээн ХХК, 2005 он
“Сэтгүүлийн зах зээлийн судалгаа” асуулга, фокус группын судалгаа, Ирмүүн агентлаг, 2007 он

Хамтын ажиллагаа

Залуу судлаачдын клуб
Залуу маркетеруудын холбоо

Бидэнтэй холбоо барих, судалгааны захиалга өгөх хаяг

Байршил: 100 айл, 11-р хорооллын замын хойд талд Хэвлэлийн хүрээлэн 3-р давхарт
Ш/Х: Их тойруу 11Б, Ш.Х 20/347
Утас: 7011-3475, 8800-8787, 96649649
Fax: 350002

Монголын Лектор төв 5 жилийн турш судалгааны ажил хийж байна

Судалгааны талаарх олон нийтийн санаа бодол янз бүр байдаг. Зарим нь үүнийг хар PR мэт хүлээн авч байхад нөгөө хэсэг зүгээр статистик тоо мэт ойлгоно. Гэтэл судалгаа нь энгийнээр хэлбэл аливаа бүхний эхлэл суурь юм. Хэн нэгэн хүн ямар ч байгууллага хамт олон ажлаа эхлэхийн өмнө судалгаа шинжилгээн дээр тулгуурлан явуулдаг нь гайхамшиг. Иймээс л тэд бүхэн судалгаа хэмээх салбарт түрэн орсон байна.

Судалгааны баг:
Судалгааны ёс зүй болоод хурдан шуурхай, хараат бус, бодит байдалд тулгуурласан магистр болон докторын зэрэгтэй 10 гаруй мэргэжлийн судлаачдаас бүрдсэн.
Нийгэм эдийн засгийн төрөл бүрийн чадварлаг боловсон хүчин шаардлагатай техник хэрэгслээр бүрэн хангагдсан үндэсний хийгээд олон улсын хэмжээний судалгааны ажлын өргөн туршлагатай, Улс төржиж үзэл сурталжаагүй.
Түүнчлэн судалгааны анхдагч мэдээллийг боловсруулахад зайлшгүй шаардлагатай өндөр хүчин чадалтай сүүлийн үеийн программ хангамжтай компьютер техник хэрэгсэл, лаборторитай.


Хийсэн ажлуудаас:

2004 он
•УИХ-ын сонгуулийн тойргуудын судалгаа 49, 51, 7, 71, 73, 58, 23, 60, болон бусад тойргуудад
•Японы засгийн газрын “JICA” олон улсын байгууллагын төслийн судалгаа /Хэнтий, Увс аймагт ХАА-н бүсчилсэн хөгжлийг дэмжих төслийн шаталсан судалгаа/
•ХЭҮТ-ийн захиалгаар Улаанбаатар хот дахь “Насанд хүрээгүй биеэ үнэлэгчдийн судалгаа”

2005 он
•АТОУИНЧ-ны хүрээнд СИВИКУС- ОУБ-ын захиалгаар “Монгол дахь иргэний нийгмийн индекс судалгаа 5 бүс нутгаас
•Улсын клиникийн төв 1-р эмнэлэгийн эмч ажилтны болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа
•ЕБС төгсөгчдийн мэргэжлээ хэрхэн сонгож байгаа талаархи, нөлөөлж буй хүчин зүйлс
•“Хуулийн цаг” нэвтрүүлэгт олон нийтийн санал бодлыг тусгах нь фокус группийн судалгаа
•Төр засгийн тогтвортой байдлын талаарх олон нийтийн санал асуулга судалгаа
•Монголчуудын номонд хандах хандлага

2006 он
•УИХ-ын 46–р тойргийн нөхөн сонгуулийн судалгаа
•Монголын нийгэм эдийн засаг улстөрийн тулгамдсан асуудлаар суурь судалгаа
•Мэргэжил сонголтын талаарх суурь судалгаа

2007 он
•2007 оноос эхлэн сар бүр Улаанбаатар хотод Улс төрийн намуудын Рейтингийн судалгаа
•Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын захиалгаар “Хөдөлмөр эрхлэлт”- ийн судалгаа
2008 он
•Монголын нийгэм эдийн засаг улстөрийн тулгамдсан асуудлаар суурь судалгаа
•Мэргэжил сонголтын талаарх суурь судалгаа
•Улаанбаатар хотын бүх дүүрэг, Архангай, Булган, Хэнтий, Говь-Алтай, Увс, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар зэрэг аймаг дүүргийн нийгэм эдийн засаг, улстөрийн суурь судалгаа болон ОНСБ-ыг судалсан

2009 он
•Улстөр, эдийн засгийн суурь судалгаа /Хэнтий, Дорноговь, Хөвсгөл, Өвөрхангай, Дархан-Уул, Ховд, Улаанбаатар зэргээс түүвэрлэн явуулсан/
•ОНМХ-ийн өнөөгийн дүр төрх, Хүртээмж, Телевизүүдийн хөтөлбөрүүдэд анализ хийсэн судалгаа /Улаанбаатар хот/

