Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн өнөөгийн байдалд хийсэн судалгааны тайлан

Монгол оронд өрнөсөн ардчилсан шилжилтийн үйл явцын нэн чухал хэсэг нь шүүхийн шинэтгэл юм. Манай оронд сүүлийн 10 жилд хэрэгжсэн шүүхийн шинэтгэлийн үр дүнг үнэлэх зорилгоор Нээлттэй Нийгэм Форумаас 2008 оны сүүлээр хийсэн судалгааны тайланг танилцуулж байна.
Энэхүү судалгааг АНУ-ын БАР-ын холбооноос боловсруулсан олон улсын хэмжээнд хэрэглэгддэг “Шүүхийн Шинэтгэлийн Индекс” арга зүйд тулгуурлан манай орны нөхцөлд нийцүүлэн өөрчилж ашигласан бөгөөд АНУ-ын Аризонагийн Их сургуулийн хуулийн профессор Брент Уайт хариуцан тайланг бэлтгэсэн юм. АНУ-ын БАР-ын холбоо үүнтэй ижил төстэй судалгааг Молдав, Узбекистан, Серби, Босни-Герцеговина, Гүрж зэрэг улс оронд хийж байжээ.
Судалгааны дэлгэрэнгүй тайланг ЭНДЭЭС татаж авна уу

Эх сурвалж: www.openforum.mn

No comments: