"Дэлхийг дахин шинээр загварчилбал? ... " сэдэвт эссэ бичлэгийн уралдаан

“Дэлхийг дахин шинээр загварчилбал ...” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн хөтөлбөрт та бүхнийг урьж байна

October 24 “Дэлхийг дахин шинээр загварчилбал?” эссе бичлэгийн уралдааны зарлал тавих. Эссе нь Англи хэл дээр байх
November 6, 17:00 pm Эссе хүлээн авч дуусах
November 7, 8 Эссе шалгаруулах (Ойролцоогоор 60-80 оролцогч шалгаруулах)
November 9 Хэлэлцүүлэгт оролцохоор шалгарсан хүмүүст мэдэгдэх
November 14 Хэлэлцүүлэг ямар хэлбэрээр явагдах талаар сургалт явуулах, оролцогчдыг группд хуваах
November 21 Холбогдох сэдвүүдийн талаар судалгааны чиглэл өгөх
November 28, 29 Town Hall meeting


* Preliminary discussion, additional research
* Discussion
* Draft resolutions

December 1-14 Documentation
December 15 Submit the documents

Зохион байгуулагчид:

* Тэнгэр санхүүгийн нэгдэл
* Монгол дахь Ротаракт Клубууд (Улаанбаатар, МУИС, Хүрээ, Туул)
* Зориг Сангийн дэргэдэх Залуу Удирдагч Хөтөлбөр

Холбоо барих:

* З.Уянга uyanga_z@yahoo.com
* Д.Лхамжав lkhamjav_9@yahoo.com

Дэлгэрэнгүйг энэ блогоос: YGL-iin Youth Task Force-iin Global Redesign initiative

Петр Майкл Блау |Peter Michael Blau|

1918/02/07-2002/03/12
П.Блау 1918 онд Австрийн Вейн хотод төрсөн. 1939 онд АНУ-д цагаачлан гарсан. 1953-1970 онд Чикагогийн их сургуульд багшилахынхаа өмнө 1952 онд Колумбийн их сургуульд докторын |Ph.D| зэрэг хамгаалсан.1970 онд Колумбийн их сургуульдаа эргэн ирж 1988 он хүртэл багшийн ажилаа үргэлжүүлэн хийсэн байна. Түүний эхнэр Жудь Блау 1988-2000 онд Өмнөд Каролинагийн их сургууль болон Чепел Хилл |Chapel Hill|-ийн тэнхимд багшилж байгаад чөлөөнд гарсан профессор хүн байв.
Тэрээр социологийн хүнд сурталын нөхцөл дэх нийгмийн бүтэц, зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн социологич байсан. Блау дээш чиглэлтэй хөдөлгөөн, мэргэжлийн боломж, хүн амын босоо тархалт болон хүний зан үйл хүн амын нийгмийн бүтцүүдэд хэрхэн нөлөөлдөг зэргийг оролцуулаад нийгмийн олон үзэгдлийн тайлбаруудыг онолчилсон. Тэрээр анх нийгмийн хүчнүүдийг хэд хэдэн удаа зурагласан байна. Үүнийг нь Миллер МакПерсон “Блаугийн спэсс” гэж нэрлэсэн. “Блаугийн спэсс” нь социологичдод гарын авлага болтлоо хэрэглэгдсэн ба үүндээ Блау өөрийгөө үргэлж үргэлж өвөрмөцөөр тусган социологийн орон зайн агууламжийг өргөтгөж байсан юм.
1974 онд “Америкийн Социологийн Холбоо”-ны ерөнхийлөгч болсон.
Нэгэн алдартан: “эскимо болон эскимо биш хүмүүсийг гэрлүүлэхгүй байж чадсан нь сайхан боломжуудыг космополитаны гишүүдээр харгалзан үзүүлж олон талт, эгалитар, олонхийн нийгмийг дэмжиж буй арга хэрэгсэл” юм хэмээн хэлж байжээ.
Тэрээр 2002 оны 3 сарын 12-нд амьсгалын хүнд хэлбэрийн өвчний улмаас таалал төгссөн байна.
Бүтээлүүд
• “Нийгмийн интеграцийн онол”, Америкийн социологийн сэтгүүл Социологи хэсэг, №: 6, хуудас: 545, 5 сар 1960
• “Нийгмийн амьдрал дах эрх мэдэл ба солилцоо” (1964)
• Америкийн мэргэжлийн бүтэц (1967)
• “Байгууллагуудын тусгай формал онол” (1970)
• “Нийгмийн бүтцийг судлах аргууд” Нью-Иорк (1975)
• “Тэгш бус байдал ба босоо тархалт: Нийгмийн бүтцийн үндсэн онол” (1977)
• Нийгмийн хүрээнүүд хоорондын суваг: Бүлэг хоорондын харилцаануудын макро бүтцийн онолын туршилт. Жозеф Шварцтай /Joseph E. Schwartz/ хамт (1984)


АВЛИГЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ ДҮН (ХУРААНГУЙ)-4


Бүлэг 3. ДҮГНЭЛТ, САНАЛ ЗӨВЛӨМЖ
3.1 Судалгааны үр дүнгээс хийсэн дүгнэлт
Авлигын ерөнхий төлөв байдлын энэ удаагийн судалгааны зорилго нь иргэд, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчдийн авлигын талаарх төсөөлөл, авлигын цар хүрээ, хэлбэр шалтгаан, тэдгээрийг хэрхэн арилгах талаарх тэдний санаа бодлыг тодруулах, авлигатай холбоотой тэдэнтэй тохиолдож байсан асуудлууд, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэж байсан зэрэг мэдээллийг цуглуулан, нэгтгэн дүгнэж олон нийтэд тархаах, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь мэдээлэл болгон ашиглах явдал байсан юм. Нөгөө талаас авлигын индексийн аргачлалыг боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах, энэ чиглэлээр судалгаа явуулах туршлага хуримтлуулахад энэ удаагийн судалгааны зорилго оршиж байсан юм. Авлигын ерөнхий төлөв байдлын 2008 оны судалгааг 21 аймаг, нийслэлийн 2990 иргэд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчдыг хамруулан явуулж, үр дүнг нэгтгэн гаргасан нь дээрх зорилгуудыг бүрэн хангаж чадсан үйл ажиллагаа боллоо гэж дүгнэж байна.
Авлига, хүнд суртал, төрийн албан тушаалтнуудын ашиг хонжоо хайсан байдал нь иргэдийн сэтгэлийг зовоож буй асуудлуудын нэг болж байгаа бөгөөд үнийн өсөлт, ядуурал, ажилгүйдлийн дараа орж байна. Иймээс энэ чиглэлд анхаарлаа хандуулж, авлигын цар хүрээ, шалтгаан нөхцлийг тодорхойлон судалгаа мэдээлэлтэйгээр, системтэйгээр энэхүү үзэгдэлтэй тэмцэх нь зүйтэй юм.
Авлигын цар хүрээг тодорхойлох явдал нь энэ удаагийн судалгааны эхний зорилго байсан юм. Судалгаанд оролцогчдын төсөөллөөр манай улсад авлига түгээмэл үзэгдэл болоод байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 81.9-87.7 хувь нь манай улсад авлига газар авсан гэж дүгнэжээ. Гэхдээ авлигын цар хүрээний талаарх иргэдийн төсөөлөл нь ихээхэн субъектив шинж чанартай гэж үзэх хандлага байдаг. Судалгаанд оролцсон иргэдийн 81.9 хувь авлига түгээмэл үзэгдэл гэж үзсэн хэдий ч тэдний 57.5 хувь нь өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн асуудлыг шийдвэрлүүлэхээр төрийн албан хаагчдад хээл хахууль өгсөн гэж хариулжээ.
Олон нийт авлигыг хэрхэн ойлгож байна вэ гэдгийг тодруулах нь уг үзэгдлийг судлахад чухал холбогдолтой юм. Авлигыг иргэд олон янзаар тодорхойлж байгаа хэдий ч төрийн албан тушаалын эрх мэдлээр бизнес хийх гэсэн тодорхойлолт давамгайлж байна. Түүнчлэн авлигыг хээл хахууль өгөх, авах гэдгээр голчлон ойлгож, албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг шамшигдуулах, өөрийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулах зэргийг орхигдуулах хандлага байгааг энд дурьдах нь зүйтэй юм. Үүнтэй холбоотойгоор “авлига өгөх”, “авлига авах” гэсэн буруу ойлголт олон нийтийн дунд бий болсон байна. Дээр дурьдсан хоёр тооны зөрүүгээр авлига болон хээл хахуулийн хоорондын ялгааг харуулж байна гэж үзэж болох юм.
Иргэдийн зүгээс төрийн албан хаагчдад хээл хахууль өгөх санаачлага, шалтгаан нь ерөнхийдөө тухайн асуудлыг хээл хахууль өгөхгүйгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн тогтсон үзэл баримтлал байдаг, иргэд өөрсдөө хээл хахуулийг санал болгож өгдөг, төрийн албан хаагчид шаарддаг эсвэл тийм байдалд оруулдаг гэсэн гурван эх үүсвэртэй байдаг байна. Судалгааны дүнгээр иргэд дунджаар 520.9 мянган төгрөгийн хэмжээтэй хээл хахуулийг дунджаар 210 хоногийн хугацааны дотор төрийн албан хаагчдад өгсөн байна. Иргэдийн төрийн албан хаагчдад өгсөн хахуулийн хэмжээ нь тэдний сарын дундаж орлогоос 47.3 хувиар илүү байгаа юм.
Иргэд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчдын төсөөллөөр авлигад хамгийн их өртсөн институциудээр газрын алба, УИХ-ын гишүүд, гаалийн байгууллага, эмнэлэгүүд, улс төрийн намууд зэргийг нэрлэж байна.
Судалгаанд оролцогчид улс төрчид, төрийн албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал болон төрийн хяналтын систем сул байгаа нь авлигыг бий болгож гол шалтгаан нөхцөл гэж үзэж байна. Харин бусад шалтгаан нөхцлүүдийн хувьд иргэд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид бүр ялгаатай байдлаар тодорхойлж байна. Тухайлбал, авлига үүсэх шалтгаан нөхцөл болж болох 26 асуудлаас иргэд төрийн хяналтын систем сул байгааг, төрийн албан хаагчид төрийн албан хаагчдын цалин амьдралд нь хүрэлцдэггүй байдлыг, бизнес эрхлэгчид төрийн үйл ажиллагаа бизнесийн үйл ажиллагаатай холилдож байгаа зэргийг авлига үүсэхэд чухал нөлөөтэй хүчин зүйл гэж үзэж байна.
Судалгааны дүнгээс авлигыг гол нөхцөл нь улс төрийн тогтолцоо, сонгуулийн системд байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 57.0-68.7 хувь нь улс төрийн намууд, УИХ-ын гишүүдийг авлигад их автсан, 82.5 хувь нь улс төрчид авлигаас ашиг хонжоо олдог учраас авлигатай тэмцэх хүсэл зорилго байдаггүй, 79.3 хувь нь өөрсдөд нь ашигтай байдаг учраас бизнес эрхлэгчид төр засгийн хүрээнд авлигачдыг байлгах сонирхолтой байдаг гэж үзсэн зэрэг үүнийг баталж байгаа юм. Бизнес эрхлэгчид ашиг хонжоо хайж улс төрд, цаашлаад төрийн албанд ордог, түүнчлэн бизнес эрхлэгчид өөрийн бизнесийн үйл ажиллагааг дэмжүүлэхийн тулд улс төрчид, төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлдэг байна. Тэгэхээр улс төрийн намын болон сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн асуудалд анхаарлаа хандуулж ажиллах цаг нэгэнт болсныг дээрх бүх нөхцөл байдлууд харуулж
байна.
Олон нийт авлигатай тэмцэх үйл ажиллагааны эхлэлийн цэг нь авлига үүсэх нөхцлийг эрхзүйн, эдийн засаг гэх мэт бүх хүрээнд үгүй болгох үйл ажиллагаа байх ёстой гэж үзэж байна.
Олон нийтийн авлигын талаарх мэдээллийг олж авдаг гол хэрэгсэл нь сонин болон телевиз болдог байна. Иймээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх энэ төрлийн мэдээллийг ашиглан хийх нь үр дүнгээ өгөх юм.
3.2 Судалгааны үр дүнд үндэслэн дэвшүүлж буй санал, зөвлөмжүүд
1. Авлигын ерөнхий төлөв байдлын энэ удаагийн судалгааны үр дүнд үндэслэн дараахь санал зөвлөмжүүдийг дэвшүүлж байна. Үүнд:
Авлигын тархацын талаарх олон нийтийн төсөөллийг авлигыг хэмжих хэмжүүр болох Авлигын индексийн нэг бүрэлдэхүүн хэсэг болгон авч үзэх. Авлигын тархацын талаарх олон нийтийн төсөөлөл нь авилгын цар хүрээг үнэн бодитой харуулж чадахгүй боловч нөгөө талаар урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрсэн үр дүнг үнэлэх нэг шалгуур үзүүлэлт болох юм.
2.Цаашид авлигын ерөнхий төлөв байдлын судалгааны аргачлал арга зүйг сайжруулан тогтмол хугацааны давтамжтайгаар явуулах. Энэ төрлийн судалгаа нь авлигын ерөнхий төлөв байдал, олон нийтийн хандлагыг тодорхойлох нэг гол мэдээллийн эх үүсвэр юм.
3.Авлигын цар хүрээ, хэмжээ, хэлбэр шалтгааны талаар тооцоо судалгаанд үндэслэсэн илүү бодитой мэдээллийг олон нийтэд тархаах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархааж мэдээлэлд үнэлэлт дүгнэлт өгч байх. Авлигын талаарх бодитой бус, тооцоо судалгаанд үндэслээгүй таамаг төдий мэдээлэл нь авлигын талаарх олон нийтийн төсөөлөлд нөлөөлж, энэ байдалд эргээд авлига бол түгээмэл үзэгдэл, хээл хахууль өгөхгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн үзэл баримтлалыг олон нийтийн дунд дэлгэрүүлэхэд хүргэж байна.
4. Авлигыг үүсгэж буй шалтгаан нөхцлүүдийг эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд судлан үзэж, тэдгээрийг арилгах талаар системтэй бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх. Авлигыг үүсгэж буй шалтгаан нөхцлүүдийг салбар, чиглэл тус бүрээр судлан үзэж үнэлэлт дүгнэлт өгөх ажил нэн тэргүүнд төрийн байгууллагуудын авлигын эрсдлийн үнэлгээгээр хэрэгжих юм гэж үзэж байна.
5.Авлигын эдийн засаг, нийгэмд учруулж буй хор хөнөөлийн талаар таамгийн төдий бус үндэслэл, тооцоотой судалгааг хийж олон нийт, бодлого боловсруулагчдад тархаах. Авлигын хор хөнөөлийн талаар олон төрлийн судалгаа байдаг боловч тэдгээр нь онолын шинж чанартай, таамаг төдий мэдээллүүд байгаад дүгнэлт хийж бодитой тоо мэдээллээр баталгаажуулсан, үндэслэл, тооцоо судалгаа хийх зайлшгүй шаардлагатай байна.
6.Авлигыг үүсгэж буй голлох шалтгааны нэг нь улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй, ил тод нээлттэй болгох. Сонгуулийн сурталчилгаа болон бусад үйл ажиллагаанд иргэд, бизнес эрхлэгчдээс хандив, дэмжлэг авах, эргээд дэмжлэг үзүүлсэн этгээддээ ашигтай байдал бий болгох нь нийтлэг үзэгдэл болж байна.
7.Авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны үзэл баримтлал, бодлого хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх. Авлигыг үл тэвчих уур амьсгалыг бий болгох, авлигатай холбоотой мэдээллийг олон нийтэд тархаах үйл ажиллагаа нь ямар нэг үзэл баримтлал, бодлогогүй явж байгаад дүгнэлт хийх хэрэгтэй байна. Олон нийтийн төсөөллөөр авлигын түвшин өндөр байгаа нь соён гэгээрүүлэх үйл ажиллагаатай дам холбоотой юм.
8.Авлигын тодорхойлолтыг нэг мөр болгож хэвшүүлэх, хуулийн нэр томъёог энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлаж соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд ашиглах.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах, судалгааны мэдээлэл, үр дүн, санал, зөвлөмжийн талаарх асуулт, санал зөвлөмжтэй бол Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албанд дараахь хаягаар хандана уу.

Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний алба:
Смарт Булдингийн 401 тоот.
Сөүлийн гудамж,
Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс.

Утас: 976-70112565
email: davaasuren@iaac.mn

АВЛИГЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ ДҮН (ХУРААНГУЙ)-3


2.3 Бизнес эрхлэгчдийн судалгааны дүн
2.3.1 Бизнес эрхлэгчдийн ерөнхий үзүүлэлтүүд
Бизнес эрхлэгчдийн судалгаанд нийт 21 аймаг болон нийслэлийн, эдийн засгийн үйл ажиллагааны салбар болон үйл ажиллагааны хэмжээ, цар хүрээгээрээ нийт эх олонлогийг төлөөлж чадахуйц бизнесийн нэгжүүдийг төлөөлсөн 345 бизнес эрхлэгчид хамрагдлаа. Бизнес эрхлэгчдийн судалгаанд оролцогчид нас, хүйсний хувьд бүхий л түвшний хүмүүс байгаа бол боловсрол, гэр бүлийн байдлын хувьд дээд боловсролтой, гэрлэсэн, хүүхэдтэй хүмүүс давамгайлжээ.
2.3.2 Бизнесийн үйл ажиллагааны төлөв байдал
Судалгаанд оролцогчдын дийлэнх хэсэг сүүлийн хоёр жилийн хугацаан дахь бизнесийн үйл ажиллагаандаа сайн дүн тавьж, ирээдүйдээ өөдрөг итгэлтэй байна.
Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа эрчимжиж, бизнес эрхлэгчид тэр хэмжээгээр банк санхүүгийн байгууллагаас зээл авч бизнесийн үйл ажиллагаандаа хөрөнгө оруулах болжээ.
2.3.3 Төр болон бизнесийн хоорондын харилцаа
Бизнес эрхлэгчдийн зах зээлийн нэг хэсэг төрийн байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнэ өндөр байсантай холбоотойгоор улсын нэгдсэн төсвийн орлогын хэмжээ нэмэгдэж, тэр хэмжээгээр улсын төсвийн зарлага, түүний дотор хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн ба “Үдийн цай хөтөлбөр” зэрэг олон төсөл, хөтөлбөрийг улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж ирсэн төрийг томоохон худалдан авагч болгон хувиргасан юм.
Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд Монгол улсын Засгийн газраас “40000 орон сууц” хөтөлбөр, “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд татварын хөнгөлөлтийг үзүүлж, улсын төсөв болон хандивлагч байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр жижиг дунд, үйлдвэрлэлийг хагжүүлэх, ажлын байрны нэмэгдүүлэх чиглэлээр хөнгөлөлттэй зээл тусламжуудыг олгож ирсэн. Түүнчлэн УИХ-аас 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай” хуулийг, 2008 оны 2 дугаар 6-ны өдөр “Татварын өршөөл үзүүлэх тухай” хуулийг батлан хэрэгжүүлж байгаа билээ.
Бизнес эрхлэгчдийн талаас илүү хувь нь төрийн албан хаагчдад ямар нэгэн үйлчилгээ үзүүлж, хахууль өгдөг гэж хариулжээ.
Таван бизнес эрхлэгч дутмын хоёр нь улс төрийн нам, улс төрчдөд материаллаг тусламж, хандив үзүүлж байсан гэж хариулжээ. Бизнес эрхлэгчдийн дийлэнх нь төртэй харьцаж хамтран ажиллах сонирхолгүй байдаг нь энэ удаагийн судалгаагаар харагдлаа.
2.3.4 Бизнес эрхлэгчдийн авлигын талаарх төсөөлөл
Бизнес эрхлэгчид авлигыг янз бүрээр тодорхойлж байна.
Бизнес эрхлэгчид ерөнхийдөө Монгол улсад, түүнчлэн улс төрийн болон хууль хяналтын хүрээнд аль алинд нь авлига түгээмэл үзэгдэл гэж үзжээ. Судалгаанд оролцогчдоор тодорхой нэр заасан төрийн байгууллага, институцийн авлигад автсан байдлыг үнэлүүлсэн бөгөөд судалгаанд оролцогчид газрын алба хамгийн их авлигад автсан гэж үнэлсэн бол олон нийтийн байгууллагуудыг харьцангуй бага авлигад автсан гэж үнэлжээ. Бизнес эрхлэгчид авлигыг 1996 оноос хойш хамгийн их тархсан гэж үзжээ.
Бизнес эрхлэгчид шүүхийн үйл ажиллагааны талаар харьцангуй доогуур үнэлгээг өгчээ. Төр бизнес хөгжих таатай орчныг хууль эрхзүйн болон эдийн засгийн хүрээнд бүрдүүлэхгүй байгаа нь авлига үүсэх үндсэн шалтгаан болж байна гэж судалгаанд оролцогчид үзэж байна. Албан тушаалтнууд хахууль өгөх гарцаагүй нөхцөл байдлыг бий болгодог учраас авлига өгөхөд хүрдэг гэж бизнес эрхлэгчдийн харьцангуй олонх хувь нь хариулж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд шударга бус, төрийн албанд дандаа ашиг хайж, баяжихын тулд орж ирдэг гэдэгтэй бизнес эрхлэгчид санал нийлж байна.
Бизнес эрхлэгчид хахууль өгч асуудлыг шийдвэрлэх нь манай амьдралын салшгүй нэг хэсэг гэж үзэж байгаа хэдий ч үүнээс татгалзах хэрэгтэй гэж үзэж байна. Улс төрчид авлигаас ашиг хонжоо олдог учраас улс төрчид, өөрсдөд нь ашигтай учраас том бизнес эрхлэгчид авлигыг устгах хүсэл сонирхол байдаггүй гэж судалгаанд оролцогчдын олонх нь үзжээ.
2.3.5 Бизнесийн орчин
Татвар төлөгчдийн хувьд аль болох бага татвар төлөх сонирхолтой байдаг ч төрөөс бизнесийг хамгаалж, түүнийг хөгжих таатай орчинг бүрдүүлсэн тохиолдолд тэдний татвар төлөх сонирхол нэмэгдэнэ гэдгийг судалгааны дүн харууллаа.
Бизнес эрхлэгчид бүх хууль журмыг мөрдөж шударгаар өрсөлдөх сонирхолтой байдаг хэдий ч хууль журмыг зөрчих, албан тушаалтнуудыг хахуульдах замаар асуудлаа шийдвэрлэхээс татгалзахгүй бизнес эрхлэгчид байдаг. Судалгаанд оролцогчид өнөөгийн нөхцөлд шударгаар өрсөлддөг бизнес эрхлэгчийн амжилтаас шударга бусаар дээрх арга замаар асуудлаа шийдвэрлэдэг бизнес эрхлэгчдийн амжилт илүү байдаг гэж үзжээ.
Өрсөлдөөнд өөрийн байр сууриа хадгалж үлдэх, бизнес эрхлэхэд төрөөс ирж буй дарамт шахалтыг давж гарах гол арга зам нь төрд өөрийн төлөөлөлтэй байж, тэднээр бизнесээ хамгаалуулах явдал юм гэж бизнес эрхлэгчид үзэж байна.
Хувийн хэвшил хөгжихөд төрөөс үзүүлж буй дарамтуудын эхний байранд бизнес эрхлэгчид хяналтын байгууллагуудын хэт их дарамт, төрийн албан хаагчид “өөрийн” аж ахуйн нэгжийг хамгаалах бодлого явуулдаг, орон нутагт төрийн эрх мэдэл том хүчтэй хувийн хэвшлийн компаний эрх ашигт үйлчилж эхэлдэг, шүүх шударгаар ажиллаж чаддаггүй зэргийг нэрлэж байна.
Бизнес эрхлэгчид голчлон орон нутгийн засаг захиргааны, хууль тогтоох, дүрэм журам боловсруулах, орон нутгийн хууль хяналтын байгууллагын шийдвэрт албанбусаар нөлөөлөхийг оролдож байжээ.
2.3.6 Бизнес эрхлэгчдийн итгэл үнэмшил
Ихэнх бизнес эрхлэгчид хүмүүст итгэж болохгүй, болгоомжтой харьцах хэрэгтэй гэдэг байр суурийг баримталдаг байна.
Судалгаанд оролцогчид төрийн үүргийг дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Хууль сахиулах (26.7%)
2. Иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах (19.9%)
3. Үйлчлэх (15.4%)
4. Хянах (14.0%)
5. Удирдах (10.7%)
6. Хамгаалах (5.9%)
7. Туслах (5.3%)
2.4. Төрийн албан хаагчдын судалгааны дүн
2.4.1. Судалгаанд оролцогчдын ерөнхий үзүүлэлтүүд
Төрийн албан хаагчдын дунд явуулсан Авлигын талаарх төсөөллийн судалгаанд 21 аймаг болон нийслэлийн, төрийн захиргааны, төрийн улс төрийн, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албаны 1297 албан хаагч хамрагдлаа. Судалгаанд хамрагдагсдын 52.2 хувь нь төрийн захиргааны, 31.3 хувь нь төрийн тусгай, 15.4 хувь нь төрийн үйлчилгээний, 1.2 төрийн улс төрийн албан хаагчид байв.
2.4.2. Төрийн албан хаагчдын амьдралын түвшин
Судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын ихэнх нь амьдрал хүнд байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Судалгаанд оролцогчдын 65.0 хувь “Олсон орлогоо амьжиргаандаа дөнгөж хүргэж байна”, 15.1 хувь нь “Бүх зүйлээс татгалзаж, зөвхөн хоол хүнсэндээ зарцуулж байна”, 3.7 хувь нь “Заримдаа хоол хүнс хүрэлцэхгүй ядарч байна” гэж хариулсан бол 11.0 хувь нь ”Хангалуун амьдарч байна, гэхдээ маш их хөдөлмөрлөж байна”, 1.6 хувь нь “Юугаар ч дутахгүй хангалуун амьдарч байна” гэж хариулжээ.
Судалгаанаас хоёр хүн бүрийн нэг нь ямар нэгэн сэтгэл зовоох зүйлтэй амьдарч байна гэж хариулжээ. “Сүүлийн үед өөрийн сэтгэл санааг Та ямар байна гэж дүгнэх вэ?” гэсэн асуултад 12.8 хувь нь сэтгэл санаа өөдрөг, өөртэй итгэлтэй байна, 34.5 хувь нь зарим нэг санаа зовох асуудалгүй байгаа ч ерөнхийдөө тайван байна гэсэн өөдрөг хариулт өгсөн бол 39.1 хувь нь зарим нэг юманд санаа зовж байна, 11.5 хувь нь сэтгэл зовж айж байна гэж хариулжээ.
2.4.3. Төрийн албан хаагчдын төрийн албаны талаарх үнэлэмж
Төрийн албан хаагч болохын тулд шалгалт өгсөн байх ёстой гэдэгтэй судалгаанд оролцогчдын 60.5 хувь нь шууд санал нийлж байгаагаа илэрхийлсэн бол 31.1 хувь нь төрийн албан албан хаагчийг сонгон шалгаруулах шалгалт байдаг хэдий ч төрийн албанд өнөөдөр дуртай хүн нь орж байна, 2.7 хувь нь намайг төрийн албанд ажиллаж эхлэхэд тийм зүйл байгаагүй болоод л байсан гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын 4.5 хувь төрийн албан хаагч болохын тулд шалгалт өгсөн байх ёстой гэдэгтэй шууд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Судалгаанд оролцсон төрийн албан хаагчид өөрийн байгууллагын ажилтнуудын бараг ихэнх нь ажлын байрыг өөрийн чадвараар олж авсан гэж 45.3 хувь нь үзсэн бол 15.3 хувь нь бараг тал хувь нь, 19.9 хувь нь маш бага хувь нь ажлын байрыг өөрийн чадвараар олж авсан, 10.0 хувь нь ажлыг байрыг өөрийн чадвараар олж авсан хүн огт байхгүй гэж үзжээ. Хэн нэгэн удирдах албан тушаалтны туслалцаа нөлөөлөөгүй гэж 25.2 хувь, ямар нэг нөлөө бүхий хүн туслаагүй гэж 35.5 хувь, улс төрийн албан тушаалтны нөлөө ороогүй гэж 45.4 хувь, хувийн хэвшил компаниудын зүгээс нөлөөлөөгүй гэж 63.0 хувь нь үзсэн байна.
Хэн нэгнийг ажилд ороход нь тусалдаг гол шалтгаанууд нь судалгаанд оролцогчдын үзэж байгаагаар гэр бүл, хамаатан садангийн холбоотой учир (23.9%), улс төрийн буюу нэг нам, бүлгийн гэсэн утгаар (21.9), танил тал, найз нөхдийн гуйлтаар (20.3%), нэг нутаг, анги, найз нөхдийн холбоотой (15.7%), өөрт нь ашигтай байсан учир (9.1%) зэрэг шалтгаанууд орж байна.
Хүнд суртал, авлигыг үүсгэх шалтгаан нөхцлүүдийн нэг нь мэдээлэл нээлттэй бус байх явдал юм. Судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын 39.3 хувь нь тухайн байгууллагын төсвийн төлөвлөлт, төсвийн хэмжээ, зарцуулалтын талаарх мэдээлэл ажилтнуудад нээлттэй байдаг гэж хариулсан бол 52.5 хувь нь удирдлагын шийдвэр, тухайлбал шагнал, урамшуулал, шийтгэл, аж ахуй, гадаад, дотоодын сургалт гэх зэрэг мэдээлэл нээлттэй байдаг гэж хариулжээ.
Улс төрийн нөхцөл байдал буюу сонгуулийн үр дүн, засгийн газар солигдох зэрэг нь төрийн албаны үйл ажиллагаанд ихээхэн нөлөөтэй гэдэгтэй судалгаанд оролцогчдын 62.9 хувь нь санал нийлж байгаа бол 23.0 хувь нь зарим талаараа нөлөөтэй гэж үзжээ.
Төрийн албан хаагчдын дийлэнх хэсэг буюу нь буюу 78.8 хувь нь өөрийн байгууллагын зүгээс иргэдэд үзүүлж байгаа ажил үйлчилгээнд сэтгэл хангамжтай байдаг байна.
2.4.3. Төрийн албан хаагчдын үйл ажиллагаан дахь авлигын тохиолдлууд
Авлига, хүнд суртал, ёсзүйгүй байдалтай холбоотой 10 төрлийн асуудлыг нийт төрийн байгууллагууд болон тухайн ажилтны ажилладаг байгууллагад хэр олон тохиолддогийг судалгаанд оролцогчдоос тодруулсан юм. Танил талаа ашиглах буюу арын хаалга нийт төрийн байгууллагад байнга тохиолддог гэж судалгаанд оролцогчдын 39.1 хувь нь үзэж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол харин ялгаварлан гадуурхах байдал байнга тохиолддог гэж 13.6 хувь нь хариулсан нь харьцангуй бага давтамжтай үзэгдэл юм гэж дүгнэж болох юм. Ажлын хариуцлагагүй байдал нийт төрийн байгууллагуудад байнга болон хааяа тохиолддог гэж судалгаанд оролцогчдын 92.2 хувь нь үзсэн бол 91.0 хувь нь харилцааны соёлгүй байдал, 90.4 хувь нь хүнд суртал, 89.4 хувь танил ашиглах байдал, 88.8 хувь нь мэдлэг, чадвар дутмаг албан тушаалтан, 80.0 хувь нь хээл хахууль, 80.5 хувь нь нутгархаж асуудалд хандах, 80.9 хувь нь хууль зөрчсөн үйлдэл, 73.7 хувь нь намын харъяаллаар хэлмэгдүүлэх, 68.5 хувь нь ялгаварлан гадуурхах байдал байнга болон хааяа тохиолддог гэж хариулжээ.
Төрийн албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэх явцад нь иргэд үйлчлүүлэгчдийн зүгээс хамгийн их (38.5%) хууль бус санал тавьдаг бол судалгаанд оролцогчдын 30.4 хувь нь найз, нөхдөөс, 22.5 хувь нь дээд албан тушаалтнаас, 15.8 хувь нь улс төрийн нам бүлгийн гишүүдээс, 15.6 хувь нь хамт ажиллагчдаас, 14.7 хувь нь харилцагч байгууллагынхнаас хууль бус санал тавьдаг гэж хариулжээ.
Түүнчлэн төрийн албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэх явцад нь дээд албан тушаалтны зүгээс хамгийн их (26.5%) дарамт шахалт ирдэг бол судалгаанд оролцогчдын 21.7 хувь нь иргэд үйлчлүүлэгчдийн зүгээс, 15.5 хувь нь улс төрийн нам бүлгийн гишүүдээс, 10.6 хувь нь хамт ажиллагчдаас, 9.6 хувь нь харилцагч байгууллагынхнаас, 9.4 хувь нь найз, нөхдийн зүгээс дарамт шахалт үзүүлдэг гэж хариулжээ.
Судалгаанд оролцогчдын 36.4 хувь нь төрийн албан тушаалтантай ажил үүрэгтэй нь холбоотой асуудлаар харьцаж ажиллах шаардлага гарахад хуулийн дагуу хөөцөлдөх, 36.0 хувь нь хариуцсан албан тушаалтантай нь нүүр тулж уулзах, 14.8 хувь нь асуудлыг шийдэх эрх бүхий хүмүүст хуулийн дагуу ажиллахыг шаардаж ойлгуулах, 6.7 хувь нь танил хүнийг нь олох, 4.2 хувь нь дээрээс нь даргаар нь нөлөөлүүлэх, 1.9 хувь бусад аргыг хэрэглэнэ гэжээ.
2.4.4. Авлигын тодорхойлолт, цар хүрээ, хэлбэр шалтгааны талаарх төрийн албан хаагчдын төсөөлөл
Энэ удаагийн судалгаагаар бид бүхэн төрийн албан хаагчид авлигыг хэрхэн тодорхойлж байна вэ гэдгийг тодруулах зорилго бүхий асуултыг оруулсан юм. Төрийн албан хаагчид авлигыг хэрхэн ойлгож байна вэ гэдгийг тодорхойлох нь уг үзэгдлийг судлахад болон соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Төрийн албан хаагчдын зүгээс харьцангуй олон санал авсан тодорхойлолтууд нь “Улс төрч, төрийн албан хаагч, бизнес эрхлэгчид нэгдэн нэг бүлэг болж иргэд, улс эх орныхоо төлөө бус зөвхөн өөрсдийн төлөө үйл ажиллагаа явуулах” (16.4%), “Төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид өөрийн албан тушаалыг ашиг хонжоо олох зорилгоор ашиглах” (15.6%), “Өөрсөддөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд том бизнес эрхлэгчид төрийн өндөр албан тушаалтнуудыг өөрийн талд оруулах” (15.5%), “Төрийн албан хаагчид иргэдээс хээл хахууль авах” (10.8%) зэрэг байлаа.
Судалгаанд оролцогчдын 77.4 хувь нь өөрийн ажлын байрыг авлигад өртөмтгий биш гэж үзсэн бол 8.5 хувь нь өртөмтгий, 14.1 хувь байдлаас шалтгаална гэж хариулжээ. Авлигатай холбоотой асуудалд судалгаанд оролцогчдын 55.7 хувь нь авлигатай холбоотой асуудлыг ерөөсөө сонирхдоггүй, 22.3 хувь нь үл тэвчдэг, 7.2 хувь нь тухайн байдлаас болно, 3.6 хувь нь байх л зүйл гэж үзсэн бол 11.2 хувь хариулахад хүндрэлтэй байна гэжээ.
Энэ удаагийн судалгаагаар авлига үүсгэх шалтгаан нөхцөл болж болох 26 асуудлыг тавьж эдгээр нь авлига үүсэх чухал нөлөөтэй эсэхийг тодруулсан юм. Эдгээр асуудлыг чухал гэж үзсэн хүмүүсийн эзлэх хувиар нь эрэмбэлж үзвэл Төрийн албан хаагчдын цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй (79.4%), төрийн хяналтын систем сул (74.8%), томоохон бизнес эрхлэгчид төрд нөлөөлөх (73.9%) зэрэг шалтгаан нөхцлүүд тэргүүлж байгаа бол нөгөө талаар албан тушаалтнуудын үйл ажиллагаа заавар, журмаар муу зохицуулагдсан (46.1%), дэндүү их заавар, дүрэм, журам байдаг (44.4%), түүхэн талаас нь авч үзвэл авлига нь Монголчуудын амьдралын хэв шинжийн нэг хэсэг болж ирсэн (27.7%) зэрэг шалтгаан нөхцлүүд жагсаалтын сүүлийн байруудыг эзэлжээ (Шалтгаан нөхцөл тус бүрээр хариултыг хавсралт хүснэгтээс үзнэ үү).
Авлига авсан албан тушаалтан шүүх хурал дээр өөрийгөө хэрхэн зөвтгөж болох вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 26.4 хувь нь “Манай цалин бага, би гэр бүлээ тэжээх хэрэгтэй байна шүү дээ”, 24.4 хувь нь “Баригдаж мэдэгдсэн нь л би болохоос бүгд авч байгаа шүү дээ”, 7.9 хувь нь “Би өөрийн хүсэлтээр хахууль аваагүй, дарга нарын шахалтаар л хийсэн шүү дээ”, 7.4 хувь нь “Манай удирдлага аваад байхад би яагаад авч болохгүй гэж”, 7.2 хувь нь “Надад маргааш юу болохыг мэдэхгүй. Би ирээдүйн талаар бодох хэрэгтэй”, 4.3 хувь нь “Би их удаан ажиллаж байгаа, мэргэшсэн, гэтэл намайг одоо болтол дэвшүүлэхгүй байна” гэж хэлж болох юм гэж үзжээ.

АВЛИГЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ ДҮН (ХУРААНГУЙ)-2


Бүлэг 2.СУДАЛГААНЫ ДҮН
2.1 Судалгааны ерөнхий дүн
Авлигын ерөнхий төлөв байдлын 2008 оны судалгаанд 21 аймаг, нийслэлийн 2990 иргэд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид хамрагдлаа. Судалгаанд оролцогчдын 44.6 хувь буюу 1333 нь иргэд, 43.4 хувь буюу 43.4 хувь нь төрийн албан хаагчид, 12.0 хувь буюу 360 нь бизнес эрхлэгчид байлаа. Судалгаанд оролцогчдын 19.4 хувь нь Улаанбаатар хотоос, 18.5 хувь нь баруун бүсээс, 23.2 хувь нь хангайн бүсээс, 29.3 хувь нь төвийн бүсээс хамрагдсан байна. Нэг аймгаас дунджаар 115 хүн судалгаанд оролцжээ.
2.2 Иргэдийн судалгааны дүн
2.2.1 Судалгаанд оролцогчдын ерөнхий үзүүлэлтүүд
Иргэдийн дунд явуулсан Авлигын талаарх төсөөллийн судалгаанд 21 аймаг болон нийслэлийн, 16-82 насны, боловсролын түвшин, орлогын хувьд нийгмийн бүх давхаргыг төлөөлөхүйц 1333 иргэн хамрагдлаа.
2.2.2. Иргэдийн амьдралын түвшин
Судалгаанд оролцсон иргэдийн ихэнх нь амьдрал хүнд байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Судалгаанд оролцогчдын 45.0 хувь “Олсон орлогоо амьжиргаандаа дөнгөж хүргэж байна”, 15.7 хувь нь “Бүх зүйлээс татгалзаж, зөвхөн хоол хүнсэндээ зарцуулж байна”, 7.6 хувь нь “Заримдаа хоол хүнс хүрэлцэхгүй ядарч байна” гэж хариулсан бол 21.9 хувь нь ”Хангалуун амьдарч байна, гэхдээ маш их хөдөлмөрлөж байна”, 5.4 хувь нь “Юугаар ч дутахгүй хангалуун амьдарч байна” гэж хариулжээ.
Үнийн өсөлт (25.3%), ядуурал (17.6%), ажилгүйдэл (14.9%), төрийн албан тушаалтнуудын ашиг хонжоо хайсан байдал, авлига, хүнд суртал (10.3%), архидалт (8.2%) зэрэг нь манай нийгэмд учирч байгаа, иргэдийн сэтгэлийг хамгийн их зовоосон асуудлууд болж байна. Эндээс харахад бидний судалгааны гол зорилго болох авлига, хүнд суртал, төрийн албан тушаалтнуудын ашиг хонжоо хайсан байдал нь иргэдийн сэтгэлийг зовоож буй асуудлуудын нэг болж байна.
2.2.3. Иргэдийн амьдрал дахь авлигын тохиолдлууд
... Иргэдийн төсөөллөөр хээл хахууль өгөх санаачлага, шалтгаан нь ерөнхийдөө гурван эх үүсвэртэй бөгөөд судалгаанд оролцогчдын 30.3 хувь нь энэ тохиолдолд хээл хахуульгүйгээр асуудлаа шийдвэрлэх боломжгүй гэж урьдаас мэдэж байсан учраас, 24.0 хувь нь албан тушаалтан хээл хахууль өгөхийг шаардаагүй боловч би өгсөн нь найдвартай гэж шийдсэн учраас, 8.7 хувь нь албан тушаалтан надад санал болгосон, шаардсан эсвэл тийм байдалд оруулсан учраас хээл хахууль өгсөн гэж хариулжээ. Эндээс харахад авилга нь хэвшмэл үзэгдэл, тогтсон үнэ ханштай байдаг, нөгөө талаас иргэд өөрсдөө авлигыг бий болгодог гэж үзэж болохоор байна.
Төрийн үйлчилгээ авахдаа хээл хахууль өгч асуудлаа шийдвэрлэсэн иргэдийн хувьд төрийн албан хаагчдад өгсөн хээл хахуулийн дундаж хэмжээ 520.9 мянган төгрөг байжээ (жигнэсэн дунджийн аргаар тооцож үзэхэд). Судалгаанд оролцсон, төрийн албан хаагчдад хээл хахууль өгсөн гэж хариулсан иргэдийн 48.2 хувь нь 10.0-50.0 мянган төгрөгийн, 17.6 хувь нь 50.0-100.0 мянган төгрөгийн, 11.9 хувь нь 100.0-200.0 мянган төгрөгийн, 11.9 хувь нь 200.0-500.0 мянган төгрөгийн, 10.3 хувь нь 500.0 мянга болон түүнээс дээш төгрөгийн хахууль өгсөн гэж хариулжээ.
Иргэдийн зүгээс төрийн албан хаагчдад хахууль өгснөөр төрийн албан хаагчдын асуудлыг шийдвэрлэх хурд, үр ашиг нэмэгдэж, иргэд өөрсөддөө ашигтай байдлаар асуудлаа шийдвэрлүүлж авч чаддаг байна.
Хахууль өгсөн ихэнх хүмүүсийн хувьд авлигад автсан төрийн албан хаагчдыг, төрийн эрх мэдлийг үзэн ядах зэрэг эвгүй сэтгэгдэл төрдөг байна.
2.2.4. Иргэдийн итгэл үнэмшил
Засгийн газар, үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг 23 төрлийн нийгмийн институциудад итгэх итгэлийг асуух замаар иргэдийн тухайн институцид болон нийгэмд хандах хандлагыг тодорхойлсон юм. Дээр дурьдсан 23 төрлийн институциудаас боловсролын байгууллагууд (бүрэн итгэдэг болон итгэдэг гэж хариулсан хүмүүсийн эзлэх хувь-62.1%), батлан хамгаалах зэвсэгт хүчин (62.0%) зэрэг инститициуд иргэдийн итгэлийг хүлээсэн институциэр шалгарч байгаа бол газрын алба (26.2%), гаалийн байгууллага (25.9), улс төрийн намууд (17.4%) иргэдийн итгэлийг хамгийн бага хүлээдэг байгууллагууд болж байна.
Судалгаанд оролцогчдоос өнөөгийн нийгмийн байдлын талаар зарим нэг асуултуудыг асууж хариулт авсан юм. “Засгийн газрын үүрэг бол хүн болгоныг ажилтай болгох” гэдэгтэй судалгаанд оролцогчдын 58.6 хувь нь бүрэн болон санал нийлж байна гэж хариулсан бол 33.7 хувь нь санал нийлэхгүй, санал огт нийлэхгүй байна гэж хариулжээ. Иргэдийн гуравны нэг нь ажил эрхэлж амьдралаа залгуулан авч явах тухайн хүний өөрийнх нь үүрэг гэж үзэж байна.
“Би сонгууль өгч байхдаа хэний төлөө санал өгч байгаагаа мэддэггүй” гэдэгтэй судалгаанд оролцогчдын 27.1 хувь нь санал нийлж байна гэж хариулсан хэдий ч “Ардчилал өрнөснөөр бид өнөөдөр хамгийн шилдэг хүмүүсээ сонгож чадаж байна” гэдэгтэй зөвхөн 23.6 хувь нь л санал нийлж байна гэж хариулжээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 77.1 хувь нь “Бид нарын сонгосон гишүүд маш хурдан бидний хүсэн хүлээж буй зүйлийг мартдаг” гэдэгтэй санал нийлж байна гэж хариулжээ. Эндээс харахад иргэд маань сонгуульд саналаа өгөхдөө нэр дэвшигчийн талаарх өнгөцхөн мэдээлэлд үндэслэн санал өгдөг эсвэл нэр дэвшигчдийн амлалт, мөрийн хөтөлбөрт хууртаж сонголтоо хийдэг, сонгуулийн дараа хамгийн сайн хүнийг сонгож чадаагүй болохоо мэддэг, сонгогдсон гишүүд нь иргэд сонгогчидоо маш хурдан мартдаг гэж дүгнэж болох юм.
“Юу ч ярьж байсан мөнгө бол бүхнийг шийднэ” гэдэгтэй судалгаанд оролцогчдын 55.6 хувь нь санал нийлж байна гэж хариулсан бол “Өнөөдөр хэн ч хуулийг мөрдөхгүй байна. Иймд хууль мөрдөх нь тэнэг ба гэнэн зүйл юм” гэдэгтэй 48.8 хувь нь санал нийлж байна гэжээ. Иргэдийн тэн хагас нь хууль мөнгөтэй хүнд үйлчилж байна, иймд хуулийг мөрдөх шаардлагагүй гэж үзэх болсон нь анхааралдаа авах шаардлагатай мэдээлэл юм.
Түүнчлэн том бизнес эрхлэгчид, банкныхан улс төр, хууль хяналтын хүрээнд нөлөөтэй болж, хууль тэдэнд үйлчилж байна гэж иргэдийн ихэнх нь үзэж байна. “Том бизнес эрхлэгчид, банкныхан эрх мэдэл, нөлөө ихтэй болж байна” гэдэгтэй судалгаанд оролцогчдын 73.8 хувь нь санал нийлж байна, 19.3 хувь нь санал нийлэхгүй байна гэж үзсэн бол 6.9 хувь хариулж мэдэхгүй байна гэжээ.
Үг хэлэх эрх чөлөө нь дур зоргоороо авирлахад хүргэж байна гэдэг дээр иргэдийн санал хуваагдаж байна. Судалгаанд оролцогчдын 51.8 хувь санал нийлж байна, 39.9 хувь нь санал нийлэхгүй байна гэж хариулсан бол 8.4 хувь хариулж мэдэхгүй байна гэжээ. Үг хэлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө гэсэн асуудлууд ардчилсан нийгмийн үед урган гардаг хэдий ч нөгөө талаар хариуцлагатай сэтгүүл зүй, хүнийг эрхийг хүндэтгэх зэрэг асуудлууд эсрэгээр нь гарч ирдэг юм.
Тухайн институцийг маш шударга, шударга, харьцангуй шударга гэж хариулсан иргэдийн эзлэх хувийн жингээр эрэмбэлүүлэн авч үзэхэд шударга байдлын үзүүлэлтээр ерөнхий боловсролын сургуулиуд (76.1%), банкны байгууллага (68.3%) зэрэг байгууллагууд тэргүүлж байгаа бол газрын алба (46.7%), УИХ-ын гишүүд (43.9%), улс төрийн намууд (37.0%) сүүлийн байрыг эзэлжээ.
2.2.5. Авлигын тодорхойлолт, цар хүрээ, хэлбэр шалтгааны талаарх иргэдийн төсөөлөл
Иргэдийн 87.7 хувь нь манай улсад төрийн албан хаагчдын дунд авлига, хээл хахууль газар авсан гэж үзэж байна. Судалгаанд оролцогчдын 59.8 хувь нь албан тушаалтнуудын ихэнх хувь нь авлигад автсан, 27.9 хувь нь бага хувь нь авлигад автсан, 10.6 хариулж мэдэхгүй байна гэж хариулсан бол ердөө 1.7 хувь нь албан тушаалтнууд огт авлигад автаагүй гэж хариулжээ.
Судалгаанд оролцогчдын 48.2 хувь нь албан тушаалтнууд авлига өгөх гарцаагүй байдлыг бий болгодог, санал болгодог шаарддаг гэж үзсэн бол 22.5 хувь нь бусад хүмүүс авлига өгсөн нь дээр гэж ятгадаг, иргэд өөрсдийн санаачлагаар өгдөг, 18.4 хувь нь тухайн асуудлыг шийдвэрлэхэд авлига өгөх нь гарцаагүй, өөр арга зам байхгүй гэдэг үүднээс авлига өгдөг гэж үзжээ. Тэгэхээр авлига өгөх санаачлага нь гурван эх үүсвэртэй гэж үзэж болох юм.
Төрийн байгууллагууд, бусад институцийн хувьд авлигад хэр автсныг судалгаанд оролцогчдоор тодорхойлуулан авлигад харьцангуй их автсан, нэлээд автсан гэж үзсэн иргэдийн дүнгээр авч үзэхэд эхний таван байранд УИХ-ын гишүүд (68.7%), газрын алба (64.2%), гаалийн байгууллага (59.7%), улс төрийн намууд (57.0%), эмнэлэгүүд (56.3%) оржээ. Авлигад харьцангуй автаагүй институцээр банкны байгууллага (34.6%), олон нийтийн байгууллагууд (25.8%) орж байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд тухайн аймаг, нийслэл, дүүрэгт авлигын түвшин хэрхэн өөрчлөгдсөн талаарх асуултад иргэдийн 41.3 хувь нь өссөн, 20.3 хувь нь өөрчлөгдөөгүй гэж үзсэн бол ердөө 5.8 хувь нь буурсан гэж хариулжээ. Авлигын түвшин хэрхэн өөрчлөгдсөн талаар иргэдийн гуравны нэг нь ямар нэг төсөөлөлгүй байна. Дараагийн гурван жилд хэрхэн өөрчлөгдөх талаарх иргэдийн үзэл бодлыг өмнөх гурван жилийн талаарх төсөөлөлтэй харьцуулахад өснө гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 9.2 пунктээр өссөн гэж үзсэн иргэдийн эзлэх хувиас илүү байна. Иргэдийн 32.1 хувь нь өснө, 21.3 хувь нь өөрчлөгдөхгүй гэж үзсэн бол 12.3 хувь нь буурна гэж үзжээ.
2.2.6. Авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаарх иргэдийн бодол, энэхүү үйл ажиллагаанд хандах хандлага
Төрийн дээд удирдлагуудын зүгээс ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлбэл тэд авлигатай тэмцэх чиглэлээр бодитой ажил хийж эхэлж байна гэж үзэх вэ гэсэн асуултад хамгийн их хувь нь буюу 28.6 хувь нь хахууль авсан, өгсөн талуудад ногдуулах эрүүгийн хариуцлагыг чангаруулах гэж хариулсан бол дараа нь 11.7 хувь төрийн дээд удирдлагын дунд авлигатай тууштай тэмцэх, 9.8 хувь төрийн дээд удирдлагууд өөрсдөө шударга үнэнч байх жишээ болох гэж хариулсан нь оржээ.

АВЛИГЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ ДҮН (ХУРААНГУЙ)-1


Бүлэг 1. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1.1 Нийтлэг үндэслэл

Монгол улсын Авлигатай тэмцэх газар (АТГ) нь Авлигын эсрэг Монгол улсын хуульд заасны дагуу Авлигын цар хүрээ, цар хүрээ, хэлбэр шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индекс болон төрийн байгууллагын шударга байдлыг түвшинг судлан олон нийтэд мэдээлэх үүргийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор 2008 оны 3 дугаар сард АТГ-т Судалгаа, шинжилгээ алба (США)-ыг байгуулсан.США байгуулагдснаар үндэсний болон олон түвшинд авлигын чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлуудын аргачлал, арга зүй, үр дүн, тэдгээрт хийгдсэн дүгнэлт зэргийг судлан үзэж улмаар Авлигын индекс, төрийн байгууллагын шударга байдлын түвшинг тогтоох судалгааны аргачлал, арга зүйг боловсруулах зэрэг ажлыг хийж ирсэн юм.
Мянганы хөгжлийн 9 дэх зорилгын “Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгон хэвшүүлэх” гэсэн 24 дүгээр зорилтын хүрээнд дараах 3 үзүүлэлт багтаж байгаа юм. Үүнд:
- Авлигын индекс
- Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл
- Төрийн захиргаа болон үйлчилгээний байгууллагын хүрээн дэх авлигын
талаарх төсөөлөл зэрэг юм.
УИХ-ын 2008 оны 13 тогтоолын дагуу дээрх гурван шалгуур үзүүлэлтийн Авлигын индекс болон улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл гэсэн хоёр төрлийн үзүүлэлтийг АТГ тооцож мэдээлэхээр болсон билээ.
Дээрх үндэслэл, шаардлагын хүрээнд авлигын индексийг тооцох аргачлалыг боловсруулах чиглэлээр олон улсын болон дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд уг ажлын суурь мэдээллийг цуглуулах зорилгоор авлигын талаарх төсөөлөл, цар хүрээ, хэлбэр шалтгааныг тодорхойлох зорилготой судалгааг иргэд, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид гэсэн гурван чиглэлээр Монгол улсын бүх аймаг, нийслэлийг хамруулан явууллаа.
1.2 Судалгааны зорилго
Энэ удаагийн судалгааны зорилго нь иргэд, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчдийн авлигын талаарх төсөөлөл, авлигын цар хүрээ, хэлбэр шалтгаан, тэдгээрийг хэрхэн арилгах талаарх тэдний санаа бодлыг тодруулах, авлигатай холбоотой тэдэнтэй тохиолдож байсан асуудлууд, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэж байсан зэрэг мэдээллийг цуглуулан, нэгтгэн дүгнэж олон нийтэд тархаах, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь мэдээлэл болгон ашиглах явдал юм.
Нөгөө талаас авлигын индексийн аргачлалыг боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах, энэ чиглэлээр судалгаа явуулах туршлага хуримтлуулахад энэ удаагийн судалгааны зорилго оршиж байгаа юм.
1.3 Судалгааны хамрах хүрээ
Авлигын талаарх тандалтын судалгааны хамрах хүрээг гурван бүлэгт авч үзсэн.
Үүнд:
1. Иргэд (Монгол улсын нутаг дэвсгэр дээр оршиж суугаа иргэд)
2. Төрийн албан хаагчид (“Төрийн албаны тухай” Монгол улсын хуулийн 3.3-д заасан төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан хаагчид)
3. Бизнес эрхлэгчид (Ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг өмчийн бүх төрлийн хуулийн этгээдийн захирал, эзэн болон аж ахуйн зохион байгуулалтад ороогүй хувиараа хөдөлмөр эрхлэгчид)
Газар зүйн байршилын хувьд судалгааны хамрах хүрээ нь Монгол улсын бүх газар нутаг байв.
1.4 Судалгааны ерөнхий зарчим, зохион байгуулалт, мэдээлэл цуглуулалт
Авлига бол олон талт нийгмийн үзэгдэл бөгөөд түүнийг цөөн үзүүлэлтээр тодорхойлох боломжгүй юм. Энэ удаагийн судалгааны зорилго нь манай улсад оршиж буй авлигын энэхүү олон талт дүр зургийг тодорхойлох зорилготой бөгөөд авлигыг субъектив болон объектив хоёр талаас авч үзсэн юм. Авлигын субъектив бүрэлдэхүүн хэсэгт дараахь асуудлыг хамруулж үзсэн. Үүнд:
1. Тухайн орон нутаг дахь авлигын түвшин.
2. Авлигад хандах хандлага
3. Авлигын талаарх ойлголт тодорхойлолт
Авлигын объектив бүрэлдэхүүн хэсэгт дараахь асуудлыг хамруулж үзсэн. Үүнд:
1. Судалгаанд оролцогчдын амьдралын хэв маяг
2. Авлигын тархалтын үзүүлэлтүүд
3. Авлигатай холбоотой туршлагын үзүүлэлтүүд
4. Авлигын үр дагавар
Дээрх субъектив болон объектив талын талаарх мэдээллийг цуглуулахад чиглэгдсэн санал асуулгын хуудсыг нийгмийн тодорхой бүлгүүдээр бөглүүлэн авч нэгтгэн дүгнэх замаар судалгааг явуулсан. Судалгааны мэдээллийг санал асуулга гэдэг утгаар сайн дурын үндсэн дээр цуглуулсан. Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2008 оны 9-11 сард АТГ-аас зохион байгуулсан “Аймаг, сум алслагдсан дүүрэгт зохион байгуулах ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд гүйцэтгэлээ.
Иргэдийн судалгааны мэдээллийг сонгогдсон багийн Засаг дарга, хорооны хэсгийн ахлагч нараар нийт өрхүүдэд тараан өгч бөглүүлсэн. Төрийн албан хаагчдын судалгааны мэдээллийг сонгогдсон төрийн байгууллагын албан хаагчдад тараан өгч бөглүүлсэн. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос “Аймаг, сум, алслагдсан дүүрэгт зохион байгуулах ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд “Ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчид авлигын эсрэг” сэдэвт сургалтыг зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалт, семинарын явцад оролцогчдын дунд энэ чиглэлээр хэлэлцүүлэгийг зохион байгуулж, судалгааны хуудсыг бөглүүлсэн.
1.5 Судалгааны хугацаа
Энэхүү судалгаа нь нэг удаагийн түүвэр судалгаа байсан бөгөөд судалгааны мэдээллийг 2008 оны 9 дугаар сарын 8-наас 11 дүгээр сарын 19-нийг хүртэлх хугацаанд цуглуулсан.
1.6 Судалгааны түүвэрлэлт
Судалгааны түүвэрлэлтийг хоёр түвшинд хийсэн. Түүвэрлэлтийн эхний шатанд аймаг тус бүрээс судалгаанд хамрагдах сумдыг сонгосон. Энэ аймгийн төвийн сумдыг нэлэнхүй байдлаар бүгдийг нь, бусад сумдаас хүн амын тоо, нягтрал зэргийг харгалзан үзэж сонгосон. Судалгааны түүвэрлэлтийн хоёрдахь шатанд судалгаанд хамрагдах нэгжийг сонгосон.
Судалгааны түүвэрлэлтийн нэгж нь хувь хүн юм. Тухайлбал, бизнес эрхлэгчдийн судалгааны хувьд ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг өмчийн төрлийн хуулийн этгээдийн захирал, эзэн болон аж ахуйн зохион байгуулалтад ороогүй хувиараа хөдөлмөр эрхлэгчид байсан бөгөөд тэд бизнесийн нэгжийн болоод хувь хүнийхээ хувьд судалгааны асуулгад хариулж байсан юм.
1.7 Судалгааны асуулгын хуудас
Санал асуулгын хуудасны бүтэц нь судалгаанд оролцогч гурван бүлгээс нийтлэг байдлаар асууж үр дүнг гарган харьцуулах зорилго бүхий ерөнхий хэсэг болон иргэд, төрийн албан хаагчид болон бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэж байсан юм.
Санал асуулгын ерөнхий хэсэгт дараахи асуудлуудыг агуулж байв. Үүнд:
•Үнэлгээ: ерөнхийд нь авлигын түвшин, авлигад автсан байдлаар нь, авлигын төрлүүдээр нь гэх мэтээр төрөл бүрийн төрийн байгууллагуудын эрх мэдлийн харьцуулалт.
•Ойлголт: авлига болон түүнийг бий болгож буй шалтгаан нөхцлийн талаарх ойлголттой холбоотой бүлэг асуултууд
•Итгэлцэл: “Илтгэх-үл илтгэх” гэсэн төрөлд судалгаанд оролцогчдыг тодорхойлж хамруулах зорилго бүхий бүлэг асуултууд
•Авлигад автах -үл автах байдал: Авлигын хэлэлцээрт оролцоход бэлэн байдал болон авлигын эсрэг байх байдлаар нь хариулагч нарыг тодорхойлох бүлэг асуултууд
•Зан төлөв: хариулагч нарын үйл хөдлөл, үнэлгээнд нөлөөлж болох тэдний нийгэм-сэтгэл зүйн зан төлөвийг олон талаас нь тодорхойлох бүлэг асуултууд
•Авлигын эсрэг арга хэмжээ болон энэхүү төрлийн асуудлуудын талаархи санаа бодол
•Улс төр: хариулагч нарын улс төрийн үзэл бодлыг илэрхийлэх бүлэг асуултууд
•Нийгэм-хүн ам зүйн асуултууд
Судалж буй тухайн асуудлыг шийдвэрлэх бусад асуултууд
Иргэдэд зориулагдсан асуултуудын тусгай хэсэгт дараахь асуултуудыг авч үзсэн. Үүнд:
•Хариулагчдын нийгмийн оролцооны талаархи өөрсдийнх нь үнэлгээ
•Ахуйн хүрээн дэх авлигын хэмжээ, шинж чанарын талаарх ерөнхий үнэлгээ
•Хамгийн сүүлд учирсан авлигын тохиолдлынх нь талаархи асуултууд
•Улсын болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын үйлчилгээний талаарх ерөнхий үнэлгээ
•Улсын болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын үйлчилгээнд авлигатай учирсан тохиолдлууд
Бизнес эрхлэгчдийн судалгааны асуулга нь дараахь сэдвийг хамарсан бүлэг асуултуудтай байсан. Үүнд:
•Эрхэлж буй бизнесийн талаархи үзүүлэлтүүд /цар хэмжээ, салбар, өмчлөлийн хэлбэр гэх мэт/
•Бизнесийн үйл ажиллагааны авлигад өртсөн байдал
•Бизнесийн ололт амжилт
•Тендерт оролцох зэрэг бизнесийн төртэй болон шүүхийн байгууллагуудтай харилцах харилцаа
•Бизнесийн төрөөс хамаарах хамаарал
•Төрөөс бизнест үзүүлж буй дарамт шахалт
•Авлига, хээл хахууль болон бусад албан бус арга хэмжээ: туршлага, нөхцөл, үр нөлөө
Төрийн албан хаагчдын судалгааны асуулгын хувьд 1999 онд Голландын хамтын ажиллагааны банкнаас санхүүжүүлэн Бангладеш улсад явуулсан “Төрийн албан хаагчдынавлигынтүвшин,тохиолдлууд”судалгааныасуулгадүндэслэн боловсруулсан.
Төрийн албан хаагчдын судалгааны асуулга нь дараахь хэсгүүдээс бүрдэж байв. Үүнд:
•Төрийн албанд хэрхэн орсон
•Төрийн албаны боломж, давуу тал
•Төрийн албаны үйл ажиллагаан дахь ил тод байдал
•Төрийн албаны үйл ажиллагаан дахь авлигатай холбоотой нөхцөл, тохиолдлууд
•Авлигын талаарх мэдээлэл, мэдлэг