Социологи хийгээд Нийгмийн философийн харилцааны тухайд хэдэн зүйл хэлэхүй

МУИС-ын Нийгмийн Судалгааны Хүрээлэнгийн Захирал, Социологийн тэнхмийн эрхлэгч О.Мөнхбат
Үгүүлэх нь
Социологич бэлдэх мэргэжлийн тэнхим МУИС-д анх байгуулагдаж, В.Отгон насан багш болон түүний ганц цэрэг, үүнийг бичигч би бээр орох өрөө байхгүй тул философийн тэнхимд ширээ зээлдэн түр толгой хоргодож, Оюун эгчийн гарын байхууг ууж асан тэр цагаас эдүгээ арван таван намар элжээ. Энэ үеэсээс манай хоёр тэнхмийн хооронд бусдаас илүүтэй дотно элэгсэг харьцаа бий болж, одоо ч хэвээр үргэлжилсээр байдаг билээ. Харин бидний заадаг социологи, тэдний заадаг нийгмийн философи хоёрын харилцааны тухайд энэ мэт ойлгомжтой, биеэсээ ойлгосон байдал тэр бүр байсангүй.
Манай нийгмийн философичид цайлж суухын завсар болон мэргэжлийн сэтгүүлээр дамжуулан нийгмийн сэтгэлгээнд социологи, нийгмийн философийн эзлэх байр суурь болон тэдний хоорондын харилцааны талаар өөрсдийн санаа бодлоо илэрхийлсэн нь цөөнгүй бол социологичдын хувьд нам гүм чимээгүй байх нь түгээмэл билээ. (Эл асуудлаар манай философичдын бичсэн сүүлийн бүтээлүүдээс профессор Н.Хавхын “Гүн ухаан, социологи хоёрын холбоо хамаарлын тухайд” үгүүллийг нэрлэж болно. Тэрээр пирамидын дүрсээр нийгмийн шинжлэх ухаанууд хийгээд философийн харилцааг тодорхойлжээ. Дөрвөн шаттай эл пирамидын оргилд Диалектик буюу Төв үзэл, удаахь нь нийгмийн философи. Гутгаарт социологи, эдийн засаг, улстөр зэрэг салбар ухаанууд Дөтгөөрт, тодорхой судалгаа байрлах аж. Доод түвшний шат бүр дээд шатандаа захирагдан интеграчлагдсаар хэт ирээдүйд сонгодог гүн ухааны хууль, сэтгэлгээр зангидагдсан нийгмийн тухай нэгдмэл нэг мэдлэг ухаан болно гэж док Н.Хавх үзжээ. үз: Социологи сэтгүүл ¹4, 2003. Н.Хавх Нийгмийн гүн ухаан УБ.,1997. Профессор Ц.Гомбосүрэн бээр нийгмийн гүн ухаан бол социологийн ерөнхий онол мөн гэсэн байр суурийг илэрхийлдэг. Ингэхдээ ямар нэгэн нэгдмэл супер мэдлэг бий болох боломжийг интеграль философийн тогтолцоогоор тайлбарлах нь бий. Үз: Ц.Гомбосүрэн Нийгмийн тухай философийн интеграль (нэгтгэгч) хувилбарыг боловсруулах эхлэл (онол аргазүйн асуудал), УБ., 1999.Социологичдоос МУИС-ийн багш Ч.Тамирын “ Социологи ба философийн хоорондын харьцаа, социологийн судлах зүйл” гэсэн гарчигтай үгүүллийг дурдаж болно. Ч.Тамир нийгмийн философи хийгээд социологийн судлах зүйлд шинжилгээ хийн тэдгээрийн тулгуур ойлголтуудыг харьцуулан үзсэн байна. Үз: Социологи сэтгүүл. ¹1.2001.)
Энэ асуудлаар философичид ихэнхдээ социологийн хоёр багшийг толгой хоргодуулж байсан шигээ “том” ахын сууринаас хандаж, нийгмийн философи бол социологийн ерөнхий онол гэх юм уу түүний онолчлолын дээд хэлбэр гэх нь олонтой байдгийг хэлэх юун. (Дээр дурдсан хоёр эрдэмтний байр суурь нь чухамдаа социологийн онолын түвшинг нийгмийн философи, эсвэл диалектикт шилжүүлэх гэсэн оролдлогоороо ижил.)
Санал болгож буй энэ үгүүлэлд би социологи хийгээд нийгмийн философийн харилцааны тухай асуудалд анхаарал хандуулан эл асуудлаарх өөрийн байр сууриа илэрхийлэхийг хүслээ.

