"Прогноз" академи ба 20000 респондент

МАХН-ын дэргэдэх олон бүтцүүдийн нэг нь Сургалт, судалгаа,эрдэм шинжилгээний “Прогноз” хүрээлэн юм. Нийгэм, улс төрийн судалгааны чиглэлээр ажилладаг "Прогноз" судалгааны төв нь сонгуулийн кампанит ажлын, улс төрийн нам, эвслийн рейтинг тогтоох судалгааг улсын болон УБ-ын хэмжээнд явуулаад олон жил болсон байна. Тус хүрээлэнгийн захиралаар 2004 онд П.Эрдэнэчимэг ажиллаж байсан бол өдгөө Унгар луу цөлөгджээ. Өдгөө Ах Намын ахмад кадр болон өвгөн профессоруудаар удирдуулсан залуучуудын баг ажиллаж байгаа юм. Өдгөө ОДХҮҮ гэдэг хүн удирддаг сурагтай байсан. Тодорхой мэдээлэл олж авч чадсангүй.
1998 оноос энэ судалгааны төвийн нэр дуулдах бол тухайн үедээ 7 хоногийн хугацаанд 13800 хүн оролцуулсан, 5 хоногийн дотор 20000 орчим хүнийг хамруулсан судалгаа хийж Монголдоо рекорд, шинэ амжилтуудын тогтоож гайхалтай судалгаа хийдэг байжээ. Хэзээ ч боломжгүй зүйл л дээ. Улс төр, бохир мөнгөтэй хутгалдахаар л боломжтой болчихдог болохоос. Нарийн учир зүйтэй, арга зүй аргачлалтай судалгаа хийсэн нь тун цөөн гэж хэлж болно. Прогноз төвийн судалгаанууд ихэвчлэн сонгуульд оролцож буй улс төрийн намуудын рейтингийг тодорхойлох, нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг олон нийт хэрхэн хүлээн авч буйг гаргах зорилгоор явагддаг ба анкетийн аргыг түлхүү хэрэглэдэг.
Тус нам 25 дугаар их хуралаараа “Прогноз” судалгааны төвийг "академи" болгох шийдвэр гаргаж, судалгааны үндсэн дээр нэр дэвшигчээ тодруулж байхаар тохирч асан нь 2008 оны хавар. 2007-2008 онд Хувьсгалт намынхан судалгааны ажилд гар татахаа больж, их ч мөнгө төгрөг зарцуулж нэлээд олон судалгаа хийсэн байдаг. Судалгааных нь зонхи үр дүн МАХН-ын нэр хүнд тийм ч сайн бус байгаа нь тогтмол харуулдаг боловч эсрэгээр нь намын удирдлагадаа танилцуулдаг.
Тус төвийн байрладаг оффис Гандирс хотхонд байдаг ба
өрөө, техник хэрэгсэл нь дээд зэрэглэлийн, орчин үеийн байдаг юм билээ.

Нэлээн эрт хийж байсан олон нийтийн санал асуулгын судалгааны дүнгээс /Прогноз академи/ 2004 Он






















2003 оны 10 сард хийсэн "Хүмүүс, улс төр, аж амьдрал" олон нийтийн санал асуулгын дүн-тэй эндээс танилцана уу

4 comments:

Мөнгөө said...

Түүвэрийн алдаа ихтэй хийгдсэн байна. Хөдөөгийнхөн их оролцсон байна. Энхбаяраа тахиж байсан үед хийгдсэн байна даа.

ЗОРИГТ8 said...

Мөнгөө:
гардан хийсэн хүнийг нь л мэдмээр байна даа...
Яг социологич хүн мөн үү, ямар сургууль төгссөн бэ гээд л...

Мөнгөө said...

Чи очиод л уулзчихаач Гандирист байдаг ш дээ. Дөдөг дагуулаад очиод ажил байдалтай нь танилцахгүй юу?

ЗОРИГТ8 said...

Мөнгөө:
Дөдө ч сайн таниж байна лээ..Захирал нь Одхүү гэдэг хүн байдаг гэсэн...

Нэг очиноо зав гарвал...чамайг ирэхээр очсон ч яахав...