Социологийн шинжлэх ухааны ном, сэтгүүлүүдээс-2


Э.Гидденс "Социологи" Орч редактор: Д.Ганхуяг

МУИС Социологийн тэнхим "Социологи-2" сэтгүүл

М.Батбаатар "Социологийн онол түүх" 2007 он

Эмээх хэрэггүй, зугатах газаргүй /Социологич Б.Мөнгөн-Эрдэнэ/

Социологич Базарын Мөнгөн-Эрдэнэ. Оюутан ахуй насандаа үй зайгүй нөхөрлөж асан цөөн нөхдийн минь нэг. Одоогоор Улс төрийн Боловсролын Академийн Хөвсгөл аймгийн Мөрөн хот дах салбарт сургагч багш, судлаачаар ажилладаг. Иргэдийн улс төрийн боловсрол, оролцоо, ардчилалын үнэт зүйлсийг орон нутагт дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүн. Ирээдүйд энэ чиглэлийн шилдэг мэргэжилтэн-эксперт, судлаач болох найздаа амжилт хүсье. 

Саяхан Хөвсгөл рүү байгаль орчны шинэ хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгах судалгааны ажилаар явж ажиллахдаа андынхаа ажил байдал, гэр бүл, үр хүүхэдтэй нь танилцлаа. Насан туршийн үерхэл, үүрдийн нөхөрлөл гэдэг сайхан юмаа. Найздаа баярласан талархсанаа илэрхийлье. Төрж өссөн, унаж туссан, угааж ариусгасан нутаг орон чинь гайхалтай юмаа. Тиймээ би Хөвсгөлд, ялангуяа Хөвсгөл далайд хайртай.

Ингээд найзынхаа оюутан байхдаа бичиж байсан нэгэн эссэг нийтэлж байна

… Бид нэг л гэр бүл…,
Бид гэж хэн бэ? Биднийг хэн бүрдүүлэх вэ?... хэмээн өөрөөсөө асуун бодолд дарагданхан сууна би. Яагаад ч юм надад гэр бүл, ах дүүс, найз нөхөд, анги хамт олон, монгол түмэн бид гэсэн бодол тархинд орж ирэхгүй зовоож байгаа нь гайхалтай. За байз…
Тэгвэл юу байж болох юм бол оо …
Ердөө л энэ дэлхий ертөнцөд аж төрөн амьдрах зургаан тэрбум гаруй хүн төрөлхтөн. Энэ л бид юм болов уу !!! Дэлхий ертөнцөд даярших үзэл санааны оч гал бөхсөнгүй, харин улам ч төгс төгөлдөржин гэрэлтсээр эдүгээ хүрч чадав. Иймдээ ч “бид бүхэн нэг л их гүрэн, хүн төрөлхтөн тэрхүү их гүрний иргэд ард түмэн” гэх байдал газар авч байх юм. Би бодох нь “даяаршил гэж даяр олноороо ойр дотно болж нөхөрлөхийн илрэл“ хэмээн. Даяаршил үнэхээр сайн зүйл боловч тусгаар тогтнол, эх орон, эх оронч үзэл тэдгээрийн хүчийг сааруулж байдаг. Гэвч буруушаагаад байдаггүй нь гоё. Монголчууд бид тусгаар тогтнол эх орныхоо төлөө мятрашгүй тэмцэгч агуу их ард түмэн. Гэхдээ даяршиж буй дэлхий ертөнцтэй харилцаж улс орнуудтай нөхөрлөх хэрэгтэй юм. Иймд, бид өөрсдийн гэсэн нэгэн зүйлтэй байх ёстой. Бусдаас үргэлж дор байдаг юм даа гэхэд ядаж ганц ч болтугай илүүрхэж давахн зүйлтэй байж тэдэнтэй нөхөрлөж чадна.
“ Ер нь хорвоод жинхэнэ сайхан нөхөрлөл ховор. Тэр тусмаа эн тэнцүү хүмүүсийн хооронд бол. Тийм онцгой нөхөрдөд байж гэмээнэ зөвхөн дээр дорд хүмүүсийн дунд л байж болохсон. Учир нь хэн нэгний сайн сайхан бусдаас ямагт хамаарч байдаг” хэмээсэн Френсис Бекон гуайн сургасан нь ч бий.
Ганцаараа идсэн гахай таргалдаггүйн үлгэр адил монголчууд бид даяршихгүй хэмээн жожгирох аваас харин ч нэг турж үхэх байлгүй. Бидт үнэхээр ядарч, зовж , хэцүү байгаа нь үнэн. Иймдээ ч даяршилд оролцож нөхөрлөх хэрэгтэй. Бидэнд буцах зам, зайлж зугтах аргагүй. Даяаршилаас бас айх хэрэггүй. Дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох экологийн, терроризм, ДОХ зэрэг нь даяарших үзэгдлийн хурдыг түргэсгэж байгаа юм. Ямар ч байсан даяарших нь зөв.
Тэгвэл бид даяршилд юутай, яаж оролцох вэ?
Энэ талаар өөрийн үзэл бодлоо доор сийрүүлэв.
1. Газар зүйн байршил, онцлог, бүс нутаг.
Миний эх орон газар шороо, хүн ардтайгаа хүйн холбоотой. Монгол
нутгийн сэвшээ хонгор салхны хувилсан мэт дуурайн бид цомхон цөөхөн хүн амтай говь, хангай, тал хээр хосолсон дур зоргоороо нүүдэллэх тэнүүн сайхан газар нутагтай. Дэндүү сайхан, гайхалтай боломж байна. Үүнээс гадна Монголын хөх тэнгэрийг Баруун Европ, Улмаар Америк тивтэй холбож бараа зөөх агаарын торгон зам болгож болох байна. Дэлхийн хамгийн их бүтээгдэхүүнийг бий болгогч Хятад, хамгийн их экспортлогч Орос гэх хоёр их гүрний дунд оршиж байгаа нь монголчууд бидэнд нэг боломж нэмлээ. ОХУ нь Украйнтай “ хийн дайн ” хийж тэд ч эдийн засгаа өргөжүүлэх, ирээдүйд Ази хөгжлийн төв болно гэж үзээд хийгээ нийлүүлэх тухай яригдаж байхнээ. Уг хийн дамжуулалт Монгол нутгаар дайруулах хувилбартай байгаа аж. Дээр бүгд өлгий нутгийн минь бидэнд олгосон боломж. Энэхүү боломжийг ашиглаж байж л бид даяршлын ид шидийг мэдэрнэ бас хөгжинө. Олон улс орон хил хязгааргүй үндэсний мөнгөн тэмдэгтгүй болж үндэсний ёс заншил гэх мэт соёлын хөдлөшгүй үнэт зүйлс үгүйсгэгдэж эхэлсэн. Үүнийг Европын нэгдсэн холбоо ( 16 улс ) түүний өнөөгийн дүр төрх бэлхэн харуулж байна. Тэд хилийн дэсээ нээж, евро хэмээх мөнгөөр харьцаж нэг баг болов.
Юмыг яаж мэдэх вэе? ийм байдлаар бүсчилбэл АНУ-тай зэрэгцэн баахан АНУ-ууд гарч ирэх магадлалтай. Жнь: Азийн нэгсэн улс, Арабын нэгдсэн улс, Африкийн нэгдсэн улс гэж гарч ирэхийг хэн ч таашгүй бөгөөд АНУ гарч ирж болзошгүй Латин Америк нэгдсэн улс болж буй.мэт бараг цөм л испанианаар уянгалуулан хүүрнэлдэх болов. Ийхүү Азит бүсчилсэн нэгдэл хийж буйг Ази тив гаднаас нефть авахгүйгээр барахгүй хоорондоо нефтийн сүлжээ бий болгож, Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос , Япон зэрэг нефтийн хэрэглэгч аваргууд түншлэлээс харж болно. Тэд Арабаас нефть татах бодолтой бөгөөд монголчууд орос ах нараа царай алдах шаардлагагүй болж байна. Учир нь бид харьцангуй ядуу, хөгжихийг хүсдэг орон тул гадаад зах зээлд ороход харж үзэх тал байдаг болно.
2. Аялал жуулчлал
Бид эзэн нь болж буй их газрынхаа үр шимийг шууд биш гэсэн ч дам замаар хүртэж ирэв.Иймдээ ч монгол түмэн бидгазар эдлэж сүйтгэгч бус газраа эзэмшигч байж байгаль дэлхийг хайрлагч агуу үндэстэн билээ. Үүнийхээ ачаар унаган төрх, онгон байгалиараа гайхагдаж аялал жуулчлал хөгжүүлэх таатай нөхцөл болж байгаа бөгөөд энэ салбар даяршилд орсноор жилд хүлээн авах жуулчны тоо бодитойгоор өсч, үйлчилгээний чанар сайжирна.
3. Уул уурхай
Хэндийгээр энэ салбар хөгжлийн гол салбар биш ч гэсэн байгаль орчинд хор нөлөөтэй баялаг төдий их бүтээдэггүй боловч өнөөдөр монгол улсыг явч яваа салбар учир анхаарлаа хандуулах нь зөв. Манайд олборлох түшинд ядмаг байдалтай байна. Цогц байдлаар нь хөгжүүлэн эцсийн бүтээгдэхүүн гаргах тал дээр анхаарах нь чухал. Уул уурхайгаар хөгжиж чадсан цөөхөн улс болох Канад, Чилид цогц байдлаараа хөгжсөн учир улсын хөгжил дэвшилд нөлөөлж чадсан байна.
4. Техник технологи
Үнэхээр даяршилийн өнөө үед техник технологи маш чухал юм. Бид өөрсдийн технологитой болох нь нэн чухал. Гэхдээ технологийг хэрэглээ гэхээсээ илүү арга хэрэгсэл болгон ашиглаж байх нь нэн чухал. Даяршилыг хурдасгах гол хүчин зүйл бол техник технологи, даярших үйл явцыг бус саармаг болгох орон зай шиг хугацаа нь технологид зэвэрч байна. Жишээ нь: Хятадууд генетикээс эхлээд сансар судлал хүртэлх хүрээнд техник технологийн шинэчлэл хийх 15 жилийн төлөвлөгөөг гарган хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмсэн байна.
5. Мэдээлэл харилцаа
Мэдээлэл харилцаа тодорхой хэмжээнд хөгжиж дэдхийд монгол нээлттэй болж бүх зүйл манайд түрэн орж ирсэн нь нууц биш. Одоо үед бид өнөөдөр мэдээлэлийг хэрэгцээ хэрэглээний төвшингээс хөдөлмөрийн багаж болгын байж тэндээс мөнгө олох боломжтой болно. Онцлог нь ердөө энэ л дээ.
Өнөө үед хэн хүчтэй нь бус хурдан нь хождог болов. Япончууд гайхалтай хурдан мэдээлэл авч чаддаг ард түмэн. Тэд дэлхий нийтийн мэдээлэлээс ямар нэг санаа авлаа,шууд ашиглаж чаддаг. Бид ч гэсэн хурдтай мэдээллээ зөв ашиглавал өөрсдөө өөрчлөл шинэчлэл мэддэг тийм чаддаг чадвар нь ч байдаг. Энэ бол монголчлох юм.Үүнийгээ арай дээд түвшинд ашиглаж сурах нь чухал. Тэгээд ич “ хэн мэдээлэлтэй байна тэр эрх мэдэлтэй. Хэн өөрийнхөөрөө ашиглана тэр хоёр дахин эрх мэдэлтэй ” хэмээн Напеллон өгүүлж байв.
6. Үйлдвэрлэл ( Үндэсний )
Дээр дурьдсан таван зүйл бидний боломж, түүнийг хэрхэн ашиглах талаар дурьдсан бөгөөд даяаршлалд бид юутай болох вэ? Бусдаас нэг зүйлээрээ давуу байж бид бусадтай нөхөрлөнө. Иймд бид хоёр гол зүйлийнхээ тухай хүүрнэх гэж байна.
а. Үндсэний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн
Даяашил бидэнд дэлхийн эдийн засагт гарахад хэрэг болно. Өөрсдөө тохируулан ашиглах нь зөв юм. Ингэснээр бид бусдаас юм авч, бусад юм өгч чаддаг болно. Нэг ёсондоо харилцан ашигтай. АНУ-ын мөнгө бидэнд хэрэгтэй, тэдэнд хэрэгтэй зүйл бидэнд байгаа үүнийгээ солилцох л ёстой.
Гадаад зах зээл бол хөлгүй далай. Энэ их далайгаас бид савныхаа хэмжээгээр хутгаж авах болно. Энэхүү савыг хэрхэн бий болгох вэ?
Хуулж хувилж байгаад хөгжсөн ард түмэн ч байна. Хятад орон гайхалтай хуулдаг ард түмэнтэй. Тиймдээ ч бид хятад бараа бүтээгдэхүүн бол “ хулхи ” гэж ад үздэг. Гэтэл тэд хамгийн их бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн эдийн засагт хүчтэй өрсөлдөгч болсон байна.Хэдийгээр АНУ-аас хамааралтай глобал эдийн засаг буй болсон ч Хятадууд даяаршилын гол орон болохыг зорьж байна. Бид яах вэ ?..
Одоо монголчууд бид юунд хамаарах вэ? гэвэл дэлхий дээр өнөөдөр үйлдвэрлэгчийн зэрэгцээ хэрэглэгчийг чухалчлан авч үзэх болсон . Иймдээ ч хэрэглэгчгүй үйлдвэрлэх утгагүй хэрэглэгчтэй холбоотой байж харилцснаар үйлдвэрлэл гэдэг зүйл биелэлээ олно. Хэрэглэгчидэд анхаарал хандуулах чухал юм. Монголчууд дэлхийд эхний 1000 ордог компаниас бага эдийн засагтай тул шууд гадаад зах зээлд өрсөлдөх гээд үзвэл утгагүй. Бид жижиг ч гэсэн эдийн засагаа нэгдэж дархлааг бий болгох нь чухал. Энэхүү дархлаагүйгээр гадаад зах зээлд орвол өвчлөхийн шинж буй зай. Бид хоорондоо атаархалгүй өрсөлдөлгүй нийлж нэгтгэж шилдэг бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд гарч өрсөлдөх нь чухал. Аливаа зүйлд өрсөлдөөн хөгжил дэвшил дагуулдаг. Бид хоорондоо өрсөлдвөл өөрсдийнхөө хэмжээнд хөгжиж харин бид бүгд нэгдэж дэлхийд өрсөлдвөл дэлхийн хэмжээнд бүгд хөгжиж чадна. Нэгдэх нь чухал юм.
б. Боловсрол
Бидэнд мэдлэгт тулгуурласан эдийн засаг чухал. Байнга өсөн нэмэгдэгч зүйл бол оюун ухаан. Эндээс өсч үржих бололцоотой бүтээгдэхүүн бий болно. АНУ бол хүний оюун ухааныг хамгийн ихэд эрхэшлэж үнэлдэгээрээ дэлхийд тэргүүлэгч гүрэн болсон.Бүгдээрээ мэдлэг оюун ухаанаараа дэлхийд өрсөлдье. Бид оюун ухаанаараа хэнээс дутахгүй.Манай өрд түмэн “ Санаж явахад бүтнэ. Сажилж явахад хүрнэ ” хэмээн үздэг. Хүн иргэд бүр л өөрсдийнхөө байнга бодож санаж явдаг зүйлээ дэлгэн тавих хэрэгтэй.
Бид яагаад хөгжөөгүй вэ ?
Үйлдвэрлэл, газар нутаг, хүн ам, алт ,зэс, ноолуур эдгээрээс огт болоогүй зөвхөн хүнээс нь болсон. Бид зүрх сэтгэлээсээ ажиллаж чадахгүй байна. Монголд үйлдвэрлэл барьж болно. Түүнийг ажиллуулж хөгжүүлж өрсөлдөөнд оруулах хүний асуудал тулгамдаж байна. Хятадууд хүндээ анхаарч эхэлсэн тэд боловсрол, эрүүл мэнд, гэх мэт 11 салбарт шинэчлэл хийж өрнөдийн эдийн засгийн боловсролын ноу- хауг хятадууд эзэмшиж байна. Тэд барууны шилдэг багш нарыг урвуулан оюутан залуустаа бизнес, эдийн засгийн элит болов срол олгож байна. 2004 онд өрнөдийн эдийн засагийн ноу –хауг 18500 залууг эзэмшсэн бол эдүгээ 75000 болж өсөв. Иймдээ ч хятадын зуун болно гэж үзэх үндэстэй байна.
Дэлхий ертөнцөд бараа бүтээгдэхүүнээр бус түүнийг бүтээж бий болгогч хүний хөгжлөөр өрсөлдөх болов. Хенри Бокль хэлсэн байдаг. “Хуучин цагт байгаль нь хөгжсөн улс орнууд хамгийн баян байлаа өнөө үед хүн нь илүү сэтгэж хөгжсөн улс орнууд хамгийн баян байна” гэжээ.
Эцэст нь хэлэхэд бид өөрсдөө байгаа бүх боломжоо ашиглаж чаддаг, үйлдвэрлэл бий болгогч, бүрэн бүтээгч хүн дээ л гол анхааралаа хандуулах, бүгдээрээ эвлэлдэн нэгдэж мэдээлэлийг ашиглаж чаддаг болох хэрэгтэй. Боловсролоор бид өрсөлдөж чадахуйц байж хөгжлөөрөө бусадтай өрсөлдөнө, чанартай боловсрол явж явж үйлдвэрлэж чадна, экспортлон чадна, монголыг хөгжүүлж чадна. Даяаршилаас бид айх хэрэггүй бас зугтаж зайлах газаргүй. Бид өөрсдийн гэсэн зүйлтэй байж чадна аа. Би итгэлтэй байна.
“ Хорвоо дэлхий уужим хийх зүйл их байна ” гэсэн Ким Ү Жиний үгээр монголчууддаа урам хайрлан өндөрлөе !!!