Асуудлыг томьёолох нь
Социологийг судалгааны аргын түвшинд аваачин, түүний онолын функцийг нийгмийн философид үүрүүлэхийг эрмэлздэг эрмэлзлэл олон арван жилийн уламжлалтай агаад шалтгааныг нь марксизм, ленинизм хийгээд сталинизм, коммунист үзэл суртал болон улстөрийн дэглэм зэрэг хүчин зүйлстэй холбон тайлбарлах нь бий. (Осипов Г.В. Социология и Социализм. М.: Наука, 1990. Randall Collins, Michael Makowsky. The Discovery of Society. 1993. 5th edition.)
Энд дурдсан зүйлсээс чухам аль нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн буюу гол хэргийн эзэн хэнгэргийн дохиурыг тодорхойлох нь хэцүү авч социологийн статуст хандах энэ хандлага ЗХУ болон Дорнод Европын улс орнуудын социаль сэтгэлгээнд зонхилж байсан нэг онолын монополь болон түүнээс үүдсэн шинжлэх ухааны бүтцийн шаталсан тогтолцооны зарчимд маш хүчтэй илэрдэг билээ. Энэ утгаараа дурдсан бүх хүчин зүйлс социологийг авч үздэг дээрх хандлагатай ямар нэг байдлаар холбогдох авч Марксизмын хувьд ямар марксизмын тухай яригдаж байгааг тодруулах нь зүйтэй юм.
Чухамдаа энд Марксын бүтээл туурвилд тусгалаа олж, бүрэлдэн бий болж, арван ёсдүгээр зууны үед үүссэн олон социаль онолын адил хөгжиж, өөрчлөгдөж, унаж тусаж явсан марксизмыг бус харин албан ёсны үзэл суртал болон хувирсан тэр л догматик марксизмын тухай ярих нь шударга ажгуу.
Өөрөөр хэлбэл байгаль, нийгмийн ухааныг удирдан манлайлахаар “заяагдсан” диалектик материализм болон түүхэн материализм, ирээдүйн коммунизмыг судлахаар “заяагдсан” шинжлэх ухааны коммунизмын онолоос бүрддэг, К.Марксыг өөрийг нь би бол марксист биш хэмээн хашгирахад хүргэсэн тэр л марксизм социологид хандах дээрх хандлагын гол шалтгаан болсон юм. ( Randall Collins, Michael Makowsky. The Discovery of Society. 1993. 5th edition.)
Үнэндээ аль 19-р зуун лугаа мухардалд орж, нийгмийн сургаалийн хувьд үеэ өнгөрөөсөн нийгмийн философийг (Нийгмийн философи гэж юу болох талаар монголын томоохон философичдын нэг Г.ЧУлуунбаатар хэлэхдээ энэ бол түүхийн, улс төрийн философи зэргийг нэгтгэн хураангуйлсан нэр юм гэжээ. Өөрөөр хэлбэл урьд бидний нийгэм судлал (обшестоведение) гэдэг шиг хураангуйлан хялбарчилсан хэрэг аж. Үз: Г.Чулуунбаатар. ХХ-ХХI зууны зааг үеийн монгол дахь иргэний нийгмийн төлөвшил. ШУА.ФСЭХ.1999) түүхэн материализм гэсэн шинэ нэрийн дор шинжлэх ухааны статус олгон дахин амилуулах оролдлого чухам ийм л марксизмаас гаралтай билээ.
Оросын хөрснөө дөнгөн данган үндэслэж асан марксизм арван долоон оны октябрын хувьсгалын дараа большевизм, ленинизм гэсэн экстремист хэлбэрийг олж, албан ёсны үзэл суртал болсноор хөгжин өөрчлөгдөх, бүрэлдэн бий болсон нөхцөл байдлыг бүтээлчээр үнэлэн, бусад онол үзэл баримтлалуудад хүлээцтэй хандах чадвараа алдаж, онолын монизмыг тунхаглах болсон юм.
Тэр үеэс түүхэн материализм марксизмын нийгмийн философи гэсэн утгаараа социологи зэрэг нийгмийн шинжлэх ухааныг орлох, улмаар танин мэдэхүйн тавцнаас захиргаадалтын аргаар шахан зайлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлжээ.
Чухам энэ марксизмын хүрээнд социологийн шинжлэх ухааныг философийн мэдлэгийн нэг хэсэг гэх юм уу эс бөгөөс хөрөнгөтний хуурамч ухаан хэмээн нэрлэдэг максимум нигилист хандлагаас судалгааны өвөрмөц арга гэж хүлээн зөвшөөрдөг минимум хүлцэнгүй хандлага төрөн гарсан билээ.( Эхний хандлагын үр хөврөлийг бид Бухарин, Нагиев, Сталин нарын бүтээлээс харж болох бол хоёрдох хандлагыг Хрушевын “дулаарлын” үеийн сэтгэгчдийн бүтээлээс олж харах боломжтой. Үз: Бухарин Н.И. Теория исторического материализма. Учебник марксистской социологии. Пг., 1921. Нагиев Д. Луппол И. Ленин и философия: К вопросу об отношении философии к революции. Журнал Вестник ком Акад. 1927. Осипов Г.В. Социология и Социализм. М.: Наука) Хэдийгээр илэрхийлж байсан төлөөлөгчид болон цаг хугацааны хувьд эдгээр хандлагууд өөр өөр байсан авч социологийн шинжлэх ухааны статусыг эргэлзээнд оруулж буй нэгэн шижмээр холбогдож байгаагаараа ижилхэн юм.
Эс нуршин товчлон хэлэхүйд, ЗХУ болон түүний дагуул улс орнуудад социологийг бие даасан шинжлэх ухаан хэмээн хүлээн зөвшөөрсөн хорьдугаар зууны төгсгөл үе болон дэлхийн коммунист систем нуран унасан 1990 он хүртэл социологийг тойрон өрнөсөн үйл явц үндсэндээ төрийн эрх барьж асан коммунист намын номенклатур ангийн хүсэл зоригоос шууд хамаарч байжээ. ( Социологийг хориглон хавчих, зөвшөөрөн амьдрал олгох бүрийн ард хэн нэгэн Ерөнхий нарийн бичгийн дарга эсбөгөөс Намын төв хорооны тогтоол байдаг. Жиш-нь, генералиссимус И.В.Сталин, Генсек Брежнев, Генсек М.С.Горбачев хийгээд Постановление ЦК КПСС от 1967, 1986гг. Заседание Политбюро ЦК КПСС от 1988г.) Өнөө үед социологийг шинжлэх ухаан биш гэх юм уу эсвэл хөрөнгөтний хэмээн нэр хоч зүүх нь боломжгүй болсон хэдий ч судалгааны арга гэж үзэх үзэл оршсоор байгаа нь нууц биш бөгөөд нийгмийн философийг социологийн онолын түвшин гэж үзэх үзэл үүний нэгэн өвөрмөц хэлбэр юм.
Эл чиглэлийн марксистууд бүхий л нийгмийг хамран, хамгийн ерөнхий түгээмэл нийгмийн хууль тогтлыг судалдаг түүхэн материализм бол “ зөвхөн социологи төдийгүй өөрсдийн судлах зүйлийн явцуу хүлээсэнд баригдсан бүхий л нийгмийн шинжлэх ухаануудын” онол арга зүйн үндэс мөн хэмээн үзэж байлаа. (Проблема закона в обшественных науках. Под ред. П.А. Рачкова. М.: Изд-во МГУ, 1989.) Энэ үзлийг хүлээн зөвшөөрөх ахул социологид ганцхан салангид тархай анхдагч мэдээлэл, баримт сэлтийг цуглуулах л үүрэг оногдож байгаа бөгөөд онолын боловсруулалт, тайлбарлал нь түүхэн материализмд (одоо бол нийгмийн философи гэгдэж буй) хүртэх аж.
Энэ үзэл бодол социалист системийн улс орнуудаас Югослав, Унгарын нийгмийн ухаанд төдийлөн хүчтэй нөлөөлөөгүй бол ЗХУ, Болгарт түүнчлэн Европын социаль сэтгэлгээг Зөвлөлтийн цонхоор дамжуулан авсан Монголын нийгмийн шинжлэх ухааны жанжин шугам болж байв. 1990 оноос өрнөсөн үйл явцын дүнд догматик марксизм албан ёсны үзэл суртал байхаа больж, социалист гэгдэж байсан орнууд өмнө тахин шүтэж байсан социаль сэтгэлгээний олон зарчмаас татгалзсан юм. Зарим улс орнуудад эл үйл явц тун эрчимтэй, магадгүй ихээхэн туйлширсан байдлаар өрнөн марксизмыг бүхэлд нь үгүйсгэсэн бол Монгол мэтийн азийн улсуудад нэлээд аядуу хэлбэрээр явагдсан ажгуу.
Эдгээр улсуудын социаль сэтгэлгээнд марксизмын дээрх хэлбэр өнөөг хүртэл тун хүчтэй байр суурьтай хэвээр, “супер” онолын байр сууриа хадгалахыг эрмэлзсээр байгаа юм. Ийм улс оронд түүхэн материализмыг эдүгээ нийгмийн философи хэмээн нэрлэдэг болсон авч социологийг халамжлах, түүний онолын функцийг хураан авах хандлага төдийлөн өөрчлөгдөөгүй аж.
Эл хандлагын дагуу социологийн шинжлэх ухааны бүтэц бол ерөнхий онолын, салбар буюу тусгай онолын хийгээд тодорхой судалгааны гэсэн түвшинд хуваагддаг байна. Түвшин бүр илүү өндөр түвшиндээ захирагдах бөгөөд тодорхой судалгааны түвшин эмпирик баримт сэлтийг цуглуулдаг бол салбар буюу тусгай социологийн түвшинд юмс үзэгдлийн тодорхой болон өвөрмөц зүй тогтлыг судалж, нийгмийн институт болон хүрээг авч үздэг бол ерөнхий онол нь бүхий л нийгмийн хүрээнүүдийн түгээмэл ерөнхий хууль зүй тогтлыг судалж, онолын тайлбарлал хийдэг аж. (Федосеев П.Н. Ильичев Л.Ф. О некоторых методологических проблемах исторического материализма. Журнал Коммунист. 1986. ¹ 18. Проблема закона в обшественных науках. Под ред. П.А. Рачкова. М.: Изд-во МГУ, 1989)
Эл үзлийн үүднээс харах ахул социологийн бүтэц нь хатуу чанд иерархи бүхий шаталсан тогтолцоо бөгөөд түүхэн материализм (нийгмийн философи) социологийн ерөнхий онол гэсэн утгаараа шаталсан тогтолцооны оргилыг эзлэх амой. (Түүхийн материализмын (нийгмийн философи) судлах зүйлийг зөвлөлтийн философичид хүртэл олон янзаар тайлбарласан нь бий. Г.В. Осипов гэхэд л 1.нийгэм байгалийн түгээмэл хууль тогтол, 2. нийгмийн түгээмэл хууль зүй тогтол. 3. янз бүрийн системийн хөгжих, оршихуйн асуудал, 4.нийгмийн харилцааны тогтолцоо, түүний хууль зүй тогтол, 5. нийгмийн ахуй болон нийгмийн ухамсар болон 6. хүний нийгэм болон түүний хөгжлийн зүй тогтлыг судалдаг гэсэн зургаан өөр тодорхойлолт байдаг хэмээн тооцсон байна.Үз: Осипов Г.В. Социология и Социализм. М.: Наука, 1990 Түүнчлэн Док Ц.Гомбосүрэн нийгмийн философийг нийгмийн амьдралын бүх хүрээ, харилцаа, түүх, орчин үеийн гол гол асуудлыг судалдаг мэдлэгийн салбар гэж тодорхойлсон бол Док Н.Хавх дорно дахины арга билгийн сургаалийг өрнийн диалектик сэтгэлгээтэй уялдуулан нийгмийг судална гэж үзсэн аж. Үз:Г.Чулуунбаатар. Шинэчлэлийн үеийн нийгмийн философийн суурь судалгаа. Илтгэл. Дэлхийн философийн өдөрт зориулсан ЭШБХурал. УБ. 2005.)
Социологийн шаталсан энэ бүтэц зөвхөн нэг онолын монополь байдал буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн буюу зөвшөөрөхөд хүрсэн онолын моно тайлбарлалын хувьд л боломжтой юм. Гэтэл энэ нь онолын плюрализм ноёрхсон, үзэл бодлын чөлөөт мэтгэлцээн, санал зөрөлдөөнийг хэвийн үзэгдэл хэмээн үздэг шинжлэх ухааны хувьд тун боломжгүй зүйл билээ.
Плюралист зарчмын үүднээс социологийн бүтцийг захирах захирагдах чанд шатлалтай гэсэн байдлаар биш харин өөр өөрийн тулгуур онол, арга зүйтэй, эмпирик арга хэрэгсэл, үнэлэмжийн системтэй харьцангуй бие даасан парадигмуудын тогтолцоо хэмээн үздэг.
Өөрийн байр суурийн үндэслэгээг бусдад ойлгуулахын тулд социологийн онолын маргаан хийгээд үнэн, түүний шалгуурын тухайд хэдэн зүйл хэлсүү.