SPSS програмд олон хувьсагчтай /Multiple response/ асуултыг боловсруулах

Ц.Болд /МУИС-ын социологийн тэнхмийн багш, судлаач/

Сүүлийн жилүүдэд нийгмийн салбарт судалгааны ажлууд олноор хийгдэх болж тэр хэрээр судалгааны мэдээллийг боловсруулах түвшин, судалгааны ажлын чанар нэмэгдэж байна. Судалгаа эрхэлж буй олонх залуу судлаачид анхан шатны боловсруулалтыг хийх чадвартай туршлагатай болж буй боловч зарим арга техник тэдэнд дутагдаж байгаа тал бий. Энэ удаад залуу судлаачдын байнга асууж байдаг зүйлийн талаар зөвлөгөө хүргэхээр сонгон авлаа.

Анкетийн судалгаанд олон сонголттой асуулт цөөн биш хэрэглэгддэг. Респондент хариултын хувилбаруудаас нэг биш хэд хэдэн хариултыг сонгох боломжгүй бол тэр асуултыг олон сонголттой асуулт гэнэ. Үнэндээ үргэлж нэг хариулт сонгох боломжит хувилбар бүхий асуултуудыг дандаа ашиглах боломж хязгаарлагдмал бөгөөд судалгаанд оролцогчийн хариулах эрхийг зарим тохиолдолд хүндэтгэн үзэхээс өөр аргагүй тохиолдол гардаг юм. Ийм тохиолдолд судалгааны шаардлагаар олон сонголттой асуултыг ашигладаг бөгөөд олон сонголттой асуултыгн хэд хэдэн янзын хувилбар байж болно. Хамгийн чөлөөт хувилбар нь”та дараах хариултуудаас хэдэн ч хариулт сонгож болно” гэсэн хувилбар асуулт байдаг. Ингэхдээ энэ нь 10 болон түүнээс дээш боломжит хувилбартай асуулт байна.Мөн түүнчлэн “гол гэсэн 3 хариултыг сонгоно уу”, “ хэрэгтэй гэж үзсэн 5 хүртлэх хариултыг сонгоно уу” гэх мэтээр хариултын тоонд хязгаарлалт тавьж болдог. Ингэж хязгаарлалт тавих нь хоёр талын ач холбогдолтой юм.

Нэгдүгээрт гол гэсэн хариултыг гол биш хариултаас ялгах, хариултын ялгаа, хүчийг тодруулж өгөх сайн талтай. Ингэж хязгаарлалт хийж өгөхгүй юм бол респонденд бүх хариултыг дугуйлах хандлагатай байдаг. Энэ тохиолдолд чухам аль хариулт нь илүү жин байгааг тодруулахад хүндрэлтэй болно.
Хоёрдугаарт хариултуудын ижил магадлалтайгаар сонгогдох боломжийг хангаж өгдөгөөрөө давуу талтай юм. Анкетийн асуултууд дунджаар 5 боломжит хариултын хувилбартай байдаг гэж үзвэл нэг хариулт нь 5 хариулт тутмаас сонгогдох боломжтой. Энэ санаагаар бол 10 боломжит хариулт бүхий олон сонголттой асуултын хувьд гол гэсэн 2 хүртлэх хариултыг сонгоно уу гэж зааж өгч болно. Хэрэв анкетийн асуултууд дунджаар 3 боломжит хариултын хувилбартай байвал 12 хариулт хариулт бүхий олон сонголттой асуултаас 4 хүртэлх хариултыг сонгоно уу гэвэл энэ нь 3 хариулт тутмаас нэг нь сонгогдох магадлалыг хангаж байгаа хэрэг болно.
Түүнчлэн сонголтын тоог чөлөөтэй тавьбал, тухайлбал гурван хариулт сонгосон респодентийн хариулт болон 10 хариулт сонгосон респодентийн хариултууд харилцан адилгүй жин дарж судалгааны дүнгийн үнэн магадтай байдалд сөргөөр нөлөөлөх боломжтой юм. Тиймээс респодентуудын саналын тэгш байдлыг хангахын тулд судалгаанд ихэвчлэн сонголтын хязгаарлалтаыг зааж өгдөг байна. Олон сонголттой асуултыг компьютерт оруулахдаа хоёр янзын хувилбарыг ашигладаг. /SPSS программыг хэрэглэх нь-2, Социологи сэтгүүл №3, 2002 он, Социологийн судалгааны үндсэн аргууд, ред В.Отгоннасан/
1. Сонгох хамгийн дээд боломжийн тоогоор багануудад задлах

2. Тухайн асуултын хариултын хувилбарын тоогоор багануудад задлах
Мэдээллийг аль ч хувилбараар шивсэн бай ялгаагүй, эдгээр тус тусдаа байгаа мэдээллүүдийг нэгтгэж тоолж болно. Үүний тулд эдгээр тус тусдаа багананд байгаа мэдээллүүдийг нэгдсэн нэг хувьсагчуудын багц /set/ болгох шаардлагатай.

• Analyze (цэсээс)
Multiple response►
Define Set…


Өгөгдлүүдээс хэсэгчлэн сонгон Multi Response Sets-д суулгаж өгнө.

Үүний дараа Analyze (цэсээс)
Multiple response►
Define Set…-ийг дахин нээхэд
Frequence идэвхсэн байна.


Дээрх хэсгээс хооронд нь харьцуулалт хийх үзүүлэлтүүдийг сонгоод хүссэн
үр дүнгээ гаргаж авна.
Үр дүнгийн жишээг доор үзүүлэв

Символик интеракционизм |Symbolic interactionism|


Агуулга
1.Түүхэн эх сурвалж
Түлхүүр үг: Прагматизм (pragmatism), Бихевиоризм (behaviorism), Редукционизм (reductionism) Социологизм (sociologism) –ийн нөлөө
2.Нерберт Мид (Herbert Mead) –ийн үзэл санаа, баримтлал
Түлхүүр үг: Социаль –ийн тэргүүлэх шинж, Үйлдэл (act), Дохио зангаа (gestures), Билэг тэмдгийн (Symbols) ач холбогдол, Оюуны үйл явц (mental and mind) болон бодол санаа, Өөрөө (self)
3.Cимволик интеракционизмын үндсэн зарчмууд
Түлхүүр үг: Сэтгэн бодох чадвар, Бодохуй болон харилцан үйлдэл, Утга учир (meaning) билэгдлийг судлахуй, Үйлдэл, харилцан үйлдэл, Сонголт хийх нь
Түүхэн эх сурвалж:
Нийгмийн дефиницын парадигмын бас нэгэн тулгуур онол бол Символик интеракционизм билээ. Энэхүү онол нь орчин үеийн социологийн томоохон онол арга зүйн чиглэл бөгөөд нийгмийн харилцан үйлдлийг түүний символик агуулгын үүднээс тайлбарлан судлахыг хичээдэг аж. Символик интеракционизм бол чанд багцлагдсан нэгдмэл нэг үзэл баримтлал биш тул зарим судлаачид түүнийг албан бус байдлаар, аман уламжлалд тулгуурласан олон арван хувилбарыг агуулсан, бага боловсорсон хэмээн үзэх нь бий. Ялангуяа юмс үзэгдлийн обьектив шинж байдал, зүй тогтлыг эрхэмлэн үздэг позитивист, марксист материалист онолын сургууль ихэд хүчтэй оросын социологичид ийнхүү үзэх нь түгээмэл бөгөөд “энэ бол нийгмийн онолын цэвэр америкийн хувилбар тул энэ утгаараа өрнөд Европ болон оросын социологийн уламжлалд хамгийн бага өртсөн онол юм” /П.Сорокиноор дамжин оросын социологийн сэтгэлгээ нь Америкийн социологийн уламжлалд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж оросын эрдэмтэд баталдаг. Үз: Громов И.А, Мацкевич А.Ю, Семенов В.А Западная теоретическая социология. Санкт Петербург: ОАО ПП-3. стр 275/ гэж нотолдог. Тэдний үзсэнчлэн Символик интеракционизм анхлан 20-р зууны хориод онуудад Чикаго хотноо бүрэлдэж эхэлсэн бөгөөд Р.Парк, Т.Болдуины нэртэй холбоотой аж.
Үнэхээр хувь хүний идэвхтэй байр суурийг үнэлэн үзэж, нийгмийн хөгжил дэвшил, ардчиллын үзэл санааг эрхэмлэдэг эл онолын үзэл баримтлал нь америкийн нийгмийн үнэт зүйлстэй тун ойр дөхөм билээ.
Нийгмийн баримт сэлтийн парадигм хийгээд түүний тулгуур онолууд нь марксист онолын зарим зарчмуудтай ойролцоо, төсөөтэйн хувьд хуучин социалист орнууд дахь социаль сэтгэлгээнд харьцангуй танил байсан гэж хэлж болно. Харин Символик интеракционизм нь Феноменологи социологийн нэгэн адил социалист улс орнуудын эрдэмтэд судлаачдын хувьд тун ч хол алс нэгэн байсан тул энэ чиглэлийн үзэл сургаал тун бага судлагдсан байлаа. Энэ утгаараа голлон орос хэлнээс орчуулан дэлхийн социологийн өв уламжлалтай танилцаж асан монголын нийгмийн ухааны хувьд мөн л бага судлагдсан онол сургаал гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Энэхүү онол арга зүйн чиглэлийн суурийг тавьж, онолыг боловсруулсан сэтгэгчид нарыг Нерберт Блюмер (Herbert Blumer ), Жорж Херберт Мид (Jeorge Herbert Mead), Чарльс Нортон Кули (Charles Norton Cooley), Томас Болдуин (Thomas Bаldwin) Эрвинг Хофман (Erving Hoffman) нар хэмээн үздэг агаад сонгодог төлөөлөгчдийн хувьд Ж. Симмел гэж тооцдог.
Судлаачид Символик интеракционизм болон түүний гол сэтгэгчийн нэг Мидийн үзэл баримтлалд прагматик философи, бихевиоризм ихээхэн нөлөө үзүүлсэн гэх нь бий (G. Ritzer. Sociological Theory)