Социологи дах онолын олон талт байдал буюу үнэний тухайд
Нэгэн зууны тэртээ Өрнөд Европын социаль сэтгэлгээ лугаа анхлан үндэс сууриа тавьсан социологийн шинжлэх ухааны онол аргазүйн асуудлаар өрнөсөн мэтгэлцээн маргаан бээр нэгэнтээ дүрэлзэн асах мэт эрчимжиж, нөгөөтэй цурванд орсон гал адил амаржин намжсаар хорьдугаар зууныг ардаа хийжээ.
Энэхүү маргаан, мэтгэлцээний гольдрил хийгээд мөн чанар, үндсэн шинж нь дэлхий дахины хөгжлийн хандлага болон түүнд нөлөөлдөг нийгэм, улстөр, эдийн засгийн зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж ирсэн юм. Ингэхдээ хэдий эмпирик судалгаа, түүний аргууд ч цөөнгүй өртөж байсан авч онол, аргазүйн асуудлууд санал зөрөлдөөний гол цөм байсан ажгуу.
Энэ тухай Английн социологич Гиддэнс бээр (Giddens )“Социологичдод нийтээр хүлээн зөвшөөрсөн онолын эхлэл байр суурь гэж үгүй агаад хүний зан үйлийг судлахдаа чухам ямар талаас нь эхэлбэл зохистой хийгээд судалгааны үр дүнг хэрхэн тайлбарлавал зүйтэй талаар олонтоо маргалддаг. Байгаль судлаач эрдэмтдийн хүрсэн лугаа адил бат бэх зөвшилд социологичид яагаад хүрч чадахгүй байна вэ?
Энэхүү асуултын хариу нь социологийн мөн чанартай холбоотой юм. Эл шинжлэх ухаан бол бидний амьдралын тухай, та бидний зан үйлийн тухай ухаан агаад өөрийгөө судална гэдэг нь байж болох хамгийн түвэгтэй, хэцүү ажлын нэг билээ. Бүхий л шинжлэх ухаануудад, түүний дотор байгалийн ухаанд ч тэр, эмпирик судалгаанаас илүүтэйгүүр онолын тал дээр санал зөрөлддөг. Учир нь ямар нэгэн баримт сэлтийн тухайд санал зөрөлдөөн үүсэх ахул түүнийг амархан шалгах юм уу давтаж болдог бол онолын маргаан нь тайлбарлалаас ямар нэгэн байдлаар байнга хамаарч байдаг тул ийм арга замаар нэгэн мөр шийдвэрлэгдэх нь ховор”( Giddens(1997) A.Sociology.Third edition. Polity Press) хэмээн тэмдэглэн бичжээ.
Онол, үзэл баримтлалыг тойрсон эл нөхцөл байдал социологийн судлагдхууны онцлогоор тайлбарлагдах бөгөөд социаль үзэгдэл юмс хийгээд хүний зан үйл, харилцан үйлдэл тун баялаг агуулга, олон талтай тул нийтээр хүлээн зөвшөөрсөн нэгэн мөр тайлбарлал бараг боломжгүй аж.
Чухамдаа хүний нэг л үйлдлийг гэхэд бид тун олон янзаар тайлбарладаг бөгөөд тайлбарлал бүр нь уг үйлдэл хаана, хэзээ болж, хэр удаан үргэлжилсэн зэрэг цаг хугацаа, орон зай төдийгүй ямар өнгө аяс, утга учир агуулсан, тухайн хүн сэтгэл санааны хувьд ямаршуу байсан зэрэг асар олон хүчин зүйлсийн нөлөөллөөс хамаардаг байна. (Америкийн социологич Бандер Занден (James W. Vander Zanden) хүн харцаа аль нэг зүйлд хэр хурдан удаан тусгаснаас үүдэн гарах олон утга учрыг судалсан байна. Хүн харцаа үл таних хүн дээр 3 хором орчим тусгах нь хамгийн тохиромжтой аж. Хэрэв та үүнээс илүү байлгавал харцны утга учрыг хүмүүс өөрөөр тайлбарлаж эхэлдэг байна. Тухайлбал, та автобусанд ороод танихгүй хэн нэгнийг 3 –аас илүү хором ажиглавал наад зах нь цаад хүнд чинь эвгүй мэдрэмж төрөх, эгдүүцэх юм уу эсвэл бүр чи юугаа гөлрөөв гэсэн түрэмгий ааш авир ч гаргаж мэднэ. Гэтэл хэрэв та багштайгаа ч юм уу танаас өндөр статустай хүнтэй ярилцахдаа аль болох түүнээс харцаа салгахгүйг хичээдэг. Харин ийш тийш харцаа буруулах юм уу өөр зүйл рүү хараад байвал түүнийг хүндэтгээгүйн илрэл болж болно. Мөн эрэгтэй хүн бүсгүй хүнийг харц унаган тасралтгүй харах аваас тэр танд таалагдаж байгааг илэрхийлж болно. Ийнхүү хүний ганц харцанд л асар олон утга учир агуулагдаж, түүнийг хүн бүр янз бүрээр тайлбарлаж болдог)
Эдүгээ үнэнийг нэгэн шалгуураар (жишээ нь практик бол үнэний шалгуур гэж үздэг зарим социаль онол шиг) хэмжихийг оролдох аваас амжилтанд эс хүрэхийг онолын хийгээд практик боломж бололцооны харьцаа харуулдаг. Хэмжилтэнд өртөхын хувьд хамгийн их магадлалтай байгалийн ухааны хувьд гэхэд л байж болох нь онолоор батлагдсан авч өнөөгийн техникийн боломжоос үүдэн амьдралд хэрэгжүүлэх боломжгүй шинэ мэдлэг, нээлт өдрөөс өдөрт нэмэгдэхийн хирээр онол, практик хоёрын зай улам л холдсоор байна.
Түүнчлэн практик дээр үр дүнгээ өгч байгаа боловч үнэний шалгуурыг давж чаддаггүй тохиолдлыг (Э.Дюрхэйм нар сар биднийг тойрон эргэдэг гэсэн эртний ойлголтыг хэдий цаг хугацааг тодорхойлоход ашиг тусаа өгч байсан авч шинжлэх ухааны үүднээс үзэх ахул худал байсан гэж тэмдэглэснийг энд дурдаж болно. Үз:Дюрхэйм Э О разделении обшественного труда. Пер. с фр М:1990. О.Мөнхбат Э. Дюрхэймын социологийн үзэл баримтлал. Социологи сэтгүүл ¹ 3) төдийгүй бүр ёс суртахуун, хүмүүнлэг ёсны үүднээс шинэ мэдлэгийг практик дээр хэрэгжүүлэхийг хорьсон жишээг ч дурдаж болно. (Генетикийн ухааны эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг энд дурдаж болох юм. Долли хонийг бүтээснээр эдүгээ хүнийг ч гэсэн генетик инженерчлэлийн тусламжтайгаар бүтээж болох нь нотлогдсон авч дэлхийн олон орон энэ чиглэлийн судалгаа шинжилгээг хориглосон билээ.)