Г.Мидийн үзэл баримтлал:
Орчин цагийн социологийн сонгодог хэмээгддэг Ж.Мид энэхүү шинжлэх ухааны түүхэнд өвөрмөц атлаа чухал байр суурь эзэлдэг.
Амьд ахуйдаа нэг ч ном хэвлүүлээгүй, нэр цууны хувьд өөрийн мэргэжил нэгт нөхөд, сурагчдынхаа хүрээнээс хальж чадаагүйн зэрэгцээ физиологийн сэтгэл зүй болоод философиор мэргэжсэн хүнийг социологийн сонгодог гэж болох уу? Энэхүү асуултанд судлаачид хариулахдаа насан эцэслэсний нь дараа хэвлэгдэн олны хүртээл болсон ном зохиолууд, олон тооны үгүүлэл болон нийгмийн сэтгэл зүйн үндэслэгээг гаргасны нь хувьд энэ хүнийг ийнхүү тооцох нь шударга хэмээн үздэг. (Г.В Осипов и др. История Социологии в Западной Европе. М: 1999)
Үнэхээр Ж.Мидийн үзэл санааны үндсэн гол чиглэлүүд чухамдаа социологичдын дунд үргэлжлэлээ олсоны хамт орчин цагийн онолын томоохон чиглэл болох Символик Интеракционизмын үндэс болсоны хувьд ийн үзэх нь зөв ажгуу.
Символик интеракционизмын үндсэн зарчмууд:
Эл онол арга зүйн олон төлөөлөлөгчид тухайлбал: Блюмэр (Blumer)8 Манис (Manis) нар Симболик Интеракционизмын үндсэн зарчмуудыг тодорхойлохыг оролдсон байдаг.
Эдгээрийг нэгтгэн хэлэх ахул дараах үндсэн зарчмуудын дүр зураг харагдана. Үүнд:
• Хүмүүн нь доогуур хөгжил бүхий амьтдаас сэтгэн бодох чадвар заяагдсанаараа ялгагдана
• Сэтгэн бодох эл чадвар нь харилцан үйлдлээр эмхлэгдэн хэлбэржинэ
• Харилцан үйлдлийн явцад хүмүүс ач холбогдол бэлэгдлийг судалснаар өөрсдийн сэтгэн бодох онцлог чадвараа хөгжүүлэх дасгалжуулдаг
• Ач холбогдол(meaning), бэлэгдэл (simbols) нь хүний үйлдэл харилцан үйлдлийг боломжтой болгодог
• Хүмүүс нь өөрсдийн зан үйлдэл, үйлдэлдээ ашиглаж буй ач холбогдол, бэлэгдлээ нөхцөл байдлыг тайлбарлан ойлгосон дээрээ үндэслэн шинэчлэх юм уу өөрчилж чаддаг
• Хүмүүс өөрсөдтэйгээ харилцан үйлдэлд орж, үйлдлийнхээ боломжит чиглэл, тэдгээрийн сул болон давуу талыг үнэлэн дүгнэх замаар сонголт хийдгээрээ ийнхүү шинэчлэлт, өөрчлөлт хийх чадвартай байдаг аж
• Өөр хоорондоо нягт уялдаа холбоо бүхий үйлдэл харилцан үйлдлийн хэв загвар нь бүлэг болон нийгмийг үүсгэнэ.(George Ritzer. Sociological Theory.1996 p 347)
Нийгмийн харилцан үйлчлэл олон тооны социологийн сургаалын судлагдахуун болсон байдаг. Символик интеракционистууд харилцан үйлдлийг бичиглэдэг буюу символик үүднээс нь тайлбарлана.
Түүнчлэн хүн бусадтай харилцан үйлчилцэхээсээ гадна өөрөө өөртөө харилцан үйлчилжээ. Ж.Кули оюун ухаан ухамсар анхлан хүнд өгөгдсөн байдаг бөгөөд тэдний зан үйл тойрон хүрээлэн буй обьектыг хүлээн авахад чиглэсэн байдаг бус харин хүний хамтын амьдрал оюун ухаан ухамсар обьктын ертөнц буй болох урьдчилан нөхцөл гэж үздэг.
Мид ертөнц бол хүмүүс хоорондын харилцан үйлчлэлийн явцад бий болж тогтнож байдаг гэжээ. Ийнхүү харилцан үйлдэл бүхэн тодорхой ухамсарын болон ахуйн суурь бүхнийг буй болгож байдаг.
Харилцан үйлчлэлийн явцад буй болох хүний индивидуаль ухамсрын бүрэлдэх үйл явцыг Мид Жест /дохио зангаа/ гэсэн ойлголтоос эхлэн тайлбарлана. Дохио зангаа бол хүний үйлдлийн анхдагч шат бөгөөд харилцан үйлчлэлцэх явцад өдөөлт сэдлийн шинж чанарыг өөртөө агуулна. Дохио зангаа болон түүний хариу үйлдэл шууд биш.
Хүн өөрийн дохио зангаа билэгдлийн утга учрыг ойлгодог байна.
Ач холбогдлын нйилбэр нь хувь хүний туршлага ухамсрын символик агуулгын илэрхийлэл болно. Нийгмийн бүтэц бол хүмүүсийн харилцааны үр дүн мөн. Символ-биет болон идеаль обьект бөгөөд обьектод өөрөө бэлэг тэмдэг нь болж байгаа обьектын тухай мэдээлэл өгнө. Энэ онолын хувьд хүн бол идэвхитэй зүтгэгч бөгөөд ертөнцийг сөрөн зогсож /түүнд орхигдсон биш/ зөвхөн хариу үйлдэл хийхээсээ өөрийн зан үйлийг бүтээж байдаг идэвхитэй бүтээлч ажээ.
Символик интеракционизм нь социологийн онолын дедуктив байдлаар бус индуктив байдлаар байгуулах ёстой гэж үзээд социологийн онол нь шалтгаан үр дагаврын тогтолцоо байх юм гэжээ. Символик харилцан үйлдэл голлон шалтгаан болдог ажээ. Символик интеракционизмын шалтгаан үр дагаврын тогтолцоонд хамгийн гол нь харилцан үйлдэл ямар аргаар нийгэм бие хүн ба зан үйлийг учир шалтгаанжуулж байгааг тодорхойлох явдал юм.
Эмперик бодит байдлыг анхааралтайгаар судлан үзэх шаардлагатай ерөнхий социологийн ойлголтууд эмперик бодит байдлыг өвөрмөц бүх шинжийг дамжуулан өгч чаддаггүй. Ер нь ойлголтууд илүү уян хатан байх ёстой. Блумер: судалгааг 2 шаттайгаар явагдах ёстой гэж үзсэн. Туршилтын судалгаа явагдах ёстой гэсэн. Yүний дараа «шалгалтын судалгаа» явагдах ёстой гэсэн.


НИЙГМИЙН ЗӨРЧИЛДӨӨНИЙ ОНОЛ


•Зөрчилдөөн ба нийгэм
•Левис Козер (Lewis Coser), (Ralf Darendorf) нарын зөрчилдөөний талаарх үзэл баримтлал

Зөрчилдөөн ба нийгэм
Зөрчилдөөний үзэл баримтлал нь нийгмийн баримт сэлтийн парадигмын тулгуур онолын нэг юм. Онцолж тэмдэглэхэд дээр дурьдсан парадигмын өөр нэгэн тулгуур онол болох бүтэц функционализмаас эл онол ялгаатай, зарим зүйл дээр эсрэг тэсрэг шинжтэй авч олон талаар ижил төсөөтэйг бид өмнө нь дурдаж байсан билээ. Нийгмийн тогтвортой байдал, эмхлэгдэн журамлагдсан социаль бүтцийг эрхэмлэсэн бүтэц функциональ баримтлалыг бодвол зөрчилдөөний онол нь нийгмийн бодит байдалд илүү шүүмжлэлт байр сууринаас ханддаг байна.
Зөрчилдөөн, тэмцэл бол нийгмийн амьдралын нэгэн зайлшгүй бүрэлдхүүн хэсэг болохын хувьд социологийн шинжлэх ухааны түүхэн хөгжлийн явцад К.Марк, М.Вебер хийгээд Ж.Симмел зэрэг олон сэтгэгчдийн онол сургаалд судлагдан тусгагдсан буй. Тухайлбал, Г.Спенсер зөрчилдөөнийг нийгмийн хөгжлийн гол хүчин зүйлс, хүн төрөлхтөний түүхийн зайлшгүй үзэгдэл мөн гэж үзээд амьдралын төлөө тэмцэл гэсэн ойлголтоор дамжуулан тайлбарлажээ. Тэрбээр бие хүний эрх чөлөө, өрсөлдөөн, нөхцөл байдалд илүү дасан зохицсон нь сайхан амьдрах гэх зэрэг зарчмууд нийгмйин хөгжлийн хөдөлгөгч хүчнийг тодорхойлдог гэж баталж байжээ. Амьдралын төлөө тэмцэл нь зөвхөн хүмүүс хоорондын харилцааг бус нийгэм ба хүрээлэн буй орчны хоорондын харилцааг мөн л зохицуулдаг байна. /Спенсер. Г (1998) Опыты научные, политические и филосовские. Пер с анг. Мн:Современный литератор./
М.Вебер засаглал, эрх мэдэл гэсэн ойлголтын хүрээнд зөрчилдөөны асуудлыг хөндөн үзсэн юм. Тэрээр эрх мэдэл, засаглал гэдгийн дор нэг буюу бүлэг хүмүүс аливаа хамтын үйлдлийн явцад өөрсдийн хүсэл зоригийг хэрэгжүүлэх (уг үйлдэлд хамтран оролцогчдын эсэргүүцлийг үл хайхран, няц дарах замаар) боломжийг ойлгож байлаа.
Ф.Тённис “антипати, симпати” гэсэн ойлголтын тусламжтайгаар зөрчилдөөний асуудлыг авч судалсан бол Ж.Симмел зөрчилдөөнийг эдийн засаг зэрэг тодорхой асуудлын үр дагавар бус соёлын хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байлаа. Тэрээр эдийн засгийн хүчин зүйлс хөгжлийн гол хөдөлгөгч хүчин төдийгүй нийгмийн хямрал тэмцлийн шалтгаан хэмээн үзсэн Марксын үзлийг энэ бүхэн нь эцсийн дүндээ соёл хэмээх том зүйлийн нэгээхэн хэсэг юм гэж шүүмжилж байлаа..
Бүтэц үүргийн онолын үзэл баримтлалыг шүүмжилж, түүнийг сөрөн зогсож чадахуйц альтернатив онол гэсэн утгаараа Зөрчилдөөний онол бүрэлдэн тогтсон юм. Гэсэн хэдий ч эл онол нь Бүтэц-Функционал үзэл баримтлалаас өрх тусгаарлан салж чадаагүй агаад олон талаар түүний нөлөөн дор байлаа. (G.Ritzer.p-265)
Зөрчилдөөний онолын судалгаа Б-Ф-змын нэгэн адил нийгмийн бүтэц, нийгмийн институтыг судлахад чиглэгддэг агаад нийгмийн эмх цэгц, статик тогтовортой байдал гэсэн ойлголтоос зөрчилдөөнийг чухалчлан үздэг юм.
Эл онолын гол утга санаа нь бүтцийн элементүүд өөр хоорондоо ялгагдан диффренциацид орох тусам нийгмийн систем дэх зөрчилдөөний түвшин өндөрсөх боловч энэ процесстой зэрэгцэн нийгмийн институтуудын уян хатан байдал өсөн нэмэгдэж зөрчилдөөн, түүний үр дагаврыг эерэгээр зохицуулах чадвар нь нэмэгддэг гэж үздэг.
Бүтэц Функциональ болон Зөрчилдөөны онол үзэл баримтлалыг үндсэн шинжээр нь харьцуулан үзүүлэх аваас дараах дүр зураг харагдана.
ЗӨРЧИЛДӨӨН
• Нийгмийн амьдралын үндэс суурь бол ашиг сонирхол
• Нийгмийн амьдрал нь сөргөлдөөн дайсагналыг төрүүлнэ.
• Нийгмийн амьдрал нь бүтцийн зөрчилдөөнийг төрүүлнэ.
• Нийгмийн амьдрал нь нийгмийн хурцадмал байдлаас үүдсэн албадлагыг агуулна.
• Нийгмийн амьдрал бүлгүүдийн хооронд сонирхлын мөргөлдөөнийг төрүүлнэ.
• Нийгмийн системүүд зөрчлөөр дүүрэн
• Нийгмийн систем өөрчлөлт рүү тэмүүлнэ.

БҮТЭЦ-ФУНКЦИОНАЛИЗМ
• Нийгмийн амьдрал нь үндэс нь хэм хэмжээ, үнэт зүйлс
• Нийгмийн амьдрал эв нэгдлээс шууд хамаарна.
• Нийгмийн амьдрал нь харилцан үйлдэл хамтын ажиллагаанд нь суурилна.
• Нийгмийн амьдрал зайлшгүй нийгмийн хяналтын үүргийг агуулна.
• Нийгмийн амьдрал нь зөвшил дээр суурилна.
• Нийгмийн амьдрал интеграчлагдсан.
• Нийгмийн систем нь тогтвортой байдал руу тэмүүлнэ.

Левис Козер (Lewis Coser)-ын зөрчилдөөний талаарх үзэл баримтлал
Дээр дурдсан үндэслэлд тулгуурлан Америкийн социологич Л.Козер өөрийн функционал зөрчилдөөний онолыг боловсруулсан байна. Козер зөрчилдөөнийг нийгмийн харилцан үйлдлийн нэгэн элемент гэж үзсэн бөгөөд нийгэмд /бүтцийн элементүүд нь илүү өндөр зохион байгуулалттай, уян хатан шинжтэй/ эерэг функц гүйцэтгэж чадна гэжээ.
Зөрчилдөөнийг Козер үзэл суртлын үзэгдэл гэж үзсэн бөгөөд засаглал, статусаа өөрчлөх, орлогыг дахин хуваах, үнэт зүйлсийг өөрчлөлт гэх мэт бодит, зорилгод хүрэхийг эрмэлзэн тэмцэлдэж буй социал бүлэг, бие хүмүүсийн эрмэлзлэл, хүслийн тусгал аж. Дээр дурдсаныг Л.Козер «Анги бүлэг,бие хүмүүсийн засгийн эрх, нийгмийн статусаа өөрчлөх, орлогыг дахин хуваах үнэт зүйлсийн баримтлалаа өөрчлөхийн төлөө тэмцэл, эрмэлзлийг илэрхийлэгч үзэл суртлын үзэгдэл мөн» хэмээжээ.
Аливаа нийгэм бүр өөртөө, зөрчил тэмцлийн элементийг агуулдаг бөгөөд энэ элемент нийгмийн уялдаа холбоог бэхжүүлэх юмуу устгаж байдаг байна. Л.Козерын 1956 онд бичсэн «Нийгмийн зөрчилдөөний функц» бүтээлдээ нийгмийн тогтолцооны тухай болон түүнд гүйцэтгэх зөрчилдөөний функцийг тодорхой авч үзсэн байна.
Түүний «Нийгмийн систем болоод зөрчилдөөний функцийн» тухай төсөөллийг дараах байдлаар багцалж болно. Үүнд
• Социаль ертөнц нь харилцан уялдан холбоо бүхий олон тооны бүтэц, хэсгүүдээс бүрдэнэ.
• Бүх социаль системүүдэд тэнцвэргүй байдал, хурцадмал байдал, ашиг сонирхлын зөрчилдөөн илэрнэ.
• Системийн хэсгүүдэд явагдаж буй үйл явц нь нийгмийн системийн интеграци, нэгдэлд эерэг ба сөргөөр нөлөөлнө.
• Системийг устгагч гэгддэг «хүчирхийлэл, санал зөрөлдөөн, гажуудал, зөрчилдөөн» гэх зэрэг үйл явцууд системийн интеграцийг бэхжүүлж, дасан зохицох явцад эерэгээр нөлөөлнө.
«Ригид» буюу хаалттай нийгэмд зөрчилдөөн нь нийгмийн дайсагналцсан бүлгүүд юмуу 2 ангид хуваан «нийгмийн зөвшлийн» үндсийг устган тогтсон уялдаа холбоо харилцааг үгүйсгэж хувьсгалт хүчирхийллийн дүнд нийгмийг нөхцөлд хүргэх аюултай гэж Козер тэмдэглэсэн. Тэгвэл «Нээлттэй» буюу плюралист нийгэмд зөрчилдөж буй бүлгүүд, ангиудын зөрчилдөөнийг өөрийн нийгмийн үнэт зүйлс, хэм хэмжээ, соёлын тусламжтайгаар зохицуулан зөвшилд хүргэж байдаг байна.
Yүнээс үүдэн нийгмийн системийн доторхи зөрчилдөөн нь системийн хөшсөн, зогсонги байдлыг эвдэлж өөрчлөлт, шинэчлэлтийн замыг нээж өгдгөөрөө эерэг үүрэг гүйцэтгэнэ гэж Козер бичиж байв.
Нэг нийгэм нь нөгөө нийгэмтэй зөрчилдөн хямралдаж байгаа тохиолдолд зөрчилдөөн нь нийгмийн эв нэгдлийг хангах гол цөм болж чадна хэмээн тэрбээр үзээд Израль, Арабын зөрчил тэмцлийг жишээ болгон татсан нь бий. Тухайлбал, Арабын ертөнцтэй байнгын хурцадмал байдалд байгаа тохиолдол Израйлын нийгмийн дотоод нэгдмэл байдал бат бэх хэвээр байх агаад харин зөрчилдөөн сулармагц дотоодын хямрал ихсэх магадлалтай. Мөн АНУ –Израйлын холбоотны харилцаа Араб Израйлын хямрал сулрахад мөн л даган сулрах гэх мэт.