Энэ бүхэн нийгмийн ухаан түүний дотор социологийн хувьд үнэний шалгуурыг ганц байх тэр тусмаа практик юм гэж хэлэх боломжгүйг харуулж байгаа билээ. Эл утгаараа нийгмийн үзэгдэл юмсын талаар олон янзын тайлбарлал буюу олон онол үзэл баримтлалууд байх нь нийгмийн ухааны хэвийн байдал аж. ( Энэ нь үнэн байхгүй гэсэн үг биш бөгөөд нийгмийн ухааны аль нэгэн онол үнэнийг хувьчлах, түүний цорын ганц шалгуур байх боломжгүйг л тэмдэглэж байгаа юм. Үнэний шалгуур олон хэмээн хүлээн зөвшөөрөх нь үнэн басхүү олон байж болохыг үгүйсгэхгүйг хэлэх хэрэгтэй. Үнэнийг авч үзсэн орчин үеийн судлаачдаас Жоус Апплебай, Линн Хант, Маргарит Якоб нарын бүтээл ихээхэн шинэлэг аж. Үз: Жоус Апплебай нар. Түүхийн тухай үнэнийг өгүүлэх нь. Англи хэлнээс орчуулсан Т.Болдгэрэл. УБ. 2002.)
Социологи тэр тусмаа олон парадигмт шинжлэх ухаан болохын хувьд ямар нэгэн онолыг өөрийн онолын түвшин, онолчлолын дээд хэлбэр хэмээн хүлээн зөвшөөрөх нь бүтэшгүй зүйл билээ. Тэр тусмаа социологи нь өөрөө эмпирик шинжлэх ухааны (Эмпирик шинжлэх ухаан гэхээр онолгүй, дан ганц баримт сэлтийн хуримтлал юм уу, аливаа онолыг үгүйсгэн үзэх хар эмпиризмтэй адилтгах нь тун гэнэн болох биз. Нийгмийн хийгээд хувь хүний туршлагад баримжаалсан, зан үйл, харилцан үйлдлийн бодит буюу сэтгэхүйн хэв шинжээс хийсвэрлэж буй онолчлолын хэв маяг бүхий ухааныг бид эмпирик хэмээн ойлгож байгаа юм. Веберийн идеаль хэв шинж ч гэсэн эмпирик байдлаас сэтгэхүйн хийсвэрлэлийн тусламжтайгаар бий болгож байгаа оюуны байгууламж билээ. үз: Дарендорф Р. Дарендорф Ральф. Тропы из утопии. Пер с нем, Праксис, М:2002. М.Вебер. Избранные Произведения: Пер. с нем. М.: Прогресс, 1990.) хувьд, бодит асуудлыг зөвхөн гаргаж тавих төдийгүй тэдгээрийг шийдвэрлэх арга хэрэгсэл, тодорхой шийдлийн хувилбаруудыг дэвшүүлдэг шинжлэх ухаан болохын хувьд хийсвэр бясалгалын шинжтэй мэдлэгийн тогтолцоог ийн хүлээн авах нь бодлогогүй явдал болох бус уу.
Дараагийн хэсэгт социологийг үүсэн бүрэлдэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийг шинжлэн үзэх бөгөөд энэ нь яагаад социологи нийгмийн философийг өөрийнхөө онол хэмээн хүлээж авах боломжгүйг дахин нэг нотлон харуулах буй заа.
Социологийг үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн тухайд
Эхэн үеийн буюу 19-р зууны сүүлч үед социологийн шинжлэх ухааны статус, түүний онолчлолын хэв шинж, судлах зүйл хийгээд нийгмийн философитой харьцах харьцааны талаар голлон яригдаж байсан агаад онолын эл маргаан, мэтгэлцээн бээр хамтын үйлдэл гэхээсээ өөр өөр улс оронд амьдарч асан сэтгэгчдийн бүтээл туурвилын хязгаарлагдмал хүрээнд явагдаж байв. (Герман, Франц, Англи зэрэг 19-р зууны Европын тэргүүлэх хөгжилтэй улс оронд ойролцоо цаг үед амьдарч туурвиж байсан социологийн сонгодог сэтгэгчид нэг нэгнийхээ ном бүтээлтэй танилцаагүй байх нь нийтлэг байв. Тухайлбал, Г.Спенсерийн социологийн гол бүтээл)
Монтэскье, Конт, Спенсер нар орчин үеийн нийгэмд эдүгээг хүртэл нийгмийн ухааны хөндөөгүй буюу маш бага хөндсөн өвөрмөц асуудлууд оршин буйг тэмдэглэхийн хамт түүнийг судлах шинэ социаль шинжлэх ухаан зайлшгүй шаардлагатайг дурдаж байлаа. Конт, Спенсер бээр зөвхөн ингээд зогсолгүй энэхүү шинжлэх ухааны судлах зүйл, судалгааны арга болон онолчлолын хэв шинжийг томьёолон гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. (Социологийн түүх судлалд энэ шинжлэх ухааны анхдагч нь хэн бэ? гэсэн асуудал олонтоо тавигддаг. Нийгмийн эл ухаанд социологи хэмээн нэр өгч загалмайлсны хувьд О.Контыг үндэслэгч гэж үзэх явдал нийтлэг байдаг нь олон талаар шударга бус бүлгээ. Чухамдаа цорын ганц анхдагчын тухайд бус харин анхдагчуудын тухай ярих нь аргазүй хувьд зөв юм. Социологийн мэдлэг үүсэн бий болсноосоо авахуулаад шинжлэх ухааны статусыг олж авах хүртэл урт хугацаа туулсан агаад энэ үйлсэд олон арван нийгмийн сэтгэгчид өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсан билээ. О.Конт төдийгүй Сен Симон, Ш. Монтескье гэх зэрэг олон сэтгэгчид анхдагчын тоонд орох гавъяатай болохыг хэлэх юун. Үз:Collins Randall and Michael Makowisky, The Discovery of Society, 1993, 5th edition, NY:McGraw-Hill, Inc. Түүнчлэн эл ухааныг зөвхөн өрнийн эрдэмтэн сэтгэгчдын оюуны бүтээл гэдэг уламжлалт хандлагыг зарим судлаачид үгүйсгэж Ибн Халдун (Abdel Rahman Ibn-Khaldun) зэрэг исламын ертөнцийн төлөөлөгчдын үзэл санааг социологийн эх сурвалжийн нэг хэмээн нэрлэдэг. Ritzer G. Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc.1996. p 8)
Ингэхдээ тэд социологийг байгалын ухааны хэв шинж лугаа адил бүтээн, энэ ухааны обьектив аргуудыг ч судалгаа шинжилгээндээ авч хэрэглэх, нийгмийг обьектив бодит байдал хэмээн биологийн организмтай адилтган үзэхийг санал болгож байсан бөгөөд энэ нь яваандаа социологийн онолын сэтгэлгээнд позитивист болоод функциональ хандлагын үндсэн суурь болсон билээ. (Үүний зэрэгцээ В. Дильтей зэрэг (W. Dilthey) сэтгэгчид хүний зан үйл, үйлдлийг урьдчилан таах боломжгүйг цохон тэмдэглэж, ийм зүйлийг судлах бие даасан шинэ ухаан буюу социологийг оршин байх эрхтэй эсэхэд эргэлзэж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Үз: Kenneth D.Balley Methods of social research, 1994. Free Press, NY)
Социологийн энэ үеийн хөгжил нь социаль сэтгэлгээ лугаа шинэ тулгар социологийн эзлэх байр суурийг тодорхойлох, уг ухаан нь хэлбэр, агуулга, судалгааны аргын хувьд ямар байх тухай асуудлууд хөндөгдөж байснаар тодорхойлогдох бөгөөд философи, нийгмийн философиос ангид, бие даасан ухаан болохоо батлахыг эрмэлзсэн эрмэлзлэл онцгой байр суурийг эзэлдэг.
Социологийг үүсэн бий болоход философи, философичид чухал үүрэг гүйцэтгэсэн авч дөнгөж мэндэлсэн залуу шинжлэх ухаан маань бүр "төрөх орноосоо" эхлэн философийг сөрөн зогсож, түүний халамжаас үтэр түргэн салахыг хүсч байлаа.(О.Мөнхбат Социологийн шинжлэх ухааны парадигмын асуудал, хөгжлийн чиг хандлага. МУИС –ийн Эрдэм Шинжилгээний Бичиг ¹1.(107)УБ.1992)
О.Контын эхэн үеийн томоохон бүтээлүүд “ Позитивист философийн курс”/1830/ Түгээмэл одон орон судлалын гүн ухааны шаштир"/1844 он/ гэсэн нэртэй байсан хэдий ч түүний гол зорилго нь цоо шинэ социаль шинжлэх ухааныг бий болгохыг эрмэлзэж байлаа. Тэр аажмаар философи гэсэн нэр томьёог хэрэглэхээс түдгэлзсэн нь 1851-1854 онуудад хэвлэгдсэн О.Контын "Позитив бодлогын тогтолцоо буюу хүн төрөлхтөний шашны тухай социологийн шаштир" хэмээх 4 боть зохиол болон бусад бүтээлүүдээс харагдана. Э.Дюрхэймын хувьд ч социологийг философиос, социаль шинжлэх ухааны нэр хүндийг унагаж буй спекулятив бясалгалаас чөлөөлөхийг эрмэлзэж байв. (Философид хандах О.Конт, Э.Дюрхэймын хандлага хоёрдмол шинжтэй байлаа. Тэд хэдийгээр туршилтанд суурилсан рациональ, эмпирик арга зүй рүү тэмүүлж байсан авч социаль асуудлыг тайлбарлах философи хэв маягаас бүрэн салж чадаагүй юм. Энэ тухайгаа Дюрхэйм “ би философиос холдох авч судалж буй асуудлынхаа мөн чанараас үүдэн эргэн ирэх буюу” хэмээн бичсэн нь бий. Үз: Дюрхэйм Э О разделении обшественного труда. Пер. с фр М:1990.)
Үүнд хэд хэдэн хүчин зүйл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Хамгийн анхдагч шалтгаан аваас философи, түүний дотор нийгмийн философи 18-19-р зуун лугаа бүрэлдэн бий болсон нийгмийн захиалгыг биелүүлж чадахгүй нь тодорхой болсонтой холбоотой. Капитализмын мандан бадралын бэлэг тэмдэг болсон энэ зуун бол шашны бурангуй ёсон ноёрхсон дундад зуун юм уу, философийн хүүрнэл, бясалгал дүүрэн Платоны эрин үеэс эрс ялгаатай байлаа. (Платон өөрийн Төр Улс зохиолоо Сократаас Фрасимах, Главкон, Адимант лугаа хүүрнэн бясалгасан хэлбэрээр бичжээ. Олон олон үеийн философичдын бичлэгийн хэв загвар болсон эл бүтээлдээ тэрээр төр засаг, эрх баригчид болон шударга ёс, ёс суртхуун зэрэг олон сэдвээр өөрийн үзэл санааг илэрхийлсэн байна. Үз:Платон. Төр Улс грек хэлнээс орчуулсан Д. Отгонтуяа УБ:2005)
Энэ бол рационализм, либерализм, прагматизмыг эрхэмлэж, эргэлтэнд оруулсан нэг зоос ч болов ашиг авчрах ёстой гэсэн үзэл санаа ноёрхсон нийгэм хүчирхэгжсэн эрин цаг байв. (Социологичдоос чухамхүү М.Вебер өрнө дахины капиталист тогтолцоо, түүний эдийн засаг, эрх зүй, улс төр, социаль харилцаа зэрэг бүрэлдхүүн хэсэг бүрийг рациональ байдал, рационализмын үүднээс хандан судалсан билээ. Стефэн Калберг “ Өрнөдийн соёлын рациональ байдлын тухай сургаал нь М.Веберийн социологийн гол цөм үзэл санаа юм хэмээн хэлсэн нь тун оновчтой тодорхойлолт юм. Чухамхүү өрнө дахины капиталист тогтолцоо, эдийн засаг, эрх зүй, улс төр, социаль харилцаа зэрэг түүний бүрэлдхүүн хэсэг бүрийг авч судлахдаа М.Вебер рациональ байдал, рационализмын үүднээс хандан судалсан билээ. Үз: Kalberg Stephen. M.Weber,s Comparative-Historical Sociology. Chicago; University of Chicago Press 1994. О.Мөнхбат М.Веберийн социологийн үзэл баримтлал. Социологи сэтгүүл ¹ 5, 2005) Шинжлэх ухаан үйлдвэрлэх хүчин болж, ашиг авчрах хэрэгсэл болсноор нийгмийн онол сургаалийг ч энэ өнцгөөр харж эхэлсэн юм. Капитализм нийгмийн сэтгэгчдээс оюуны хийсвэр дүгнэлтэнд тулгуурласан бясалгалын шинжтэй философийн сүрлэг системийг бус бодит амьдралд хэрэгжүүлж болох, үүсэн бий болсон нийгмийн хэв журмыг бэхжүүлэн дэмжиж, үр өгөөжөө өгч чадахуйц алхам хийхийг хүлээж байлаа. Өөрөөр хэлбэл нийгэм судлаачийг инженер, физикчийн нэг адил мэргэшихыг, бодит асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахыг, тодорхой шийдлийг шаардаж байв.
Гэтэл нийгмийн философи урьдын адил тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэх маягийн эцэс төгсгөлгүй маргаан мэтгэлцээнд живсэн хэвээр, урьд хожид үзэгдээгүй хөгжлийн үйл явцыг тайлбарлан, нийгмийн хүлээхүйг зөвтгөж чадахуйц танин мэдэхүйн онол, арга хэрэгслийг өгч чадсангүй. Чухамхүү философид итгэл алдарсан эл нөхцөл байдал танин мэдэхүйн аргазүй, онолчлолын шинэ зарчмуудыг илэрхийлсэн шинэ залуу ухааныг бүрэлдэн бий болоход чухал түлхэц болсоны сацуу тухайн үеийн философидолтын хэв загвараас татгалзахад нөлөөлжээ.
Социологи ийнхүү философиос холдон хөндийрөхийн хэрээр тухайн үед асар их амжилтанд хүрч, хүн төрөлхтөний сайн сайханы төлөө шинжлэх ухаан хэрхэн үйлчилж чадахыг нотлон харуулж асан байгалийн ухааны онол арга зүй, танин мэдэхүйн үндсэн зарчмуудыг ашиглах замаар институцичлагдаж эхлэв.