Ралф Дарендорфын(Ralf Darendorf) зөрчилдөөний үзэл баримтлал

Энэ онолын өрнөд Европын төлөөлөгч бол Ральф Дарендорф юм. /Р.Дарендорф 1929 онд Гамбург хотод мэндэлсэн. 1958-67 онуудад Гамбургийн их сургуулийн профессор 1994 оноос Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн захирал 1982 оноос Фридрих Науманы фондын дарга/
Дарендорф «социологийг» социаль ертөнцийг системчлэгдсэн ажиглалтын тусламжтайгаар ойлгож, тайлбарлахуйц эмпирик шинжлэх ухаан мөн гэж тодорхойлжээ.
Нийгэм бол /Зиммельтэй адил/ аливаа нийгмийн уялдаа холбооны төрөл мөн бөгөөд социологи нь нийгэм ба хувь хүн хоёрын уулзах уулзвар бэлчирт илрэн гарах хүмүүсийн зан үйлийг судлах ёстой гэжээ.
Р.Дарендорф социологийн онол арга зүйг
1. Тэнцвэртэй байдал зөвшлийн онолууд
2. Ноёрхол, зөрчилдөөны онол үзэл баримтлалуудаас бүрдэнэ хэмээн ангилсан байна.
Ральф Дарендорф нийгмийн тэнцвэртэй байдлын онолуудыг /голлон бүтэц-үүргийн системийн/ утопи, өрөөсгөл гэж хурцаар шүүмжлэн тэдгээрт өөрийн нийгмийн зөрчилдөөний баримтлалыг сөргүүлэн тавьжээ. Түүний онолын гол анхаарал нь нийгмийн томоохон бүтцийн шинжилгээнд төвлөрсөн байдаг. Тэрбээр зөрчилдөөнийг эрх мэдэл засаглалын үүднээс албан тушаалтай холбон авч судалсан агаад нийгэм үзүүлэх тэгээрийн нөлөөллийн асуудлыг авч судалжээ.
Нийгэмд хүмүүс тодорхой байр суурь эзэлж тодорхой үүргүүд гүйцэтгэж байдаг агаад тэдгээрийн эзэлж буй албан тушаал нь харилцан адилгүй эрх мэдлээр нөхцөлдсөн байдаг байна. Энэ утгаараа эрх мэдэл засаглал нь толоорхой бие хүнд бус түүний эзэлж буй албан тушаалд өгөгдөнө.
Аливаа засаглал, эрх мэдэл нь
• Захирах (superordination)
• Захирагдах (subordination) гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.
Нийгэм дэх ноёрхол, захирагдах процесс нь зөрчилдөөний төрүүлнэ.
Зөрчилдөөн нь Р.Дарендорфынхоор –“ бүлэг, институтуудын хүлээлт, хэм хэмжээнд тэрсэлдсэн бүтцийн харилцаа” мөн. Yүнээс үүдэн Дарендорф ангийг «ноёрхолд оролцох эс бөгөөс ноёрхлоос түлхэн гаргахын төлөө харилцан зөрчилдөж байгаа социал бүлгүүд» мөн гэж тодорхойлжээ.
Тэрбээр нийгэм явагдаж буй зөрчилдөөнийг түвшнээр нь дараах байдлаар ангилсан байна. Үүнд:
• Тодорхой нэгэн ролийн төлөө
• Ролиудын хоорондох /нийгмийн бүлгийн доторхи/
• Нийгмийн бүлгүүдийн хоорондох
• Бүхэл нийгмийн түвшин дэх
• Улс орнуудын хоорондох
Түүнчлэн Зөрчилдөөнийг хэв шинжээр нь:
• Зиндааны ижил өрсөлдөгчдийн зөрчилдөөн
• Захирч байгаа болон захирагдаж байгаагийн хоорондох хэв шинжүүд
• Бүхэл ба хэсгийн зөрчилдөөн гэх мэт нийт 15 хэв шинжийг тодорхойлсон байдаг.
Р.Дарендорф нийгмийн мобиль хөдөлгөөн хэдий чинээн хязгаарлагдмал байх тусам зөрчилдөөн төдий чинээн хурц байх болно гэж үзээд нийгмийн мобиль хөдөлгөөн илүү динамик шинжтэй байж зөрчилдөөнийг хүлээн зөвшөөрч формаль байдлаар зохицуулахыг эрмэлзэх хэрэгтэй гэж бичиж байв.

Үндэсний хөгжлийн үзэл баримтлал социализм мөн үү? Ч.Тамир


Уг нь би Монгол орныг 2020 он хүртэл хэрэгжүүлэх бодлоготой гэвч түүнийгээ хэрэгжүүлдэггүй улс гэж бодож явдаг. Учир нь 1996 онд УИХ 26-р тогтоолоор Үндэсний хөгжлийн үзэл баримтлал гэсэн бодлогын баримт бичиг баталсан юм. Багагүй цаг гаргаж боловсруулж, сонин хэвлэлээр хэлэлцэж, ихээхэн ач холбогдол өгч байжээ. Үзэл баримтлал нь хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эдийн засаг, төрийн удирдлага, гадаад харилцаа гэсэн дарааллаар бүхий л салбарыг хамарсан монголчуудын хүсдэгээр цогцолбор баримт бичиг юм. Уг баримт бичигт Монгол Улсын ойрын 15-25 жилийн хөгжлийн стратеги нь нийгмийн баримжаатай, байгаль орчиндоо зохицсон, оюуны болон технологийн шинэ суурьт тулгуурласан, экспортын чиглэл бүхий харьцангүй бие даасан эдийн засагтай, ардчилалд үндэслэсэн улстөрийн боловсронгуй тогтолцоотой, соёл оюуны өндөр хөгжилтэй үйлдвэржсэн орон болох явдал мөн гэж тодорхойлжээ. Дэвшүүлсэн зорилго, асуудлыг эрэмбэлсэн байдлаас харахад зүүний чиглэлийн үзэл баримтлалыг суурь болгожээ.

Арван жилийн дараахь өндөрлөгөөс харахад тэр үед бидний хүрэх гэж тодорхойлсон, зүйлсийг учиргүй буруутгахаар зүйл алга. Гэвч дэвшүүлсэн зорилго, зорилт, төсөөлж байсан үр дүн зэргийг өнөөгийн нийгэм эдийн засгийн үндсэн үзүүлэлттэй харьцуулж үзхүл бид төлөвлөж байснаасаа яг эсрэгээр нь хөгжсөн мэт сэтгэгдэл төрөхөөр байна. Мөн эл баримт бичгийг хөгжлийн баримт бичиг гэхээсээ илүүтэй бидний хөгжлийн тухай мэддэг зүйлсийн жагсаалт, эс бөгөөс зарим хүмүүсийн хүсэл, мөрөөдлийн жагсаалт гэж нэрлэвэл зохино.

Мөн хөтөлбөрийн хэрэгжих үе шатыг 3 шатанд хуваасан бөгөөд эхний шат нь 1996-2000 онд, 2000-2010 онд дараагийн шат хэрэгжих учиртай аж. Товчоор хэлбэл бид өмнө баталсан хөтөлбөрөө эргэж дүгнэх ёстой. Ингэхгүйгээр дахиад л бүх юмыг эхнээс нь, цоо шинээр, цогцолбороор хийх гэдэг монгол занг ойлгож болох ч дахиад хэн ч тоож үздэггүй цаас баталвал үр дүн гарах уу? Хэрэгжинэ гэсэн баталгаа юу юм вэ? Манайд бодлогын баримт бичиг нь зөвхөн бодлогын судлаачид хайж олж судлахад зориулсан юм шиг л байдаг нууц биш. Ямар боловч энэ нь бидэнд ямар сургамж өгч байгааг бид хэлэлцэх ёстой бөгөөд үүнд дараах саналыг нэмэрлэх хүсэлтэй байна.

Нэгд: Хөгжлийн үзэл баримтлал, бодлогыг социалист төлөвлөлт шиг хэдэн мундаг ухаантай хүн хийчихнэ гэсэн гэнэн материалист зангаасаа салах хэрэгтэй. Учир нь ямар ч бодлого эцсийн дүндээ оролцогчдоор дамжиж хэрэгждэг, тиймээс хэрвээ бид үндэсний хөгжлийн үзэл баримтлал, бодлогыг тодорхойлоход доороос бүх салбарынхны бизнес план, төсөөлөл дээр тулгуурлах ёстой. Шуудхан хэлэхэд иргэдийн идэвхтэй оролцоон дээр тулгуурлахгүйгээр тунхаг төдий хийсвэр цаас л үлдэх болно. Чухамдаа өдгөө бодлого хэрэгжихгүй байгаагийн хамгийн гол шалтгаан бол энэ.

Хоёрт: Төрийн албыг улстөрийн намын хяналтаас иргэний шууд хяналтад шилжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээг хүртэгч иргэний хяналтыг бэхжүүлэх ёстой. Ингэхгүйгээр төрийн албыг зочид буудал болгож байгаа явуулын хүмүүсээс төрийн албыг хамгаалахгүйгээр бодлогын залгамж халаа алдагдана гэдэг нь өнгөрсөн жилүүдэд тод харагдлаа. Гэхдээ төрийг хяналтгүй болгох нь хамгийн том аюул. Бодлого нь бодлогын бичиг баримт байдлаар хэлбэрждэг. Гэтэл ихэнхи төрийн байгууллагад эл бодлогын баримт бичгийг боловсруулах ажил учир дутагдалтай байдаг нь нууц биш. Үнэн бодитой мэдээлэл багатай, байсан ч замбараагүй, боловсруулалт хийгдээгүй учраас ашиглах боломжгүй, судалгаа тоо баримт муу, тэгээд тэрнийгээ нууцлана, мөн зарим салбарт олон хүн дамжиж ажилласнаас институтийн чадавхи ихээхэн муудсан байдаг.

Гуравт: Сонгууль бүрийн дараа төрийн байгууллагын салбарт шинэчлэл хийх нэрийн дор бүтцийн өөрчлөлт хийдэг. Сүүлийн 15 жилийн туршид сонгууль бүрийн дараа бүтцийн өөрчлөлт нэрээр яамдыг бужигнууллаа. Энэ бол тогтсон бодлого байхгүйг харуулж байгаа нотолгоо мөн. Үнэндээ ийм тогтвортой бус бүтцээр ямар ч бодлогын хэрэгжилт холион бантан болох нь гарцаагүй. Гэтэл ингэж бүтцийн өөрчлөлт хийгдсэнээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртдоггүй, чанар сайжирдаггүй, харин ч эсрэгээрээ авилгал ихэссэн баримт гарсаар байна.

Дөрөвт: Улстөрийн намын дэргэдэх бодлогын судалгааны байгууллагыг бэхжүүлэх шаардлагатай. Учир нь хүссэн хүсээгүй ардчилсан системийг хөдөлгөгч механизм нь сонгууль, түүнд өрсөлддөг улстөрийн намууд юм. Энгийнээр хэлбэл ардчилал бол үзэл санааны өрсөлдөөн. Тиймээс сонгуулийн циклээр хөгжих нь үнэн учраас сонгуульд оролцогч гол субьект намуудын үзэл баримтлал, бодлогыг чадавхжуулахгүйгээр намууд хөгжил дэвшилд ихээхэн саад тотгор болно гэдэг нь энгийн үнэн юм. Өмнөх хөтөлбөр хэрэгжээгүй шалтгаан ч үүнтэй холбоотой. Давтаад хэлэхэд өнөөгийн улстөрийн тогтолцоонд улстөрийн намуудын бодлого боловсруулах ур чадварыг бэхжүүлэх нь хойшлуулшгүй зорилт болоод байна . Үүнд намуудын дэргэдэх бодлогын судалгааны институтыг байгуулах, их сургууль, судалгааны институттай хамтран ажиллах гэсэн олон янзын арга зам байж болно. Өнөөдөр сэхээтнүүд намаас зугтах биш харин эсрэгээрээ хамтарч ажилламаар байна.

Тавд: Үнэн хэрэгтээ бид гадны доноруудын хүссэн зүйлийг хийгээд явж байгаа нь нууц биш. Тиймээс үндэсний хөгжлийн баримт бичгийг боловсруулах гэж байгаа бол гадны доноруудын санаачлагыг зайлшгүй тооцох хэрэгтэй болно. Монголд 1990 оноос хойш баталсан тэр бодлогыг бид биш үнэн хэрэгтээ гадныхан лоббидож батлуулсан юм. Тухайлбал Мянганы хөгжлийн зорилт, Эдийн засгийн өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулах стратегийн баримт бичиг зэргийг дурдаж болно. Хэтэрхий олон бодлого байна гэж шүүмжлэх нь бий. Бодлого олон л байх тусмаа сайн, гагцхүү эдгээр нь эрэмбэлэгдсэн, уялдсан л байх ёстой. Хэрвээ та анзаарсан бол өмнөх баримт бичигт хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааныг тэргүүлэх салбар гэж зарласан боловч энэ нь эдийн засгийн салбарын хөгжилгүйгээр зүгээр л мөрөөдөл болдог юм байна. Дүгнээд хэлбэл үзэл баримтлал бол мөрөөдөл, санал хүсэлтийн жагсаалт биш харин асуудлаа зөв тодорхойлж хүрэх цэгээ оновчтой гаргасан маш товчхон баримт бичиг байх ёстой.

Зарим хүмүүсийн хүсээд байгаа шиг цогцолбор баримт бичиг бид баталж чадах болов уу? Хорин жил ер нь зөв үү? Баталлаа гэхэд хэрэгжих болов уу? Хэрэгжүүлэхээр оролдлоо гэхэд энэ нь ер нь зөв үү? Уучлаарай үүнийг чинь л социализм гэж нэрлэдэг юм биш үү? Бид социализмаасаа салсан боловч социализмын үеийн сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна уу?

*Амарын хүсэлтээр*