Социологийн сонгодог төлөөлөгч О.Конт, Г.Спенсер нар өөрсдийн үзэл баримтлалыг "Нийгмийн физик" хэмээн нэрлэн О.Конт “Оюун санааны хөгжлийн гурван шатны хууль”, Г.Спенсер "Түгээмэл хувьслын хууль, Ф.Теннис "Бүх нийтийн тэгш бус байдлын доторх тэгш байдлын тухай хууль" гэх зэргээр байгалийн хуулиудын адил баталж болохуйц нийгмийн хуулиудыг бий болгохыг хүсэж байсан ажгуу. (История теоретической социологии. В 4-х т. Т.1 Ответ.ред Ю.Н.Давыдов.-М., Канон, 1997. История социологии в Западной Европе и США. Учебник для вузов. Отв. Ред Осипов Г.В. Изд группа Норма-Инфра М:1998. . Ritzer G. Sociological theory.The McGraw- Hill Companies, Inc.1996. J.McKay B.Hill, J.Buckler A History of World Societies. Fourth edition. Houghton Milfflin Company 1970.)
Шинжлэх ухааныг магтан дуулж, түүний хүчээр бүх асуудлыг шийдэж болно гэж олонхи хүмүүс хүсэж, чин сэтгэлээсээ итгэн хүлээж асан энэ цаг үеийг эдүгээ цагийн эрдэмтэд шинжлэх ухааны баатарлаг загвар, оюун ухааны туйлшралын эрин хэмээн нэрлэх нь бий. (Жоус Апплебай, Линн Хант, Маргарит Якоб. Түүхийн тухай үнэнийг өгүүлэх нь. Англи хэлнээс орчуулсан Т.Болдгэрэл. УБ. 2002. Шинжлэх ухааныг бурханчлан шүтэх нь утга уран зохиолд хүртэл гүнээ нэвтэрснийг бид Жюль Вернын нэгэн зохиолын баатар инженер Смит өөрийн дөрвөн нөхдийн хамт далайн нэгэн эзгүй арлыг танишгүй сайхан болгож хувиргасан түүхээс харж болно. Үз: Жюль Верн. Нууцат арал.УБ. 1996.)
Социологийг төрөн гарахад нөлөөлсөн гол хүчин зүйлсийг товчоолон үзэх ахул ийм агаад энэ нь нийгмийн философи яагаад социологийн ерөнхий онол ч юм уу эс бөгөөс түүний хөгжил интеграчлалыг зангидах гол зангилаа болж чадахгүй тухайд хариулт өгч чадах буй заа хэмээн бодно.
Чухамдаа социологи нь тэртээ 18-19-р зуунуудад шинэ эрин үеийн дохио болон өрнөсөн улстөрийн хийгээд аж үйлдвэрийн хувьсгалууд, капитализмын мандан бадрал, хотжилт, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн өөрчлөлт болон шинжлэх ухааны хөгжил зэрэг социаль хүчнүүдийн бодит хэрэгцээ шаардлагад хариу болж үүсэн бүрэлдсэн шинжлэх ухаан бүлгээ. (Georg Ritzer. Sociological theory.The McGraw- Hill Companies, Inc.1996. Kenneth D.Balley Methods of social research, 1994. Free Press, NY. Michael S. Bassis, Richard J. Gelles, Ann levine Sociology: an introduction. 4 ed. The McGraw- Hill Companies, Inc 1991.)
Хорьдугаар зууны турш социологийн шинжлэх ухааны мэдлэгийн хүрээнд макро болон микро түвшний социологийн олон арван онол үзэл баримтлал хийгээд судалгааны шинэ арга зүй, аргууд төрөн гарсан нь эл ухааны статус, байр суурийг улам бататгасан билээ. Социологи зөвхөн өөртөө зориулагдсан түгжигдмэл байдлаар хөгжөөгүй агаад түүний танин мэдэхүйн онол арга зүй түүх, улс төр, хууль зэрэг нийгэм-хүмүүнлэгийн олон шинжлэх ухаануудын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. (Эл нөлөөлөл нь хэн нэгэндээ заасан сургасан байдлаар бус харилцан нөлөөлсөн тэгш харилцаа байдлаар илэрч байв. Энэ тухайд М.Веберийн санаа их сонирхолтой. Социологи, түүхийн харилцааны тухайд М.Вебер “социологи нь өөрийн бүтээсэн түгээмэл ертөнц буюу “идеаль хэв шинж”-ийн тусламжтайгаар эмпирик ертөнцийг судлах агаад хэдийгээр эдгээр хэв шинж эмпирик бодит байдлыг бүрэн дүүрэн илэрхийлэн хамарч эс чадах авч түүнийг илүү сайн ойлгох боломж олгодог байна. Түүх бол эмпирик түвшинд ерөнхийлөн нэгтгэх боломжгүй эмпирик үйл явцуудаас бүрддэг тул социологийн боловсруулсан дээрх түгээмэл ертөнцийн тусламжтайгаар түүхийн тэдгээрх үзэгдэл,үйл явцын учир шалтгааныг тайлбарлан таньж болох аж” гэж хэлсэн байдаг. Ийнхүү М.Вебер өвөрмөц үзэгдэл юмсын шавхагдашгүй талбар болох түүхийг шинжлэхэд бодит ертөнцийг судалдгийн нэгэн адил аргазүй, үзэл баримтлал шаардлагатай агаад үүнийг социологи үүсгэн боловсруулж, түүх нь тэдгээрийг өөрийн үзэгдэл юмсын учир шалтгааныг задлан шинжлэхдээ авч хэрэглэх ёстой хэмээн үзэж байлаа. Социологи нь өөрийн танин мэдэхүйн арга зүйгээрээ түүх тун эерэг нөлөө үзүүлснийг түүхчид мөн тэмдэглэдэг. Үз: О.Мөнхбат М. Веберын социологийн үзэл баримтлал. Социологи сэтгүүл. ¹5. 2005. Жоус Апплебай, Линн Хант, Маргарит Якоб. Түүхийн тухай үнэнийг өгүүлэх нь. Англи хэлнээс орчуулсан Т.Болдгэрэл. УБ. 2002.)
Түүнчлэн социологи нь өөрийн танин мэдэхүйн хүрээнд хуримтлуулсан мэдлэгээ хүний сайн сайхан амьдралын тусын тулд үр ашигтайгаар ашиглах арга зам, гарцын тухайд ихээхэн амжилтанд хүрсэн бөгөөд үүний илэрхийлэл нь бодлогын судалгаа хэмээх судалгааны өвөрмөц хэлбэр хийгээд нийгмийн ажил гэсэн мэргэжлийг төрөн гарахад чухал үүрэг гүйцэтгэснээс харагдана.
Нийгмийн хэрэгцээ шаардлага, хүлээхүйд зохицон өөрчлөгдөн хөгжиж, хөрвөж чадаж буй ийм динамик шинжлэх ухаан нь хийсвэрээр номлон сурталдах, бясалгал, үл гүйцэлдэх үзлээр жигүүрлэсэн аль нэг онол сургаальд онолын функцээ шилжүүлнэ гэдэг нь байж болшгүй зүйл гэдэгтэй номын эрхэм нөхөд маань санал нийлэх буй заа.